Төв аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэс

  • Home
  • Mongolia
  • Dzuunmod
  • Төв аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэс

Төв аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэс Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Төв аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэс, Medical and health, Төв аймгийн Зуунмод сум, Номт 1-р баг, Нийгмийн даатгалын газрын байр (урд талын хаалга 2 давхарт), Dzuunmod.

👉 ЭМД-ын шимтгэлээ байгаа газраасаа, хамгийн хялбарханаар төлөхийг хүсвэл та гар утасны eDaatgal, Ebarimt, E-Mongolia ап...
18/09/2026

👉 ЭМД-ын шимтгэлээ байгаа газраасаа, хамгийн хялбарханаар төлөхийг хүсвэл та гар утасны eDaatgal, Ebarimt, E-Mongolia аппликэйшнийг ашиглан төлөхөд л болно.

🧑‍🎓 Ингэхдээ оюутан, залуус та бүхэн ДААТГУУЛАГЧИЙН ТӨРӨЛ хэсгээс ОЮУТАН цэсийг сонгоорой.

ЭМД-ын шимтгэлээ хариуцлагатай төлдөг оюутан танд баярлалаа🥰

#ЭМД #ШимтгэлТөлөлт #Оюутан

👮 🚔 Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлы...
17/09/2026

👮 🚔 Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг.

✅ Тэгвэл 2026 оны 09 дүгээр сарын 10-наас өдрөөс 09 дүгээр сарын 16-ны өдрүүдэд 99 иргэнд ЭМД-ын сангаас 89 сая 936 мянган төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болголоо.

⚖️ Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйл: Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэж заасан байдаг.

17/09/2026

📌 ТУСГАЙ ДУГААРЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

✅ Төрийн байгууллагуудын мэдээлэл, лавлах үйлчилгээний тусгай дугаарын ашиглалтын өнөөгийн нөхцөл байдал, үйлчилгээний чанар, хүртээмж, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжид хийсэн тандалт судалгааны үр дүнг танилцуулах хурал Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас зохион байгууллалаа.

✅ Хуралд төрийн тусгай дугаар эзэмшигч 29 байгууллагын төлөөлөл оролцож, тандалт судалгааны үр дүнг хэлэлцэн, төрийн мэдээлэл, лавлах үйлчилгээний чанар, хүртээмж, үр нөлөөг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо.

✅ Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 1800-1363 тусгай дугаар нь 2020 онд 5 шугамаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд техникийн хүчин чадал, үйл ажиллагааны зохион байгуулалтыг үе шаттайгаар сайжруулсны үр дүнд өнөөдөр 25 шугамаар даатгуулагч, иргэдийн дуудлагыг тасралтгүй хүлээн авч, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг хүргэн, тулгамдсан асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна.

✅ Тус лавлах төвийн үйл ажиллагааг тандалт судалгааны хүрээнд үнэлэхэд төрийн байгууллагуудын дунд дуудлага алдалтын түвшин хамгийн бага буюу нийт дуудлагын 0.1 хувьтай байгаа нь үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг ханган ажиллаж байгааг харуулж байна.

✅ Мөн дуудлагын ачаалал нэмэгдэж, бүх шугам завгүй болсон тохиолдолд даатгуулагч, иргэдийн дуудлагыг системд бүртгэн авч, 5–10 минутын дотор эргэн холбогдон, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг хүргэх зохицуулалтыг хэрэгжүүлдэг. Ингэснээр дуудлага бүрийг бүртгэлтэйгээр хүлээн авч, иргэдийн мэдээлэл авах хэрэгцээг тасалдуулахгүй, шуурхай шийдвэрлэхэд анхааран ажиллаж байна.

📌 Даатгуулагч та Ebarimt аппликэйшнээр өөрийн болон бусдын ЭМД-ын шимтгэлийг хялбархан төлөх боломжтой.  ✅ Доорх зааврын...
17/09/2026

📌 Даатгуулагч та Ebarimt аппликэйшнээр өөрийн болон бусдын ЭМД-ын шимтгэлийг хялбархан төлөх боломжтой.

✅ Доорх зааврын дагуу регистр бичих хэсэгт шимтгэл төлөх иргэний регистрийн дугаарыг оруулан төлөөрэй. Таны төлөлт 15-20 минутад баталгаажна.

#ЭМДЕГ #ШимтгэлТөлөлт #ЭМД

17/09/2026

✅ Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилт нь бүртгэлтэй иргэдийн тоонд үндэслэн “нэг иргэнээр тооцсон” төлбөрийн аргаар олгогддог.

📊 2021–2026 онд санхүүжилтийг хүн амын статистик бүртгэлд үндэслэн тооцож байгаа нь иргэдийн бодит оршин суугаа байршилтай зөрөх тохиолдол үүсгэж байна. Үүний улмаас 880 мянга орчим иргэний санхүүжилт өөрийн амьдарч, тусламж үйлчилгээ авч буй эрүүл мэндийн байгууллагад бус, үндсэн хаягийн байгууллагад тооцогдож байна.

✅ Тиймээс иргэн бүр бодитоор оршин суугаа газартаа харьяалах өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн бүртгэлээ баталгаажуулах нь чухал.

🎓📢 Оюутан, залуус та бүхэндээ шимтгэлийн хувь хэмжээний талаарх мэдээллийг хүргэж байна. 👩‍🎓🧑‍🎓ЭМД-ын шимтгэлээ төлсөн э...
16/09/2026

🎓📢 Оюутан, залуус та бүхэндээ шимтгэлийн хувь хэмжээний талаарх мэдээллийг хүргэж байна.

👩‍🎓🧑‍🎓ЭМД-ын шимтгэлээ төлсөн эсэхээ яаж шалгах вэ?

👉 https://emd.gov.mn/rd/search сайтаас өөрийн болон найзуудынхаа шимтгэл төлөлтийг шалгах.

👉 Мөн Edaatgal, E-Mongolia, Ebarimt гар утасны аппликэйш, вэбсайтаар өөрийн болон бусдын шимтгэл төлөлтийн дутуу саруудаа хялбархан шалгаж, төлөх боломжтой шүү.

#ШимтгэлШалгах #ЭМД #ОюутанДаатгуулагч

📌 ЭРҮҮЛ МЭНДИЙН САНХҮҮЖИЛТИЙН БОДЛОГО, ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН АКТУАР ТООЦООЛЛЫН ЭХНИЙ ҮР ДҮНГ ХЭЛЭЛЦЛЭЭ✅ Өнөөдө...
15/09/2026

📌 ЭРҮҮЛ МЭНДИЙН САНХҮҮЖИЛТИЙН БОДЛОГО, ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН АКТУАР ТООЦООЛЛЫН ЭХНИЙ ҮР ДҮНГ ХЭЛЭЛЦЛЭЭ

✅ Өнөөдөр эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, тусламж, үйлчилгээний санхүүжилтийг актуар үндэслэлтэй төлөвлөх, иргэдийн санхүүгийн дарамтыг бууруулах чиглэлээр оролцогч талууд уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

✅ Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам, Сангийн яам, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, ЭМДЕГ, ЭМХТ, Дэлхийн банкны төлөөлөл, зөвлөхүүд оролцож, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, зарлага, санхүүгийн тогтвортой байдлын талаар санал солилцов.

✅ Энэ үеэр 2022-2024 оны санхүүгийн гүйцэтгэл, алдагдлын нөхцөл байдал, 2025 онд хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээний үр дүн, 2026-2031 оны дунд хугацааны төсөөлөл болон актуар тооцооллын гол үр дүнг танилцууллаа.

✅ Мөн иргэдийн халааснаас гарч буй төлбөр, санхүүгийн хүндрэлээс хамгаалах бодлого, сангийн тогтвортой байдлыг хангах боломжуудыг хэлэлцэж, орлогыг нэмэгдүүлэх, зардлын өсөлтийг оновчтой удирдах, санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэх бодлогын хувилбаруудыг актуар тооцоололд тулгуурлан авч үзэв. Түүнчлэн 2027 оны төсвийн төлөвлөлттэй уялдах байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

✅ Цаашид актуар дүн шинжилгээний үр дүнг бодлого, төсөв төлөвлөлтөд тусган, эрүүл мэндийн даатгалын сангийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, иргэдийн санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ.

📌  МУИС-ИЙН ОЮУТНУУДАД ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН АЧ ХОЛБОГДЛЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ✅ Эрүүл мэндийн даатгалын ач холбог...
15/09/2026

📌 МУИС-ИЙН ОЮУТНУУДАД ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН АЧ ХОЛБОГДЛЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ

✅ Эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг олон нийтэд таниулах, иргэдийг даатгалын тусламж, үйлчилгээний талаар зөв мэдээллээр хангах зорилгоор ЭМДЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн албан хаагчид өнөөдөр Монгол Улсын Их Сургуулийн шинээр элссэн оюутнуудад зориулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг 2026”-д оролцлоо.

Өдөрлөгийн үеэр оюутан, залуус эрүүл мэндийн даатгалын талаарх мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдсэн юм. Тухайлбал:

🔹Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллээ шалгах;
🔹Насанд хүрсэн оюутнууд даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжийн талаар зөвлөгөө авах;
🔹Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр ямар тусламж, үйлчилгээ, оношилгоо, эмчилгээг даатгалаар хөнгөлөлттэй авах боломжтой талаар мэдээлэл авах;
🔹Эрүүл мэндийн даатгалын эрх, үүрэг болон бусад ач холбогдлын талаар зөвлөгөө, мэдээлэл авах зэрэг үйлчилгээг үзүүлэн ажиллав.

✅ Залуучууд, тэр дундаа их, дээд сургуулийн оюутнууд эрүүл мэндийн даатгалдаа хамрагдаж, шимтгэлээ тогтмол төлөх нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах үедээ санхүүгийн эрсдэлээ бууруулах, шаардлагатай тусламж, үйлчилгээг даатгалын хүрээнд авах чухал ач холбогдолтой юм.

✅ ЭМДЕГ-аас оюутан, залуусын эрүүл мэндийн даатгалын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, даатгалын үр өгөөжийг таниулах чиглэлээр их, дээд сургууль, коллеж болон бусад боловсролын байгууллагуудтай хамтран ажиллахад үргэлж нээлттэй байна. Тухайн байгууллагууд хүсэлт гаргаснаар оюутан, суралцагчдадаа эрүүл мэндийн даатгалын талаарх зөвлөгөө, мэдээлэл, сургалт авах, өдөрлөг зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг үнэ төлбөргүйгээр хамтран хэрэгжүүлэх боломжтой юм.

#ЭМД #Оюутан #НээлттэйӨдөрлөг

📲 Даатгуулагч танд eDaatgal аппликэйшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх зааврыг хүргэж байна.✅ Таны төлсөн шимтгэл 5-10 ...
15/09/2026

📲 Даатгуулагч танд eDaatgal аппликэйшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх зааврыг хүргэж байна.

✅ Таны төлсөн шимтгэл 5-10 минутад ЭМД-ын цахим системд баталгаажаж тусламж, үйлчилгээ авах боломжтой болно.

#ЭМД #ШимтгэлТөлөлт

📌 ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2031 ОН ХҮРТЭЛХ САНХҮҮГИЙН ТӨЛӨВИЙГ АКТУАР ТООЦООЛЛООР ГАРГАНА✅ Эрүүл мэндийн даатгалы...
14/09/2026

📌 ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2031 ОН ХҮРТЭЛХ САНХҮҮГИЙН ТӨЛӨВИЙГ АКТУАР ТООЦООЛЛООР ГАРГАНА

✅ Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022–2026 оны дата мэдээлэлд дүн шинжилгээ хийж, сангийн орлого, зарлага, тэнцлийн өөрчлөлт, цаашдын чиг хандлагыг 2031 он хүртэл урьдчилан тооцох ажлын хэсгийн хүрээнд Дэлхийн банкны зөвлөхүүдтэй уулзалт зохион байгууллаа.

✅ Уулзалтад ЭМДЕГ-ын дарга Ц.Батбаатар, Бодлого төлөвлөлтийн газрын удирдлагууд, мэргэжилтнүүд, Дэлхийн банкны зөвлөх Хидэки Хигаши, Мамата Гимире, Ц.Уранчимэг, А.Батбаяр нар оролцож, актуар тооцооллын аргачлал, сангийн орлого, зарлагын төсөөлөл болон 2031 он хүртэлх санхүүгийн төлөвийг тооцох талаар хэлэлцлээ.

✅ Актуар тооцооллын хүрээнд Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг даатгуулагчийн төрөл, зарлагыг тусламж, үйлчилгээний төрлөөр тооцож, хүн амын төсөөлөл болон эдийн засгийн макро үзүүлэлтүүдэд суурилан сангийн цаашдын санхүүгийн төлөв, тэнцэл, эрсдэлийг үнэлэх юм.

✅ Уг тооцоолол нь 2027 оны төсвийн төлөвлөлтийг бодитой боловсруулах, Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах бодлогын шийдвэрийн үндэслэл болох ач холбогдолтой.

Address

Төв аймгийн Зуунмод сум, Номт 1-р баг, Нийгмийн даатгалын газрын байр (урд талын хаалга 2 давхарт)
Dzuunmod
4100

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Төв аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэс posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share