Дарханы эмийн санчдын нээлттэй групп

Дарханы эмийн санчдын нээлттэй групп Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Дарханы эмийн санчдын нээлттэй групп, Doctor, 14th province, Darkhan.

18/04/2025

Арьс, үс, хумсанд гарч байгаа өөрчлөлтүүд нь бидний биед зарим эрдэс, витамин дутагдаж буйн дохио байж болно.



Тухайлбал:

1️⃣ Хумс хугарамтгай, хэврэг болох, салаалах, ургалт удаашрах нь биотин, витамин С, фолийн хүчил, омега 3, кальци, төмөр, цайр зэрэг витамин эрдэс бодисын дутагдалууд нөлөөлнө.
2️⃣ Хумс босоо зураастай болох нь биотин, төмөр, магнийн дутагдлаас болохоос гадна, нас ахих тусам аяндаа ийм зураас гарах нь түгээмэл болдог.
3️⃣ Хумсны эргэн тойрны арьс сөрөх нь витамин С, фолийн хучлийн дутагдал байж болно. Мөн хурууны өндөгний арьс хууларч хуурайшиж эмзэгшиж байвал витамин В3 буюу ниацин дутагдаж буйн шинж, эсвэл витамин А илүүдсэн шинж байж болно.
4️⃣ Хумс хонхойх нь төмрийн солилцоо алдагдсаныг илтгэнэ. Төмөр дутагдлын цус багадалт нь хумсны доод давхрагын холбогч эдэн бүтцэд нөлөөлдөг. Төмрийн хэрэглээг зөвхөн эмчийн заавраар шинжилгээ өгч байж зохистой тунг тохируулна.

Хумсны эрүүл бат бөх байдалд үүрэг гүйцэтгэдэг витамин эрдэс бодисын тухай товч ойлголтыг та бүхэнд өгье.

• БИОТИН (витамин В7). Биотин нь хумсны үндсэн бүтэц болох кератин уургийн үүсэлтэнд оролцож, хумсыг бат бөх, хурдан ургахад тусалдаг. Биотины эх үүсвэрт мах, өндөг, самар, авокадо, навчит ногоонууд орно 🥩🥚🍳🥜🥑🥬

• ВИТАМИН С нь хумсны дараагийн бүтэц болох коллаген уургийн үүсэлтэнд оролцдог. Мөн хумсыг уян хатан, бат бөх ургахад тусалдаг. Витамин C -ийн эх үүсвэрт аньс, нэрс, чацаргана, нохойн хошуу, чинжүү, брокколиг 🫐🍓🍋🥝🥦өдөр тутамдаа хэрэглэхээс гадна коллагены эх үүсвэр болох толгой шийр, студень зэрэгийг хоол хүнсэндээ хэрэглэх нь арьс үс хумсаа эрүүл гоо сайхан байлгахад нэн тустай.

• ФОЛИЙН ХҮЧИЛ (витамин В9) нь биемахбодод шинэ эс бий болгоход оролцдог. Фолийн хүчил нь навчит ногоо, шош, үр тарианд байдаг. Фолийн хүчил дутагдахад хумс хугарамтгай болно

• ОМЕГА 3 тосны хүчил нь хумсыг чийгшүүлж, хуурайшиж хэврэгшихээс сэргийлдэг. Омега 3-аар баялаг хоол хүнсэнд маалингын үрийн тос, чацарганы тос, өвчүү, сүүлний өөх, хушга зэрэг орно.

• КАЛЬЦИ хумс, яс, шүдийг бат бөх байлгахад тустай. Кальцийн солилцоо зөв явагдахад Д витамины оролцоо чухал үүрэгтэйг мартаж болохгүй.

• ТӨМӨР нь цусны улаан эсийн бүтцэд ордог. Төмөр дутагдлын цус багадалтаас болж хумс, арьс, үсэнд тэжээл дутагдах, бат бөх байдал нь алдагдагддаг.

• ЦАЙР эд эсийн өсөлт, гадны таагүй нөлөөнөөс хамгаалах урвалд оролцдог. Цайр дутагдахад хумс хэврэгшиж хугарна.

•МАГНИ нь уургийн нийлэгжилтэнд оролцож хумс үүсэлтэнд оролцоно. Магни дутагдахад хумсанд босоо зураасууд үүсдэг.

Эцэст нь дурьдахад арьс, үс хумсанд гарч байгаа аливаа өөрчлөлт нь маш олон шалтгаантай байж болно. Жишээлбэл хоол хүнснээс шим тэжээлийг хангалттай хэмжээнд авч чадахгүй байх, эсвэл хангалттай орж ирж байсан ч хоол болосвруулах замын өвчин эмгэг, дотоод шүүрлийн булчирхайн өвчин, бодисын солилцооны алдагдал зэргээс шалтгаалан биед шимэгдэхгүй байх…
Мөн биеэ даасан янз бүрийн өвчин эмгэгийн шинжүүд байж болно.
Тиймээс эдгээр шинжээс гадна өөр дагалдах зовиур танд байдаг бол эмчид хандах цогц арга хэмжээ авах нь хамгийн чухал.

22/03/2025

Ёстой мэдмээр зүйл бна. Таны чигчий хурууны толбо алга болж
Хумсны доорхи цагаан толбо ямар учиртай вэ?.
Хүн бүрийн хумсны доод хэсэгт байрлах хагас сар хэлбэртэй цагаан толбо ямар учиртай болохыг тэр бүр бид мэддэггүй. Гэвч бидний төдийлэн анзаардаггүй энэхүү толбо нь бие эрхтний толь ажээ. Биеийн аль хэсэг өвчилсөн болон асуудалтай үед хумсан дээрх тус цагаан толбо нь хэлбэрээ өөрчилдөг байна.
1. Эрхий хурууны хагас дугуй хэлбэртэй цагаан тэмдэг нь алга болвол сэтгэл санаа гүн стресс гутралтай байгааг илтгэх аж.
2. Долоовор хурууны цагаан нь жижгэрсэн эсвэл алга болсон бол таны элэг цөс, нойр булчирхай асуудалтай болсныг илэрхийлж буй юм.
3. Артерийн даралт ихэссэн тохиолдолд дунд хурууны цагаан нь алга болдог байна.
4. Ядам хурууны цагаан нь алга болсон тохиолдолд дотоод шүүрлийн үйл ажиллагаа доголдож буй хэрэг.
5. Таны бүдүүн нарийн гэдэс өвчилсөн буюу өрөвсөлтэй болсон тохиолдолд чигчий хурууны цагаан нь жижгэрч алга болдог байна .
ЗАА ТА НАР МИНЬ ЭРҮҮЛ МЭНДДЭЭ ХЯНАЛТ ТАВЬЖ ҮЗҮҮЛЖ БАЙГААРАЙ

Address

14th Province
Darkhan
976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Дарханы эмийн санчдын нээлттэй групп posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category