Уламжлалт Анагаах Ухааны их эмч Ц.Баярчимэг

  • Home
  • Mongolia
  • Bulgan
  • Уламжлалт Анагаах Ухааны их эмч Ц.Баярчимэг

Уламжлалт Анагаах Ухааны их эмч Ц.Баярчимэг Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Уламжлалт Анагаах Ухааны их эмч Ц.Баярчимэг, Doctor, Булган аймаг Хишиг өндөр сум, Bulgan.

Булчингийн наалдац гэж юу бэ ?Булчин, булчинг бүрхсэн фасци (myofascia) болон ойролцоох эдүүд хоорондоо гулсаж хөдөлдөг ...
24/02/2026

Булчингийн наалдац гэж юу бэ ?
Булчин, булчинг бүрхсэн фасци (myofascia) болон ойролцоох эдүүд хоорондоо гулсаж хөдөлдөг байх ёстой бүтэц алдагдаж,
наалдаж, хатуурч хөдөлгөөн хязгаарлагдахыг хэлнэ.
🧠 Яагаад үүсдэг вэ?
Булчингийн эд өөрийгөө хамгаалахдаа “хатуурах” хариу үзүүлснээр наалдац үүсдэг.
🔸Удаан суух, нэг байрлалаар олон цаг байх
🔸Давтамжтай ачаалал, хэт ачаалал
🔸Гэмтэл, бэртэл, мэс заслын дараах сорвижилт
🔸Стресс → булчингийн байнгын агшилт
🔸Хөдөлгөөний дутагдал, сунгалт хийхгүй байх
⚠️ Ямар шинж илэрдэг вэ?
Нэг цэгт хатуу зангилаа тэмтрэгдэнэ
Хөдөлгөхөд татах, чилэх, өвдөх
Өвдөлт өөр газар дамжиж мэдрэгдэж болно
Үе мөчний хөдөлгөөний хүрээ багасна
Дарахад “өвдөөд, сулраад” байгаа мэт мэдрэмж
👉 Жишээ:
Нурууны булчинд наалдацтай хүн нуруу өвдөхгүй мөртлөө хөл өвдөх тохиолдол элбэг.
🔍 Клиникийн талаас
Булчингийн наалдац нь:
Фасцийн гулсах чадвар ↓
Цусны эргэлт ↓
Мэдрэлийн цочрол ↑
архаг өвдөлтийн эх үүсвэр болдог
Өөрөө хийх
✅Сунгалтын дасгал
✅Foam roller, массажны бөмбөг
✅Хөнгөн, тогтмол хөдөлгөөн
✅Стресс бууруулах (амьсгал, нойр)
❗Анхаарах
Хэрвээ наалдацыг удаан орхивол:
Архаг өвдөлт
Алхам, тэнхлэг алдагдал
Үе мөчний хоёрдогч гэмтэл
үүсэх эрсдэлтэй.
🔸Хүзүүний булчин
Upper Trapezius / Levator Scapulae
Наалдацтай үед
Хүзүү эргэхэд хөшингө
Толгой өвдөх, нүд рүү дамжих өвдөлт
Мөр лүү татаж өвдөнө
🔸Мөр – Rotator Cuff / Deltoid
Наалдацтай үед
• Гараа өргөхөд өвдөнө
• Шөнийн мөрний өвдөлт
• Нэг талдаа унтаж чадахгүй
🔸Нуруу – Erector Spinae / Quadratus Lumborum
Наалдацтай үед
• Бүсэлхий чилэх
• Нуруу өвдөхгүй ч гуя, хөл рүү дамжиж өвдөх
• Суугаад босоход татна
🔸Гуя – Hamstring / Quadriceps
Наалдацтай үед
• Суугаад босоход гуя татна
• Алхахад хөл хүнд
• Өвдөг рүү өвдөлт дамжина
🔸Шагай–хөл – Gastrocnemius / Soleus
Наалдацтай үед
• Өсгий, ул өвдөнө
• Шөнө татна
• Алхалтын тэнхлэг алдагдах #гэнээ

УРГИЙН БУРУУ БАЙРЛАЛ БА ТӨӨНҮҮР ЭМЧИЛГЭЭУраг буруу байрлаж өгзөгөөр түрүүлсэн үед Төөнүүр засал эмчилгээ түгээмэл хийдэг...
24/02/2026

УРГИЙН БУРУУ БАЙРЛАЛ БА ТӨӨНҮҮР ЭМЧИЛГЭЭ
Ураг буруу байрлаж өгзөгөөр түрүүлсэн үед Төөнүүр засал эмчилгээ түгээмэл хийдэг. Манай улсад ЭХЭМҮТ-н поликлиникт энэхүү эмчилгээ хийгддэг. Төөнүүр засал гэдэг нь биеийн гадна талд орших тодорхой бэлчрүүдэд дулааны үйлчлэлээр үйлчилж хэсэг газрын цусан хангамжийг сайжруулан биеийн эсэргүүцлийг нэмэгдүүлж буй эмчилгээний арга юм.
Хятадын Уламжлалт анагаах ухааны онолоор ураг нь Ян, ээж Инийг төлөөлдөг. Уогийн Янгийн энергийн төлөөлөл Jing ундрага BL67 Зи ин зүүний цэгийг төөнөж, эхийн цус энергийн гүйдлийг сайжруулж давсагны сувгийн ин янг тэгшитгэж ургийн рефлексийн хөдөлгөөнийг нэмэгдүүлдэг байна.
Ургийн байрлал засах төөнө эмчилгээг дэлхийн олон оронд хэрэглэж эмнэлзүйн үр дүн өгсөөр байна. Адольфо Андредецито нарын судалгаагаар жирэмсний 32-35 долоо хоногтой , ургийн байрлал хөндлөн 93 эхчүүдийн 81.2%-д нь ургийн байрлал засагдсан байна.
Ayman Ewies and Karl Olah (2002) нарын судалгаанд ургийн байрлал засах төөнүүр эмчилгээг дүгнэхдээ хямд, аюулгүй, энгийн, өөрөө хийх боломжтой, өвдөлтгүй арга гэж тодорхойлсон байна.
Ургийн байрлал засах төөнүүр эмчилгээг хийхдээ хятадын анагаах ухааны зүүний цэг болох Zhiyin (Zhiyin цэг нь давсагны BL 67-р сүв бөгөөд хөлийн 5-р хурууны хумсны гадна буланд байдаг) сүвийг төөнөдөг бөгөөд төөнүүр эмчилгээний гол үйлдлийн механизм нь ургийн хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлдэг гэж үздэг. 34 долоо хоногтой жирэмсэн эхэд төөнүүр заслыг хэрэглэхэд өгзөг түрүүлсэн байрлал засарсан амжилтын чанар 84,6% байна гэсэн судалгааны үр дүн гарсан. Төөнүүр эмчилгээг хийх арга барил нь энгийн боловч төөнүүр эмчилгээг хийж болохгүй эсрэг заалтууд байдаг учир заавал эмчийн зөвөлгөөгөөр хийх ёстой.
Хятад улсад 1970 оноос энэхүү эмчилгээний аргыг хэрэглэж байна.
Эрүүл энхийг хүсье

НУРУУ ямар шалтгаанаар  ӨВДДӨГ ВЭ?●Хэт удаан хөдөлгөөнгүй буруу байрлалд сууж хэвтсэнээс, удаан машин барьж хөдөлгөан ба...
24/02/2026

НУРУУ ямар шалтгаанаар ӨВДДӨГ ВЭ?
●Хэт удаан хөдөлгөөнгүй буруу байрлалд сууж хэвтсэнээс, удаан машин барьж хөдөлгөан багтай явсанаас, эсвэл бие халаалтгүйгээр дасгал хөдөлгөөн эрчимтэй хийснээр хэт ачааллаас үүдэлтэйгээр зүгээр л булчин чангарсан байж болно. Энэ тохиолдолд нурууны булчин суллах бариа хийлгэнэ. Та ийм үед бариа заслын төвүүдэд эсвэл ямар нэг бариачид хандаж болно. Ачаалал авсан гэж үзээд бариа 2-3 хийлгээд ч булчин сулрахгүй бол хэт ачааллаас бус өөр шалтгаанаар булчин чангарсан гэж үзээд эмчид хандах шаардлагатай. Ер нь ачаалал авах ажил хийгээгүй байхад булчин өөрөө чангардаггүй гэдгийг санахад илүүдэхгүй. Бариач нар бараг бүгдээрээ булчин чангарал гэсэн онош тавьдаг нь үндэслэлгүй юм.
●Хөдөлгөөн багатай амьдралын хэв маягаас эсвэл байнга хүнд ажил хийдгээс шалтгаалаад үенүүд хоорондоо ойртон удаан хугацаанд шахагдсанаас зөөлөн эдэд шохойжилт үүссэн байж болно. Бүр нугалам яснуудын ирмэгээр ясан ургацгууд ургатлаа хүндэрсэн ч байдаг. Насжилтаас үүдэлтэйгээр 50 аас дээш насныханд яс ургаж үенүүд шохойжсон байх нь элбэг. Ийм тохиолдолд нурууны хэсгийн цусан хангамжыг сайжруулан, шохойжилтыг нэмэгдүүлэхгүй байх зорилгоор бариа бумба зүү шарлага зэрэг хэд хэдэн хавсарсан эмчилгээ хийлгэх, шавар эмчилгээ хийлгэх, зохистой дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичэээллэх хэрэгтэй. Шохойжилт арилахгүй ч нэгэнт бий болсон өөрчлөлт нэмэгдэхгүй, мэдрэл дарталаа хүндрэхгүй байх боломж олгоно.
●Буруу байрлалд нуруугаа бөхийж суух, хазайж суух, мушгирч суух, дандаа нэг талаараа унтах зэргээр байнга буруу байрлуулдгаас багана нурууны аль нэг түвшинд мурийлт үүссэн, тэнхлэгээрээ эргэсэн, хэвийн хотгор нь өөрчлөгдсөн байж болно. Энэ үед заавал мурийсан хэсгийн мурийлтыг боломжоор нь засах, зөв байрлалд нь тавих дасгал хийх, мурийлт эргэлт үүсгэхэд нөлөөлсөн буруу дадал хэвшлээ засах шаардлагатай. Блок гаргах арга үенүүдийн хөдөлгөөнийг сайжруулахад сайн нөлөөлдөг ч мурийлт эргэлт засахад онц нөлөөлдөггүй юм билээ.
● Бүсэлхий ууцны нугалмууд хоорондоо ойртож, дунд нь байсан жийргэвчийг гугалмын ирмэгээс гадагш давж цүлхийхжд хүргэснээр үе бүрийн хоорондуур нугаснаас салаалж гарсан мэдрэлээ дарсан байж болно. Тийм бол мэдрэл дарагдлыг нэмэгдүүлэхгүй байх зорилгоор жил бүр 2-3 удаа системтэй эмчлүүлэх, их хүндэрсэн тохиолдолд мэдрэл чөлөөлөх хагалгаанд орох шаардлагатай.
Тэгвэл бүсэлхий ууцны түвшинд мэдрэл дарагдсан үед ямар шинж илрэх вэ?
●Бүсэлхийн 1-2нугалмын хоорондох үелэл суулт өгч мэдрэл дарагдсан тохиолдолд бөөрний орчим чилж өвдөх, хөших, бүсэлхийгээр ороож өвдөх, мөн 2 хөлийн ул тавхай хавиар өвдөн энэ үений цусан хангамж муудан яс ургалт үүсэх магадлалтай.
●Бүсэлхийн 2- 3 дугаар үелэлд мэдрэл дарагдахад бүдүүн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн муудах, өтгөн хатах , гэдэс дүүрч, хий гарахгүй байх зэрэг зэрэг шинж илэрнэ. Мөн бүсэлхий орчим чилж хөшиж өвдөх, бүсэлхийн хотгор арилах, нуруу хааяа татаж чангарч өвддөг.
●Бүсэлхийн 4-5 дугаар үеийн мэдрэл дарагдахаад бүдүүн гуя дагаж хажуу талаар нь өвдөх, тахимаар хөлөө жийхэд өвдөх зовиур илэрнэ. Мөн давсагны талаас шээс олон хүрэх, бага багаар шээх, мэдээгүй шээх зэрэг шинж илэрч болно.
Бүсэлхийн 5 дугаар үе болон ууцны 1 дугаар нугалмын хоорондох үелэл дээр суулт өгсөн үед хөлийн гуяны дотор эсвэл араар доош зураа даган өвдөж хөлийн эрээн булчин чинэрдэг.Зарим тохиолдолд түнх ташаа, цавиар ороож бадайрч өвдөн ,өвдөлт нь гуяны урдуур дамждаг. Удаан суух,зогсох,бөхийхөд бие чилж зовиур нэмэгддэг. Үе үе хөдөлгөөн хийхэд огцом хатгана.
Бүсэлхий болон ууцны үеүүдийн мэдрэл дарагдахад нарийн гэдэсний талаас гэдэс дүүрэх, хоолны шингэц муудах, гүйлгэмтгий болох зэрэг шинж болно. Мөн эмэгтэйчүүдийн эрхтэн талаас умай унжих, бэлгийн хөрөлт,үргүйдэл ,зулбалт , биеийн юмны мөчлөг алдагдах ,эрэгтэйчүүдэд бэлгийн сулрал үүсэх түрүү булчирхайн үйл ажиллагаа доголдох зэрэг шинж илэрч болно.
Гол нь яг ямар өөрчлөлт хаана илэрснийг тодорхой мэдсэнээр оношоо зөв тодорхойлуулах шаардлагатай. Тиймээс бүтэн нурууны зургаа авхуулаад эмчид хандаарай.
Бүтэн нурууны рентгён зургыг манай СХД, Зайсан салбаруудад сүүлийн үеийн дижитал рентген аппаратаар 100к аар авч өгдөг шүү. Рентген зурагт илрэх өөрчлөлтөд жийргэвч цүлхийж илэрхийлсэн шинж тод илэрч байвал эмч нэмэлтээр Мра зураг авхуулахыг зөвлөж бичиг хийж өгнө.

07/03/2025

Сүүлийн үед дээш хөөрч хөших, толгой дүүрч өвдөх, хамраас цус гарах, халуун газарт байж чадахгүй бачимдах, өдөр дунд толгой өвдөх, даралт ихсэх г.м зовиуртай хүмүүс ихэссэн бна. Энэ үед дараах эмчилгээг эмчид оношлуулж, эмчийн хяналтанд хийх боломжтой юм..
Шивүүр засал
Хий цус зогсонги болсноос өвдөж буй биеийн хэсэгт тусгай зориулалтын хутга, шивүүрийн зүүгээр хатгаж дээр нь бумба тавьж соруулан цус шар усыг гадагшлуулж бичил судас тунгалгийн эргэлт, хийн гүйдлийг сайжруулах замаар бие махбодын өвчин эсэргүүцэх чадавхыг сэргээн, үрэвсэл дарж, өвдөлт намдаах, халуун бууруулах үйлчилгээтэй. Хүзүү, сээр, ууц нурууны остеохондрозын болон бусад шалтгаанаар өвдөх, цус шар усны эмгэгээр өвдөх, үе хавдаж улайж өвдөх зэрэгт тустай.
Харин жирэмсэн, тамир тэнхээ дорой, төрсний дараа, хаван, цусны бүлэгнэх чадвар буурсан, цус багадалт, бэрх аньстай газар, судлын зангилаа, сүлд оршсон газарт шивүүр хийхийг хориглоно.
БҮХ ХҮНД ТААРДАГ ЭМЧИЛГЭЭ БИШ ШҮҮ.. МЭРГЭЖЛИЙН ЭМЧ ЭМНЭЛЭГТ ХАНДААРАЙ

Өглөөний мэнд !УАУ нд хүний биед өвчин үүсгэх чадвартай, гэмтсэн эсүүд нас бие гүйцэж хөгширсөн улаан эсүүд, дархлал дар...
20/01/2025

Өглөөний мэнд !
УАУ нд хүний биед өвчин үүсгэх чадвартай, гэмтсэн эсүүд нас бие гүйцэж хөгширсөн улаан эсүүд, дархлал дарангуйлах идэвхи бүхий цусны эсүүд, бие биесдээ наалдан цусны урсгал саатуулах үйлдэлтэй цусны бүлэгнэсэн тромбо, судасны хананд наалдан судасны зайг багасгаж цусны урсгалд эсэргүүцэл үүсгэдэг улаан эсийн бөөгнөрөл зэргийг МУУ ЦУС хэмээн нэрлэдэг.
Европ анагаах ухаанд муу цус гэсэн ойлголт байдаггүй харин цусны бүлэг, бүлэгнэлт гэсэн ойлголт байдаг.
Иймээс хануур,самнуур, түрэм болон шивүүр хийж цусны халууныг дарж, дотор цус шарын халууныг биеэс зайлуулж цус шингэлдэг эмчилгээг хийхийн өмнөх холын бэлтгэл гэж хийдэг. Үүнд ЦУС_ЯЛГАХ_ТАН гэж орох ба үүнийг үл хүртэн хануур хийх ёсон үгүй юм. Таньд ЦУС ЯЛГАХ ТАН гэж юу вэ? талаар товчхон зөвлөмж хүргүүллээ.
Түгээлцээрэй./copy/

06/01/2025

Б.Бямбадаш: Нойр булчирхай өөрийгөө идэж, бусад эрхтнийг гэмтээж, шүүс нь хэвлий рүү асгардаг

Элэг цөс, нойр булчирхай, хавдрын мэс заслын эмч, “Бриллиант” эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч Б.Бямбадаштай ярилцлаа.

-Нойр булчирхай гэдэг эрхтнийг та “танилцуулаач”?

-Хүний биеийн хэвлийн төвд буюу аймхай, мөгөөрс, аюулхай хэсэгт хөндлөн байрладаг 14-17 см урттай булчирхайлаг эрхтэн. Нойр булчирхай хоол боловсруулах эрхтэн системд оролцохоос гадна дотоод шүүрлийн үйл ажиллагааг хангах үүрэгтэй. Дотоод шүүрлийн үйл ажиллагаа гэдэг нь бодисын солилцоог зохицуулах зорилгоор өөрөөсөө ферментүүдийг ялгаруулна. Цусан дахь сахарын хэмжээг зохицуулах зорилгоор инсулин, өсөлтийн гормон гэх мэт биед хэрэгтэй олон даавар гормоныг ялгаруулдаг. Харин гадаад шүүрлийн үйл ажиллагаа гэхээр биед орсон хоол тэжээлийн бодис өөх тос, уураг, нүүрс ус гэсэн гурван хэсэгт хуваагддаг. Энэ бүхнийг цаашид задлах зорилгоор өөрөөсөө өөх тосыг ялгаруулдаг, уураг, нүүрс усыг задалдаг ферментийг ялгаруулж байдаг.

-Нойр булчирхайн үйл ажиллагаа яагаад доголддог вэ?

-Үндсэн хэдхэн шалтгаан бий. Гэхдээ ганцхан нойр булчирхайг өвтгөдөг гадны нөлөө гэж байхгүй. Өөрөөр хэлбэл элэг, цөс, нойр булчирхай гэж нэг томьёоллоор явна. Энэ гурван эрхтэн нэгнийхээ дор байрлаж, үйл ажиллагаа нь байнгын салшгүй холбоотой явдаг. Гүйцэтгэдэг үүрэг, үйл ажиллагаа нь нэг учраас салгаж үзэх боломжгүй. Хүний амьдралын хэв маяг, хоолны зохисгүй дадал, буруу зуршил бол өвчний үндсэн шалтгаан нь. Монголчуудын нэг онцлог бол баяр наадам, цагаан сарын өдрүүдэд хоолны хэв маяг өөрчлөгддөг. Анзаарах юмбол энэ үеэр улсын болон хувийн эмнэлэгт нойр булчирхайн үрэвсэлтэй холбоотой ачаалал нэмэгддэг. Энэ юуг хэлж байна вэ гэхээр хооллолтын хэв маяг амьдралын дэглэмтэй шууд холбоотой гэдгийг харуулж байгаа юм.

-Элэг 24 цагт 30 грамм архи шүүх хүчин чадалтай

-Хамгийн түгээмэл алдаа нь юу вэ?

-Энгийн жишээ. Тос өөх ихтэй хоолны араас архи согтууруулах ундаа уух, халуун хүйтэн хоолыг хамт хэрэглэх нь хамгийн их нөлөөлнө. Архи гэдэг чинь этилийн спирт шүү дээ. Үүнийг элэг гээд эрхтэн задлах үүрэгтэй ч 24 цагт 30 граммыг л шүүх хүчин чадалтай. Гэтэл хүмүүс нэг удаагийн уултаар тасартлаа согтож, 500 мл түүнээс ч их этилийн спирт уучхаар элэг хэвийн хэмжээнээс хэд дахин илүү ажиллах шаардлагатай гарна. Бараг ажиллаж чадахгүй гэж хэлж болно. Зөвхөн архи гэлтгүй элгэнд шүүгдэх бүх зүйл хэмжээ, хязгаартай байхгүй юу. Нэгэнт хязгаараас давсан бол ходоодыг гэмтээнэ. Ходоодноос хоол боловсруулах задлах зорилго бүхий хүчлүүд ялгардаг. Этилийн спиртийг ихээр хэрэглэсний дараа энэ хэмжээ багасдаг. Энэ нь нойр булчирхайнаас ялгардаг шүүрлийг зогсооход хүргэнэ. Нойр булчирхай хэвийн ажиллаж байхдаа ферментээ гэдэс рүү ялгаруулж байдаг. Гэтэл этилийн спиртний нөлөөгөөр гэдэс рүү ялгаруулж чадахгүйд хүрнэ. Ялгарах зам нь саадтай болоод ирэхээр нөгөө их ферментүүд маань нойр булчирхай гэдэг эрхтнээ өөрийг нь хайлуулж эхэлдэг. Өөрөө өөрийгөө идэж эхэлнэ гэсэн үг. Хүний биед орсон өөх тос, нүүрс ус, хоолны том молекулуудыг задалдаг фермент нойр булчирхайгаа идчхээд үүнтэй хиллэж буй бусад эрхтнүүдийг гэмтээнэ.

-Нойр булчирхай хэр тэсвэртэй эрхтэн бэ. Хэдий хугацааны дараа өвчилж эхэлдэг вэ. Хүмүүс гэнэт өвдсөн гэж ярьцгаадаг?

-Нойр булчирхайн үрэвслийг цочмог болон архаг гэж ангилдаг. Цочмог үрэвсэл маш хурдан хугацаанд хүчтэй өвдөлт өгч, амь насаа алдах ч эрсдэлтэй. Архаг үрэвсэл бага багаар удаан хугацаанд үргэлжилж, сэдрээд, намжаад дахин сэдрэх гэх мэтээр үргэлжилдэг. Нойр булчирхайг ямар байдлаар гэмтээж байна тэрний хариу урвал болгож үрэвсдэг. Нойр булчирхай дээр тохиолддог хавдруудыг хортой, хоргүй гэж ангилж болно. Хортой хавдрын томоохон шалтгаан нь үрэвсэл. Удаан хугацаанд үрэвсэл үргэлжилсэн тохиолдолд эцсийн зогсоол дээр хавдар гэдэг онош хүлээж байдаг.

-Хэдхэн хоногийн дараа цагаан сар боллоо. Жилийн жилд энэ талаар сэрэмжлүүлдэг ч нойр булчирхайн үрэвсэл гэх өвчний ачаалал их байлаа гэж мэдээлдэг...?

-Хоол, хүнсний бүтээгдэхүүнийг дангаар нь идэхэд биед ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй хэрнээ хооронд нь нийлүүлээд холиод хэрэглэхээр асуудал үүсгэдэг . Үүнийг бид нар эрүүл хоололт, зөв зохистой хоололт, зөв зохилдолгоо гэж яриад байгаа юм.

-Жишээ нь.. ?

-За нэг айлд орлоо. 3-4 ширхэг халуун бууз, 50-200 грамм хөргөгчнөөс гаргаж ирсэн хүйтэн нийслэл салат, нэг аяга сүүтэй цай ууна. Яг араас нь 100 гр архи татчихна. Энэ бүхэн чинь ходоод, нойр булчирхай, элэг цөсний асуудал үүсгэнэ. Халуун, хүйтэн хоол хүнсийг нэг дор хэрэглэх маш зохимжгүй. Хүний биед явагдаж байгаа бүх бодисын солилцоо дулааныг шаарддаг. Тэнд тодорхой хэмжээний дулаан байж бодисын солилцооны хэвийн урвал явагдаж, хоолыг бүрэн задлах процесс бий болно. Гэтэл бид халуун хоол идчхээд араас нь ундаа уудаг. Ийм байдлууд бодисын солилцоо хямрах, хоол боловсруулалтыг зогсоох гэх мэтээр нөлөөлдөг.

-Өглөө өлөн явахаар нойр булчирхай үрэвсдэг гэдэг. Энэ үнэн үү?

-Хэдийд хооллох ёстой вэ гэдэг их чухал. Өглөө босоод ид, дараа нь бага үд, их үдэд ид. Тэгээд орой гэсэн үндсэн цагуудтай. Бодисын солилцоог хэвийн хэмжээнд идэвхтэй байлгахын тулд байнгын хоол хүнсээ авч байх хэрэгтэй. Бид өлссөн цагтаа биш хоёр цаг тутам өөртөө хэрэгтэй хүнсийг идэж байх ёстой. Өглөө босоод өлөн явах нь цөсний чулуутай болгодог. Тодорхой хэлбэл, элэг өөрөөсөө хоногт дундажаар 200-500 мл шингэн ялгаруулдаг. Энэ шингэн цугларч элэгнээсээ гарч цөсний ерөнхий сувгаар дамжин гэдэс рүү орно. 12 хуруу гэдэс цөсний шингэнтэй холилдож өөх тосыг задлахад бэлэн болгодог. Энэ дээр нойр булчирхайгаас ялгардаг ферментүүд ирж задлаад цаашаа явдаг. Элэгнээс гарсан шингэний тодорхой хэсэг нь нөөц байдлаар цөсний хүүдийд хуримтлагддаг. Булчинлаг давхарга бүхий цөсний хүүдий хэрэгтэй үедээ агшиж дотроо байгаа цөсөө ялгаруулна. Тэгэхээр бид өглөө босоод хооллоход шөнөжингөө цөсний хүүдийд хуралдсан шингэн зохицуулгаараа шууд гадагшилж гэдэс рүү орж байх ёстой. Хоол үнэртэхэд, ус уухад хүртэл ялгардаг гэж үздэг. Гэвч бид өглөө юм идэхгүй гараад 12, 13 цаг хүртэл явчихдаг. Ийм үед нөгөө шингэн гадагшлуулах нөхцөл бүрдээгүй учраас хүүдийдээ байж л байна. Энэ мэтээр шингэн хуримтлагдсаар эхлээд өтгөрнө, дараа нь тунадас үүсч улмаар чулуужина. Энэ бол байгалийн чулуу биш бидний буруу дадал зуршлаас болж үүсдэг чулуужсан тунадас байх нь. Элэг цөс, нойр булчирхай холбоотой учраас нэг нь өвдөхөд нөгөөдөө шууд нөлөөлнө. Үүнийг дагаад бүх үйл ажиллагаа хямарч байдаг.

-Та өвчтөнүүддээ хамгийн сайн, хамгийн ойлгомжтой зөвлөгөөг хэрхэн өгдөг вэ?

-Шалтгаан нь маш тодорхой учраас сэргийлж, нойр булчирхайгаа өвчлүүлэхгүй байх бүрэн боломжтой. Амьдралын зөв хэв маяг, зохистой хооллолт, дасгал хөдөлгөөн гээд ерөөсөө тодорхой. Гэвч манайхан үүнийг огт ойлгохгүй байна. Нойр булчирхайн цочмог үрэвслийн тохиолдол их, дийлэнх нь хагалгааны заалттай. Нойр булчирхай өөрийгөө идээд улмаар замдаа таарсан бүх эрхтэнг задлаад явдаг учраас яаралтай хагалгааны заалттай. Нөгөө асгарсан шүүсийг цэвэрлэх хагалгаануудыг 7-8 удаа хийх тохиолдол ч бий. Нэг удаа хагалгаанд ороход л амьдралын чанар маш ихээр буурдаг. Хор нөлөө үлдэц ихтэй. Үхжилт үрэвсэл гэж нэрлэдэг. Үрэвсэл хэр их газар авснаас шалтгаална. Нойр булчирхай өөрийгөө идээд, зэргэлдээ эд эрхтнээ гэмтээсний дараа хэвлийд шүүс нь асгарч эхэлнэ гэсэн үг. Том өөх тосыг задалдаг фермент хүний бие дотор асгарахаар юу болох уу. Энийг л мэдээд авчихад хүн өөрийн эрхгүй сэргийлэх болов уу гэж найддаг.

-Нойр булчирхай өвдөлт үхэлд хүргэдэг гэж хүмүүс ярьдаг. Тэсвэрлэшгүй ихээр өвддөг гэж...?

-Нойр булчирхай хэвлийн хөндийн төвд байрладаг. Бүсэлж ороох маягтай ар нуруу, бүсэлхий рүү өвдөж, төв нь аюулхай орчим байна. Цочмог үрэвслийг хугацаа алдахгүй эмчлүүлэхгүй бол маш аюултэй. Хэвлийн хөндий дэх бусад мэдрэлжилтийг задлаад байна гэсэн үг. Ялангуяа том гол судаснууд даамжирсан үрэвсэлд нэрвэгдэнэ.

-Өөх тостой хоол идээд, архи уугаад гүйлгэж байвал нойр булчирхай үрэвсэж эхэлжээ-

-Нойр булчирхай үрэвсэж байгааг хэрхэн мэдэх вэ?

-Өөх тостой хоол болон архи, согтууруулах ундаа хэрэглэсний дараа гүйлгэж байвал, хоол шингэхгүй цанхайгаад байвал үрэвсэж байгаа нь шинж. Монголчуудын хувьд архи, тамхитай шууд холбоотой. Архи, тамхины хэрэглээ тодорхой байршлын хавдрыг тусах магадлалыг нэмэгдүүлдэг. Хамгийн гол нь эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.

-Иргэд нойр булчирхайд сайн гэж төрөл бүрийн ургамал уудаг, зэрлэг амьтны түүхий эд эрхтэн иддэг, сүлжээний гэх бүтээгдэхүүн бас хэрэглэдэг. Энэ бүхэн дээр та ямар мэдээлэл өгөх вэ?

-Би өөрөө европ анагаах ухааны чиглэлээр сурч эмч болсон. Миний сурсан анагаах ухаанд тийм зүйлс огт байдаггүй учраас би зөвлөх бас үгүйсгэх эрхгүй. Хувь хүний зүгээс бодоход зэрлэг амьтны эд эрхтэн түүхийгээр идэх эрсдэлтэй. Ямар нян, вирус тэнд байгааг бид мэдэхгүй шүү дээ. Ургамал бол дорно дахины анагаах ухааны гол хэрэглэгдэхүүн. Гэвч бас хэмжээ тунтай, хэрэглэх орц жортой. Сүлжээний бүтээгдэхүүний тухайд улс орон нь оруулж ирэх эрхийг нь өгөөд, хэсэг бүлэг хүмүүс бизнес ажил болгоод явж байна. Эмч хүн үүнийг бас л зөвлөх ч, үгүйсгэх ч эрхгүй. Би бол өвчтөнөө эмээр, мэс заслын эмч учраас мэсээр эмчилдэг.

Эх Сурвалж: eguur.mn

Зүрхний хаван - оройдоо ихэсдэг. Хөлийн шилбэ, өлмий, шагайгаар хавагнана.Бөөрний хаван - өглөө босоход хавагнасан бна. ...
02/01/2025

Зүрхний хаван - оройдоо ихэсдэг. Хөлийн шилбэ, өлмий, шагайгаар хавагнана.
Бөөрний хаван - өглөө босоход хавагнасан бна. Нүүр, зовхи, бэлгэ эрхтэн орчмоор хаван ихтэй.
Элэгний хаван - хэвлий хэсгээр цаггүй хавагнана. Хүйс, хэвлийн нарийн судаснууд тодорч харагддаг..
Хаванг УАУ-нд бие даасан архаг өвчин гэж үздэг...

Address

Булган аймаг Хишиг өндөр сум
Bulgan
63111

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Уламжлалт Анагаах Ухааны их эмч Ц.Баярчимэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category