Дорнод аймгийн Уламжлалт Анагаах Ухааны Нэгдсэн эмнэлэг

  • Home
  • Mongolia
  • Choibalsan
  • Дорнод аймгийн Уламжлалт Анагаах Ухааны Нэгдсэн эмнэлэг

Дорнод аймгийн Уламжлалт Анагаах Ухааны Нэгдсэн эмнэлэг Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа

📌 Нурууны өвчнөөс урьдчилан сэргийлэх аргууд 1. Байрлал, дадал зуршил• Удаан сууж ажиллахдаа 30-40 минут тутам босож, өө...
16/09/2026

📌 Нурууны өвчнөөс урьдчилан сэргийлэх аргууд

1. Байрлал, дадал зуршил
• Удаан сууж ажиллахдаа 30-40 минут тутам босож, өөрт тохирсон сунгалт хийх
• Суух үедээ нуруугаа шулуун барьж, ууц, нуруунд дэм болгож дэрэн-дэр (lumbar support) ашиглах
• Хүнд зүйл өргөхдөө нуруугаараа биш, өвдгөө нугалж, хөлний булчингаараа зөв техниктэй өргөх
• Зөөлөн, хэт нам дор биш, тохирсон зузаантай орон дээр унтах

2. Хөдөлгөөн, дасгал
• Гэдэс, нурууны булчинг бэхжүүлэх дасгал (core strengthening) тогтмол хийх
• Явган алхах, сэлэлт зэрэг нурууны үений ачааллыг багасгасан дасгалыг тогтмол хийж дадуулах
• Уян хатан байдлыг сайжруулах сунгалтын дасгал (stretching), йога хийх

3. Жингээ барьж, биеийн шим тэжээлтэй байдлыг хангах
• Хэвийн жинтэй байх - илүүдэл жин ууцны үений ачааллыг нэмэгдүүлдэг
• Кальци, витамин D-гээр баялаг хоол хүнс хэрэглэх (яс, үений эрүүл мэндэд)
• Дааврын тэнцвэр, судасны эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх хоол хүнс хэрэглэж дадуулах

Нуруу бол тулгуур эрхтэн учраас хамгийн эхлээд жингээ тэнцүү хуваарилж зөв зогсох, зөв суух, зөв хэвтэх унтах, зөв амьдралын хэв маягаас эхлэнэ. Өглөө оройдоо "нурууны дасгал" хийж занших хэрэгтэй. Ийм зүйлийг мөрдөхгүйгээр 7 хоног эмчилгээ хийлгээд бүрэн гүйцэд эдгэсэн гэж андуурч бодож болохгүй юм.

#УламжлалтАнагаахУхаан

⏰ Идсэн хоол унд шингэхэд бэрх, ходоодны галын илч буурдаг цагууд
16/09/2026

⏰ Идсэн хоол унд шингэхэд бэрх, ходоодны галын илч буурдаг цагууд

Нойр булчирхай нь өвддөг болон үрэвсэлтэй хүмүүсийн хэрэглэхэд зохистой хоол хүнсний зүйлс болон баримтлах зарчмууд     ...
16/09/2026

Нойр булчирхай нь өвддөг болон үрэвсэлтэй хүмүүсийн хэрэглэхэд зохистой хоол хүнсний зүйлс болон баримтлах зарчмууд

Намрын улиралд баримтлах хэрэгтэй амьдралын хэв маяг, идээ унд болон сэтгэл зүйн байр байдал ямар байвал өвчингүй эрүүл ...
16/09/2026

Намрын улиралд баримтлах хэрэгтэй амьдралын хэв маяг, идээ унд болон сэтгэл зүйн байр байдал ямар байвал өвчингүй эрүүл байх вэ?

🏃🏻‍➡️ Дасгал хөдөлгөөн нь сэтгэцийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлж, зөнөгрөх явцыг хойшлуулж, биеийн жинг хэвийн хэмжээнд...
16/09/2026

🏃🏻‍➡️ Дасгал хөдөлгөөн нь сэтгэцийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлж, зөнөгрөх явцыг хойшлуулж, биеийн жинг хэвийн хэмжээнд барихад тус дөхөм болж, сайн сайхан байдалыг нэмэгдүүлдэг.

🎓📢 Оюутан, залуус та бүхэндээ шимтгэлийн хувь хэмжээний талаарх мэдээллийг хүргэж байна. 👩‍🎓🧑‍🎓ЭМД-ын шимтгэлээ төлсөн э...
16/09/2026

🎓📢 Оюутан, залуус та бүхэндээ шимтгэлийн хувь хэмжээний талаарх мэдээллийг хүргэж байна.

👩‍🎓🧑‍🎓ЭМД-ын шимтгэлээ төлсөн эсэхээ яаж шалгах вэ?

👉 https://emd.gov.mn/rd/search сайтаас өөрийн болон найзуудынхаа шимтгэл төлөлтийг шалгах.

👉 Мөн Edaatgal, E-Mongolia, Ebarimt гар утасны аппликэйш, вэбсайтаар өөрийн болон бусдын шимтгэл төлөлтийн дутуу саруудаа хялбархан шалгаж, төлөх боломжтой шүү.

#ШимтгэлШалгах #ЭМД #ОюутанДаатгуулагч

Халдварт бус өвчний тусламж, үйлчилгээний явцад урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгээс эхлээд оношилгоо, эмчилгээ, урт хуг...
15/09/2026

Халдварт бус өвчний тусламж, үйлчилгээний явцад урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгээс эхлээд оношилгоо, эмчилгээ, урт хугацааны хяналт, менежмент хүртэлх бүхий л үе шатанд эмчлүүлэгч (үйлчлүүлэгч)-ийн аюулгүй байдлыг хангах нь чухал. Энэ нь эмнэлэг, анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас гадна гэр бүл, нийгмийн түвшинд ч зайлшгүй анхаарах асуудал юм.
Иймд тусламж, үйлчилгээг бүхий л үе шатанд аюулгүй, тасралтгүй, уялдаа холбоотой хүргэх тогтолцоог дэмжицгээе.

15/09/2026

📣 ЭНХЭЭ & МЭНДЭЭ хоёрын мэдээ
👧🧒 Хүүхдээ томуугаас хамгаалъя
📊 Монгол Улсын 2024–2025 оны томуугийн улиралд хийсэн судалгаагаар 1–5 насны хүүхдийг томуугийн вакцинд хамруулснаар томуугийн халдварын улмаас эмнэлгийн тусламж авах эрсдэл 75.2 хувиар буурсан үр дүн гарсан байна.
🔹 Энэ нь томуугийн вакцин хүүхдийг хамгаалахад чухал ач холбогдолтойг харуулж байна.
🔹 Бага насны хүүхэд томуугаар өвчилсөн үед халуурах, ханиалгах, бие сульдах зэрэг шинж илрэхээс гадна зарим тохиолдолд өвчин хүндэрч болзошгүй.
🔹 Иймээс хүүхдээ улирлын томуугийн вакцинд хамруулах нь томуугаар өвчлөх болон хүндрэх эрсдэлийг бууруулахад тустай.
💉 Хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд улирлын томуугийн вакцинд хамруулаарай.
💙 ТОМУУГИЙН ЭСРЭГ ХАМТДАА!

📲 Даатгуулагч танд eDaatgal аппликэйшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх зааврыг хүргэж байна.✅ Таны төлсөн шимтгэл 5-10 ...
15/09/2026

📲 Даатгуулагч танд eDaatgal аппликэйшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх зааврыг хүргэж байна.
✅ Таны төлсөн шимтгэл 5-10 минутад ЭМД-ын цахим системд баталгаажаж тусламж, үйлчилгээ авах боломжтой болно.

🥗 ТОМУУГИЙН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЖ, ДАРХЛААГАА ДЭМЖЬЕ! 💪Томуугийн улиралд биеийн эсэргүүцлийг дэмжихийн тулд өдөр тутмын зө...
15/09/2026

🥗 ТОМУУГИЙН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЖ, ДАРХЛААГАА ДЭМЖЬЕ! 💪
Томуугийн улиралд биеийн эсэргүүцлийг дэмжихийн тулд өдөр тутмын зөв хооллолт, хангалттай шингэн, идэвхтэй хөдөлгөөн чухал.
Эрүүл хооллолт, зөв дадлаа хэвшүүлж, томуугаас өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалцгаая.
💉 Томуугийн эсрэг дархлаажуулалтдаа хамрагдаарай!

🥗 ТОМУУГИЙН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЖ, ДАРХЛААГАА ДЭМЖЬЕ! 💪

Томуугийн улиралд биеийн эсэргүүцлийг дэмжихийн тулд өдөр тутмын зөв хооллолт, хангалттай шингэн, идэвхтэй хөдөлгөөн чухал.

Эрүүл хооллолт, зөв дадлаа хэвшүүлж, томуугаас өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалцгаая.

💉 Томуугийн эсрэг дархлаажуулалтдаа хамрагдаарай!

Address

Хэрлэн сум 6-р баг СМУ ивээл хороолол
Choibalsan
7

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Дорнод аймгийн Уламжлалт Анагаах Ухааны Нэгдсэн эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Дорнод аймгийн Уламжлалт Анагаах Ухааны Нэгдсэн эмнэлэг:

Shortcuts

Share