Булган аймгийн Сэлэнгэ Сум "Эрүүл Мэндийн Төв"

Булган аймгийн Сэлэнгэ Сум "Эрүүл Мэндийн Төв" Булган аймгийн Сэлэнгэ Сумын Эрүүл Мэндийн Төв

30/03/2026
📌 Томуугийн А хүрээний вирус эрчимтэй дэгдэж байгаатай холбогдуулан дараах зөвлөгөөг хүргэж байна. 1. Вакцин хийлгэх (ха...
03/12/2025

📌 Томуугийн А хүрээний вирус эрчимтэй дэгдэж байгаатай холбогдуулан дараах зөвлөгөөг хүргэж байна.
1. Вакцин хийлгэх (хамгийн үр дүнтэй арга)
Жил бүрийн томуугийн эсрэг вакцин хамгийн сайн хамгаалалт болдог. Ялангуяа: 5-аас доош насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өндөр настай, архаг өвчтэй хүмүүсийн хувьд маш чухал.
2. Гараа тогтмол угаах
Савандаж 20 секунд угаах нь вирусийн 70–80%-ийг устгадаг. Гадуур явахдаа спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглээрэй.
3. Маск зүүх
Олон хүнтэй орчин, өрөө тасалгаанд халдвар дамжих эрсдэлийг 30–60% бууруулдаг.
4. Өрөөг ойр ойрхон агааржуулах
Томуугийн вирус хаалттай, дулаан, агаар муутай орчинд хамгийн амархан тархдаг.
5. Ханиаж, найтаахдаа амаа дарах
Сальфетка ашиглах, эсвэл тохой руугаа найтаах.
🍲 Ханиад, томуугийн үед хэрхэн хооллох вэ?
1. Нүүрс-ус хангалттай хэрэглэх
Халдварын үед дархлааны эсүүд маш идэвхтэй ажилладаг тул:
- Будаа, гоймон, овъёос, шар будаа гэх мэт үр тариа
- Жимс, жимсний нухаш
- Зөгийн балтай бүлээн цай
- Шингэц сайтай нүүрс-ус өгөх нь энерги нөхөж, биеийн тэнхээг сэргээнэ.
2. Уураг дутагдвал биеийн нөхөн сэргээлт удааширна
- Тахианы шөл
- Загас
- Өндөг
- Зөөлөн болгосон үхрийн мах, будаатай шөл гэх мэт, уураг нь эд эсийн нөхөн төлжилт, дархлаанд зайлшгүй хэрэгтэй.
3. Шингэнийг хангалттай авах ( Эдгэрэлтийн 50%)
Томуугийн үед хүүхдэд шингэний алдагдал (dehydration) амархан болдог тул:
- Ус
- Бүлээн шөл
- Цай
- Хярам зэргийг сайн уулгах,
Өдөрт насанд хүрэгчид 1.5–2 литр, хүүхэд жиндээ тааруулан байнга бага багаар уулгах.
4. Витамин С ба антиоксидантаар баялаг хүнс
Дархлааны үйл ажиллагааг дэмждэг.
Жимс (аньс, жимсгэний төрлүүд), жүрж, киви
Ц аминдэмийн агууламж өндөртэй жимс, нимбэгтэй бүлээн ус гэх мэт. Гэхдээ 60 хэмээс дээш болгох үед Ц амин дэм ууршдаг гэдгийг анхаараарай.
5. Хүүхдэд болон том хүнд тохиромжгүй хүнс:
- Хэт тослог, их тосонд шарсан хоол (шингээлт муудна)
- Хүйтэн ундаа, зайрмаг
- Сахрын агууламж өндөртэй амттангууд
- Давс ихтэй хатаасан бүтээгдэхүүн
- Амтлагч ихтэй түргэн хоол
6. Хэрэв хоолны дуршил буурвал
- Бага багаар ойр ойрхон хооллох
- Шингэн, бүлээн хоол (шөл, зутан) түлхүү өгөх
- Хүүхдэд нухаш, зутан өгөх
Ханиад, томуугийн үед хоолны дуршил буурдаг тул бага багаар олон давтамжтай хооллох нь эдгэрэлтийг түргэсгэнэ.

03/12/2025

Ханиад ба томуугийн ялгааг эцэг, эхчүүддээ зориулан хүргэж байна.

Эх сурвалж: CDC.gov

03/12/2025

"Дулаан явбал мянган лан" хэмээх уламжлалт ухаан бол зүгээр нэг хэллэг бус, биеийн дархлааг хамгаалах хамгийн энгийн, үр дүнтэй дадлын нэг юм🤗
Өвөлдөө өөрийгөө хайрлая😍
#дулаанхувцас #УламжлалтАнагаахУхаан #ханиадтомуунаассэргийлье

03/12/2025
🔸Манай Улсад технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн дотор цахим дээрэлхэлт, гүтгэлэг, цахим орч...
03/12/2025

🔸Манай Улсад технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн дотор цахим дээрэлхэлт, гүтгэлэг, цахим орчинд мөрдөх, дарамтлах, хувь хүний мэдээллийг зөвшөөрөлгүй олон нийтэд дэлгэх, бусдын зураг бичлэгийг өөрчилж түгээх зэрэг хэлбэрүүд түгээмэл байна.
📌Цахим орчноо хамгаалах дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлээрэй.

03/12/2025

🚨УЛААН ТҮВШИН Томуу, томуу төст өвчин аймгийн хэмжээнд улаан түвшинд хүрсэн тул аймаг, сум, багийн нэгдсэн арга хэмжээ, нийтийг хамарсан сургалт, соёл урлаг, спортын уралдаан тэмцээн зохион байгуулахыг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, багш, сурагчдыг хамарсан урлаг, спортын уралдаан тэмцээн болон хичээлээс гадуурх сургалт, үйл ажиллагааг 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд зогсоож, урлагийн танхим, спорт заалыг бусдад ашиглуулахыг хориглосон аймгийн Засаг даргын захирамж гарлаа.

01/12/2025

Address

Selenge Suma

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97699914103

Alerts

Be the first to know and let us send you an email when Булган аймгийн Сэлэнгэ Сум "Эрүүл Мэндийн Төв" posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share