12/08/2026
" МЭНДЧИЛГЭЭ "
Хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах үйлсэд сэтгэл зүтгэлээ зориулж, эрүүл энхийн манаанд эрдэм чадал, энэрэнгүй сэтгэлээр зүтгэж буй эмнэлгийн алдар гавьяатай үе үеийн ахмад буурлууд болон одоо ажиллаж буй нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан та бүхэндээ Эрүүл мэндийн салбарын "Ажилтны өдөр"-н мэндийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.
Энэ өдөр ажил үйлсээрээ хамт олноо манлайлан ,хөдөлмөр бүтээлээ үнэлүүлэн шагнагдсан доорх нийт эмч,эмнэлгийн ажилтанууддаа халуун баярыг хүргэе.
Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг”-ээр шагнагдсан
1.Мэс засал, хагалгааны тасгийн Гэмтлийн их эмч М.Оюунсогоо
2.Поликлиник тасгийн шүдний техникч А.Хулан
3.ЗАА-н тасгийн хүний нөөцийн мэргэжилтэн Д.Алтанчимэг
4.ЭБТҮЦогцолборын эх баригч Б.Янжинсүрэн, Б.Намсрай
“Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнагдсан
1.Дотор,мэдрэлийн тасгийн эрхлэгч ,дотоод шүүрлийн эмч Р.Бадамханд
2.Мэс засал,хагалгааны нэгдсэн тасгийн хагалгааны сувилагч Д.Болортуяа
3. Хими эмчилгээний сувилагч П.Элбэгсайхан
4.Сэтгэцийн тасгийн туслах сувилагч Я.Отгонтуяа 5.Дэмжих үйлчилгээний албаны ажилтан Я.Эрдэнэбат,Ц.Алтанхүү
Та бүхэндээ халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.
Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан бидний өдөр бүрийн хөдөлмөр, хүнлэг сэтгэл, хариуцлагатай үйлс олон хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалж байдаг билээ.
Та бүхний ажил үйлс өөдрөг, хөдөлмөр бүтээл арвин, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнээр дүүрэн байх болтугай!
СЭЛЭНГЭ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ