29/06/2026
Ялангуяа зүрхний хэм алдагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор АНУ-ын Зүрхний Холбооноос зүрхний эрүүл мэндийг дэмжих долоон энгийн зөвлөмжийг санал болгож байна.
Эдгээр нь өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэхэд хялбар боловч эрүүл мэндэд өндөр ач холбогдолтой.
Сайн чанарын хүнсээр хооллож, жимс ногоо түлхүү хэрэглэж, махан бүтээгдэхүүний хэрэглээг бууруулан, зохистой дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.
Өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж болох урьдчилан сэргийлэх арга хэмжээнд архи согтууруулах ундаа, тамхи, хэрэглэхгүй байх, жингээ барих зэрэг орох ба сүүлийн үед хангалттай чанартай нойр авах нь урьдчилан сэргийлэх хүчин зүйлсийн нэг гэж онцлох болсон.
Иймээс эдгээрийг "Зүрхний долоо" гэж нэрлэдэг бөгөөд энэ долоон зүйлийг сайтар дагаж мөрдсөнөөр эрсдэлийг илт бууруулж, эрүүл удаан аж төрөх боломжтой.