Нэрслэй Эмийн Сан

Нэрслэй Эмийн Сан Let us endorse the safe and appropriate use of medicines💊🦠

🖐️🦶👄 Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье!Гар, хөл, амны өвчний тохиолдол нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеэс 5 дахин өссөн байн...
28/05/2026

🖐️🦶👄 Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье!

Гар, хөл, амны өвчний тохиолдол нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеэс 5 дахин өссөн байна.

Гар, хөл, амны өвчин нь энтеровирусээр үүсгэгддэг, бага насны хүүхдүүдийн дунд амархан тархдаг халдварт өвчин юм.

Халдвар хэрхэн дамжих вэ?

✅ Бохир гар, өтгөн-амны замаар
✅ Шүлс, хамар хоолойн шүүрэл, цэврүүний шингэнээр
✅ Вирусээр бохирлогдсон тоглоом, аяга халбага, алчуур, хаалганы бариул, ширээ сандал зэрэг эд зүйлсээр
✅ Ойрын хавьтал болон амьсгалын замын дуслаар

Илрэх шинж тэмдэг:

🔸 Халуурах
🔸 Хоолой өвдөх, хоолонд дургүй болох
🔸 Амны хөндий, хэл, буйл, завьж орчимд өвдөлттэй шарх, тууралт гарах
🔸 Гарын алга, хөлийн ул, хурууны завсар, заримдаа өгзөг орчимд улаан толбо, гүвдрүү, цэврүүт тууралт гарах
🔸 Бие сулрах, уйлагнах, шингэн уух дургүй болох
🔸 Зарим хүүхдэд гүйлгэх шинж илэрч болно.

Өвчний нууц үе ихэвчлэн 3–6 хоног байдаг. Өвчний эхний 7 хоногт халдвар тараах эрсдэл өндөр бөгөөд вирус өтгөнөөр хэдэн долоо хоногийн турш ялгарч болдог тул гарын ариун цэвэр маш чухал.

⚠️ Дараах шинж илэрвэл яаралтай эмчид хандана уу:

❗ Халууралт 2 ба түүнээс дээш хоног үргэлжлэх
❗ Хүүхэд шингэн ууж чадахгүй болох
❗ Ам хуурайших, шээс цөөрөх, уйлахад нулимс гарахгүй байх
❗ Олон удаа бөөлжих, ойр ойрхон гүйлгэх
❗ Унтаарах, сулрах, сэрэхдээ муудах
❗ Амьсгаадах, татах, хүзүү хөших
❗ Тууралт идээлэх, шархлах, улайж хавдах

Ихэнх тохиолдолд өвчин хөнгөн явцтай, 7–10 хоногт эдгэрдэг. Гэхдээ бага насны хүүхэд, шингэн ууж чадахгүй байгаа хүүхэд, өндөр халуунтай хүүхдийг заавал эмчийн хяналтад байлгана.

Гэрийн нөхцөлд хэрхэн асрах вэ?

🧼 Хүүхдийн гарыг савандаж тогтмол угаалгах
🥤 Ус, хярам, шингэн зүйлийг ойр ойрхон бага багаар уулгах
🍲 Бантан, зутан, шөл зэрэг зөөлөн, бүлээн хоол өгөх
🚫 Хийжүүлсэн ундаа, чихэр ихтэй зүйл, халуун ногоотой болон давс ихтэй хоол өгөхгүй байх
👕 Хөвөн даавуун, зөөлөн хувцас өмсгөх
🛁 Хүүхдийг цэвэр байлгах, тууралтыг үрж цочроохгүй байх
📞 Өрхийн эмчээс зөвлөгөө авч, шаардлагатай үед үзүүлэх
💊 Халуун бууруулах, өвдөлт намдаах эм болон тууралтад түрхэх бэлдмэлийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ.

Урьдчилан сэргийлэх энгийн аргууд:

✅ Гараа савандаж сайтар угаах
✅ Хүүхдийн тоглоомыг тогтмол угааж, цэвэрлэх
✅ Хаалганы бариул, ширээ, сандал, шал, угаалтуур, суултуур зэрэг хүрэлцдэг гадаргууг тогтмол цэвэрлэж, халдваргүйжүүлэх
✅ Аяга, халбага, алчуур, угж, тоглоомыг бусадтай хуваалцахгүй байх
✅ Өрөө тасалгааг тогтмол агааржуулах
✅ Өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх
✅ Түүхий ус уухгүй, баталгаатай ус хэрэглэх
✅ Өвдсөн хүүхдийг цэцэрлэг, сургуульд явуулахгүй, гэрт нь асарч, бусад хүүхдээс тусгаарлах

😷😷😷
18/01/2026

😷😷😷

Одоо дэгдээд байгаа А хүрээний H3 вирүс нь        • Гэнэт өндөр халуурах • Толгой өвдөх • Булчин өвдөх • Ханиалгах, хоол...
22/11/2025

Одоо дэгдээд байгаа А хүрээний H3 вирүс нь
• Гэнэт өндөр халуурах
• Толгой өвдөх
• Булчин өвдөх
• Ханиалгах, хоолой өвдөх
• Ядрах, бие тавгүйрхэх
• Зарим үед бөөлжих, суулгах

🏠 Гэрийн нөхцөлд хийх арга хэмжээ
1. Амрах (амралт хамгийн чухал)
• Биеийг ядраахгүй, аль болох унтах, хэвтрийн дэглэм барих
→ Дархлааны систем хурдан ажиллаж эдгэрэлт түргэснэ.
2. Шингэн сайн уух
Халуурах үед бие шингэн алдаж хурдан сульддаг.
• Ус
• Жимсний шингэн шүүс (хэт чихэргүй)
• Бүлээн шөл (төмс, ногоотой шөл маш сайн)
• Цай (нимбэгтэй, зөгийн балтай)
→ Эдгээр нь ханиадны шинж тэмдгийг зөөлрүүлж, биеийн тэнхээг сэргээнэ.
3. Халууныг бууруулах
• Парацетамол
• Ибупрофен
(Хүүхдэд тунг анхаарах)
4. Ханиалга, хоолой өвдөлт намдаах
• Бүлээн давстай усаар ам зайлах
• Уур нэвтэрхий уураар утах (5–10 мин)
• Зөгийн балтай халуун ус — насанд хүрэхэд тохиромжтой (1 наснаас доош хүүхдэд өгч болохгүй)
5. Хамар битүүрсэн үед
• Давстай усны хамрын спрей
• Бүлээн уураар утах
• Өрөөг чийгтэй байлгах (агаар чийгшүүлэгч)
6. Дархлаа дэмжих хоол хүнс
• Витамин C агуулсан хоол (жүрж, лимон, чацаргана)
• Шөл, ногоо, зутан
• Хэт тослог, шарсан хоолноос зайлсхийх
7. Халдвар тараахгүй байх
• Амны хаалт зүүх
• Гараа тогтмол угаах
• Бусдаас зай барих
• Хүүхэд болон өндөр настай хүнтэй ойр харилцааг багасгах

👍
10/11/2025

👍

💊 Эмийн аюулгүй байдлын хяналт нь эм эмийн сангийн тавиурт тавигдсанаар дуусдаггүй.
Эмчлүүлэгч, эмнэлгийн мэргэжилтэн, эмийн зохицуулалтын байгууллага эсвэл эм үйлдвэрлэгч хэн ч байсан — бид бүгдээрээ эмийг илүү аюулгүй болгох үүрэгтэй.
Эмийн гаж нөлөөний сэжигтэй тохиолдлыг [https://mmra.gov.mn/?id=200312]-д мэдээлэх бүрт тухайн эмийн аюулгүй байдлын мэдээлэл илүү баяжиж,
ингэснээр эмчлүүлэгчдийг учирч болзошгүй хор уршгаас хамгаалахад шаардлагатай арга хэмжээ авах боломжийг бидэнд болон бусад эрүүл мэндийн байгууллагуудад олгодог.
🔗 Манай Фэйсбүүк хуудасны “bio” хэсэгт байгаа холбоосоор орж, та хэрхэн байж болохоо олж мэдээрэй.

05/11/2025

Эмийн аюулгүй байдал та биднээс эхэлдэг 💊💉

19/09/2025

ЭМИЙГ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭХИЙГ ИРГЭН БҮРТ УРИАЛЖ БАЙНА
"ЦАХИМ ЖОР, ЦАГ ХЭМНЭНЭ"

#эмийнзохистойхэрэглээ
#цахимжор

Фаринго спрей цацалага ирлээ. Ургац ногооны дэлгүүрийн хажууд байрлах НЭРСЛЭЙ эмийн сан
19/09/2025

Фаринго спрей цацалага ирлээ. Ургац ногооны дэлгүүрийн хажууд байрлах НЭРСЛЭЙ эмийн сан

Тасраад байсан Фаринго спрей 20мл цацалага ирлээ🩷
Янз бүрийн шалтгаант фарингит, ларингит, тонзолит зэрэг хоолойн өвдөлт, хоолойн салстын үрэвслийг бууруулахад (өвдөлт,
хуурайшилт, улайлт, хаван), гэмтэл, мэс
ажилбарын дараа амны хөндий салстын
арчилгаа, хуурайшилт, амны хөндийн салстын мэдрэг байдалд болон өвдөлтийг бууруулах,салстын нөхөн төлжилтийг сайжруулах, залгиур
болон төвөнхийн салстыг нөхөн сэргээхэд хэрэглэнэ.Хоолойг өвдөлтийг
бууруулах,салстын нөхөн төлжилтийг сайжруулах зэрэг үйлдэлтэй.

Тасраад байсан Фаринго спрей 20мл цацалага ирлээ🩷Янз бүрийн шалтгаант фарингит, ларингит, тонзолит зэрэг хоолойн өвдөлт,...
19/09/2025

Тасраад байсан Фаринго спрей 20мл цацалага ирлээ🩷
Янз бүрийн шалтгаант фарингит, ларингит, тонзолит зэрэг хоолойн өвдөлт, хоолойн салстын үрэвслийг бууруулахад (өвдөлт,
хуурайшилт, улайлт, хаван), гэмтэл, мэс
ажилбарын дараа амны хөндий салстын
арчилгаа, хуурайшилт, амны хөндийн салстын мэдрэг байдалд болон өвдөлтийг бууруулах,салстын нөхөн төлжилтийг сайжруулах, залгиур
болон төвөнхийн салстыг нөхөн сэргээхэд хэрэглэнэ.Хоолойг өвдөлтийг
бууруулах,салстын нөхөн төлжилтийг сайжруулах зэрэг үйлдэлтэй.

Ханасан болон ханаагүй тос ямар ялгаатай вэ? Бидний биед хэрхэн нөлөөлдөг талаар та мэдэх үү?Өөх тос нь бие махбодын зар...
07/09/2025

Ханасан болон ханаагүй тос ямар ялгаатай вэ? Бидний биед хэрхэн нөлөөлдөг талаар та мэдэх үү?

Өөх тос нь бие махбодын зарцуулах илчлэгийн хэрэгцээг хангах үүрэгтэй үндсэн шимт бодис юм. Өөх тосны найрлага дахь тосны хүчлийг химийн шинж чанараар нь ханасан болон ханаагүй тосны хүчил гэж ангилдаг

Address

5р баг Магсаржавын гудамж Хан-Уул дэлгүүр
Bulgan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Нэрслэй Эмийн Сан posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share