25/07/2026
“ИНГЭЖ БИ ӨӨРИЙГӨӨ ЭДГЭЭДЭГ
Хэдэн жилийн өмнө би сэтгэлийн хямралд орохдоо: Амьдралынхаа эргэн тойрныг хараад, яагаад ийм өрөвдөлтэй байгаа юм бол гээд гайхсан. Би нийгэм даяараа шагшин магтдаг замыг л сонгосон шүү дээ. Би сэтгэл судлалын ухааны докторын зэрэг хамгаалсан, би гэрлэсэн, өөрийнхөө бизнесийг эхлүүлсэн.
Би харанхуй нүхэнд унаж, цааш явах газаргүй болтлоо хана мөргөж байж л өөрийгөө орхигдуулсан байснаа ухаарсан. Миний өөрийн хэрэгцээ. Би өөрийнхөө амьдрал дундаа өөрөөсөө хол тасарчихсан туучиж явсан. Би хэзээ ч тийм аз жаргалтай байгаагүй, хэзээ ч тийм гунигтай байгаагүй. Би зүгээр байж л байж.
Энэ систем ингэж бүтээгдсэн: амжилтанд хүр, гүйцэтгэ, үйлдвэрлэ. Машин шиг бай. Мэдээж чи аймшигтай сэтгэл гутрал, түгшилд орж өөрөөсөө бүрэн холбоо тасрах үед энэ бол сэтгэцийн эрүүл эмгэг. Гялс зохицуулчихаж болохоор л зүйл, тэгж байж чи цаашаа “үр бүтээлтэй”амьдралаа үргэлжлүүлж чадна.
Би амьдралынхаа тэр хар бараан үед үргэлж талархдаг, яагаад гэвэл намайг сэрээсэн. Би энэ замнал амархан байсан гэж хэлмээр л байна. Даан ч амархан биш байсан. Чи ганцаардахгүй ээ гэж хэлмээр л байна. Ганцаардана. Ялангуяа эхэндээ. Бүх хүн ойлгоно гэж хэлмээр л байна. Тэд ойлгохгүй.
Би юу хэлж чадах вэ гэвэл: нийгэм “АМЖИЛТ”-ыг маш буруу ойлгосон. Жинхэнэ амжилт бол ӨӨРТӨӨ ДУРТАЙ БАЙХ. Сайн унтаж чаддаг байх. Өөрийнхөө зорилгыг мэддэг байх, тэрнийхээ араас үйлдэл хийдэг байх. ЧИ л өөрийнхөө амьдралд хариуцлага хүлээнэ гэдэгт суралцах, чамайг дүүрэн байлгах амьдралыг чи өөрөө бүтээж чадах бүрэн боломжтой гэдгээ ухаарах.
Буцааж авна гэдэг хүлээлтгүйгээр өгөх. Өөртөө ч хайргүй хүмүүсээс хайр горьдох, чамайг ядраан сульдаах тойргоос гарах. Бүх сонголт бол өөрийгөө эдгээх боломж.
Зүгээр л амьдрахын төлөө тэмцэж байсан үедээ хийж байсан бүхнийгээ би уучилсан.
Би ингэж өөрийгөө эдгээдэг.
Би буруугаар ойлгогдохыг өөртөө зөвшөөрсөн бас өөрийнхөө үнэ цэнэ өгдөг дотроо л амьдарсаар байгаа.
Би ингэж өөрийгөө эдгээдэг……….”
Үргэлжлэлийг: https://www.facebook.com/groups/1247767202841852
The Holistic Psychologist-с орчуулав.