Prime Чих хамар хоолойн Эмнэлэг

Prime Чих хамар хоолойн Эмнэлэг • 🦻Чих хамар хоолойн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг зөвлөгөө
• Эмчилгээ
• Урьдчилан сэргийлэлт


🏏🏏🏏Орхон аймаг 🏏🏏🏏
Эрдэнэт хот, 5-42 байр, 1 давхарт

16/07/2026

7 сарын 17,18нд 10.00am-15:00pm хүртэл ажиллана.

15/07/2026

7сарын 16нд 10.00am-15.00pm хүртэл ажиллана.

14/07/2026

Манай хаяг Орхон аймаг, 5-42-р байр 1 давхарт байрлаж байна

13/07/2026

7сарын 14нд 10.00am-15.00pm хүртэл ажиллана.

11/07/2026

7сарын 12нд 10.00am-15.00pm хүртэл ажиллана.

09/07/2026

Манай эмнэлэг хэвийн ажиллаж байна.
7 сарын 10ны өдөр 10.00am-15.00pm хүртэл ажиллана

Гүйлсэн булчирхайн чулуу/ Tonsil stones/  Гүйлсэн булчирхайн хонхорт хуримтлагдсан хоолны үлдэгдэлээс үүсдэг. Энэ нь идэ...
14/05/2026

Гүйлсэн булчирхайн чулуу/ Tonsil stones/

Гүйлсэн булчирхайн хонхорт хуримтлагдсан хоолны үлдэгдэлээс үүсдэг. Энэ нь идээ биш бөгөөд таньд :
* Амнаас эвгүй үнэр гарах
* Цагаан будаа шиг хатуу зүйл гарах
* Хоолойд юм торох зэрэг шинж тэмдэг илэрч хоолой засах ханиах үед өөрөө аяндаа унадаг.
* Зайлшгүй тохиолдолд эмчээр авахуулах
* Юм идсэний дараа хоолой зайлах
* Мэс заслын заалттай бол Tonsillectomy мэс засал хийлгэх дэлгэрэнгүй мэдээлэл авах бол DM бичээрэй.

Таны хүүхэд унтахдаа хурхирч байна уу?Хүүхдэд нармайн гүйлсэн булчирхайн томролт нь ихэвчлэн хурхирч шинж тэмдэг ажиглаг...
14/05/2026

Таны хүүхэд унтахдаа хурхирч байна уу?

Хүүхдэд нармайн гүйлсэн булчирхайн томролт нь ихэвчлэн хурхирч шинж тэмдэг ажиглагддаг. Хамар залгиурт байрлах тул ердийн үзлэгээр харагддаггүй. Иймээс хамар залгиурын гүйлсэн булчирхайг харахын тулд чих хамар хоолойн (ЧХХ) тусгай багаж, эмчийн үзлэгт орох шаардлагатай.

Хамар залгиурын гүйлсэн булчирхайн томролт буюу аденоид нь бага насны хүүхдийн дунд зонхилон тохиолддог. Энэ өвчлөл нь ихэвчлэн 3-7 насанд тохиолддог ч сүүлийн жилүүдэд бүр бага насны хүүхдүүдэд тохиолдох болсон.

Аденоид нь олон сөрөг үр дагавартай.

Дунд чихний хэвийн физиологи өөрчлөгдсөнөөс үүсэх сонсголын алдагдал

Хэвийн үедээ гадна агаарын даралт дунд чихний дотор даралтын зөрөөг сонсголын (евстахиевын) гуурс зохицуулж байдаг. Хэмжээгээр томорсон хамар залгиурын гүйлсэн булчирхай нь сонсголын гуурсны амсрыг дарж, дунд чих рүү агаар чөлөөтэй дамжихад нь саад болдог. Үүний үр дүнд хэнгэргэн хальс өөрийнхөө хөдөлгөөнийг алдаж сонсголд нөлөөлдөг.

Үе үе ханиад хүрэх

Хамрын амьсгал чөлөөтэй байгаа нөхцөлд хамрын хөндий нь физиологийнхоо үйл ажиллагааг хэвийн гүйцэтгэдэг. Хэвийн үедээ хамрын хөндийн салст бүрхэвч, хамрын дайвар хөндийнүүд нь салс ялгаруулж, тэр нь хамрын хөндийг бактери, вирус, болон бусад өвчин үүсгэгчээс “цэвэрлэж” байдаг. Хэрэв хүүхдийг хамраараа чөлөөтэй амьсгалаахад хамар залгиурын гүйлсэн булчирхайн томролтбүхий саад байвал салс гадагшлалт хүндрэлтэй болж, халдвар үүсэх таатай нөхцөл бүрдэн үрэвсэлт өвчнүүд үүсдэг.

Харшил, бусад өвчлөл

Хамар залгиурын гүйлсэн булчирхайн томролтын үед хамрын амьсгал бэрхшээлтэй болсноор үрэвсэлт өвчнүүд үүсэхийг нөхцлийг бүрдээд зогсохгүй бактери, вирусын дайралт хийх сайн орчин болдог. Иймээс хамар залгиурын гүйлсэн булчирхайн эд архаг үрэвслийн байдалд байдаг. Архаг халдварын голомт үүснэ гэсэн үг юм.

Сурах идэвхи, ой тогтоолт муудах

Хамрын амьсгал саадтай байхад хүн хүчилтөрөгчөө 12-18% дутуу хүлээн авна. Иймээс хүүхэд байнгын хүчилтөрөгчийн дутагдал ордог нь юуны өмнө тархинд нөөлөх нь сурлагын чанарт нөлөөлөх нь гарцаагүй.

Үг хэлний хөгжил алдагдах

Хүүхдэд хамар залгиурын гүйлсэн булчирхайн томролт байвал нүүрний ясны хөгжилт алдагддаг. Энэ нь өөрийнхөө зүй тогтлоор үг ярианы хөгжил, ярианы хөгжилд таагүй нөлөөлнө. Хүүхэд зарим нэг үсгийг хэлж чаддаггүй, байнга хамраараа ярьдаг (гуншиа) болдог. Эцэг эхчүүд хүүхдийнхээ ярианд дасчихдаг болохоор тэр бүр анзаардаггүй нь харамсалтай.

Дунд чихний үрэвсэл

Хамар залгиурын гүйлсэн булчирхайн томролт ихсэх нь дунд чихний физиологийг өөрчилж, улмаар сонсголын гуурсны амсрыг дардаг. Үүнээс гадна дунд чихэнд халдвар нэвтрэх, хөгжих нөхцлийг бий болгодог.

Амьсгалын замын үрэвсэл

Гүйлсэн булчирхайн эдийн ургалтын үрэвслээс шалтгаалан залгиурын үрэвсэл, төвөнхийн үрэвсэл, цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл, гуурсан хоолойн үрэвсэл зэрэг үрэвсэл үүсч болно.

Эдгээр нь хамар залгиурын гүйлсэн булчирхайн ургалтын үед хүүхдийн бие махбодод үүсдэг хамгийн түгээмэл бөгөөд анхаарууштай өөрчлөлтүүд юм. Жагсаалтыг нь цааш нь үргэлжлүүлбэл цусны бүтцийн өөрчлөлт, мэдрэлийн системийн хөгжлийн алдагдал, шөнө орондоо шээх, бөөрний үйл ажиллагааны алдагдал гээд ноцтой эмгэгүүд олон.

Иймээс хүүхдэд дээрх шинжүүдээс нэгийг нь илрүүлбэл ЧХХ-эмчид хандах хэрэгтэй

04/05/2026

Address

Эрдэнэт хот, Орхон аймаг, 5-42 байр, 1 давхар
Erdenet

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00
Sunday 10:00 - 15:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Prime Чих хамар хоолойн Эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share