Нийцэл ӨЭМТ

Нийцэл ӨЭМТ Эрүүл мэндийн анхан шатны цогц тусламж бүхий жишиг ӨЭМТ

💙 Эхийн сүү = Хүүхдийн анхны төгс хоол 🍼
04/08/2026

💙 Эхийн сүү = Хүүхдийн анхны төгс хоол 🍼

Эхийн сүү нь 👶 хүүхдийн анхны хамгийн тохиромжтой хоол юм. Эхийн сүү нь аюулгүй, цэвэр бөгөөд аюулт өвчнөөс хамгаалах эс...
04/08/2026

Эхийн сүү нь 👶 хүүхдийн анхны хамгийн тохиромжтой хоол юм. Эхийн сүү нь аюулгүй, цэвэр бөгөөд аюулт өвчнөөс хамгаалах эсрэг биетүүдийг агуулдаг.
✅ Төрснөөс хойш 1 цагийн дотор 🤱 хөхүүлж эхлээрэй
✅ Эхний 6 сарын турш зөвхөн 🤱 эхийн сүүгээр хооллоорой
✅ Хүүхдийг наад зах нь 2 нас хүртэл нь, шим тэжээлтэй гэр бүлийн хоолтой хамт 🤱 эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллоорой.

✅Эхийн сүүгээр хооллолтыг хамгаалах, дэмжих нь хүүхэд бүрийг амьдралын эрүүл эхлэлээр хангаж, эрүүл өсөлт, хөгжил, ирээд...
04/08/2026

✅Эхийн сүүгээр хооллолтыг хамгаалах, дэмжих нь хүүхэд бүрийг амьдралын эрүүл эхлэлээр хангаж, эрүүл өсөлт, хөгжил, ирээдүйн сайн сайхан байдлыг дэмжих хамгийн үр өгөөжтэй хөрөнгө оруулалтын нэг юм.
🤱Эхийн сүүгээр хооллолтыг дэмжихэд хүн бүрийн оролцоо чухал.

Нойрмоглосон, нойр дутуу, ядарсан үедээ түр амарч, жолоо барихаас татгалзаарай.
04/08/2026

Нойрмоглосон, нойр дутуу, ядарсан үедээ түр амарч, жолоо барихаас татгалзаарай.

🚗 Уусан бол бүү жолоод!!!Баяр наадам, аялал зугаалгын өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийн болон бусдын амь нас, ...
04/08/2026

🚗 Уусан бол бүү жолоод!!!
Баяр наадам, аялал зугаалгын өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах нь хүн бүрийн хариуцлага юм.
✅ Согтууруулах ундаа хэрэглэсэн бол такси, нийтийн тээвэр ашиглах эсвэл жолоо барихгүй байх

✅ЭХИЙН СҮҮ – ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ ӨСӨЛТ, ДАРХЛААНЫ ХАМГИЙН САЙН ХАМГААЛАЛТХүүхдийн амьдралын эхний 1000 хоног нь бие бялдар, т...
04/08/2026

✅ЭХИЙН СҮҮ – ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ ӨСӨЛТ, ДАРХЛААНЫ ХАМГИЙН САЙН ХАМГААЛАЛТ
Хүүхдийн амьдралын эхний 1000 хоног нь бие бялдар, тархи мэдрэл, дархлааны тогтолцоо эрчимтэй хөгжиж, насан туршийн эрүүл мэндийн суурь тавигддаг хамгийн чухал үе юм. Энэ үед эхийн сүүгээр хооллох нь хүүхдийг шаардлагатай шим тэжээлээр бүрэн хангахаас гадна халдварт өвчнөөс хамгаалж, эрүүл өсөлт хөгжилд чухал хувь нэмэр оруулдаг.
Судалгаагаар эхийн сүүгээр хооллосон хүүхдийн амьсгалын замын халдвар авах эрсдэл 72 хувь, ханиад, томуугаар өвчлөх эрсдэл 63 хувь, гэдэсний халдварт өвчний эрсдэл 64 хувиар тус тус буурдаг байна.
Эхийн сүү яагаад хамгийн төгс хоол вэ?
- Хүүхдийн амьдралын эхний 6 сард шаардлагатай өөх тос, уураг, нүүрс ус, аминдэм, эрдэс бодис, усыг бүрэн агуулдаг.
- Хялбар боловсорч, бүрэн шимэгддэг тул хоол боловсруулах тогтолцоонд хамгийн тохиромжтой.
- Дархлааг дэмжих эсрэгбие, биологийн идэвхт бодис болон хамгаалах эсүүдийг агуулдаг учраас халдварт өвчнөөс хамгаалахад чухал үүрэгтэй.

Эхний жилд 👶 хүүхдийг 24 цагийн хугацаанд дор хаяж 8 удаа хөхүүлэх хэрэгтэй. Ихэнх хүүхэд үүнээс ч олон удаа хөхдөг. Цаг...
04/08/2026

Эхний жилд 👶 хүүхдийг 24 цагийн хугацаанд дор хаяж 8 удаа хөхүүлэх хэрэгтэй. Ихэнх хүүхэд үүнээс ч олон удаа хөхдөг.
Цаг харахаас илүү хүүхдээ ажиглаарай- хүүхдийнхээ хэрэгцээнд нь тохируулан 🤱 хөхүүлээрэй!

🤱ХӨХӨӨ ХЭРХЭН ЗӨВ АМЛУУЛАХ ВЭ?💚 Хүүхдийг зөв амлуулах нь хөхний сүү хангалттай ялгарах, нярай хангалттай сүү авах, ээжий...
04/08/2026

🤱ХӨХӨӨ ХЭРХЭН ЗӨВ АМЛУУЛАХ ВЭ?
💚 Хүүхдийг зөв амлуулах нь хөхний сүү хангалттай ялгарах, нярай хангалттай сүү авах, ээжийн хөх өвдөхөөс сэргийлэх хамгийн чухал алхам юм.
✅ Зөв амлуулж байгаа шинж
👶 Хүүхдийн ам том ангайсан байх
👄 Хөхний толгойгоос гадна ареолын (хөхний хүрээний) ихэнх хэсгийг амандаа авсан байх
🤍 Хүүхдийн эрүү хөхөнд хүрсэн байх
💋 Доод уруул нь гадагш дэлгэсэн байх
🥛 Хүүхэд залгих чимээтэйгээр жигд хөхөх
😊 Ээжид хүчтэй өвдөлт мэдрэгдэхгүй байх
🤱 Зөв амлуулах байрлал
✔️ Хүүхдийн толгой, мөр, бие нэг шулуун байх
✔️ Хүүхэд эх рүүгээ бүх биеэрээ харсан байх
✔️ Хамар нь хөхний толгойн түвшинд байрласан байх
✔️ Хүүхдийг зөвхөн толгойноос нь бус нуруу, мөрөөр нь бүхэлд нь дэмжих
✔️ Ээж мөрөө суллаж, тухтай байрлалд суух эсвэл хэвтэх
💡 Зөвлөгөө: Хүүхдийг хөх рүү татах биш, хүүхдээ өөртөө ойртуулж амлуулаарай.
⚠️ Буруу амлуулсны шинж
🔸 Хөхний толгой хүчтэй өвдөх эсвэл хагарах
🔸 Хүүхэд байнга хөхөө тавих
🔸 Шажигнах, агаар сорох мэт чимээ гарах
🔸 Хүүхэд удаан хөхөөд ч тайвшрахгүй байх
🔸 Хөхүүлсний дараа хөх хэт дүүрэн хэвээр үлдэх
🍼 Хүүхдээ хэр олон удаа хөхүүлэх вэ?
⏰ Хүүхдээ хүссэн үед нь (on demand) хөхүүлээрэй.
✔️ Өдөрт дунджаар 8–12 удаа
✔️ Шөнийн хөхүүлгийг алгасахгүй байх
✔️ Нэг хөхийг хангалттай сулласны дараа нөгөө хөхийг санал болгох
🚨 Хэзээ мэргэжлийн зөвлөгөө авах вэ?
🔴 Хүүхэд хөхөө сайн хөхөж чадахгүй байх
🔴 Хөхний толгой хагарч, хүчтэй өвдөх
🔴 Хүүхдийн жин нэмэгдэхгүй байх
🔴 Хөх улайж, халуурч өвдөх
🔴 Хүүхэд шингэн алдалтын шинжтэй болох (живхний шээс цөөрөх, ам хатах)
💚 Зөвлөгөө
Хүүхдээ төрсний дараах эхний 1 цагийн дотор амлуулахыг хичээгээрэй. Арьс-арьсны шууд хүрэлцээ нь хөхний сүү ялгаралтыг дэмжиж, эх хүүхдийн холбоог бэхжүүлдэг. Хэрэв хөхүүлэхэд хүндрэл гарвал эмч, эх баригч эсвэл сувилагчаас эрт зөвлөгөө авах нь хамгийн зөв шийдэл юм.

“Хөхөөр хооллолт – Амьдралын эрүүл эхлэл.Үр дүнтэй арга хэмжээг тогтвортой хэрэгжүүлье
04/08/2026

“Хөхөөр хооллолт – Амьдралын эрүүл эхлэл.
Үр дүнтэй арга хэмжээг тогтвортой хэрэгжүүлье

🤱 ДЭЛХИЙН ХӨХӨӨР ХООЛЛОЛТЫН ДОЛОО ХОНОГ“Хөхөөр хооллолт – Амьдралын эрүүл эхлэл.Үр дүнтэй арга хэмжээг тогтвортой хэрэгж...
04/08/2026

🤱 ДЭЛХИЙН ХӨХӨӨР ХООЛЛОЛТЫН ДОЛОО ХОНОГ
“Хөхөөр хооллолт – Амьдралын эрүүл эхлэл.
Үр дүнтэй арга хэмжээг тогтвортой хэрэгжүүлье”

Address

Erdenet

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Нийцэл ӨЭМТ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share