Тайвун бариа засал

Тайвун бариа засал Уламжлалт эмчилгээний бариа засал болон аарцаг нурууны бариа засал

06/08/2026
🎉🎉Шөрмөс юунаас болж татдаг вэ?Энэ нь кали, магни, кальцийн дутагдалд орсны шинж.Шөрмөс татсан хэсэгт дараа нь удаан хуг...
09/02/2026

🎉🎉Шөрмөс юунаас болж татдаг вэ?

Энэ нь кали, магни, кальцийн дутагдалд орсны шинж.

Шөрмөс татсан хэсэгт дараа нь удаан хугацаанд

хөндүүрлээд байвал дээрх шинж тэмдэг баттай мөн.

Ийм зовиурыг багасгахын тулд хоол хүнс болон бусад замаар эрдэс бодисын дутагдлаа нөхөх хэрэгтэй.

Тэгвэл кали, магни, кальц зэргийг ямар хүнснээс нөхөж авж болох вэ?

#Кали

Шөрмөс татах, хурдан ядрах цуцах зэрэг шинж нь биед кали дутагдсаны сонгомол шинжүүдийн нэг юм. Дасгал хийх зэргээр биеийн хүчний огцом ачаалал авахад шөрмөс татах, булчин зангирах зэрэг шинж тэмдэг илрэх нь кали дутагдсаны шинж аж.

Калийг хүн хоногт 2-4 г калийг хоол хүнсээр дамжуулан авч байвал калийн дутагдалд орохгүй. Өөрөөр хэлбэл хүний биед 1 хоногт шаардлагатай кали нь төдий хэмжээтэй байна гэсэн үг.

Кали агуулагдсан хүнсэнд талх, төмс, вандуй калийн агууламж өндөртэй . Түүнээс гадна алим, усан узэм, мандарин жүрж лимон зэрэг цитрусын жимс, киви банана кали ихээр агуулдаг. Манайхны хамгийн их мэддэг, калийн агууламж өндөртэй жимс бол үзэм юм.

#Магни

Магни дутагдсаны эхний шинж нь шөрмөс татах байдаг.

Өдөрт хоол хүнсээр авах магнийн хэрэглээ 370мг

нарийн гэдсээр шимэгдээд ясны эдэд 50-60%,араг ясны булчингийн эдэд 25-30%, бусад эдэд 20-25% нь шимэгдэж өтгөн, шээсээр ялгардаг.

Хоногийн хэрэглээ эмэгтэйд дунджаар 320мг,

эрэгтэйд 420мг байдаг.

Магни ихтэй хоол хүнс бүтээгдэхүүн нь

Алмондс самар, 1 аяга - 80 мг магни

хар шош /аяганы тал /- 60 мг магни, авакода

#Кальци

Кальци дутагдсанаас болж хөл гар бадайрч шөрмөс татдаг байна.Кальцийн хэрэглээнд "Д" витамин ихээхэн чухал үүрэгтэй байдаг.

Кальци дутагдах нь "Д"витамин дутагдсанаас, сүү сүүн бутээгдэхүүнээс хамаардаг байна .

Наранд удаан байж борлох "Д"витаминаа нөхөж байгаа нэг хэлбэр юм.

Дараах хоол хүнсэнд "Д" витамин байдаг. загасны тос, загасны түрс, сөн үхрийн элэг, тахианы өндөг, талх, зэрэгт байдаг байна. Кальцийг сүү, жүржийн шүүс, бяслаг, дүүпүү, жимстэй тараг зэргээс нөхөж болох юм.

Мөн давсагны хий энергийн суваг чангарахаар бас шөрмөс эрээн булчин зангирдаг.

20/01/2026

Address

Төв Зуунмод 1 баг Нэг цэг явах замд Эмчилгээний бариа засал
Dzuunmod

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Тайвун бариа засал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share