Ким Ха Нил докторын блог

Ким Ха Нил докторын блог Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ким Ха Нил докторын блог, Medical and health, 6-9F, Nakdongnam-ro, Saha-gu, Busan.

- Бусан Часэн эмнэлэгийн дарга
- УАУ-ы эмч, нөхөн сэргээх АУ-ы мэргэшсэн эмч, АУ-ы доктор
- 20 гаруй жилийн клиник туршлага.
- Судалгааны ёс зүйн хороо(IRB)-ны дарга /Часэн/
- ОУ-н хамтын ажиллагааны эмч
- Эмнэлзүйн удирдамж боловсруулах хорооны гишүүн

03/09/2026

Часэн эмнэлэгийн ээлжит багана нурууны чэллэнж-д Ким Ха Нил докторын баг😁…

Та бүхэн бас гэр бүлээрээ хийгээд үзээрэй😁.

Ингэж суугаад босож чадаж байна уу?

31/08/2026

Жил гаруйн өмнө манай эмнэлэгт эрч хүчтэй, эерэг сайхан хандлагатай цоглог Алтанцэцэг эгч хэвтэж эмчлүүлээд нэг ийм ярилцлага хийж байсан юм.

Тэр холоос сүүлийн итгэл найдлага гээд зориод ирдэг ч хүүүс бий. Эцэст нь эдгэрч сайжраад баярын нулимстай буцахыг харах сайхан байдаг шүү🥰

👨‍⚕️Ким Ха Нил эмч 20 гаруй жил клиникт өвчтөн үзэж эмчилж ирсний 10 гаруй жилд нь монгол өвчтнүүдтэй ажиллаж ирсэн байд...
31/08/2026

👨‍⚕️Ким Ха Нил эмч 20 гаруй жил клиникт өвчтөн үзэж эмчилж ирсний 10 гаруй жилд нь монгол өвчтнүүдтэй ажиллаж ирсэн байдаг.

Тийм болохоор эмчид баярлаж талархаж явдаг олон хүмүүс бий🥰.

25/08/2026

🗓️ Хэдэн сарын өмнө манайд нэгэн оюутан охин ирж байсан юм. Дипломын ажлын ачаалалаас болоод тэр үү бүсэлхий нурууны жийргэвчний нэлээд том ивэрхийтэй, мэдрэл хүчтэй дарагдаж шилбэ хэсгээр өнгөц мэдрэхүй нэлэнхүйдээ алдагдаж , гүний мэдрэхүй мөн нэлээд хэсэгт алдагдаж зүү тавьж байгааг ч мэдрэх хэсэг бараг байгаагүй бөгөөд хэсэгхэн газарт л мэдэрч байсан юм.

🏥Солонгост очсон эмнэлэг бүрээс мэс засалаас өөр хариулт авч чадаагүй тэрээр мэс заслаас татгалзаж, яах аргагүй дааврын тарилга 2 удаа хийлгээд эцэст нь манай эмнэлэгт ирж байсан юм.

💓 Одоогоор хөлийн мэдэрхүй ч сэргэж, өвдөлт зовиур, хүндрэлгүй болжээ.

👩 Анх ирж байх үедээ үнэхээр эдгэж, хуучин хэвэндээ орж чадах уу? эмчээ хэмээн эмчээс нулимс унаган асууж байжээ. Нэг л өглөө босоод хөл гар мэдрэхгүй, ууц нуруу, хөл тасарчих шахам өвдөж эхлэхэд хэн бүхэнд цочирдом итгэл алдрах нь мэдээж.

Харин өнөөдөр тэр бүхэн инээд болон ард хоцорчээ☺️.

Бусан Хот Часэн Эмнэлэг
Бусан хот Часэн Солонгосын уламжлалт эмнэлэг

25/08/2026

🚶‍♀️ Арагшаа алхах нь эрүүл мэндэд ямар ашигтай вэ?

Арагшаа алхах, гүйх хөдөлгөөнийг зарим спортын бэлтгэлд аль хэдийн ашигладаг гэдгийг бид мэднэ. Бидний хувьд арагшаа алхах нь жаахан инээдтэй, эвгүй харагдаж болох ч сүүлийн жилүүдэд судлаачид энэ энгийн хөдөлгөөн БИЕ МАХБОД болон ТАРХИ-д сонирхолтой нөлөөтэй байж болохыг сүүлийн үеийн судалгаанууд харуулдаг.

🕰️1915 онд Patrick Harmon хэмээх 50 настай эрэгтэй San Francisco-оос New York хүртэлх зайг Арагшаа алхалт-р туулжээ. Аяллынхаа дараа тэр ШАГАЙ нь илүү бэхжсэн мэт санагдсан тухай ярьсан байдаг.

Харин өнөөдөр судлаачид арагшаа алхах хөдөлгөөнийг илүү системтэйгээр судалж байна.

🦵 Яагаад арагшаа алхах нь өөр байдаг вэ?
Арагшаа алхах үед бидний бие энгийн алхалтаас өөр биомеханикаар хөдөлдөг. Өөрөөр хэлбэл өдөр тутмын ердийн алхалтаар төдийлөн идэвхтэй ажилладаггүй булчингуудыг ажиллуулдаг.

🧍‍♀️ 1 . Нурууны өвдөлтийг багасгана
Невадагийн их сургуулийн Биомеханк судлаач Janet Dufek-ийн багийн хийсэн судалгаагаар эрүүл эмэгтэй оюутнууд өдөрт 10–15 минутаар 4 долоо хоногийн турш арагшаа алхахад гуяны арын булчингийн уян хатан байдал сайжирсан байна.
Гуяны арын булчин хэт чангарсан байх нь зарим тохиолдолд нурууны өвдөлттэй холбоотой байдаг юм.

🦵 2 .Шагайг бэхжүүлж өвдгөнд очих ачааллыг багасгана.
Арагшаа алхах үед өвдөгний хөдөлгөөний далайц урагшаа алхахаас өөр байдаг. Урагшаа алхахдаа бид ихэвчлэн өсгийгөө түрүүлж газардуулдаг бол арагшаа алхах үед өлмий хэсэг түрүүлж газар хүрэх бөгөөд зарим үед өсгий газар бүрэн хүрэхгүй тохиолдол ч байдаг. Энэ байдал нь шагайн үеийг бэхжүүлж өвдөгт ирэх ачаалалыг өөрчилдөг. Тиймээс өвдөгний мэс заслын дараах сэргээн засах дасгалд арагшаа алхалтыг ашиглаж түүнтэй холбогдох судалгаа ч их байдаг.

🧠 3. Тархины ТАРХИНЫ ШИЙДВЭР ГАРГАХ ЧАДВАР-г сайжруулна.
Бид урагшаа алхахдаа хаашаа явж байгаагаа хараад, олон хөдөлгөөнийг бараг автоматаар хийдэг. Харин арагшаа алхах үед тархи: “Би хаана гишгэх вэ?”, “Дараагийн алхам хаашаа байх вэ?”гэх мэтилүү анхааралтайгаар ажиллаж тооцоолох шаардлагатай болдог.Өөрөөр хэлбэл тархинаас ердийн алхалтаас илүү их анхаарал, хяналт шаардана.

Энэ үед тархины шийдвэр гаргалт, асуудал шийдвэрлэлт болон танин мэдэхүйн үйл ажиллагаатай холбоотой prefrontal cortex хэсгийг идэвхижүүлдэг байна.

⚡ 4. Тархины ХАРИУ ҮЙЛДЛИЙН ХУРД-г нэмэгдүүлнэ.
Нидерландад хийсэн нэг судалгаанд оролцогядыг урагшаа, арагшаа болон хажуу тийш хөдөлж байх үед **Stroop test** хийлгэжээ. Stroop test гэж юу вэ?🔵 цэнхэр гэсэн үгийг 🔴 улаан өнгөөр бичнэ.Тэгэхээр тархи:“ЦЭНХЭР ” гэж унших уу?эсвэл “УЛААН” гэж өнгийг нь хэлэх үү? гэсэн зөрчилтэй мэдээлэлтэй тулгарна. Энэ тест нь анхаарал, хариу үйлдэл болон танин мэдэхүйн чадварыг шалгадаг бөгөөд Судалгаанд арагшаа алхаж байсан хүмүүс Stroop test-д хамгийн хурдан зөв хариулж байжээ.

Судлаачдын нэг таамаглал нь арагшаа алхах үед тархи аль хэдийн ер бусын хөдөлгөөнийг боловсруулах шаардлагатай болсон учраас шинэ мэдээлэл боловсруулахад ИЛҮҮ БЭЛТГЭГДСЭН байсан байж болох юм гэж үзжээ.

🧩 5. ОЙ ТОГТООЛТ-г сайжруулна
Бүр илүү сонирхолтой нь зарим судалгаанд хүмүүсийг:
• арагшаа алхах
• арагшаа явж буй галт тэрэгний бичлэг үзэх
• арагшаа хөдөлж байна гэж төсөөлүүлэх зэрэг нөхцөлд туршиж үзжээ. Үүний дараа мэдээллийг хэр сайн санаж байгааг шалгахад арагшаа хөдөлгөөнтэй холбоотой хүмүүс мэдээллийг эргэн санах чадвар сайн байжээ. Энэ нь хөдөлгөөний чиглэл болон ой тогтоолтын хооронд сонирхолтой холбоо байж болохыг харуулж байна.

📌Тэгвэл энэ нь ямар хүмүүст тустай байж болох вэ?

👴 Ахмад настнууд
👶 Залуу хүмүүс
⚖️ Илүүдэл жинтэй хүмүүс
🦵 Остеоартриттай хүмүүс
🧑‍🦽 Харвалтын дараах хөдөлгөөний асуудалтай хүмүүс
🏃 Тамирчид

Мөн зарим судалгаагаар арагшаа алхах нь ижил хугацаанд урагшаа алхахаас илүү их энерги зарцуулж, илүү их калори шатааж болохыг харуулсан байдаг.

Бусан Хот Часэн Эмнэлэг
Ким Ха Нил докторын блог

🔈 Өмнө нь зарлан мэдээлж байсанчлан, нуруу, үе мөчний эмчилгээ, тусламж шаардлагатай байгаа нэг монгол хүнийг сонгон, **...
24/08/2026

🔈 Өмнө нь зарлан мэдээлж байсанчлан, нуруу, үе мөчний эмчилгээ, тусламж шаардлагатай байгаа нэг монгол хүнийг сонгон, **Ким Ха Нил доктор өөрөө гардан эмчлэхээр** болсон билээ.

🤗 Эцэст нь энэ удаагийн эмчилгээнд хамруулах хүнээ бид сонголоо.

🥰 Хүсэлтээ ирүүлсэн бусад хүмүүс маань сэтгэл дундуур байж болохыг ойлгож байна. Гэсэн хэдий ч бидний хэрэгжүүлж буй энэхүү **сайн дурын эмчилгээ, тусламжийн үйл ажиллагаа маань цаашид тогтмол зохион байгуулагдах** тул дараа дараагийн боломжуудаар та бүхэнд хамрагдах боломж олдоно гэдэгт найдаж байна.

Хүсэлтээ илгээж, итгэл хүлээлгэн оролцсон хүн бүрд баярлалаа. Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхныг хүсье. 🙏

Манай бүх мэдээлэл Ким Ха Нил докторын блог
Бусан хот Часэн Солонгосын уламжлалт эмнэлэг
Бусан Хот Часэн Эмнэлэг хуудсуудаар л дамжин хүрдэг болно.

Мэдээллийг цаг тухайд нь авч байхыг хүсвэл дээрх хуудсуудыг дагааарай.

Бусан Хот Часэн Эмнэлэг
☎️: 976-7052-1144
☎️: 010-3042-3729
📱: +8210-3042-3729 (Viber, Telegram,WhatsApp)

20/08/2026

👩Алтанцэцэг эгч өвдөгний үе солиулах мэс заслын заалттай хэдий ч мэс засал хийлгэхийг хүссэнгүй.

👱‍♀️Тиймээс түүний охин нь ээжийгээ дагуулан Ким Ха Нил докторыг зорин иржээ. Эмнэлэгт ирж байх үедээ баруун талдаа таягтай, 2 хөлийн шилбээр дүүрэн хавантай ирж байлаа.

Бусан хот Часэн Солонгосын уламжлалт эмнэлэг-н дарга 👨‍⚕️Ким Ха Нил доктороор эмчлүүлсэн сэтгэгдлийг нь товчхон хүргэж байна.

Үргэлж ерөөлтэй сайхан үгээр мялааж байдаг таньдаа эрүүл энхийг хүсье🥰.

Ким Ха Нил докторын эмчилгээг сонирхож байгаа бол
Бусан хот Часэн Солонгосын уламжлалт эмнэлэг болон Бусан Хот Часэн Эмнэлэг фэйсбүүк хуудсаар лавлана уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг:
утас: 976-7250-1144 (Lime дугаар)
утас: 010-3042-3729 (Солонгосоос холбогдох бол)
Viber, Telegram,WhatsApp: +8210-3042-3729

(Lime дугаар- зарим тохиолдолд сүлжээ саатах тохиолдол их байдаг тул Viber болон Telegram дугаараар холбогдохыг хүсье )

👨‍⚕️Бусан Часэн эмнэлэгийн дарга Ким Ха Нил доктор өөрийн гардан эмчилгээгээрээ дахин нэг монгол хүний эмчилгээг үнэ төл...
11/08/2026

👨‍⚕️Бусан Часэн эмнэлэгийн дарга Ким Ха Нил доктор өөрийн гардан эмчилгээгээрээ дахин нэг монгол хүний эмчилгээг үнэ төлбөргүй хийж өгөхөөр болсон билээ.

👥 Олон хүмүүс холбогдож байгаа ч материалын тухайд бид бүхэнд тодорхой мэдээлэл өгөхүйц өөрийн амьдралын нөхцөл байдал, биеийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл бэлдэж явуулах хэрэгтэй байна.

Үүнд:
1. Таны өнөөгийн амьдралын нөхцөл байдал.
Бид таньд туслах ёстой харгалзан, хүндэтгэн үзэх шалтгааныхаа тухай. Магадгүй бусдад болоод эх орон, ард түмэндээ тустай ажил хөдөлмөр хийж ирсэн нэгэн ч байж болох… аль эсвэл амьдралын хүнд хэцүү нөхцөл байдлын улмаас эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа гэх мэт хүний амьдралын түүх олон янз шүү дээ …

2. Банана нуруу, үе мөчний тухайд хийгдсэн шинжилгээний материал байгаа бол хавсаргаад ➡️ [email protected] хаяг руу ирүүлнэ үү. (Бичлэг байдлаар ирүүлсэн ч болно)

Хэцүү байна. Энд өвдөж байна. Туслаач надад гэсэн тодорхойгүй байдлаар явуулбал бид сонгох ямар ч шалтгааныг олж харж чадахгүйд хүрнэ.

Баярлалаа.

Дэлгэрэнгүй мэдээлэлийг 👇👇👇

Бусан Хот Часэн Эмнэлэг
Бусан хот Часэн Солонгосын уламжлалт эмнэлэг

Утас: 976-7250-1144

11/08/2026

Асуулт: Биед олон янзын зовиурууд байгаа ч нарийн шинжилгээ бүгд хэвийн гардаг.

Энэ тохиолдолд үнэхээр эмчилгээ шаардлагагүй байдаг уу?

Таньд тийм тохиолдол байдсан уу?

Ким Ха Нил докторын блог👍

Address

6-9F, Nakdongnam-ro, Saha-gu
Busan
49310

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Ким Ха Нил докторын блог posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share