Ашид энх хүүхдийн эмнэлэг

Ашид энх хүүхдийн эмнэлэг Хүүхэд бүр хайр

01/08/2026

🩵 Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног
📅 2026 оны 8 дугаар сарын 1–7

💙 Эхийн сүү нь хүүхдийн дархлааг дэмжиж, өвчлөх эрсдэлийг бууруулна.
💙 Өсөлт, хөгжилд шаардлагатай шим тэжээл, амин хүчил, өөх тос, уургаар бүрэн хангана.
💙 Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжиж, гэдэсний үйл ажиллагааг сайжруулан өтгөн хаталтаас сэргийлнэ.
💙 Тархи, мэдрэлийн тогтолцооны хөгжил, танин мэдэхүйн чадварыг дэмжинэ.
💙 Эрүү, нүүр, амны хөндийн булчин болон шүдний зуултын зөв хөгжлийг дэмжинэ.
💙 Эх, хүүхдийн сэтгэл зүйн холбоог бэхжүүлж, хүүхдэд аюулгүй, тайван мэдрэмж төрүүлнэ.

✅ Төрсний дараах эхний 1 цагт хөхүүлээрэй.
✅ 0–6 сартайд зөвхөн эхийн сүүгээр дагнан хооллоорой.
✅ 6–24 сартайд нэмэлт хоолтой хослуулан үргэлжлүүлэн хөхүүлээрэй.
🦷 Нярайн сүүн шүд (цахиур) цухуйснаас хойш хөхүүлэх болон хооллосоны дараа жижиг халбагаар бага хэмжээний ус балгуулж, амны хөндийг цэвэр байлган, шүд цоорхоос хамгаалаарай.
Харин 1 нас хүрмэгц өдөрт 2 удаа тохирсон сойзоор шүдээ угаах дадлыг хэвшүүлнэ.

01/08/2026

Хөхөөр хооллохын ач холбогдол

28/07/2026

❗️❗️❗️Сэрэмжлүүлэг

ИНФОСАН-гийн мэдээлснээр дараах үйлдвэрлэгчийн цувралын дугаар бүхий Морингагийн навчны нунтаг агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс Сальмонелла нян илэрсэн тул АНУ-ын Хүнс эмийн агентлаг болон Өвчний Хяналт сэргийлэлтийн төвөөс эргүүлэн татаж байна.

Уг эргүүлэн татагдсан бүтээгдэхүүнүүдийг Amazon, TikTok Shop, Shein, eBay зэрэг олон улсын онлайн худалдааны сувгаар зардаг бөгөөд 80 орчим улс, нутаг дэвсгэрт хэрэглэгчдэд худалдаалагдсан байна.

Иймд иргэд та бүхэн онлайнаар эдгээр үйлдвэрлэгчийн, тодорхой цувралын дугаартай бүтээгдэхүүнийг захиалан авахгүй байхыг анхааруулж байна.

18/07/2026

Амралт зугаалга, баярын өдрүүдэд автомашины эмийн санд байвал зохих дараах эм, хэрэгслүүдийг бэлтгэж, аян замдаа гарахыг зөвлөж байна.

🌞 Зуны зугаатай өдрүүдэд хүүхдийн тань эрүүл мэндэд асуудал тулгарч, эмнэлэгт биеэр ирэхэд хүндрэлтэй байна уу?Тэгвэл ма...
18/07/2026

🌞 Зуны зугаатай өдрүүдэд хүүхдийн тань эрүүл мэндэд асуудал тулгарч, эмнэлэгт биеэр ирэхэд хүндрэлтэй байна уу?

Тэгвэл манай онлайн эмчийн зөвлөгөө үйлчилгээг ашиглаарай.

👩‍⚕️ Хүүхдийн эмч, нярайн эмч, хүүхдийн дүрс оношлогооны эмч З. Даваадумаа танд мэргэжлийн зөвлөгөө, зөв чиглүүлгийг цахимаар хүргэнэ.

📱 Хаанаас ч, хэзээ ч холбогдон зөвлөгөө авах боломжтой

#НярайнЭмч #ХүүхдийнЭмч #ОнлайнЗөвлөгөө

10/07/2026

Халуунд хүүхдийг наршихаас сэргийлэх хамгийн энгийн арга;
Байгалийн давс ганц чимхийг
500 мл усанд хийгээд балга балгаар уулгаарай

10/07/2026
08/07/2026

Наадмын өдрүүдэд эмнэлэг ажиллах хуваарь;
11,12,18 нд амарна
13,14,16,17 нд 14-16 цагт ажиллана
15 нд 17-19:30 цагт ажиллана
19 нд 09-16 цагт ажиллана
20 - 31 хооронд амарна

06/07/2026

Онлайн зөвлөгөө өгөх цагийн хуваарь;
Өдөр бүр
16:00 - 23:00

Address

Хаяг; БГД 11 р хороо, Эх нялхасын яг баруун хажууд, Гэгээ төвийн 6 давхарт, Ашид энх хүүхдийн эмнэлэг, Ulaanbaatar, Mongolia 16060
Mongolia
976

Opening Hours

Monday 08:00 - 20:00
Tuesday 08:00 - 20:00
Wednesday 18:00 - 20:00
Thursday 08:00 - 20:00
Friday 08:00 - 20:00
Sunday 08:00 - 20:00

Telephone

+97699312270

Alerts

Be the first to know and let us send you an email when Ашид энх хүүхдийн эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share