Архангай аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв

  • Home
  • Mongolia
  • Tsetserleg
  • Архангай аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв

Архангай аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв Хэнийг ч орхигдуулахгүй хүртээмжтэй тэгш нийгмийг хамтдаа бүтээцгээе🤝

🗣️ “БИ ЭНД БАЙНА”  аяны хүрээнд Гамшгийн аюул, осол эндэгдэл, ахуйн эрсдэл, аюул, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх олон...
18/09/2026

🗣️ “БИ ЭНД БАЙНА” аяны хүрээнд Гамшгийн аюул, осол эндэгдэл, ахуйн эрсдэл, аюул, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлж ЕБС-ийн 68 сурагчдад: 👇🏻

✅ Эрсдэлт нөхцөл байдлыг ойлгох нь
✅Гамшгаас урьдчилан сэргийлэх
✅Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх
✅Дохионы хэлний анхан шатны мэдэгдэхүүн олгох сургалт
✅Тэгш оролцоо сургалт нөлөөллийн ажлыг, дадлага ажилтай хослуулан зохион байгууллаа.

Гамшгийн үед өөрийгөө болон найзыгаа хамгаалах мэдлэг, зөв дадлыг эзэмшиж, аюулгүй орчныг хамтдаа бүтээцгээе🤗

#БиЭндБайна #ГамшгаасХамгаалах #ХэнийгЧОрхигдуулахгүй

🤝 Архангай аймгийн Засаг даргын тамгын газар
Архангай аймгийн Онцгой байдлын газар
Архангай аймгийн Цагдаагийн газар

🧑‍🧑‍🧒‍🧒 Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахад өдөр тутам анхаарал халамж тавьж, болзош...
17/09/2026

🧑‍🧑‍🧒‍🧒 Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахад өдөр тутам анхаарал халамж тавьж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.

🔹 Хүүхдийг гэр орчинд аюулгүй байлгах
🔹 Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөв дадал хэвшүүлэх
🔹 Цахим орчны эрсдэлээс хамгаалах
🔹 Хүүхдийн эрүүл мэнд, сэтгэл зүйн байдлыг анхаарах
🔹 Хүүхдийг сонсож, ярилцаж, дэмжих
🔹 Хүүхдийн хөгжлийн онцлог, ялгаатай хэрэгцээнд нийцсэн аюулгүй орчин бүрдүүлэх


#хэнийгчорхигдуулахгүй

16/09/2026

Хүүхдэд зориулсан зөвлөмж

Асуудал тулгарвал: "Сэтгэлд чинь нэг л таагүй санагдвал багшдаа шууд хэлээрэй. Багш нь үргэлж туслахад бэлэн."

Аюулгүй байдал: "Гэрээсээ гарахдаа болон цахилгаан хэрэгсэл хэрэглэхдээ аюулгүй байдлаа заавал шалгаарай."

Найз нөхөд: "Хэн нэгнийг гадуурхахгүй, хамтдаа тоглож, бие биедээ тусалъя."

Эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан (Уриалан дуудсан, зааварчилсан)

Сэтгэл зүйн дэмжлэг: "Хүүхдийнхээ яриаг шүүмжлэлгүйгээр сонсож, бяцхан асуудлыг нь ч анхааран сонсоорой."

Аюулгүй орчин: "Гэрийн цахилгааны залгуур, утас, хурц ирмэгтэй зүйлсийг хүүхдийн гараас хол, аюулгүй байлгаарай."

Сургуульд дасан зохицох: "Хүүхдийнхээ хичээлийн шинэ жил, өдөр тутмын сэтгэл зүйн байдалд урам зориг өгч, зааварлан чиглүүлэгч нь байгаарай."

Багш, сурган хүмүүжүүлэгчдэд зориулсан

Нээлттэй харилцаа: "Хүүхэд бүрт асуудлаа айлгүй ярих итгэлтэй орон зайг бүрдүүлье."

Анхаарал халамж: "Хүүхдийн ааш зан, оролцооны жижиг өөрчлөлтийг ч анзаарч, эелдэгээр тусламж санал болгоорой."

16/09/2026

Нийгмийн бүхий л орчинд хүүхдийн үзэл бодлыг хүндэтгэх, тэдний аюулгүй, ээлтэй орчинд өсөн торниход нь туслах зорилгоор дараах зөвлөмжийг хүргэж байна.

Эцэг эх, асран хамгаалагчдад:

Сонсох цаг гаргах: Өдөр бүр хүүхэдтэйгээ нээлттэй ярилцаж, тэдэнд тулгарч буй асуудал, баяр баясгаланг нь шүүмжлэлгүйгээр, анхааралтай сонсох.

Гэр бүлийн шийдвэрт оролцуулах: Гэр бүлийн дотоод асуудал болон хүүхдийн өөрийнх нь амьдралтай холбоотой шийдвэр гаргахад санал бодлыг нь асууж, хүндэтгэлтэй тусгах.

Сэтгэл зүйн аюулгүй байдлыг хангах: Сөрөг шүүмжлэл эсвэл дарамтгүйгээр өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой дулаан уур амьсгалыг гэртээ бүрдүүлэх.
Оролцоог дэмжих: Сургалтын үйл ажиллагаанд хүүхэд бүрийн дуу хоолой, шинэлэг санааг чөлөөтэй илэрхийлэх бичил хэлэлцүүлэг, санал асуулгыг тогтмол явуулах.

Үе тэнгийн дээрэлхэлтийг засах: Сургуулийн орчинд хүүхдийн дуу хоолойг боомилдог үе тэнгийн шахалт, дээрэлхэлтийн хэлбэрийг эрт илрүүлж, аюулгүй шийдвэрлэх механизмыг ажиллуулах.

Шийдвэрийг бодит ажил болгох: Сургуулийн орчны аюулгүй байдал, дүрэм журмыг зохиоход сурагчдын төлөөллийн санал бодлыг бодитоор тусгах.Тэгш оролцоог хангах: Нийгэм, орон нутгийн түвшинд хүүхдэд зориулсан бодлого, хөтөлбөр боловсруулахдаа тэдний төлөөллийг оролцуулж, санал бодлыг нь сонсох.

Цахим ба бодит орчны аюулгүй байдал: Хүүхдийн дуу хоолойгоор дамжин ирж буй эрсдэлийн талаарх дохиог чухалчлан авч үзэж, аюулгүй байдлыг хангах шаардлагатай арга хэмжээг түргэн шуурхай авч хэрэгжүүлэх.

“Ахмадаа ойлгоё” өдөрлөгийг Эрдэнэбулган сумын ахмадын хороотой хамтран зохион байгууллаа. Үйл ажиллагааны хүрээнд;✅ХБХХ...
16/09/2026

“Ахмадаа ойлгоё” өдөрлөгийг Эрдэнэбулган сумын ахмадын хороотой хамтран зохион байгууллаа.
Үйл ажиллагааны хүрээнд;
✅ХБХХТ-ийн танилцуулга
✅Сэтгэл зүйн сургалт
✅Хөдөлгөөн-Эрүүл мэнд сургалтууд
✅Мөн төвийн сэргээн засах үйлчилгээнд хамрагдах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулав.

16/09/2026
🧑‍🧑‍🧒‍🧒 Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахад өдөр тутам анхаарал халамж тавьж, болзош...
16/09/2026

🧑‍🧑‍🧒‍🧒 Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахад өдөр тутам анхаарал халамж тавьж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.

🔹 Хүүхдийг гэр орчинд аюулгүй байлгах
🔹 Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөв дадал хэвшүүлэх
🔹 Цахим орчны эрсдэлээс хамгаалах
🔹 Хүүхдийн эрүүл мэнд, сэтгэл зүйн байдлыг анхаарах
🔹 Хүүхдийг сонсож, ярилцаж, дэмжих
🔹 Хүүхдийн хөгжлийн онцлог, ялгаатай хэрэгцээнд нийцсэн аюулгүй орчин бүрдүүлэх

Хүүхдийг хамгаалах хамгийн эхний алхам бол анхаарал юм. ❤️


#хэнийгчорхигдуулахгүй

15/09/2026
15/09/2026

📄 Цахим орчинд хувийн мэдээллээ хамгаалаарай.

📌 Дараах мэдээллийг бусдад бүү дамжуул…

#ЗалилагчидБоломжБүүОлго
#сэргийльемэдээльехамгаалъя
#ХариуцлагатайИргэн

Address

Архангай аймаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв 7-р баг Эрдэнэбулган сум, Архангай аймаг
Tsetserleg
65

Alerts

Be the first to know and let us send you an email when Архангай аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share