Орхон аймаг Донтолт нийгмийн сэргээн засах төв

  • Home
  • Mongolia
  • Erdenet
  • Орхон аймаг Донтолт нийгмийн сэргээн засах төв

Орхон аймаг Донтолт нийгмийн сэргээн засах төв Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Орхон аймаг Донтолт нийгмийн сэргээн засах төв, Psychotherapist, Erdenet.

🌿 Донтолтоос урьдчилан сэргийлэх, сэтгэл зүйн зөвлөгөө, засал, гэр бүлд суурилсан дэмжлэг, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлж, эрүүл, донтолтгүй амьдралыг хамтдаа бүтээе 🌿

Мунаг гарХүн архи, тамхи болон бусад сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхэд тухайн бодис цусанд орж, биеэр тархан тархинд хүрд...
23/08/2026

Мунаг гар

Хүн архи, тамхи болон бусад сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхэд тухайн бодис цусанд орж, биеэр тархан тархинд хүрдэг. Тэгээд мэдрэлийн эсүүдийн хоорондын химийн дохиололд нөлөөлж, допамин, серотонин, GABA, глутамат зэрэг нейротрансмиттерийн хэвийн үйл ажиллагааг янз бүрийн замаар өөрчлөн бидэнд урам зориг, аз жаргал, тайвшралыг мэдрүүлдэг гэнэ.

Үүнийг харанхуй өрөөнд гэрэл асаахтай зүйрлэж хэлбэл, мансууруулах бодис өөрөө гэрэл бий болгож байгаа цахилгаан биш бөгөөд харин гэрлийн унтраалгыг очиж дардаг “мунаг гар” гэж ойлгож болно.

Яагаад “мунаг гар” гэж?

Учир нь гэрлийн унтраалгыг хүчээр дарсаар байгаад хамаг цахилгааны эх үүсвэр, нөөцийг барж дуусгадаг мунхаг тул…

Тэгэхээр хүн байгалийн аргаар гэрлээ хэрэгцээндээ тохируулан асааж, унтраан аз жаргалтай амьдран суудаг байтал “мунаг гар”-аар хурц гэрлийг удаан асааж, түүндээ дасан донтоод, эцэс сүүлд нь бүх цахилгаан хэрэгсэл, гэрэл чийдэнгээ шатааж орхиод харанхуй өрөөнд уйлж суудаг байх нь.

Өөрөөр хэлбэл, архи, тамхи эсвэл мансууруулах бодис нь өөрөө “аз жаргал” үйлдвэрлэдэг эцсийн бүтээгдэхүүн биш бөгөөд харин бидний тархинд аль хэдийн байдаг дээрх бодисуудын үйл ажиллагаанд нөлөөлдөг этгээд юм.

Үүнийг ойлгосноор донтогч хүмүүн бид өөрсдийн бие, сэтгэлийн гэрлийг асаахын тулд гаднаас юм хайх хэрэггүй. Байгаль эхээс өгсөн эрүүл хүнс хүртэж, биеийн тамир хийж, өглөө, оройн нарны гэрлийг хүртэн, өндөр сайхан насалж, жаргахын өлзийтэй ерөөл дэвшүүлье. Ц. Тэмүүлэн

Архинд донтох эмгэгийн улмаас хүний сэтгэц, зан төрх, амьдрах ухаан, харилцаа, хөдөлмөрийн болон оюуны алдагдсан чадвары...
20/08/2026

Архинд донтох эмгэгийн улмаас хүний сэтгэц, зан төрх, амьдрах ухаан, харилцаа, хөдөлмөрийн болон оюуны алдагдсан чадварыг нөхөн сэргээх, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна

Та болон танай гэр бүлд архины хэрэглээний асуудал байгаа бол манай төвд хандаж ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ тусламж үйлчилгээ авах БОЛОМЖТОЙ.

20/08/2026
🔰МАRTY MANN (1904-1980 он)📌“Архидалт ёс суртахууны гажуудал биш харин үхлийн аюулд хүргэдэг өвчин” гэдгийг хүн төрөлхтөн...
20/08/2026

🔰МАRTY MANN (1904-1980 он)

📌“Архидалт ёс суртахууны гажуудал биш харин үхлийн аюулд хүргэдэг өвчин” гэдгийг хүн төрөлхтөнд ойлгуулж чадсан нэгэн.

📌Тэрээр Vogue, Harpers, Tattler зэрэг алдартай хэвлэл мэдээллийн байгууллагуудад редактор, урлаг судлаач, гэрэл зургийн сурвалжлагчаар ажиллаж олонд танигдаж эхэлжээ. Хэдийгээр архидалтын улмаас эцгийгээ алдсан ч өөрөө архины хяналтгүй хэрэглээнд автаж явсаар архины хамааралтай болсон байв. Түүний архидалт нь даамжирч бизнест төдийгүй амь насанд нь аюул учруулах хэмжээнд хүрч, нэг бус удаа амиа хорлох оролдлого хийж байв.

📌1939 онд сэтгэцийн эмч, доктор Харри Тибоут түүнд АА-гийн уулзалтад оролцохыг ятгажээ. Ийнхүү АА-гийн бүлгэмтэй холбогдож архинаас бүрмөсөн ангижирч чадсан анхны эмэгтэй болж чадсан юм.

📌1944 онд Архидан согтуурахтай тэмцэх үндэсний зөвлөлийг байгуулж архидалт ёс суртахууны доголдол гэхээсээ илүү эрүүл мэнд, сэтгэл зүйн асуудал хэмээн үзэх хандлагыг олон нийтэд сурталчлах ажлыг идэвхтэй явуулж эхэлжээ. Тэрээр дараах 3 төрлийн үзэл санааг нийгэмд түгээн дэлгэрүүлж байв.
✅Архидалт бол өвчин, архичин бол өвчтэй хүн.
✅Архичин хүнд тусламж хэрэгтэй.
✅Архидан согтуурах нь нийгмийн эрүүл мэндийн асуудал юм.
Энэхүү үзэл санааг өвөртлөн АНУ-ыг тойрч “Архидалт бол эмчлэх боломжтой өвчин” гэдгийг олон нийтэд таниулахад чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг.

📌Түүний хичээл зүтгэлийн үр дүнд 1956 онд Америкийн Анагаах Ухааны Нийгэмлэг "Архидан согтуурах нь эрүүл мэндийн асуудал" гэж хүлээн зөвшөөрсөн тогтоол гаргаж, жилийн дараа Америкийн Эмнэлгүүдийн нэгдсэн холбоо архинд донтсон хүмүүсийг эмчлэх хөтөлбөр боловсруулахыг уриалсан шийдвэр гаргаж байжээ.

📌Түүнчлэн архинд донтох өвчтэй хүнийг даатгалд хамруулах асуудлыг шийдвэрлүүлж, АНУ-ын Айова мужийн 36 дахь амбан захирагч, Айова мужаас АНУ-ын сенатчаар сонгогдон ажиллаж байсан Харолд Эверетт Хьюзтэй хамтран архи, хар тамхинд донтогсдыг эрүүлжүүлэх үйл хэрэгт манлайлан оролцож төрийн бодлого шийдвэр гаргахад чухал үүргийг гүйцэтгэсэн байдаг.
📌Үүний нэг тод жишээ нь 1970 оны 12-р сарын 31-ний өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Никсон гарын үсэг зурж баталгаажуулсан “Архидан согтуурахаас сэргийлэх, эмчлэх, нөхөн сэргээх тухай” иж бүрэн хууль юм. Энэхүү хууль нь донтох эмгэгийг эмчлэх орчин цагийн тогтолцоог бүрдүүлэх үүд хаалгыг нээж өгсөн түүхтэй.
Түүний 1944 онд байгуулж байсан Архидан согтуурахтай тэмцэх үндэсний зөвлөл нь өнөөдөр Архидан согтуурах, мансууруулах бодисын хамаарлын үндэсний зөвлөл болон өргөжиж АНУ-ын бүх мужуудад салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна.
АНУ болон европын улс орнуудын эрдэмтэд, эмч, судлаачид донтох эмгэгийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд нөлөө үзүүлсэн эрхэм хүн хэмээн үзэж иржээ.

🌱 Хамтын ажиллагааны эхлэлШүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 437-р хорих ангийн баривчлах байранд хамтын ажиллагаага...
17/08/2026

🌱 Хамтын ажиллагааны эхлэл

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 437-р хорих ангийн баривчлах байранд хамтын ажиллагаагаа эхлүүлж, анхны сургалтаа зохион байгууллаа. 🤝

Энэхүү хамтын ажиллагаа нь сэтгэл зүйн боловсрол, зөв хандлага, зан үйлийн эерэг өөрчлөлтийг дэмжиж хувь нэмэр оруулах зорилготой. 🌱

Хүн бүрт өөрчлөгдөх, суралцах, дахин эхлэх боломж бий.
Сэтгэл эдгэрч, амьдрал өөрчлөгдөнө. 💚

Хамтран ажиллаж буй 437-р хорих ангийн хамт олондоо баярлалаа. 🤗

#ХамтынАжиллагаа #СэтгэлЗүйнБоловсрол #СэтгэлЭдгэрдэг #ЭерэгӨөрчлөлт

БРЭД ПИТТ: "ЭДГЭРЭЛ НЬ ШУДАРГА БАЙХААС ЭХЭЛДЭГ"Би олон жилийн турш архины хамааралтай амьдарсан. Амьдралдаа өөрчлөлт хий...
04/08/2026

БРЭД ПИТТ: "ЭДГЭРЭЛ НЬ ШУДАРГА БАЙХААС ЭХЭЛДЭГ"

Би олон жилийн турш архины хамааралтай амьдарсан. Амьдралдаа өөрчлөлт хийх цаг болсныг ойлгосон мөчид тусламж хүсэхээс айгаагүй.

Би Alcoholics Anonymous (AA)-ийн уулзалтуудад тогтмол оролцож эхэлсэн. Тэнд хүмүүс алдаа, оноо, итгэл найдвараа нуухгүйгээр хуваалцдаг байсан нь надад маш хүчтэй нөлөөлсөн.

Бусдын түүхийг сонсох тусам өөрийгөө ч үнэнээр нь хүлээн зөвшөөрч эхэлсэн.

Эдгэрэл гэдэг нь төгс болох тухай биш. Харин өдөр бүр зөв сонголт хийж, өөрийгөө өөрчлөхийн төлөө тууштай байх явдал юм.

Тусламж хүсэх нь сул дорой байдлын шинж биш. Харин эдгэрлийн хамгийн эхний алхам юм.
Орхон аймаг Донтолт нийгмийн сэргээн засах төв
#Үнэтөлбөргүйсэтгэлзүйнзөвлөгөөзаслыннөхөнсэргээхүйлчилгээ
Утас: 89985466

29/07/2026

🌹Ууртай | ааштай байх нь өгөгдсөн тавилан биш🌹

🛎️
💖

🌟Орхон аймаг Донтолт нийгмийн сэргээн засах төв🌟
🌱Үнэ төлбөргүй сэтгэл зүйн тусламж үйлчилгээг тогтмол үзүүлэн ажиллаж байна.
🌱Холбоо барих утас: 89985466

28/07/2026

🌹Бүх насаар нь жолоодох эрхийг нь хасах нь зарим хүнд илүү тохиромжтой байх гэхдээ өөр ямар шийдэл байж болох вэ? 🌹

🌟Орхон аймаг Донтолт нийгмийн сэргээн засах төв 🌟

🛎️
💖

28/07/2026

🌹Танай гэр бүлд донтолттой гишүүн байгаа бол нэгдүгээрт хил хязгаараа тогтоо… 🥰
☀️Аз Тэса/Az Tesa төв☀️
🛎️
💖

https://youtu.be/YHJ1JeIt5zk?si=px_Y3v5WPCEbc9R9

🌟Орхон аймаг Донтолт нийгмийн сэргээн засах төвт нийгмийн сэргээн засах төв🌟

“Шинэ амьдрал” нийгэмшүүлэх төвд иргэдийг байрлуулан нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна
20/07/2026

“Шинэ амьдрал” нийгэмшүүлэх төвд иргэдийг байрлуулан нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна

Address

Erdenet

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Орхон аймаг Донтолт нийгмийн сэргээн засах төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share