Катарсис Сэтгэл заслын эмнэлэг

Катарсис Сэтгэл заслын эмнэлэг Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Катарсис Сэтгэл заслын эмнэлэг, Psychologist, Цагаанчулуут баг Өгөөж төвийн 2 давхар, Erdenet.

“Миний дотоод хүүхэд” хүүхэлдэйд суурилсан бүтээлч сэтгэл заслын эвент+Архаг ядаргааны ховс эмчилгээ хийгдлээ🎊 Хүний сэт...
30/08/2026

“Миний дотоод хүүхэд” хүүхэлдэйд суурилсан бүтээлч сэтгэл заслын эвент+Архаг ядаргааны ховс эмчилгээ хийгдлээ🎊

Хүний сэтгэл зүйн дотоод ертөнц, хүүхэд насны туршлага, өнөөдрийн сэтгэл хөдлөлийн хэрэгцээг бүтээлч аргаар танин мэдэх “Миний дотоод хүүхэд” сэдэвт хүүхэлдэйн бүтээлч сэтгэл заслын эвент амжилттай зохион байгуулагдлаа. 🧸🌿

Энэхүү эвентэд оролцогчид хүүхэлдэйн дүрээр дамжуулан өөрийн дотоод хүүхэд, сэтгэл хөдлөл, хэрэгцээ, сэтгэцийн хамгаалах механизм болон амьдралын туршид хуримтлагдсан зарим мэдрэмжүүдээ илүү аюулгүй, бүтээлч хэлбэрээр ажиглан танин мэдэх боломжтой байлаа.

🧠 Бүтээлч сэтгэл заслын арга нь үгээр шууд илэрхийлэхэд хүндрэлтэй дотоод туршлага, сэтгэл хөдлөлийг дүрслэл, бэлгэдэл, бүтээлээр дамжуулан илэрхийлэхэд дэмжлэг үзүүлдэг.

Мөн эвентийн хүрээнд архаг ядаргаатай холбоотой стресс, сэтгэл зүйн ачааллыг бууруулахад чиглэсэн ховс эмчилгээ хийгдэж, бие-сэтгэлийн тайвшрал, өөрийн дотоод нөөцөө сэргээхэд чиглэсэн орон зайг бүрдүүллээ. 🌱

✨ Өөрийн дотоод хүүхдээ сонсох
✨ Сэтгэл хөдлөлөө таних
✨ Дотоод хэрэгцээгээ ойлгох
✨ Стресс, сэтгэл зүйн ачааллаас түр ч болов завсарлага авах гэсэн олон талт туршлагыг нэг дор хослуулсан онцгой өдөр байлаа.

Хүүхэлдэй бол зүгээр нэг тоглоом биш.
Заримдаа бидний үгээр хэлж чаддаггүй зүйлийг дүрслэл, бэлгэдэл, бүтээлч үйл явцаар дамжуулан илүү тодорхой харах толь болж чаддаг. 🧸💭

Өөрийгөө ойлгох аялал — өөртэйгөө уулзахаас эхэлдэг. 🤍

ЭМЭЭР КОДЛОХ ГЭЖ ЮУ ВЭ? Улаан-Үүд Эрхүүд архинаас гаргах эмчилгээнд зуучилна.Архинаас гаргадаг тариа даландаа тариулаад ...
29/08/2026

ЭМЭЭР КОДЛОХ ГЭЖ ЮУ ВЭ?
Улаан-Үүд Эрхүүд архинаас гаргах эмчилгээнд зуучилна.Архинаас гаргадаг тариа даландаа тариулаад ирлээ бугалгандаа суулгаад иржээ гэж зөндөө сонссон байх.
Архи биед зохихгүй болгох үйлчилгээ үзүүлдэг 3 бүлэг эмчилгээ байдаг бөгөөд түүний нэг нь дисульфирамаар эмчлэх юм. Дисульфирам нь ( алкобус-диз, алкабус, антабус, эспирал, тетурам бүгд нэг л эм бөгөөд худалдааны нэршил юм) элгэнээс ялгарах алкогольдегидрогенеза ферментийг гарахыг хориглосноор биед орсон спирт хоргүйжиж задрах явцдаа цууны хүчил үүсэх шатандаа гацаж биед уксус буюу цууны хүчил ихээр хуримтлагдаж нүүр улайх зүрх дэлсэх хөлрөх амьсгал давчдах гар хөл хөрөх толгой өвдөх гэх мэт харшлын урвал үзүүлж архи уулгахыг хориглох үйлчилгээ үзүүлдэг эмчилгээг ЭМЭЭР КОДЛОХ гэж нэрлэнэ.
Энэ эмчилгээг зөвхөн эмчийн хяналтан дор эрүүл мэндийн шинжилгээ оношлогооны үр дүнг харгалзан хийнэ. Энэ бэлдмэл нь уух хэлбэр нь 24 цагийн, тариа хэлбэр нь 6 сарын , суулгац нь 9-12 сарын хугацаанд биед хадгалагдана. Эмчилгээ хийлгэсэн өдрөөс эхлэн өдөр хоног өнгөрөх тусам биед хадгалагдсан нөөц буурч байдаг тул батжуулах эмчилгээ хийх шаардлагатай болдог энэ эмчилгээг мөн л эмч тун хэмжээг зааж өгч байдаг Эмээр кодлох нь архинд донтох өвчний эмчилгээнд бие махбодийн талаас дэмжих үйлчилгээнд ордог бөгөөд үндсэн эмчилгээнд тооцдоггүй. Учир нь архины дон бол сэтгэцийн олдмол зан төрхийн насан туршийн эмгэг бөгөөд сэтгэл заслын эмчилгээгээр илүү үр дүнд хүрэх магадлалтай. Сэтгэл засал эмчилгээ нь хүн өөрийн зан төрх зөн билгийн гажуудалыг таньж үл ухамсарлахуйн гэмтэл хоригийг тайлснаар бүрэн эдгэрдэг жамтай. Мэдээж цаг хугацаа хүлээн зөвшөөрөлт эдгэрлийн үндэс билээ.
Тусламж эрж буй бол Катарсис Сэтгэл заслын эмнэлэг@highlight
99356348
КАТАРСИС СЭТГЭЛ ЗАСЛЫН ЭМНЭЛЭГ НЬ
Эмээр кодлох+ сэтгэл засал эмчилгээ+ гипнозоор кодлох+гэр бүлийн сэтгэл засал эмчилгээг багцаар үзүүлдэг онцлогтой.

БИД БҮГД ДОНТОГЧИД Ингээд хэлэхээр сэр хийж бие жихүүцэж айдас төрж байна уу. Аргагүй дээ бидний донтох эмгэгийн талаарх...
28/08/2026

БИД БҮГД ДОНТОГЧИД
Ингээд хэлэхээр сэр хийж бие жихүүцэж айдас төрж байна уу. Аргагүй дээ бидний донтох эмгэгийн талаархи мэдлэг нийгмийн доод давхарт очсон архичид хар тамхичидын талаархи төсөөлөлөөр төгсгөл болдог. Гэтэл амьдрал дээр 5 бүлэгт хуваагдах 180 төрлийн донтолт буюу хараат байдлын эмгэг байдаг. Донтох эмгэгийн үр дагавар бол “удмын хараал” өвлүүлэх юм.
Өөрөөр хэлбэл өв тэгш бус гэр бүлд өссөн хэн ч донтогч болдог. Үр хүүхдээ хайрлаж байгаа нэрэн доор хатуу гараар хүмүүжүүлэх төгс төгөлдөр байдлыг шаардаж хянах, бусадтай харьцуулах, номхон хүлцэнгүй болгож өсгөх нь хайрлуулах , үнэ цэнэтэй байх хүлээн зөвшөөрөгдөх дотно харилцаатай байх хэрэгцээг дутааж сэтгэлийн гэмтэлтэй хүнийг бий болгодог. Сэтгэлийн гэмтэл гээчийг хар ухаанаар “ гутланд орсон чулуу“ гээд ойлгочиход болно. Хөдлөхгүй бол зүгээр хөдөлвөл хөл холгодог шиг нийгмийн харилцаанд орохдоо хорио цээр ихтэй хориглогдсон дур хүсэл нь зовооно Зовлонгоо хүлээж авахын оронп тайвшруулах зүйлс сонгоно. Үнэнээс зугтана. Цаг хугацаа өнгөрхөд сонгосон зүйлдээ бие сэтгэцийн хувьд хараат болно түүнчлэн донтоно. Хараат байдлын эрхээр бие махбодь, сэтгэл зүй, нийгмийн амьдрал, оюун санааны амьдралын хүрээнд байнгын зөрчил будлианд өртөнө. Түүнийгээ үгүйсгэж төөрөлдөнө. Эцэстээ хараат байдлын зан төрхийн эмгэгтэн болно. Донтох эмгэгтэнтэй хамт амьдрагсад үр хүүхэд хань ижилээ сэтгэл зүйн байнгын дарамтанд байлгаж гэмтээсээр нэг л өдөр гэр бүлээрээ донтогчид донтогч болгон хувиргана.
Ямар тусламж бна вэ. Суурь эмчилгээ бол сэтгэл засал. удаах эмчилгээ цаг хугацаа ба шинэ сайн зуршлын хөгжүүлэлт. Сэтгэл засалгүй донтолтын эмчилгээ бол номгүй лам хонх дамраар лүйжин тавих шиг хуурмаг зүйл юм. Донтолтыг ид шид эдгээхгүй дотоод сэтгэлийн эдгэрэл эмчилнэ. Нэгэнт эмчлэгдсэн хүн насан туршдаа донтох эмгэгээ дахиулахгүй байх боломжтой. Цаг хугацаа, тэсвэр тэвчээр, эдгэрэх чин хүсэл, гүн бат итгэл үнэмшил шаардлагатай. Эдгэрсэн хүн гэж донтолттойгоо тэмцдэг хүнийг хэлдэггүй харин хүн болох хүн байх тухай эрэлд гарч буян нүгэлээ дэнсэлж үйлийн үрд итгэдэг болсон хүнийг хэлдэг.
Сэтгэл заслын эмнэлэг
Хэрэв та сэтгэл зүйн мэргэшсэн тусламж хайж буй бол манай эмнэлэгт хандаарай
Хүүхэд өсвөр үеийн чиглэлд ажиллах туршлагатай сэтгэл зүйч эерэг сэтгэл засалч Ariunaa Bataa болон донтох эмгэгийн чиглэлд 25 жил ажилсан Сэтгэцийн эмгэг донтолт судлалын ахлах зэргийн эмч сэтгэл засалч клиникийн профессор Батаа Цэнцэн нар баг болон хамтран ажиллаж байна
Мөн хордлого тайлах шарталт таслах сувилахуйн тусламж үйлчилгээг сэхээн амьдруулахын мэргэшсэн сувилагч Adilbish Naymjaw Уранчимэг нар гардан гүйцэтгэдэг билээ

Манай сэтгэл заслын эмнэлэг бариа заслын үйлчилгээтэй боллоо💚🎉🎊Цагаа захиалаад үйлчлүүлээрэй
26/08/2026

Манай сэтгэл заслын эмнэлэг бариа заслын үйлчилгээтэй боллоо💚🎉🎊
Цагаа захиалаад үйлчлүүлээрэй

СЭТГЭЦИЙН ЭМЧИЙН ҮЗЛЭГ ОНОШЛОГОО ГЭЖ ЮУ ВЭ? Сэтгэцийн эмчийн үзлэг гэхээр хүмүүс гайхаад байдаг. Зарим хүн баахан хэрэгт...
22/08/2026

СЭТГЭЦИЙН ЭМЧИЙН ҮЗЛЭГ ОНОШЛОГОО ГЭЖ ЮУ ВЭ?
Сэтгэцийн эмчийн үзлэг гэхээр хүмүүс гайхаад байдаг. Зарим хүн баахан хэрэгтэй хэрэггүй элий балай юм асууж асууж, чухал царайлан сонсож сонсож, цоо ширтэж ажиглан харж байснаа онош тавьж эм бичдэг гэж ч шүүмжилдэг. Үнэндээ сэтгэцийн эмчийн нэг цаг үргэлжилдэг оношлогоо хийдэг аргыг сонин болгож хуучилъя.
ГАДААД БАЙДЛЫГ АЖИГЛАН ШАЛГАХ НЯГТЛАХ.

Үүдээр орж ирэхээс авахуулан гарах хүртэл нь биеэ авч яваа байдал, хувцаслалт, ариун цэвэр, үс засалт, биеийн байрлал, нүүрний илэрхийлэл нь ярьж буй зүйлдээ, насандаа тохирч буй эсэх этгээд чамин байгаа эсэхийг үнэлнэ. Энгэр дүүрэн тэмдэг этгээд чамин хувцаслалт будалт шивээс хүртэл тэр хүн хэн байж болох вэ юу туулж ирсэн бэ гэдгийг шууд хэлж өгдөг.

УХААН САНАА СЭРЭЛИЙН ТҮВШИНГ ҮНЭЛЭХ
Орчноо бодитоор мэдэрч буй эсэх, нойрмог, будилсан, сопор, ком зэргийг илрүүлэх нь биеийн өвчний хүндрэл хордлого байгаа эсэхэд үнэлгээ өгнө.

ХАРИЛЦАХ ЧАДВАР ЗАН ҮЙЛИЙГ ҮНЭЛЭХ
Бусадтай харилцах чадвар, ярих илэрхийлэх чадамж, ярилцах өөрийгөө илэрхийлэх хүсэл, ярилцах үед гарах төрх үйл ( биеийн хэл), харц, хөдөлгөөн, сэтгэл хөдлөлийн илэрхийлэл, хамтран ажиллаж буй байдал зэрэгийг нягтлах нь тухайн хүний дотоод ертөнцийг гадаад илрэлээр тогтооход их тустай байдаг.
Ярианы хурдны өөрчлөлт дууны өнгө чанга сул байх, ярианы өнгө аяс, холбоо, дараалал, үг олдохгүй байх, дарамттай яриа, мутизм зэрэг шинжийг илрүүлэх нь оношийн чухал хэсэг.

СЭТГЭЛ ХӨДЛӨЛ МЭДРЭМЖИНД ҮНЭЛГЭЭ ХИЙХ.

Сэтгэлийн хөдөлгөөн нь хурдассан, удааширсан догширсон тогтворгүй ойрхон солигдсон, тайван бус Хөдөлгөөний удаашрал хурдасгал, тайван бус, стереотип, манеризм, кататонийн шинж зэргийг илрүүлнэ.
Mood — өөрийн хэлж буй сэтгэл санааг үнэлэх, ярилцлагын үед аффектив сэтгэл хөдлөл үнэлэх Сэтгэл хөдлөлийн цар хүрээ хязгааргүй өргөн эсвэл хязгаарлагдмал хавтгай эсвэл лабильный гэх мэтийг үнэлэсэнээр түгшүүр гутрал айдас хийрхэл солиог тогтооно

ДАДАЛ ДҮЙ, ХАНДЛАГА ШАЛГАХ

Үзлэгт хандах байдал, сэжиглэх, дайсагнах, хэт итгэмтгий, хайхрамжгүй, шаардлага тавих гэх мэт чанар нь сэтгэцийн өвчнөө үгүйсгэх хамгаалах механизмыг илэрхийлдэг.

СЭТГЭХҮЙН ҮЙЛ ЯВЦ

Сэтгэхүй нь логиктой дараалалтай эмх цэгц эй байгаа эсэх эсвэл хурдассан удааширсан сарнисан замбараагүй tangential, circumstantial эсэхийг илрүүлэх

СЭТГЭХҮЙН АГУУЛГА

Сэтгэхүй нь төөрөгдөлтэй, хардалт, мөрдөлт, сүрдүүлэг, өөрийгөө болон бусдыг хэт буруутгах, хэт үнэлэгдсэн санаа, obsession, phobia, suicidal/homicidal thought зэргийг тогтоох

ХҮРТЭХҮЙГ ШАЛГАХ
Сонсголын, харааны, хүрэлцэхүйн хий үзэгдэл; illusion; depersonalization, derealization илрүүлэх

АНХААРАЛЫГ ҮНЭЛЭХ

Анхаарлаа төвлөрүүлэх чадвар буурсан алдсан, хадгалсан анхаарлаа шилжүүлэх чадварын өөрчлөлт бий эсэх гэх мэтийг сорил хийж шалгана Жишээ: 100-7, саруудыг урвуугаар хэлүүлэх

ОЙ ТОГТООЛТ ШАЛГАХ

Шууд ой, богино хугацааны ой, урт хугацааны ой тогтоолтыг үнэлнэ.
ТАНИН МЭДЭХҮЙГ ҮНЭЛЭХ.
Танин мэдэхүй нь Орон зай, цаг хугацаа, хүн/өөрийгөө таних; ерөнхий мэдлэг, тооцоолол, хийсвэр сэтгэлгээ зэргийг тусгай асуумжаар дүгнэж бууралт хадгалалтыг тогтооно.

ОЮУН ДҮГНЭЛТ ХИЙХ ЧАДВАРЫГ ҮНЭЛЭХ

Оюун дүгнэл гэдэг амьдралын туршлага мэдлэгийн түвшиндээ Адилтгал, ялгаа, зүйр үгийн утга, нөхцөл байдлын шийдвэр гаргах чадвар зэргийг сорьж үзнэ.

ӨӨРИЙН ӨВЧНИЙ ТАЛААРХ ОЙЛГОЛТ

Сэтгэцийн өвчтэй гэдгээ ойлгож байгаа эсэх, шинж тэмдгээ хэрхэн тайлбарлаж байгааг ажиглах үнэлэх.

ШҮҮН ТУНГААХ ЧАДВАРЫГ ҮНЭЛЭХ

Бодит нөхцөлд зөв шийдвэр гаргах, сонголт хийх чадварыг үнэлэх

ХҮЧЛЭГДСЭН ҮЙЛДЛИЙГ ИЛРҮҮЛЭХ ХЯНАХ

Сэтгэл хөдлөлөө хянаж чадахгүй гэнэтийн огцом хүчлэгдсэн үйлдэл буюу импульсив төрх гаргадаг эсэх Гэнэт огцом хяналтгүй уурлах, түрэмгийлэх бэлгийн болон бусад хүчирхийлэлийг хяналтгүй хийдэг эсэх амиа хорлох оролдлого гаргадаг эсэхийг тогтоох

СЭТГЭЦИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ

Нийгэмд болон өөртөө аюултай үйлдэл хийж болох эрсдэлийг үнэлэх Өөрийн Амиа хорлох бодол, төлөвлөгөө бий эсэх бусдыг гэмтээх бодол, бий эсэх солирол психоз, импульсив байдлыг илрүүлэх
Зэрэг ажлыг 60 минутанд багтаах гэж сандарч суудаг ажлыг сэтгэцийн эмчийн оношлогоо хийх үйл явц гэнэ. Гэхдээ энэ мэргэжилдээ би хайртай.

Удмын хараал гэж бий юу. Үнэндээ удмын хараал гэсэн ойлголтонд эрт бэлэвсрэх донтох эмгэгтэнтэй болох бүтэл муутай амьдр...
20/08/2026

Удмын хараал гэж бий юу.
Үнэндээ удмын хараал гэсэн ойлголтонд эрт бэлэвсрэх донтох эмгэгтэнтэй болох бүтэл муутай амьдрах гэх мэт ойлголт хамаардаг. Энэ хүсээгүй муу зүйл эрт тохиохыг хараал хүрчээ гэж итгэдэг. Гэтэл үнэндээ удам дамжиж ирсэн муу итгэл үнэмшил муу зан авир үр хүүхдүүдэд өвлөгдөн дамжихыг л удмын хараал гэж сэтгэл судлалд үздэг. Эцэг эхийнхээ муу араншин муухай зуршилыг хойч үедээ дамжуулахгүй байх боломж зөвхөн таньд л бий Бүх удмаа аварч чадахгүй ч өөрийн удмаа хамгаалах арга бий Тэр бол сэтгэл зүйн эрүүл мэндийн боловсрол эзэмших юм

20/08/2026
20/08/2026

Бүртгэл эхэлсээн

Катарсис эмнэлэг намрын урамшуулал зарлаж нээлттэй хаалганы өдөрлөгөө эхэлж бна. Та ердөө 100 к төлөөд 5 өдрийн 10 цагий...
19/08/2026

Катарсис эмнэлэг намрын урамшуулал зарлаж нээлттэй хаалганы өдөрлөгөө эхэлж бна. Та ердөө 100 к төлөөд 5 өдрийн 10 цагийн гипноз эмчилгээтэй архаг ядаргаа нойргүйдлийн эмчилгээнд хамрагдаарай
Стрессээ. Тайлж нойрны чанараа сайжруулаарай

Address

Цагаанчулуут баг Өгөөж төвийн 2 давхар
Erdenet

Opening Hours

Monday 09:00 - 20:00
Tuesday 09:00 - 20:00
Wednesday 09:00 - 20:00
Thursday 09:00 - 20:00
Friday 09:00 - 20:00
Saturday 09:00 - 15:00
Sunday 09:00 - 15:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Катарсис Сэтгэл заслын эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share