Фарммаркет Эмийн сан

Фарммаркет Эмийн сан Эм зүйн зөвлөгөө, ээж хүүхэд, гоо сайхан, үс арчилгааны бүтээгдэхүүн.
И-Монос 1800-1883 хүргэлттэй

21/04/2025

🦴 Ясны бат бөх байдлыг дэмжих байгалийн шийдэл — Boneformula!
🌿 Улаан далайн замагнаас гарган авсан 100% байгалийн кальци
💊 16 төрлийн яс дэмжигч шим тэжээл: Кальци, Магни, Бор, D3, K2, C, Цайр, Зэс, Манган, Фосфор, Калий, Ванади, Стронци, Селен, Никель, Силикон
🧪 Клиникээр баталгаажсан — ясны нягтыг нэмэгдүүлж, ясны алдагдлыг зогсооно
👩‍⚕️ Эмэгтэйчүүд, ахмад настнууд, бэртэл гэмтэлтэй хүмүүст тохиромжтой
🌱 Цагаан хоолтнуудад аюулгүй, сүүн бүтээгдэхүүн агуулаагүй, глютенгүй, GMO-гүй

✅ Яагаад Boneformula-г сонгох вэ?
Уламжлалт кальци зөвхөн ясны алдагдлыг удаашруулдаг бол
Boneformula ясны нягтыг нэмэгдүүлдэг

3 клиник судалгаагаар баталгаажсан

Хоол боловсруулахад хялбар, гаж нөлөө багатай

Чанарын өндөр стандарттай байгалийн гаралтай бүтээгдэхүүн

💚 Ясны эрүүл мэндээ байгалийн аргаар дэмжицгээе!
#ЯсныЭрүүлМэнд #БайгалийнКальци #ДалайнЗамаг #ЯсныБэртэлГэмтэл

21/04/2025

БИДНИЙ МЭДЭХ НАТУРВИТ-БАЙГАЛИЙН АМИН ДЭМ
Цоо шинэ натурвит нь таны дархлааг дэмжих, биеийн эсэргүүцлийг сайжруулах, томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлдэлтэй.
Хэрэглэх заавар: 4-14 насны хүүхэд нэг шахмалыг таллан өдөрт нэг удаа, 14-с дээш насны хүүхэд болон насанд хүрэгсэд 1 ширхгээр хоногт 1 удаа хоолны дараа хангалттай хэмжээний усаар даруулан ууна.
📞 Утсаар захиалах: 1800-1883
🏩 Бүх эмийн сангаар
🌐 Онлайн захиалга:
Чацарганатай Натурвит: https://emonos.mn/product/5886
Цайртай Натурвит: https://emonos.mn/product/58862
#МоносЭмийнҮйлдвэр #ЭмҮйлдвэрлэлийгДэлхийнЖишигт #МоносЭмийнҮйлдвэр #дархлаа

21/04/2025

❄️🌥☀️Хүйтний улирлаас дулааны улиралд шилжихэд хүний бие махбод орчиндоо дасан өөрчлөгдөн зохицдог. Энэ үзэгдлийг “Хаврын ядаргаа” гэж нэрлэдэг. Энэ үе гуравдугаар сарын дундаас дөрөвдүгээр сарын дунд үе хүртэл үргэлжлэхдээ хүн бүрийн амьдралын хэв маягаас шалтгаалан өөрөөр илэрдэг байна.
🧐🧬🦠Энэ өөрчлөлтөд нөлөөлөх гол хүчин зүйлүүд бол хүний биеийн дааврууд юм. Даавар нь хүний бие махбод дахь дотоод шүүрлийн булчирхайнуудаас ялгарах шүүрэл буюу цусанд ялгарах бодис ба өөрөөр гормон гэж нэрлэдэг. Тухайлбал: Ханатлаа унтсан ч нойр хүрэх, толгой өвдөх, цаг агаараас хамаарч бие хямрах, ямар ч юманд дур сонирхолгүй бас сул, хүчгүй болох мөн үе мөч нь өвдөх зэргээр илэрнэ.
✨Монос эмийн сангийн бүх салбараар Витаминжуулалтын аян үргэлжилж байгаа бөгөөд 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн 5-30% хүртэл хямдралтай + бэлэгтэй худалдаалагдаж байгаа шүү🤗🤗
💚Эрүүл энх амьдралын төлөө хамтдаа💚
#ЭмийнСан #витаминжуулалт #Монос

🫰Гэр бүлээрээ дархлаажья🫶💚ВИТАМИНЖУУЛАЛТЫН АЯН 2025💚
21/04/2025

🫰Гэр бүлээрээ дархлаажья🫶
💚ВИТАМИНЖУУЛАЛТЫН АЯН 2025💚

🫰Гэр бүлээрээ дархлаажья🫶💚ВИТАМИНЖУУЛАЛТЫН АЯН 2025💚
21/04/2025

🫰Гэр бүлээрээ дархлаажья🫶
💚ВИТАМИНЖУУЛАЛТЫН АЯН 2025💚

07/02/2025
АНТИБИОТИК ТЭСВЭРЖИЛТИЙГ ТАНИУЛАХ, ОЙЛГУУЛАХ ДОЛОО ХОНОГТ ЗОРИУЛАВАнтибиотик гэж юу вэ?Нян бол бидний биеийн эстэй адил ...
20/11/2024

АНТИБИОТИК ТЭСВЭРЖИЛТИЙГ ТАНИУЛАХ, ОЙЛГУУЛАХ ДОЛОО ХОНОГТ ЗОРИУЛАВ

Антибиотик гэж юу вэ?
Нян бол бидний биеийн эстэй адил бүтэцтэй бичил биетэн юм. Нянгийн бүтцийг авч үзвэл гадуураа нэг бүрхүүлтэй, дотроо удмын мэдээллээ бас нэг бүрхүүл дотор хадгалсан, энэ 2 бүрхүүлийн хооронд өөрийн амьд явах, өсч үржихэд хэрэгтэй эрхтэнцрүүдийг агуулсан байдаг. Антибиотик нь нянгийн гадна бүрхүүлийн нийлэгжилтийг зогсоож нянг задалж алах, уургийн нийлэгжилтийг нь зогсоож цаашид өсч үржихгүй болгох гэх мэт төрөл бүрийн аргаар нянгийн эсрэг үйлчилдэг эм юм.

Антибиотик тэсвэржилт хэрхэн үүсдэг вэ?
Бид антибиотик эмчилгээг дутуу хийвэл эсвэл эмчийн зөвлөснөөс бага тунгаар хэрэглэвэл нян антибиотикоос өөрийгөө хамгаалах чадвартай болдог. Мөн энэ олж авсан чадвараа бусад нянд дамжуулдаг. Эдгээрээс дурдвал антибиотик нян руу нэвтрэн орч буй сувгийн бүтцийг өөрчлөх, антибиотикийг өөрийнхөө дотроос гаргадаг шахуурга уурагтай болох, антибиотикийг задалдаг бодис үүсгэх гэх мэт.

Нян антибиотикт тэсвэртэй болох нь бидэнд ямар аюултай вэ?
Тухайн халдвар үүсгэж буй нян тэр антибиотикт тэсвэртэй болсноор халдвар хүндэрч цаашид хоёр, гурван антибиотик хавсарч хэрэглэн улмаар эмчилгээнээс улбаатай гаж нөлөө илрэх магадлал нэмэгддэг. Түүнчлэн хүн өөрөө тэр антибиотикт тэсвэртэй нянгаа бусад хүмүүст, хүүхдүүдэд тараах, эсвэл тэр нян антибиотикт тэсвэртэй чадвараа бусад нянд дамжуулах зэргээр нийгэмд аюул учруулдаг.

Мөн антибиотик тэсвэржилттэй холбоотой хүнд хожим гарч болох нэг уршгийг дурдахгүй өнгөрч болохгүй. Бидний биед ашигтай нянгуудтай маань зэрэгцээд дархлаа суларвал өвчин үүсгэх чадвартай нянгууд бас байдаг. Бид антибиотик хэрэглэх тусам тэдгээр нянгууд антибиотикуудад тэсвэртэй болсоор байх ба хүндээр өвдөх, дархлаа дарангуйлагдах үед энэ нянгууд өвчин үүсгэнэ. Тэр үед бид маш олон антибиотикт тэсвэртэй нянтай тэмцэх хэрэг гарах бөгөөд харамсалтайгаар ялагдах тохиолдол ч бий.

Олон хоног ханиалгасан учраас хүүхэддээ антибиотик өгөх нь зөв үү?
Ханиад томуу хоёрдогчоор нянгаар хүндэрч антибиотик хэрэглэх тохиолдол гарч болно. Гэхдээ хүний бие өөрөө нянгийн халдварыг даван гарах чадвартай гэдгийг мартаж болохгүй. Тэгэхээр нянгийн хүнд халдварын үед л антиботик хэрэглэдэг.

Хүүхдийнхээ ирээдүйн төлөө антибиотик эмчилгээнд хариуцлагатай хандацгаая.

Address

Дархан сум 5-р баг 20-3-А байр
Darkhan
45063

Opening Hours

Monday 08:00 - 20:00
Tuesday 08:00 - 20:00
Wednesday 08:00 - 20:00
Thursday 08:00 - 20:00
Friday 08:00 - 20:15
Saturday 09:00 - 20:00
Sunday 09:00 - 20:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Фарммаркет Эмийн сан posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share