05/12/2025
‼️Хүмүүсийн хамгийн их асуудаг асуулт⁉️part 1
-Шүдний аппарат хэдэн насанд эхэлж зүүх вэ?
🦷 Гажиг заслын эмчилгээ эхлэх хамгийн тохиромжтой нас нь 7–12 нас гэж үздэг.
Учир нь энэ үед хүүхдийн сүүн шүд унаж, байнгын шүд ургаж эхэлдэг тул эрүү, шүдний хэлбэрийг хамгийн үр дүнтэй засдаг.
👇 Яагаад 7–12 нас хамгийн зөв байдаг вэ?
1. Эрүүний өсөлт ид явагдаж байгаа үе
→ Эрүүг зөв чигт өсгөх эмчилгээ амархан, хурдан үр дүнтэй.
2. Шүдний байрлал тогтворжоогүй
→ Зайлшгүй засах шаардлагатай асуудлуудыг эрт илрүүлнэ.
3. Амны хөндийн муу зуршлыг бууруулах боломжтой
Хуруу хөхөх, буруу залгих, ам ангайх гэх мэт.
4. Хүүхэд аппаратад хурдан дасдаг
→ Эмчилгээний хугацаа богино, үр дүн өндөр.
⸻
📌 Хэзээ ч хожимдохгүй! Том хүмүүст ч гажиг заслын эмчилгээ хийгддэг ба хүүхдийг бодвол арай эмчилгээний хугацаа арай удаан байдаг ч үр дүн сайн гардаг✅
Өнөөдөр 20–40 насныхан хамгийн их гажиг засал хийлгэдэг.
Тиймээс нас харгалзахгүй, эмчилгээ хийх бүрэн боломжтой.
⸻
🦷 Сайхан шүдний эмнэлэг – Хөвсгөл / Best Saikhan Dental
Манайд Улаанбаатарын мэргэшсэн гажиг заслын эмч тогтмол ирж үзлэг, эмчилгээ хийдэг.
📌 Үнэгүй зөвлөгөө авахыг хүсвэл:
➡ Чатаар холбогдох
➡ Утас: 70383333
➡ Хаяг: Мөрөн хот, 8-р баг нар супермаркетийн залгаа Сайхан шүдний эмнэлэг
➡️Цагийн хуваарь: Даваа-Баасан 9:00-20:00 Бямба,Ням 10:00-18:00
#шүд #Хөвсгөл #Мөрөн #шүднийэмнэлэг