Онгон сумын хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан

  • Home
  • Mongolia
  • Sühbaatar
  • Онгон сумын хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан

Онгон сумын хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан Д.Отгонбилэгт

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 23 дахь жилдээ зохион байгуулагдаж буй "МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ"-ы...
05/12/2025

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 23 дахь жилдээ зохион байгуулагдаж буй "МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ"-ыг Онгон сумандаа зохион байгууллаа.
🇲🇳🇲🇳Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслолын үйл ажиллагаа нь залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой билээ.
Иргэний андгай өргөх ёслолд маань 2025 онд 16 насанд хүрч шинээр иргэний үнэмлэхээ авч буй Онгон сумын ирээдүй хойч болсон 48 охид, хөвгүүд оролцлоо.
Монгол Улсын шинэхэн иргэн та бүхэнд сурлага, урлаг, спортын өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе. 🫡🙂
Хамтран зохион байгуулагч: Засаг даргын Тамгын газар, Онгон сум Соёлын төв, Онгон сумын ЕБС.
Ивээн тэтгэгч: Багийн Засаг дарга нар Battulga Nergvi Battulga Mungaa Batbileg Nergui Даваа Золжаргал @Б.Эрдэнэтуяа

Гэр бүлийн боловсрол олгох 14 хоногийн аяны хүрээнд "Гэр бүлийн боловсрол Гэрэлт ирээдүйн эхлэл" уриан дор ХҮҮХДЭЭ ТАНИН...
01/12/2025

Гэр бүлийн боловсрол олгох 14 хоногийн аяны хүрээнд "Гэр бүлийн боловсрол Гэрэлт ирээдүйн эхлэл" уриан дор ХҮҮХДЭЭ ТАНИН МЭДЬЕ цувралыг хүндэт эцэг, эх, асран хамгаалагч нартаа хүргэж байна. Та бүхэн хүүхдийнхээ насны онцлогийг мэдснээр хүүхэдтэйгээ харилцаж, ойлголцоход илүү амар байх болно. 🤝🫂

Хүүхдийн чуулганы үйл ажиллагаа эхлэхэд бэлэн боллоо ❤️
07/11/2025

Хүүхдийн чуулганы үйл ажиллагаа эхлэхэд бэлэн боллоо ❤️

Онгон сумын Засаг даргын ивээл дор "ХҮҮХДЭЭ СОНСЪЁ-ХАМТДАА ШИЙДЬЕ" Хүүхдийн нэгдсэн IV-р чуулган 2025 оны 11 дүгээр сары...
06/11/2025

Онгон сумын Засаг даргын ивээл дор
"ХҮҮХДЭЭ СОНСЪЁ-ХАМТДАА ШИЙДЬЕ" Хүүхдийн нэгдсэн IV-р чуулган 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгуулагдана. Эрхэм төлөөлөгч нар болон оролцогч хүүхдүүддээ амжилт хүсье.

Address

Sühbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Онгон сумын хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share