Очирт Мандала Уламжлалт анагаах ухааны эмнэлэг

  • Home
  • Mongolia
  • Erdenet
  • Очирт Мандала Уламжлалт анагаах ухааны эмнэлэг

Очирт Мандала Уламжлалт анагаах ухааны эмнэлэг Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Очирт Мандала Уламжлалт анагаах ухааны эмнэлэг, Hospital, 1. 1-р байр, Erdenet.

Та бүхэн минь идээ ундаан, явдал мөрөө тэгш сайхан зохицуулаад сайхан наадаарай 🇲🇳
11/07/2026

Та бүхэн минь идээ ундаан, явдал мөрөө тэгш сайхан зохицуулаад сайхан наадаарай 🇲🇳

02/06/2026
🏃🏻‍♀️‍➡️🏃🏻‍➡️ Анхлан гүйж байгаа хүмүүс хэтэрхий хурдан, дэндүү хол, бас ойр ойрхон гүйж, бага амрах алдааг гаргадаг учр...
25/05/2026

🏃🏻‍♀️‍➡️🏃🏻‍➡️ Анхлан гүйж байгаа хүмүүс хэтэрхий хурдан, дэндүү хол, бас ойр ойрхон гүйж, бага амрах алдааг гаргадаг учраас өвдгөөр хатгах, шаантаар өвдөх, эрээн булчингийн шөрмөс хөндүүрлэх, ясанд бичил цууралт үүсэхэд хүргэдэг. Таны амьсгал, зүрх судасны тогтолцоо хурдан дасан зохицдог бол яс, булчин, шөрмөс илүү удаан хугацаа шаарддаг. Сүүлийн үед хэт ачаалал өгч гүйснээс болж өвдөгөөр өвдөж ирэх тохиолдол нэмэгдэж байна шүү ⁉️

15/05/2026

Ахиллас шөрмөс /Achilles Tendon/- Хөлийн өсгий ар дээд талдаа их явах, гүйх зэрэг ачаалал өгсний дараа хорсох, таталдаж өвдөх мэдрэмж өгч байвал үрэвсэл, шохойжилттой болоод тасрахад бэлэн болсон байдаг шүү. Мэдэхгүй яваад байгаа юм биш биз? ⁉️⁉️⁉️ Манайх мөн эмчилгээ хийж байгаа 😊🩸💉

12/05/2026

🩸💉 Өвдөгний PRP эмчилгээ

💥 МӨР ӨВДӨЛТИЙГ  “ЧИЛСЭН” ГЭЖ БИТГИЙ БОДООРОЙ!Та:❗️гараа дээш өргөхөд өвддөг үү?❗️хувцас өмсөх, үсээ самнахад төвөгтэй б...
12/05/2026

💥 МӨР ӨВДӨЛТИЙГ “ЧИЛСЭН” ГЭЖ БИТГИЙ БОДООРОЙ!

Та:
❗️гараа дээш өргөхөд өвддөг үү?
❗️хувцас өмсөх, үсээ самнахад төвөгтэй болсон уу?
❗️шөнө мөрөөрөө хөндүүрлээд унтаж чадахгүй байна уу?
❗️мөр чинь хөшиж, хөдөлгөөн нь багассан уу?

Тэгвэл мөрний шөрмөс, булчин, үений эмгэг байж болзошгүй ⚠️

🦴 Мөрний өвдөлтийн хамгийн түгээмэл шалтгаанууд:
🔹 Шөрмөс хавчигдах
🔹 Шөрмөс үрэвсэх
🔹 Кальци хуримтлагдах
🔹 Булчин сулрах, урагдах
🔹 “Frozen shoulder ” болох

📌 Яаж ялгах вэ?

➡️ Гараа мөрнөөс дээш өргөхөд өвдвөл
→ ротатор каффын шөрмөс хавчигдсан байх магадлалтай

➡️ Гар унжуулж явахад өвдвөл
→ бицепсийн шөрмөс үрэвссэн байж болно

➡️ Эхэндээ өвддөг байсан мөр одоо хөшөөд хөдөлгөөнгүй болж эхэлсэн бол
→ “Хөлдүү мөр” үүсэж байж болзошгүй

⚠️ Мөрний өвдөлтийг удаан явуулбал:

❌ шөрмөс урагдах
❌ булчин сулрах
❌ мөр хөшиж хөдөлгөөн алдагдах
❌ өдөр тутмын энгийн үйлдэл ч хийхэд хүндрэлтэй болдог

🩺 Эмчилгээ нь зөвхөн тариа биш!
✔️ Үрэвслийн эсрэг эмчилгээ
✔️ Зүү эмчилгээ
✔️ Дулаан, лазер, ультразвук эмчилгээ
✔️ Иллэг, сунгалт
✔️ Булчин сэргээх дасгал
✔️ Үений PRP
✔️ Мөрний хөдөлгөөн сэргээх rehab

💡 Хамгийн чухал нь:
Өвдөлт намдлаа гээд эдгэрсэн гэсэн үг биш!
Хөдөлгөөн хязгаарлагдаж эхэлж байвал заавал мэргэжлийн эмчид үзүүлээрэй.

📍Орхон аймаг 1-р микро 1-р байр ар талдаа

📲 99682121, 90218888

💙 Эрүүл мөр = Чөлөөтэй хөдөлгөөн

Дараах сорилуудыг туршаад үзээрэй!

Газраас хүнд зүйл авахдаа буруу өргөснөөс болоод нуруугаа өвтгөөд байдаг шүү⁉️  ⁉️Юм өргөхдөө дараах дүрмийг баримтлаара...
02/05/2026

Газраас хүнд зүйл авахдаа буруу өргөснөөс болоод нуруугаа өвтгөөд байдаг шүү⁉️

⁉️Юм өргөхдөө дараах дүрмийг баримтлаарай:

1. Өргөх зүйлдээ аль болох ойрхон очно. Чадвал бүр тэврээрэй. Биеэс хол байх тусам яс, булчинд ачаалал их ирнэ.
2. Нуруугаар бөгтийхгүй. Бас гэдийхгүй. Нуруу ер нь нугарах, эргэх зориулалтгүй, өөрийн хэвийн байрлалдаа хамгийн их ачаалал даадаг.
3. Түнхний үеэр сайн, өвдөгний үеэр тааруулж нугалан доошилно. Өргөх зүйл хүнд, биеэс хол, булчин ядарсан үед өвдгөөр илүү сайн нугалж өгвөл аюул багасна.
4. Босох үед нурууны байрлал өөрчлөгдөх ёсгүй. Түнхээр илүү нугалсан бол түнхээ түрүүлж тэнийлгэнэ, өвдөг дагаж тэнийнэ, хөнгөн юм өргөж байгаа үед. Явган суусан бол түнх ба өвдгөө хамтад нь тэнийлгэн босно, хүнд зүйл өргөж байгаа үед.
5. Байрандаа эргэхдээ тавхайг эхэлж өргөн шилжүүлэхдээ түнхээр хажуу тийшээ харна. Мөр ба нуруу аарцгаа даган хамтдаа эргэнэ. Тавхай ба өвдөг түнхээ даган хамтдаа эргэнэ. Нуруу ба өвдгийг мушгихгүй.

Цаг улиралдаа тохируулан хооллох нь чухал 😇
30/04/2026

Цаг улиралдаа тохируулан хооллох нь чухал 😇

23/04/2026

Corporate League-ийн тамирчид маана манай эмнэлэгт 20%-ийн хөнгөлөлттэй үнээр үндсэн эмчилгээнүүд болон бэртэл, гэмтлээ эмчлүүлэх эрхтэй байгаа. #ЭрүүлМэнд Jargal Bayaraa Paco

Address

1. 1-р байр
Erdenet
61000

Telephone

99126787

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Очирт Мандала Уламжлалт анагаах ухааны эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Очирт Мандала Уламжлалт анагаах ухааны эмнэлэг:

Shortcuts

Share

Category