Бусан хот Часэн Солонгосын уламжлалт эмнэлэг

  • Home
  • Бусан хот Часэн Солонгосын уламжлалт эмнэлэг

Бусан хот Часэн Солонгосын уламжлалт эмнэлэг Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Бусан хот Часэн Солонгосын уламжлалт эмнэлэг, Hospital, 부산 사하구 낙동남로 1427 6, 7, 8, 9층/Бусан хот, Саха дүүрэг Нагдуннамру 1427 (6-9 давхар), .
(2)

Багана нуруу, үе мөчний мэс заслын бус эмчилгээгээр мэргэшсэн
Бусан Часэн Солонгосын уламжлалт нэгдсэн эмнэлэг.

Монголоос холбогдох : 976-7250-1144
Солонгосоос холбогдох : 010-3042-3729, 051-713-9732
Viber, Telegram дугаар : 010-3042-3729

16/07/2026

Ким Ха Нил докторын блог-с

👩🏻 Гантуяа эгч 3 долоо хоног орчмын өмнөөс гэнэт нуруу татаж өвдөн эмнэлэгт очиж өвчин намдаах булчин сулруулах тарилга тариулан солонгост иржээ.

Солонгост ирээд нуруу үе мөчний эмнэлэгт очин СТ зураг авахуулан үзэхэд бүсэлхий нурууны 4-5р нугалмын хоорондох жийргэвч нэлээд том хэмжээтэй цүлхийн харалдаах мэдрэлээ дарсан байдалтай байсан бөгөөд уг эмнэлэг мэс засал эмчилгээ болон мэс ажилбар санал болгосон хэдий ч татгалзаж манай эмнэлэгийг олж мэдсэнээр Ким Ха Нил докторыг зорин ирэх болжээ.

📌 Өчигдөр буюу 7 сарын 15 нд ирж анхны эмчилгээгээ хийлгэсний дараа зовиур нэлээд буурсан тул өнөөдрөөс хэвтэн эмчлүүлэхээр боллоо.

14 хоногийн дараа эмчилгээний үр дүн болон сэтгэгдлээ дахин хуваалцах болноо🌟❤️.

Бусан Хот Часэн Эмнэлэг

Утас: 976-7250-1144
Утас: 010-3042-3729
Viber, Telegram, WhatsApp: +8210-3042-3729

👨‍⚕️👨‍⚕Нуруу өвдвөл нурууг Хөл өвдвөл хөлийг нь эхлээд харна. Мэдээж👆 Харин суудлын мэдрэлийн асуудалтай хүн ирвэл гарыг...
10/07/2026

👨‍⚕️👨‍⚕Нуруу өвдвөл нурууг
Хөл өвдвөл хөлийг нь эхлээд харна. Мэдээж

👆 Харин суудлын мэдрэлийн асуудалтай хүн ирвэл гарыг нь ихэвчлэн эхлээд хардаг.

Гарыг атгахад чигчий хурууны хэсэгт товойж харагддаг хэсэг бий энэ бол “Хуси ” (後谿 ) юм. Өнөөдөр энэ жижигхэн цэг нуруу болон хөлний өвдөлтийг намдаах шидтэй цэгийн талаар уншигчиддаа дуулгахаар бэлдлээ.

Яаж❓

📍 Зүүний цэгүүдийн дотор Hegu (合谷 ) гэх алдартай цэг бий. Эрхий долоовор хурууны завсарт байх бөгөөд толгой өвдөлт, шүдний өвдөлт, ханиад томуунд хэрэглэдэг гэдгээр нь хүмүүс сайн мэддэг.

☯️ Гэхдээ "Хуси" болон "Хэгү" гүйцэтгэх үүрэг нь өөр. Хэгү нь нүүр царай, хүзүү, хэвлий гэх мэт биеийн өвөр хэсгийн өвчнийг засдаг билгийн сувгийн цэг юм.
Хоуси нь шилэн хүзүү, сээр нуруу, бүсэлхий нуруу, хөлийн ар тал гэх мэт биеийн ар талын эмгэгийг засдаг аргын сувгийн цэг юм.

🦵 Суудлын мэдрэл нь…
Хонгоны ар хэсэг, гуяны ар хэсэг, эрээн булчингийн ар талаар өвддөг.
Тиймээс аргын судлын Хуси цэгийг сонгож буй хэрэг. Нэрний утгыг тайлбарлаваас 後(ар тал)+谿 (арын горхи ) буюу уулын арын горхины ус гэсэн утгатай бөгөөд хий цус уулын араар урсах горхины ус мэт урсдаг газар гэсэн зүйрлэл юм.

Уламжлалт анагаах ухаанд суваг хэрдэс гэсэн ойлголт байдаг. Биеийн хий цус гүйдэг зам юм. Хуси нь хөлийн давсагны аргын сувагт багтах бөгөөд энэ нь суудлын мэдрэлийн явах зам дээр давхцдаг.

🏥 Клиникт ингэж хэрэглэдэг. Суудлын мэдрэлийн эмгэгтэй өвчтөн ирдэг. Нуруу, хөл өвдөнө. Мэдээж нуруунд ч зүү тавина. Хөлөнд ч зүү тавина.
Гэхдээ Хуси-г хамт авснаар илүү үр дүнтэй байдаг. Хөл болон нурууг харж эмчилвэл хэсэг газрын түр зуурын л эмчилгээ болно. Хуси-г нэмж авснаар суваг хэрдсийг бүхэлд нээж өгч байгаа хэрэг гэж ойлгож болно. Боогдсон арын горхины усыг нээж өгч байгаатай адилтган зүйрлэж болно.

💧 Зүүг эмнэлэгт тавиулж болох ч гэртээ ч хийж болох арга бий.

🔑 Хуси цэгийг олох арга:
Гарыг атгахад чигчий хурууны доод хэсэгт товойж гарч ирэх хэсэг бол Хуси цэг юм.

Дарах арга:
Нөгөө гарын эрхий хуруугаар өвдөлт мэдрэгдтэл 5 секунд дарна. 10 удаагийн давтамжтай 2 гарт адил дарж өгнө.

✨ Нуруу хөшингөтөж хөл бадайрах үед дараад үзээрэй бодсоноос хамаагүй хөнгөн санагдах болно .

Ким Ха Нил докторын блог-с ...

Бусан Хот Часэн Эмнэлэг

☎: 976-7250-1144
☎: 010-3042-3729, 051-713-9732
📱: +8210-3042-3729 (Viber, Telegram, WhatsApp)

Хаяг: 6-9f, 1427, Nakdongnam-ro, Saha-gu, Busan, Republic of Korea

📑 Цадсан ч амттан идэхэд  ороод байдаг шалтгаан тодорхой боллоо.🤔 Хааяа бодож байсан байх. Ингэтлээ их хоол идчихсэн бай...
09/07/2026

📑 Цадсан ч амттан идэхэд ороод байдаг шалтгаан тодорхой боллоо.

🤔 Хааяа бодож байсан байх. Ингэтлээ их хоол идчихсэн байхад амттай юм яаж ороод байдаг байна аа.

Гэдэс хагартлаа идэж дуусгаад халбага сэрээгээ тавих мөчид нэг зүсэм гүзээлзгэний торт нүдний өмнө харагдвал миний дотор өөр нэг ходоод ажиллаж эхэлж байгаа юм шиг мэдрэмж…

📑 Гэхдээ энэ нь зүгээр нэг мэдрэмж биш юм.
Германы Макс Филанк судалгааны газрын судлаачид бидний тархинд “десертний ходоод” байгааг олж тогтоожээ.
Бүр биологийн нотолгоо хүртэл бий.

📑 Судалгааны багийнхан харханд цадтал нь хоол өгсний дараа сахартай ус өгтөл уучхсан байна. Шалтгааныг судлаад үзтэл цадалтыг хариуцдаг тархины мэдрэлийн эс сахарыг мэдэрмэгцээ бетта-эндорфин гэдэг аз жаргалтай болгодог бодис ялгарч байжээ.
Энэ нь гэдэс нь цадчихсан байгаа ч тархи нь чихэрлэг зүйл хармагцаа “өө энэ ёстой зайлшгүй хэрэгтэй зүйл” гэж урхидагддаг гэнэ.

Гэхдээ сонирхолтой нь энэ бетта-эндорфин систем нь зөвхөн гэдэс цатгалан нөхцөлд л ажилладаг бөгөөд гэдэс өлссөн үед эсрэгээрээ амттанг хүсдэггүй гэнэ.

Судлаачид хүнд сахарын уусмал өгөхөд харханд ажиглагдсан тархины ижил хэсэгт адилхан үзэгдэл явагдаж байжээ. Цадалтыг хариуцдаг эсийн ойролцоо опойдны рецептор идэвхижиж аз жаргал, сэтгэл ханамж … үүсгэж байжээ.

📌 Эрдэмтэд хэлэхдээ эволюцийн үүднээс харахад сахар нь чухал энергийн эх үүсвэр учраас тархи энэ мэт “ десертний ходоод ” -г бий болгож тавиад хэрэгтэй үед нь хэрэглэдэг гэж үзэж байна.

Тиймээс бид гэдэс цадсан ч десерт тусдаа бөгөөд ухамсрын хувьд хэзээ ч хориглож чадахгүй зүйл юм.

Тархины зохицуулга угаасаа ийм хойно ганц зүсэм тортонд өвдөг шороодчихлоо гэж өөрсдийгөө буруутгахаа больцгооё ккк😁😁😁

утас: 976-7250-1144
утас: 010-3042-3729
VIber, Telegram, WhatsApp: +8210-3042-3729

📌Тархийг эмчилдэг эмчилгээ 👨‍⚕️Ким Ха Нил докторын эмчилгээний арга  бусад  эмч нарынхаас  нэлээд өөр гэдгийг эмчилгээ х...
08/07/2026

📌Тархийг эмчилдэг эмчилгээ

👨‍⚕️Ким Ха Нил докторын эмчилгээний арга бусад эмч нарынхаас нэлээд өөр гэдгийг эмчилгээ хийлгэж байсан хүмүүс маань мэдэх байх.

Эмч хэлэхдээ “Би тархийг эмчилдэг” гэж хэлдэг.

Ихэвчлэн манайд нуруу, хүзүү, үе мөчний асуудлаас болж мэс засал хийлгэх шаардлагатай гэсэн онош сонссон хүмүүс ирдэг ч Ким эмч зүрх, тархи, умай сав, ходоод гэдэс гээд олон эрхтний эмчилгээг давхар хийдэг.

Тэр дундаа хэн ч байсан зайлшгүй зүрхний үйл ажиллагаа ямар байгааг хардаг. Учир нь хүн эрүүл урт наслахад хамгийн чухал 2 эрхтэн бол ТАРХИ🧠 болон ЗҮРХ🫀.

Зүрх эрүүл байж цусаа шахаж бусад эрхтнүүдээ тэжээлээр хангаж чадна. Нөгөө талаас тархи эрүүл байж эсэд хүрч очсон тэдгээр тэжээлүүд эсийн ямар үйл ажиллагаанд зарцуулагдах вэ гэдгийг удирдан хянаж зохицуулж байдаг. Энэ 2-н үйл ажиллагаа зөв байхад л та эрүүл байна гэсэн үг.

Харин эдгээр нь доголдоод ирэхэд бидний бусад эрхтнүүдийн үйл ажиллагаа алдагдаж эхэлдэг.

📌 Эмч эмчилгээний явцад өвчтний оноштой уялдуулан тодорхой цэгүүд зааж өгдөг юм. Эмчилгээний хугацаандаа маш сайн дарж цочроох ёстой.

Энэ нь энэ цэгтэй холбогдох эрхтнүүдийн алдагдсан үйл ажиллагааг зохицуулах дохиог тархи руу илгээснээр зөв горимд оруулдаг гэж үздэг. Тиймээс “Тархины эмчилгээ” болдог.

Дахин хэлэхэд таны биеийн үйл ажиллагааг тархи, зүрх 2 зохицуулж байдаг тул асуудал гарвал энэ 2т хариуцлага хүлээлгэж засаж голдиролд нь оруулах ёстой юм. Түүнээс биш гарч ирсэн шинж тэмдэгтэй хөөцөлдөөд байвал тэр аргацаасан ядруу эмчилгээ болж орхино.

Бусан Хот Часэн Эмнэлэг

☎️ 976-7250-1144
☎️ 010-3042-3729
📱 +8210-3042-3729 (Viber, Telegram, WhatsApp)

👨‍⚕️ Та хэр их ус уудаг вэ? Эмнэлэгт ирж буй хүмүүсийг харахад шингэнийu зүй ёсоор хэрэглэж буй хүн бараг байдаггүй. Орч...
07/07/2026

👨‍⚕️ Та хэр их ус уудаг вэ?

Эмнэлэгт ирж буй хүмүүсийг харахад шингэнийu зүй ёсоор хэрэглэж буй хүн бараг байдаггүй. Орчин үед хүмүүс ихэвчлэн аяга кофегоор өдрийг эхлүүлж өдрийн хоол, орой дахиад л кофе…

Хэзээнээс юм мэдэхгүй ч ус сайн уух хэрэгтэй болчихсон байна.

Гэхдээ УС-г хэзээ уух үнэхээр чухал
Ус уух цаг өөрчлөгдөхөд л сэтгэл санаа, төвлөрөх чадвар, ядаргаа тэр бүү хэл хоолны дуршилд хүртэл нөлөөлдөг.

Дараах тохиолдлуудад зайлшгүй ус уух хэрэгтэй.

📌Гэдэс өлсөх үед эхлээд нэг аяга ус уу. Хуурамч өлсөлт, эсвэл шингэн дутагдсанаас байж болно. Идэхийн өмнөх нэг аяга ус бол жинхэнэ урьдчилсан бэлтгэл болдог.

📌 Өглөө босмогцоо нэг аяга ус уу
Унтаж байх хугацаандаа бие шингэнээ их алдсан байдаг. Хагас хэрчим лемон хийгээд уувал витамин с+Кали 3-а зэрэг хангаад авчихна.

📌 Хөлрөх бүрт
Дасгал, саун, халуун өдөр гэх мэт хөлс ялгарсан л бол ус ууж бай. Дасгалын өмнө хойно болон дасгалын дундуур уу
Дасгалын өмнө 500 мл, дундуур 10-15 минут тутам 200 мл, дасгалын дараа 500 мл. Булчин усанд дуртай байдаг.

📌 Өвдсөн үедээ
Ханиад, томуу, суулгалт … зэрэг шингэн гадагшлах бүрт. Энэ үед ус эм болдог. Кафейн болон алкохол огт БОЛОХГҮЙ. Шингэнийг илүү их алдаглуулна. Бага зэрэг давстай байж болно.

📌 Онгоцонд суухдаа
Онгоц цөлөөс ч хуурай байдаг гэнэ. Усны саваа авч очоод ойр ойрхон усаа дүүргэж бай.

📌 Массаж хийлгэхийн өмнө болон дараа
Массаж хийлгэхийн өмнө ус уувал булчин суларч зөөлрөн үр дүн нь илүү сайн болдог. Массажны дараа ч хорыг гадагшлуулахад тустай.

📌 Сарын тэмдгийн өмнө
Ус их уувал өвдөлт багасаж үргэлжлэх мөчлөг богиносдог гэсэн судалгаа ч бий.

📌Үдээс хойш жаахан туйлдаж ирэх үед
Кофе уулгүй хийжүүлсэн усан дээр нэг хэрчим лимон хийгээд уувал сэтгэл санаа сэргэнэ.

📌Толгой өвдөх үед
Толгой өвдөлтийн гол шалтгааны нэг нь шингэн алдалт байдаг. Ялангуяа толгой таллаж өвддөг хүн зайлшгүй ус сайн уух шаардлагатай.

📌 Хоолноос 30 минутын өмнө
Нэг аяга ус уух нь хоолны дуршлыг зохицуулахад тустай бөгөөд биеийн жингээ хасахад энэ арга маш үр дүнтэй байсан судалгаанд маш их байдаг. Хоолны дэглэм барьж байгаа бол
Ус бол бодисын солилцоог эрчимжүүлэгч түлхүүр. Өөхийг задлах хурд нэмэгдэнэ.

📌Оюуны хөдөлмөр хийх үед
Төвлөрөх чадвар, санах чадвар, дүгнэх чадвар хүртэл шингэний хэмжээнээс хамаараад өөрчлөгдөж байдаг. Тархины 75% ус бөгөөд ус дутагдаад эхэлвэд тархины судас агшиж эхэлдэг.

Хэр их уух вэ?

Эрэгтэй хүн: өдөрт 15,5 аяга
Эмэгтэй хүн 11,5 аяга

✅ Ус дутагдахаас нь өмнө уу. Зөв цагтаа уусан ус нэг өдрийн чанарыг тань өөрчилнө

Бусан Хот Часэн Эмнэлэг

☎️ 976-07250-1144
☎️ 010-3042-3729
📱 +8210-3042-3729 (Viber, telegram, whatsapp)

⭐ Нурууны мэдрэлийн сувгийн нарийсал мэс засал хийлгэсэн ч өвдөлт намдахгүй байх шалтгаан ? 1. Дарагдсан мэдрэлийн сэргэ...
06/07/2026

⭐ Нурууны мэдрэлийн сувгийн нарийсал мэс засал хийлгэсэн ч өвдөлт намдахгүй байх шалтгаан ?

1. Дарагдсан мэдрэлийн сэргэх хурд

Мэдрэл нь бидний бие махбодын нөхөн сэргэлт удаан бүтэц юм. Мэдрэлийн дарагдал нь чөлөөлөгдсөн ч аль хэлийн дарагдалд байж гэмтчихсэн байсан мэдрэл сэргэхэд хэдэн сараас уртдаа хэдэн жил ч зарцуулдаг.

2. Багана нурууны нугалам хоорондын хэт ачаалал

Мэс заслын аргаар тодорхой нэг нугалмыг тогтвортой болгоод бэхэлчихвэл түүний дээд доод хэсгийн нугаламд ачаалал ихээр очиж дахин шинээр дарагдал үүсэж эхэлдэг.

3. Мэс заслын дараах наалдац

Мэс засал нь амжилттай болсон ч шарх эдгэхдээ үүссэн сорви мэдрэлийг дахин хөндөж өвдөлт үүсгэдэг.

Мэс заслын бус аргын эмчилгээ💥

Бусан Хот Часэн Эмнэлэг

📞📞📞: 976-7250-1144
📞📞📞: 010-3042-3729

Шинж тэмдэг нь ЭНД. Шалтгаан нь ТЭНД. Гар өргөгдөхгүй, толгойгоо ч угааж чадахгүй мөн бас арын халаасандаа ч гараа хийж ...
03/07/2026

Шинж тэмдэг нь ЭНД.
Шалтгаан нь ТЭНД.

Гар өргөгдөхгүй, толгойгоо ч угааж чадахгүй мөн бас арын халаасандаа ч гараа хийж чадахгүй байх г.м хөдөлгөөнүүд 😰...
Эмнэлэгт очвол “Мөрний үений наалдацат үрэвсэл” гэдэг онош тавидаг.

Энэ нь мөрний үенийг хүрээлэн бэхэлж буй үений бүрхүүл хатуурч наалдсанаас үүсдэг. Ингэснэээс мөрний хөдөлгөөн хязгаардагдаж гар өргөгдөхгүй болно.

Энэ нь мөрийг эргүүлэгч булчингийн урагдлаас ялгаатай. Энэ 2-г амархан ялгаж болно. Мөр эргүүлэгч булчингийн урагдал нь өөрөө гараа өргөхөд хэцүү боловч хэн нэгний дэмжлэгтэйгээр дээш өргөгдөнө. Булчин урагдсанаар хүчгүй болсон учир юм.
Харин мөрний үений наалдацат үрэвслийн үед хэн нэгний дэмжлэгтэйгээр ч дээш өргөгдөхгүй. Мөрний үений бүрхүүл капсул хатуурч хөдөлгөөн уян хатан биш болж хөдөлгөөн нь хязгаарлагдсан хэрэг.

Тариулна … дасгал хийнэ … физик эмчилгээ…
1 сар … 2 сар … 3 сар …😰
Дээрдэж байгаа юм шиг болоод дахиад нь хөшингө болж эхэлнэ.

🤔 Мөрний наалдацын эмчилгээ бүтэн 5-6 сар болж байхад яагаад дээрдэхгүй байх уу?

☝️ Түүний гол шалтгаан нь мөрөнд байсан хэрэг биш юм. Зөвхөн мөрийг л хараад эмчлээд байвал дээрдэхгүй байх тохиолдол бий.

📌 Мөрнөөс урьтаад шалгаж үзэх хэрэгтэй газар бол ХҮЗҮҮ. Хүзүүний 4-7 нугалам хоорондоос мөрний мэдрэл гардаг. Энэ мэдрэл хүзүүний хэсэгтээ жаахан д хөндөгдөхөд мөрний булчин чангарч, үе хөшиж эхлэх зэрэг мөрний үйл ажиллагаанд шууд нөлөөлнө.

📌 Мөр хөшиж хөдлөхгүй байгаа нь зөвхөн ҮР ДҮН юм. Шалтгаан нь ХҮЗҮҮ байсан хэрэг.
Угаалтуурын цорго бөглөрчихсэн байхад дор буй хоолойг нь шалгаж оролдоод байсантай адил хэрэг юм.
Зөвхөн хүзүүний өөрийн шалтгаантай мөр өвдөж байгаа бол мөр хөдөлггөх үед л өвдөнө. зүгээр байхад өюдөхгүй.
Харин хүзүүний шалтгаантайгаар өвдөж байгаа бол зүгээр байсан ч өвдөлттэй, дал ясны хэсгээр өвдөх, гар бадайрах, чинэрэх, хүзүү хөших зэрэг шинжүүд хамт гарч ирэх нь элбэг байдаг.

📌 Клиникийн тохиолдлоос харахад зөвхөн мөрөндөө 6 сар гаруй эмчилгээ хийлгээд дээрдэлгүй ирээд хүзүүний эмчилгээг хамт хийгээд эхэлвэл 1-2 сарын дотор л гар өргөгдөж хэвийн болоод явдаг тохиолдол маш их байдаг.

Ким Ха Нил докторын блог-с

Бусан Хот Часэн Эмнэлэг

☎ 976-7250-1144
☎ 010-3042-3729
📲 +8210-3042-3729 (viber, telegram. whatsapp)

02/07/2026

🧠 Нүүрний мэдрэлийн саа гэж юу вэ?
Тархины 12 хос мэдрэлийн 7-р хос мэдрэл болох Нүүрний мэдрэл (Facial nerve ) гэмтэх эсвэл үрэвсэх үед нүүрний нэг талын булчин сулрах, хөдөлгөөн алдагдах эмгэгийг нүүрний мэдрэлийн саа гэж нэрлэдэг.

⚠️Түгээмэл шинжүүд:

* Нэг талын нүүр унжих
* Инээх үед тэгш бус болох
* Нүдээ бүрэн анихгүй байх
* Шүлс гоожих
* Ам нэг тал руу татагдах

🔍 Шалтгаан:

* Вирусын халдвар
* Стресс, дархлаа сулрах
* Хүйтэн салхи, даарч хөрөх
* Зарим тохиолдолд тодорхойгүй байж болно.

🚨 Хэрэв дээрх шинж илэрвэл:
* Яаралтай эмчид хандах
* Эрт эмчлэх тусамаа үлдэцгүй бүрэн сэргэх боломжтой.

Бусан Хот Часэн Эмнэлэг

☎: 976-7250-1144
☎: 010-3042-3729
📲: +8210-3042-3729 (viber, telegram, whatsapp)

🔔 Бариа эмчилгээ ЭМД-н хөнгөлөлтөд орлоо. Солонгост амьдардаг үндэсний ЭМД-тай бол та өнөөдрөөс эхлэн жилдээ 15-24 удаа ...
01/07/2026

🔔 Бариа эмчилгээ ЭМД-н хөнгөлөлтөд орлоо.

Солонгост амьдардаг үндэсний ЭМД-тай бол та өнөөдрөөс эхлэн жилдээ 15-24 удаа бариа эмчилгээг ЭМД-аараа хөнгөлөлттэй авах боломжтой болж байна.

Бусан Часэн эмнэлэг
☎: 051-713-9732
☎: 010-3042-3729

Ким Ха Нил докторын блог-с📌 Хунчир ??? 🇰🇷 Солонгосын үндэсний зоог болох Самгэтанг-д хунчирыг хүн орхоодойноос илүү их х...
01/07/2026

Ким Ха Нил докторын блог-с

📌 Хунчир ???

🇰🇷 Солонгосын үндэсний зоог болох Самгэтанг-д хунчирыг хүн орхоодойноос илүү их хийдэг шалтгаан. Хүн орхоодой ганцхан үндэс хийдэг бол хунчир нэг атгыг хийдэг билээ.

📌 Хүн орхоодой болон хунчирын гүйцэтгэх үүрэг өөр. Хүн орхоодой нь цул сав эрхтнүүдийн үйл ажиллагаанд нлөөлж ядарч сульдах тамиргүй мэт болох үед дотроос хүч тамирыг нийлэгжүүлж "Шингэний дархлаа тогтолцоо"-г сайжруулах үүрэгтэй бол...

📌 Харин хунчир нь биеийг гадны нөлөөллөөс хамгаалах арьс, салстын хамгаалах тогтолцооны үйл ажиллагаанд нөлөөлж орчин үеийн анагаах ухаанаар бол "Салстын хамгаалах тогтолцоо"-г сайжруулахад тустай.

Зүйрлэж үзвэл хэрэм цайзын доторх хааны биеийг сахигч оточ нь ХҮНОРХООДОЙ бол цайз хэрмийг гадны халдлагаас хамгаалагч жанжин нь ХУНЧИР юм. Тиймээс хунчирын хэрэглээ их байдаг.

🔖 Хунчирыг хэзээ хэрэглэх вэ?
Их хөлөрдөг хүн (Тамирдаж аяндаа хөлс гараад байгаа бол )
Амархан ханиад хүрдэг хүн (Дархлаа чадварыг нэмэгдүүлнэ)
Шарх удаан эдгэдэг хүн (Мэс заслын дараа эдгэрэл т удаан байх гэх мэт үед арьсны нөхөн төлжилтийг түргэсгэж өгнө)
Архаг ядаргаа (өглөөнөөс эхлээд эрч хүчгүй өдрийн турш тамиргүй мэт байх)

🔖 Гэрийн нөхцөлд хэрхэн хэрэглэж болох вэ?

- 10 гр хунчирыг 700 мл усанд хийж зөлөн галаар 30 минут орчим буцалгаж ууна. Өдөрт 2-3 аяга
- 10 гр Хунчир + Улаан чавга 5 ширхэгийг хийж буцалгавал илүү амттай бөгөөд ханиад томууны улиралд гэр бүлээрээ бүгд бэлдээд уухад сайн.
- Миёгтой шөлөнд нэг ширхэгийг хийж идвэл ялангуяа төрсний дараах тамир тэнхээ нөхөхөд сайн.
Клиникийн туршлагаар архаг ядаргааг арилгах жоронд хүн орхоодойтой хамт хунчирыг ихээр хэрэглэгддэг. Ингэж байж төгс болдог.

🔖 Анхаарах зүйл:
Ханиадны эхэн үед хэрэглэхгүй. Учир нь халварт өвчний халуун уурыг биеэс гадагшлуулах хэрэгтэй үед нь гадна хамгаалалтыг бий болгочихвол биеэс халууны хор гарч чадахгүй түгжигдэнэ. Тиймээс ханиаднаас урьдчилан сэргийлэх болон эдгэрсний дараа хэрэглэх нь зөв. Мөн бас биеийн өвөрмөц чанар нь халуун хүнд тохирохгүй байж болох талтай.

Бусан хот Часэн Солонгосын уламжлалт эмнэлэг

Address

부산 사하구 낙동남로 1427 6, 7, 8, 9층/Бусан хот, Саха дүүрэг Нагдуннамру 1427 (6-9 давхар)

49310

Alerts

Be the first to know and let us send you an email when Бусан хот Часэн Солонгосын уламжлалт эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Бусан хот Часэн Солонгосын уламжлалт эмнэлэг:

Shortcuts

  • Want your practice to be the top-listed Clinic?

Share