25/06/2026
ЖИРЭМСНИЙ ХЯНАЛТЫН АЧ ХОЛБОГДОЛ
🔹Жирэмсний хяналтад орсноор жирэмсний тээлтийн хугацаанд үүсэж болох олон төрлийн эрсдэлээс сэргийлэх боломжтой.
🔹Жирэмсэн эмэгтэй 12 долоо хоногийн дотор жирэмсний хяналтад орж анхны үзлэгийг хийлгэнэ.
🔹Жирэмсний тээлтийн хугацаанд хэвийн явцтай жирэмсэн эх 6 удаа, өндөр эрсдэлтэй жирэмсэн эх 8 удаа үзүүлнэ.
🔹Эрт буюу 12 долоо хоногийн дотор хяналтад орох нь дараах ач холбогдолтой.
🤰🏼Жирэмсний хугацааг хамгийн зөв тодорхойлно
📆Жирэмсний амралт авах хугацаа, төрөх хугацааг нарийвчлан тогтооно
🔸Эхийн биед буй эрхтэн тогтолцооны эмгэгийг эрт оношилж, жирэмсний явцад хүндэрч амь насанд аюул учруулах эрсдэлтэй эсэхийг урьдчилан тогтоож, эмчилнэ
🔸Жирэмсний бүх хугацаанд эхийн биеийн байдлыг нарийвчлан хянаж, жирэмсний эмгэг үүсэж буй эсэхийг цаг алдалгүй оношилж эмчлэх боломж бүрдэнэ.
🔸Хэрэв та энэ удаагийн жирэмслэлтийг хүсэхгүй эсвэл жирэмсний болон төрөлтийн явцад хүндрэл үүсэж таны амь насанд аюул учирч болох эрсдэлтэй бол жирэмслэлтийг эрт хугацаанд, аюул багатайгаар шийдэх боломж бүрдэнэ
🔸Хэвлий дэх ургийн өсөлтийг хянаж ургийн эмгэгийг эрт илрүүлж эмчлэхээс гадна төрсний дараах нярайн эрт үеийн тусламжийг цаг алдалгүй үзүүлэх боломж бүрдэнэ
🔸Залуу эцэг эхчүүдэд жирэмсний болон төрөлтийн явцад сахивал зохих эрүүл ахуйн дэглэмийг эзэмшихэд тустай
🔸Төрөлтийн өвдөлтийг хөнгөвчлөх дасгал хөдөлгөөн бусад аргуудыг эзэмшинэ
🔸Жирэмсэн эх болон түүний гэр бүлийнхэнд жирэмсэн үеийн хооллолт, ажил амралтын дэглэмийг зохицуулах, нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн талаар мэдлэг олгох ач холбогдолтой.