НЕБ 166 сургууль Улаан загалмай

НЕБ 166 сургууль Улаан загалмай Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from НЕБ 166 сургууль Улаан загалмай, Safety & first aid service, https://goo. gl/maps/1Avr7cdFWFwqjeRY 7, Ulaanbaatar.

30/06/2026
30/06/2026

ХҮМҮҮНЛЭГИЙН АНДУУД ТА БҮХЭНДЭЭ МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГИЙН БАЙГУУЛАГДСАН ӨДРИЙН МЭНДИЙГ ХҮРГЭЕ
1939 оны 06 дугаар сарын 30- ны энэ өдөр “Монголын Улаан Хэрээстийн эвлэл”-ийн анхдугаар Их хурал Улаанбаатар хотноо хуралдаж, анхны дүрмээ баталж байсан түүхтэй.

Монгол Улсад хүмүүнлэгийн чиглэлээр төрдөө нэмэлт хүч болж ажиллаж байгаа Монголын улаан загалмай нийгэмлэгийг үүсгэн байгуулахад тулгын чулууг тавилцсан үе, үеийн удирдлага, ахмадууд Та бүхэндээ гүн хүндэтгэл илэрхийлье.

Монголын улаан загалмай нийгэмлэгийг үе, үед нь хөгжүүлж ирсэн ахмад, дунд үеийн улаан загалмайчиддаа баярын мэнд хүргэе.

Бидний ирээдүй болсон хүүхэд залуучууд Та бүхэнтэйгээ Энэхүү тэмдэглэлт өдрийн мэнд хүргэж байна.
Өнөөдөр 191 оронд Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүд үйл ажиллагаагаа явуулж байна.

Монголын улаан загалмай нийгэмлэг нь 1959 онд Олон улсын Улаан загалмай хороогоор хүлээн зөвшөөрөгдөж, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны 84 дэх гишүүн байгууллага болсон.

Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрх зүйн байдлын тухай хуулиар Улаан загалмай нийгэмлэгийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүмүүнлэгийн салбарт төрдөө нэмэлт хүч болж ажиллах цорын ганц үндэсний нийгэмлэг мөн болохыг баталгаажуулсан билээ.

Тус нийгэмлэг нь төр, захиргааны байгууллагатай харилцахдаа бие даасан байдлаа хадгалж, хүмүүнлэгийн үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.

ЭХ ОРНЫХОО ДӨРВӨН ЗҮГ, НАЙМАН ЗОВХИСТ ТҮҮЧЭЭЛЭН ХҮН АРДЫНХАА ТӨЛӨӨ ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСИЙГ МАНЛАЙЛАГЧ НИЙТ УЛААН ЗАГАЛМАЙЧИД, ХҮМҮҮНЛЭГИЙН АНДУУД ТА БҮХЭНДЭЭ МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГИЙН БАЙГУУЛАГДСАН ӨДРИЙН МЭНДИЙГ ХҮРГЭЕ.

❤️‍🔥❤️‍🔥❤️‍🔥
29/05/2026

❤️‍🔥❤️‍🔥❤️‍🔥

Address

Https://goo. Gl/maps/1Avr7cdFWFwqjeRY 7
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when НЕБ 166 сургууль Улаан загалмай posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share