Проектив сэтгэл судлал

Проектив сэтгэл судлал Тусгалын сэтгэл судлалын үндсэн арга техникийг сэтгэл судлалын шинжлэх ухаанд нэвтрүүлэх

Зүгээр л их хичээх хангалтгүй. Зөв зүг рүү явж байгаа эсэх нь илүү чухал.Амьдралд заримдаа бид яг энэ илжиг шиг байдаг.Ө...
23/08/2026

Зүгээр л их хичээх хангалтгүй. Зөв зүг рүү явж байгаа эсэх нь илүү чухал.

Амьдралд заримдаа бид яг энэ илжиг шиг байдаг.
Өдөр бүр ачаагаа үүрээд, ядраад, шантраад ч зогсолтгүй зүтгэнэ.

Гэхдээ өөрөөсөө нэг асуугаарай:

“Би үнэхээр зорилгодоо ойртож байна уу, эсвэл зүгээр л өдөр тутмынхаа ачааг үүрээд явж байна уу?”

Өнгөрсөнд тохиолдсон шарх, бүтэлгүйтэл, алдаа бүхэн таныг сул дорой болгох албагүй. Харин тэдгээрийг ойлгож, хүлээн зөвшөөрч, өөрийгөө дахин босгох нь таны хүч юм.

🌱 Сэтгэл зүйгээ эдгээ.
🎯 Зорилгоо тодорхой болго.
🧭 Чиглэлээ зөв сонго.
💪 Өнгөрсөндөө биш, ирээдүйдээ хүчээ зарцуул.

Та бүхнийг ганцаараа үүрэх шаардлагагүй.
Зарим ачааг тавьж байж л хүн илүү хол алхдаг.

Өнөөдөр өөрөөсөө асуух асуулт
“Надад үүрэх шаардлагагүй болсон ямар ачаа байна вэ?”, “Би энэ ачаагаа хаяхад бэлэн үү?”

Чек-лист: Хэзээ өөрөө даван туулж чадах вэ, хэзээ мэргэжилтэнд хандах вэ?Сэтгэл зүйн асуудалдаа хэрхэн ээлтэй хандах тух...
23/08/2026

Чек-лист: Хэзээ өөрөө даван туулж чадах вэ, хэзээ мэргэжилтэнд хандах вэ?

Сэтгэл зүйн асуудалдаа хэрхэн ээлтэй хандах тухай яриагаа энэхүү постоор өндөрлөе. Бидний өөрийгөө зохицуулах чадвар хаана хүртэл ажиллаж, зүгээр л амьдралаа үргэлжлүүлж болох вэ? Харин хэзээ тэрхүү шарх таны амьдралыг үнэхээр гацааж, мэргэжлийн тусламж хэрэгтэй болсныг яаж мэдэх вэ?
Дараах "улаан гэрэл" асчихсан бол мэргэжлийн хүнд хандах хэрэгтэй:
❌ Өнгөрсөн үе флешбэк (гэнэт тод санагдах) болон хар дарсан зүүд хэлбэрээр эргэж ирэх. Та 2026 онд амьдарч байгаа ч, гэнэт бие махбод болон сэтгэл хөдлөлөөрөө тэрхүү аймшигт өдөр рүү унаж, яг одоо болоод байгаа мэт мэдрэмж төрөх.
❌ Зугтах хатуу систем тогтсон байх. Та айдастаа болоод ажилд орохгүй, харилцаа үүсгэхгүй эсвэл тодорхой газруудаар явахгүй байх. Амьдрал тань зөвхөн нэг өрөөний хэмжээтэй мэт жижигхэн болох.
❌ Бие махбод өвчилж эхлэх. Архаг нойргүйдэл, толгой өвдөх, ходоод гэдэсний асуудал үүсэх бөгөөд эмч нар үүнийг бие махбодын талаас тайлбарлаж чадахгүй байх. Сэтгэл зүй ачааллаа даахгүй, стрессийг бие рүү "юүлж" байгаа хэрэг.
❌Амжилт гаргаад, бүх зүйл сайхан болж байгаа ч энэ бүхэн сэтгэлийг тань дүүргэхгүй, өөрийн амжилтуудаараа бахархахын оронд бусдын дэмжлэгээр л, аз тохиогоод л болчихлоо гэх мэтээр хандах. Өөрийгөө дорд үзэх хандлага илэрч байгаагийн шинж.
❌ Урт хугацааны хосын, найз нөхдийн харилцаа тогтоож чадахгүй, дотносоод эхлэх үедээ л түрүүлээд хаячихья, тодорхой зай заавал барихгүй бол боогдож байгаа мэт эсхүл өөртөө хайртай гэдэг баталгааг өдөр бүр л мэдрэхгүй бол орхигдож байгаа мэт санагдах.
❌Сэтгэл хөдлөлөө удирдахад хэцүү болсон. Наанаа хүмүүстэй харилцахдаа хүчилж байгаа, уурлах, уйлах гэнэтийн баяр хөөрийг хослуулан мэдэрч байх. Энэ сэтгэл хөдлөлийн савлуураасаа болж шаналж байгаа, харилцаанууд хүндэрсэн, хүмүүс зугатаад дөлөөд байх шиг санагдах.
❌Амьдралаас аз жаргал, сэтгэл ханамж мэдрэхээ болих, ямар үед хэрхэн хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй гэдэгтээ эргэлздэг болсон.
❌ Өөрийгөө сайн зүйл хүртэх эрхгүй, юу ч чадахгүй мэтээр үнэлэх, хэвийн бус гэмшил, ичих мэдрэмж, айдас мэдэрч байгаа бол.
Хэрэв танд эдгээр шинж тэмдэг байхгүй, зөвхөн хааяа нэг гуниглах, ганцаардах эсвэл өнгөрсөн алдаагаа бага зэрэг харамсан дурсдаг бол та зүгээр л ХЭВИЙН, АМЬД хүн юм. Танд өөрийгөө "засах" шаардлага байхгүй. Та яг байгаагаараа зүгээр.
Өөрийгөө "төгс засагдсан, ямар ч асуудалгүй" байлгах гэж хүчлэхээ больцгооё. Өөртөө илүү зөөлөн хандаарай.
👇 Энэхүү чек-листийг мартахгүйн тулд хадгалаад аваарай. Энэхүү 3 цуврал постоос авсан таны хамгийн том ухаарал юу байв?

Сэтгэл засалгүйгээр өөртөө туслах боломж Өмнөх постоор толгой доторхоо эцэс төгсгөлгүй ухах нь эргээд хор хөнөөлтэй байж...
22/08/2026

Сэтгэл засалгүйгээр өөртөө туслах боломж

Өмнөх постоор толгой доторхоо эцэс төгсгөлгүй ухах нь эргээд хор хөнөөлтэй байж болох талаар бичсэн.
Бидний бие, сэтгэц өөрийгөө эдгээх, бэрхшээлийг даван туулах тодорхой хэмжээний чадалтай. Хэрвээ бодлоороо өөртөө саад болохгүй, нууж дарах гэж хичээхгүй бол зарим асуудлууд, гэмтэл үүсгэгч нөхцлийн дараа сургамж, туршлагатайгаар цааш үргэлжлүүлэн өсөж, хөгждөг.
Гэхдээ өнгөрсөн үе хааяа нэг бодогдоод байдаг ч, "хүнд эмчилгээнд" орж, тэрхүү өвдөлтийг дахин мэдэрмээргүй байвал яах вэ?
Үүнээс илүү ээлтэй, зөөлөн өөр нэгэн зам бий. Бид сэтгэлийн шархыг мэс засал хийж байгаа мэт ухаж авахын оронд дараах 3 зүйлд анхаарлаа хандуулж болно:
1. Гэмтлийн дараах өсөлт (Post-Traumatic Growth). Хүнд хэцүү үйл явдлууд бидний хуучин тулгуурыг нураадаг ч, түүний суурин дээр илүү том зүйл ургаж гарч ирдэг. Хямралыг давсны дараа хүмүүс асар их дотоод хүч чадлыг олж, бусдыг илүү гүн гүнзгий мэдэрч, амьдралын үнэ цэнийг цоо шинээр харж эхэлдэг. Шарх гэдэг ял биш, харин өсөлтийн цэг байж болно.
2. Одоо цагтаа төвлөрөх (ACT эмчилгээ). "Түүнээс хойш 10 жил өнгөрчихөөд байхад би яагаад одоо хүртэл шаналаад байна вэ?" гэж асуухын оронд өөрөөсөө: "Яг одоо би өөрийнхөө төлөө ямар чухал зүйл хийж чадах вэ?" гэж асуугаарай. Өнгөрснийг өөрчилж чадахгүй ч, өнөөдрийг утга учиртай болгож чадна. Одоо цагийн амьдрал тань сонирхолтой, амьд болоод ирэхээр хуучин шарх аяндаа бүдгэрдэг.
3. Бие махбодоор дамжуулж ажиллах. Сэтгэлийн шарх ихэвчлэн бодолд биш, биеийн булчингийн зангилаа, чангаралд үлддэг. Урт удаан яриа өрнүүлж суухын оронд хааяа спортлог байх, усанд сэлэх, зөв амьсгалах, иог хийх эсвэл соматик (биеийн) терапид явах нь илүү үр дүнтэй байдаг. Бие махбодоосоо хуримтлагдсан стрессийг гаргахад толгой дагаад хөнгөрдөг.

Ээлтэй зам гэдэг сорви, тавнаасаа ангижрах гэж тэмцэх биш, харин тэдгээр сорвитойгоо хамт, сэтгэл дүүрэн, баяр хөөртэй амьдарч сурахыг хэлнэ.
Дараагийн постоор хэзээ заавал мэргэжилтэнд хандах хэрэгтэй талаар мэдээлэл оруулна аа.

Өнөөдөр анхны супервишн уулзалтаа явууллаа. Зорьж ирсэн, цаг заваа гаргасан 4 сэтгэл зүйчдээ баярлалаа. Кейсээ задалж яр...
21/08/2026

Өнөөдөр анхны супервишн уулзалтаа явууллаа. Зорьж ирсэн, цаг заваа гаргасан 4 сэтгэл зүйчдээ баярлалаа. Кейсээ задалж ярилцаад мэргэжлийн хүрээний ярилцлага, хэлэлцүүлэг өрнүүлсэн, шинэ мэдээлэл авч, бүгд өөрийн эргэцүүлэмжтэй буцсан гэж итгэж байна. Цаашдаа уламжлал болгоод бүтэн жилээр, 10 жилээр үргэлжилнэ гэж итгэж байна.
Супервишн-д заавал мундаг, мэргэшсэн, төгс байж ирэх албагүй ээ. Хамтдаа л урагшлаад хөгжих хүсэлтэй, бас мэргэжилдээ хайртай байхад л хангалттай.
Хурдан явья гэвэл ганцаараа, хол явья гэвэл хамтдаа гэдэг.
Хол алхацгаая

“Загатнаагүй газар маажихгүй байх” буюу "Бүх гэмтлээ зассан" байх ёстой гэдэг төөрөгдлийг няцаах нь «Би илүү аз жаргалта...
21/08/2026

“Загатнаагүй газар маажихгүй байх” буюу "Бүх гэмтлээ зассан" байх ёстой гэдэг төөрөгдлийг няцаах нь

«Би илүү аз жаргалтай болохын тулд хүүхэд насныхаа бүх гэмтэл, шархыг ухаж, засах хэрэгтэй» гэж та бодож байсан уу?
Одоо цагт хаа сайгүй л өөрийнхөө гүн рүү өнгийж, эцэг эхээс бидэнд дамжуулсан, үүсгэсэн гэмтлийг олж, сурагч үеийн дутуугийн мэдрэмжээ ухаж, тэрийгээ заавал "эмчлэх" хэрэгтэй гэж уриалах болжээ. Үүний үр дүнд бид сэтгэл зүйчийн хаалга татан, өнгөрсөнтэйгөө зууралдсаар яг одоо цагтаа амьдарч чаддаггүй, өөрийгөө гоочилсон, түгшүүрт шинэ үеийнхнийг бэлдэж байна.
Сэтгэл засалд өөрөө явсан, сэтгэл зүйчээр ажилласан туршлагадаа үндэслэн танд дуулгах сайхан мэдээ байна “Та сэтгэл зүйн гэмтэл бүрээ заавал ЭМЧЛЭХ АЛБАГҮЙ”.
Бидний сэтгэл зүй гэдэг эмзэг тунгалаг болор хундага биш, харин өөрийгөө нөхөн сэргээх асар том чадвартай систем юм. Шинжлэх ухаанд үүнийг "саногенез" буюу сэтгэл зүйн өөрийгөө эдгээж, дасан зохицох төрөлх чадвар гэдэг. Хурц гэмтлээс 6 сарын дотор тархи, сэтгэц өөрийгөө нөхөн сэргээх боломжтой гэдгийг олон тооны судалгаагаар батлан харуулсаар байна.
Хэрэв өнгөрсөн үеийн ямар нэгэн таагүй дурсамж, үйл явдал өнөөдөр танд бусдыг хайрлах, ажиллах, нөхөрлөх, амьдралаас баяр баясгалан, сэтгэл ханамжийг мэдрэхэд СААД ТҮЙТГЭР БОЛОХГҮЙ байгаа бол түүнийг зүгээр л зөнд нь орхичих. Энэ бол "эдгээгүй шарх" биш, харин таны амьдралын салшгүй хэсэг болсон туршлага юм. Нэгэнт аниж, таны дотоод хүч чадал болон хувирсан өнгөрсний тэмдэг.
Хуучин сорви, таваа ухаж, шархаа сэдрээхээ больцгооё.
Тэгвэл хэрхэн яаж өөртөө ээлтэйгээр даван туулах, хэзээ заавал сэтгэл зүйч, сэтгэл засалчид хандах шаардлагатай талаар үргэлжлүүлэн бичнэ ээ.

😁 Анхны супервишн уулзалт ⏰ 15:00 цагт📅 8-р сарын 21нд 📍Зүүн 4 замын замын урд талд Коппер плаза 505 тоот📎 Хүний тоо хяз...
20/08/2026

😁 Анхны супервишн уулзалт
⏰ 15:00 цагт
📅 8-р сарын 21нд
📍Зүүн 4 замын замын урд талд Коппер плаза 505 тоот
📎 Хүний тоо хязгаартай тул та бүртгэлээ хийлгээд ирээрэй
Бүртгүүлэх холбоос https://forms.gle/AgefPFALt3dbjkWg6

⚡ «Сэтгэлээс гаралтай өвчин» гээд зөвхөн сэтгэл зүйчид хандах нь яагаад хангалтгүй вэ?Зүрх дэлсэх, ходоод өвдөх, амьсгал...
20/08/2026

⚡ «Сэтгэлээс гаралтай өвчин» гээд зөвхөн сэтгэл зүйчид хандах нь яагаад хангалтгүй вэ?
Зүрх дэлсэх, ходоод өвдөх, амьсгал боогдох зэрэг психосоматик зовуурийн үед хүмүүс ихэвчлэн "Бодит органик өөрчлөлт алга, сэтгэл зүйн гаралтай байна" гэсэн онош сонсоод хүмүүс шууд эм уухаа больж, зөвхөн сэтгэл зүйчид ханддаг. Гэвч энэ нь маш том төөрөгдөл юм. Олон улсын анагаах ухааны удирдамжид психосоматик эмгэгийг Эмч + Сэтгэл зүйч хамтран эмчлэх (Collaborative Care) ёстой. Учир нь
1. Биед "Функциональ өөрчлөлт" хэдийнэ үүссэн байдаг. Архаг стресс нь кортизол, адреналин дааврыг тасралтгүй ялгаруулж, захын мэдрэлийн тогтолцоог хямруулдаг. Үүнээс болж ходоодны хүчил ихсэх, булчин чангарах зэрэг физиологийн өөрчлөлт бодитоор бий болдог. Сэтгэл зүйч стрессийн шалтгааныг олоход туслах ч, хямраад байгаа эрхтэн тогтолцоог дангаараа эмчилж чадахгүй. Энд эмчийн тусламж заавал хэрэгтэй.
2. Эмийн эмчилгээ нь сэтгэл засал үр дүнтэй явагдах "Суурь"-ийг бэлддэг. Өвчтөн хэрвээ маш өндөр түгшүүртэй эсвэл хүчтэй өвдөлттэй байх үедээ сэтгэл зүйчийн хэлж буй тайлбар, ажиллуулж буй техникийг хүлээж авах чадваргүй (тархи аюул гэсэн горимд ажилладаг) байдаг. Эмчийн заавраар ууж буй эмүүд нь тархи, дааврын тогтолцоог тэнцвэржүүлж, биеийн зовуурийг богино хугацаанд намжаана. Бие тайвшрах үед л сэтгэл засал үр дүнгээ өгч эхэлдэг.
3. Биопсихосоциал хандлага. Эмч бие махбодын шинж тэмдгийг хянаж, эмийн тунг зохицуулна. Харин сэтгэл зүйч дахин биеийг хямраахгүй байх стресс менежмент, сэтгэл зүйн гэмтэл дээр ажиллана.
💡 Бие болон сэтгэл нэгдмэл нэг тогтолцоо юм. Психосоматик зовуурийн үед эмчийн заасан эмийн эмчилгээг хийхийн зэрэгцээ, сэтгэл заслын эмчилгээнд хамт явах нь (Integrated Care) хамгийн шинжлэх ухаанч бөгөөд бодит үр дүн өгөх цорын ганц зам юм.

💔 «Үхсэн хүний муу нь харагддаггүй, салсан хүний сайн нь үзэгддэггүй» — Энэ үгийн цаадах сэтгэл зүйн нууц юу вэ?Манай өв...
19/08/2026

💔 «Үхсэн хүний муу нь харагддаггүй, салсан хүний сайн нь үзэгддэггүй» — Энэ үгийн цаадах сэтгэл зүйн нууц юу вэ?

Манай өвөг дээдэс хүний сэтгэл зүйн хамгийн нарийн процессуудыг ганцхан өгүүлбэрт багтаан хэлэхдээ гайхалтай мэргэн байжээ. Насанд хүрсэн хойноо бид харилцааны ямар нэгэн хямрал, хагацалтай тулгарах үедээ энэ үгийн үнэ цэнийг яс махандаа тултал мэдэрдэг.

Сэтгэл судлалын үүднээс авч үзвэл, энэ нь зүгээр нэг амны уншлага биш, харин хүний тархи сэтгэл зүйн асар том гэмтэл (Травма)-ээс өөрийгөө хамгаалах гэж ажиллуулдаг "Хамгаалалтын механизм" болон "Гашуудлын үе шат"-ын илрэл юм.🕊️ 1. «Үхсэн хүний муу нь харагддаггүй» буюу Төгсжүүлэх механизм (Idealization)
Хүн дотны хүнийгээ алдах үед тархи асар том шоконд ордог. Энэхүү тэсвэрлэшгүй өвдөлтийг зөөлрүүлэхийн тулд бидний сэтгэц "Идеалчлах" (Idealization) болон "Сонгомол санах ой" (Selective Memory) гэх механизмуудыг ажиллуулж эхэлдэг. Гашуудлын процесс (Элизабет Кюблер-Россын онолоор)ыг авч үзвэл:
Хүн хагацлыг туулахдаа үгүйсгэх, уурсах, наймаалцах, гутрах, хүлээн зөвшөөрөх гэсэн 5 үе шатыг туулдаг. Эхний үе шатуудад тархи талийгаачийн тухай сөрөг дурсамжуудыг зориуд "хааж", зөвхөн сайн, сайхан дурсамжуудыг нь урд гаргаж ирдэг. Сэтгэл зүйн шалтгаан: Хэрэв бид тухайн хүний муу тал, бидэнд гаргаж байсан алдаа дутагдлыг нь санах юм бол дотоод сэтгэлд "Амьд байхад нь яагаад засаагүй юм бэ?", "Яагаад уучлаагүй юм бол?" гэх Гэм буруугийн мэдрэмж (Guilt) үүсэж, сэтгэл зүй бүр мөсөн нурах аюултай байдаг. Тиймээс ухамсар өөрийгөө аврахын тулд талийгаачийг "Төгс хүн" байсан мэтээр дүрслэн, мууг нь хардаггүй.

⚡ 2. «Салсан хүний сайн нь үзэгддэггүй» буюу Үнэгүйдүүлэх механизм (Devaluation)
Харин амьд сэрүүн байхад нь харилцаагаа тасалж, салсан хүний хувьд тархи яг эсрэгээрээ ажилладаг. Сэтгэл судлалд үүнийг "Үнэгүйдүүлэх" (Devaluation) болон "Хуваах" (Splitting) механизм гэж нэрлэнэ.
Өөрийгөө зөвтгөх хэрэгцээ: Салалт гэдэг бол хэн хэнийх нь хувьд амьдралын бүтэлгүйтэл, маш том сэтгэлийн шарх байдаг. "Би буруу сонголт хийчихэж", "Би харилцаагаа аварч чадсангүй" гэж өөрийгөө буруутгахгүйн тулд тархи салсан хүнийг "бүр мөсөн муу хүн" болгон хувиргадаг.
Салж чадахгүй байх айдас: Хэрэв бид салсан хүнийхээ сайн талууд, халамжтай мөчүүд, нандин чанаруудыг нь санаад байвал "Магадгүй би буруу шийдвэр гаргачихав уу?", "Буцаад нийлэх үү?" гэсэн эргэлзээнд унаж, сэтгэлийн зовлон нь дуусахгүй. Салалтын дараах гашуудлыг хурдан дуусгаж, урагшлахын тулд тархи тухайн хүний сайн талуудыг ухамсартайгаар "үзэн ядалт", "гомдол"-ын цаана нуучихдаг байна.
⚖️Энэ хоёр туйлшрал нь хоёулаа хүний сэтгэц, ухамсар тухайн цаг үедээ амьд үлдэх, өөрийгөө хамгаалахын тулд түр зуур ажиллуулж буй "шүүлтүүр" юм. Гэвч гашуудлын хугацаа (ихэвчлэн 1-2 жил) өнгөрөхөд сэтгэл зүй эрүүлжиж тэнцвэрээ олж, хүмүүсийг байгаагаар нь (төгс биш, бас бүр мөсөн муу биш) хүлээн зөвшөөрөх үед л жинхэнэ сэтгэлийн эдгэрэл явагддаг билээ.
Хэрвээ та салсан хүнээ одоо ч буруутгасаар байгаа бол, тэр үед тэгсэн бол... гэдэг эргэлзээ таныг ээрдэг, хамтын амьдралаа ахин дахин эргэцүүлж шаналдаг бол та орон зай, бие махбодын хувьд салсан ч сэтгэл зүй, сэтгэл хөдлөлөөрөө одоо ч холбоотой байна гэсэн үг.
Ганцаараа давж чадахгүй байгаа асуудлууд дээрээ мэргэжилтнээс тусламж аваарай.

Салбар дундын супервишн гэдэг нь клиникийн тохиолдлыг тал бүрээс нь шинжлэн судлах, мэргэжилтний ур чадварыг хөгжүүлэх з...
18/08/2026

Салбар дундын супервишн гэдэг нь клиникийн тохиолдлыг тал бүрээс нь шинжлэн судлах, мэргэжилтний ур чадварыг хөгжүүлэх зорилгоор өөр өөр чиглэлийн (модаль) мэргэжилтнүүдийг (сэтгэл зүйч, сэтгэл засалч, эмч нар) нэгтгэсэн мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө-заслын таамаглал дэвшүүлэх, засалчийн сэтгэлгээ суулгахад чиглэсэн бүлгийн ажлын хэлбэр юм.😊
🔄 Хэцүү үйлчлүүлэгч: Зөвлөгөөний цагууд нэгэн хэвийн үргэлжилж, ахиц гарахгүй танд хүчин мөхөсдөх мэдрэмж төрөх.
• 🛡️ "Өөртөө эргэлзэх (Imposter syndrome)”: Өөрийнхөө чадварт эргэлзэж, мэргэжлийн ур чадвар маань дутагдаад байна уу даа гэсэн бодол ажлаа хийхэд саад болох.
• 🔋 Эрч хүчний шавхагдал: Үйлчлүүлэгчийнхээ хүнд түүхийг дотроо тээж гэртээ харих, өдрийн төгсгөлд бүрэн сульдаж туйлдах гэх мэт…
Супервишн бол таны ар тал бөгөөд таны ажлын өндөр чанарын илэрхийлэл юм.
Сард 2 удаа уулзаж, кейс хэлэлцүүлэг явуулах хаалттай, нэг жилийн бүлэг нээх гэж байгаа тул хамрагдах хүсэлтэй мэргэжилтнүүд маань +1 гэж коммент үлдээгээрэй.

Бидний зүүдэг 7 төрлийн "Баг-Мэдрэмж"-ийн цаана нь юу нуугддаг вэ?Хүн бүр өөрийгөө хамгаалахын тулд ухамсаргүйгээр "баг"...
17/08/2026

Бидний зүүдэг 7 төрлийн "Баг-Мэдрэмж"-ийн цаана нь юу нуугддаг вэ?
Хүн бүр өөрийгөө хамгаалахын тулд ухамсаргүйгээр "баг" зүүдэг. Бидний гаднаа гаргаж буй хурц эсвэл хайхрамжгүй үйлдэл бүрийн цаана тэс өөр эмзэг мэдрэмж нуугдаж байдаг гэдгийг та мэдэх үү? Эдгээр нь бидний "Сэтгэл зүйн хамгаалах механизм"-ын хамгийн энгийн аргууд юм.
Трансакт анализын үүднээс эдгээр "баг-мэдрэмжүүд" нь бидний бага насандаа сурсан "Рэкет мэдрэмжүүд" (Racket feelings) болон Амьдралын зураглалтай шууд холбоотой. Бага насанд эцэг эх, орчин тойрон маань бидний жинхэнэ мэдрэмжийг (айдас, гомдол, өвдөлт) хүлээн зөвшөөрөөгүй эсвэл жинхэнэ мэдрэмжээ илэрхийлэх үед шийтгэснээс хүүхэд өөрийгөө хамгаалж, тухайн гэр бүлд "зөвшөөрөгдсөн" өөр нэг мэдрэмжийг илэрхийлж сурдаг. Үүнийг насанд хүрсэн хойноо ч ухамсаргүйгээр ашигласаар байдаг.
Өөрийнхөө болон өрөөл бусдын "баг"-ийг таньж сурснаар бид харилцаандаа илүү хүлээцтэй хандаж, бусдыг байгаагаар нь ойлгож, өөрийнхөө дотоод асуудлыг ч илүү гүн гүнзгий ойлгож, эдгэрч чадна.
Таныг шүүмжлэлгүйгээр сонсож, аюулгүй байдлыг мэдрүүлэх орчинд сэтгэл хөдлөлөө ойлгож, чөлөөлснөөр "Баг" зүүх шаардлага багасч жинхэнэ сэтгэл хөдлөлөөрөө дамжуулж, дотносол, бүрэн хүлээн зөвшөөрөл бүхий харилцааг үүсгэж чадна.

Address

Copper Plaza 509 тоот
Ulaanbaatar

Telephone

+97689801056

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Проектив сэтгэл судлал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Проектив сэтгэл судлал:

Shortcuts

Share

Category