26/07/2025
ЭСТРОГЕН ДААВАР БА ЭМЭГТЭЙ ХҮН💁♀️
Эмэгтэй хүний биед савны өсөлт, өндгөвч, залуу охидод хөхний өсөлт, үр тогтох сувгыг эр бэлгийн эс саадгүй явах боломжыг бүрдүүлэх, сарын тэмдгийн хугацааг тохируулан барих, биед хэрэггүй холестерин үүсэн судсанд бөглөрт үүсэхээс сэргийлэн бодисын солилцоо сайжруулж байдаг, ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлдэг, цусан дахь зэсний хэмжээг тэнцвэржүүлдэг, санах ой төвлөрөлт, жирэмсэний тээлтийн хэвийн ажиллагаа, үс хумсны болон арьсны өнгөн хэсэг, зүрхний булчингын хэвийн ажиллагаа, биед кальци уусахад, эмэгтэйчүүдийн галбир болон дуу хоолойн өнгөд эерэг нөлөө үзүүлдэг гормон буюу даавар юм байна.
👉Энэ Эстроген даавар нь эрэгтэй хүнд байдаг Тестостерон дааварыг дарахгуйлаад илүүдвэл илүү эмэгтэйлэг байдал илэрдэг юм байна.🤭
👩🦰Эмэгтэй хүн дааврын бүтээгдэхүүн их хэрэглэдэг бол, байнга архины🍻🥃🍸🍾 төрлийн зүйл хэрэглэдэг бол, илүүдэл жинтэй бол, сахрын шижингийн өвчтэй, зүрх судасны өвчтэй, байнга эм тариа хэрэглэдэг бол энэ даавар тогтворгүй байх магадлал өндөр юм байна.
‼️Эмэгтэйчүүдийн эстроген бууруулдаг хүчин зүйлс:
-Удаан хугацаагаар биеийн хүчний хөдөлмөр хийх
-Хорт зуршил, архи уух тамхи татах, мансуурах донтой болох
-Өнчин тархины эмгэгүүд
-Өндгөвчний үйл ажиллагааны алдагдал
-Стресс, сэтгэл гутралын эсрэг эм удаан хэрэглэх
-Хавдар, хавдар төст эмгэгүүдээр өвдөх
-Зарим нэг эмийн төрлийн бодис удаан хугацаагаар хэрэглэх.
👩⚕️Эстрогений тогтворгүй байдал ба дааврын буурах нь дараах эмгэгүүдэд нөлөөлнө:
-Жин нэмэх, бэлхүүс, өгзөг, гуя хэсгээрээ таргалалттай
-сарын тэмдэг тогтмол биш (нэг бол бага, нэг бол ихээр ирдэг)
-сарын тэмдэг ирхийн өмнө болон дунд үед хөх хавдаж эмзэглэдэг
-нойргүүдэл, сэтгэл санааны тогтворгүй байдал буюу гэнэт баярлах, уйлах, айх /Сэтгэл гутрал, сэтгэл зовнилийн шинжүүд илрэх зэрэг өөрчлөлтөнд нөлөөлдөг./
-сарын тэмдэг ирэх дөхөөд ирхээр байнга толгой өвддөг
-ой тогтоолт муудах, Альцгеймер
-байнга ядрах, сульдах, бэлгийн дур хүсэл буурах
-цэвэршилтын шинж тэмдэгүүд илэрнэ
-Үтрээ хуурайших болон хатингарших
👩⚕️Дутагдаж буйн шинж тэмдэг нь:
-15-16 насанд бол сарын юм тогтворгүй байх, эрэгтэйлэг бие буюу тааз жижиг, мөр өргөн шинж илрэх ба энэ нь зөвхөн гаднах байдал ба үүнтэй адил доторх эрхтэнд бас нөлөөлөн савны хэмжээ бага гээд олон нарийн зүйл байдаг юм байна шүү (анагаахын мэдлэггүй болхоор тодорхой орчуулсангүй)
-45 наснаас хойш цэвэршилтийн шинж тэмдэгтэй давхцан зүрх хурдан цохилох, гэнэт хөлрөх, толгой эргэх, хүчтэй толгой өвдөх
-35 наснаас хойш бол жин нэмэх, арьс үрчлээтэх, целлюлит үүсэх, арьс язрах, төрөл бүрийн толбо мэнгэ үүсэх, тархины цусан хангамжинд өөрчлөлт орох
-залуу эмэгтэйд бол үе мөч өвдөх, даралт унах, доошоо юм гарах шинж тэмдэгүүд илэрдэг юм байна.
Эстроген дааврын дараах 5 хүнс дэмжиж өгдөг.
1️⃣ Гүнждийн үр (Sesame Seeds)
Кальци, магни, цайр зэрэг эрдэс бодисоор баялаг тул дааврын тэнцвэрийг хадгалахад тустай.
Өдөрт 1-2 халбага гүнждийн үрийг хоолондоо нэмж хэрэглэх эсвэл тахини (гүнждийн үрийн паста) хэлбэрээр хэрэглэж болно.
2️⃣Маалингийн үр (Flaxseeds)
Омега-3 тосны хүчил ихтэй тул эмэгтэйчүүдийн гормоны зохицуулалтад сайнаар нөлөөлнө.
Өдөрт 1-2 халбага нунтагласан линений үрийг тараг, шүүс, салатанд хийж хэрэглэхийг зөвлөж байна.
3️⃣. Шар буурцаг (Soy & Soy Products)
Органик, исгэж боловсруулсан шар буурцаг (темпе, мисо, натто) хэрэглэх нь илүү ашиг тустай.
Байнга их хэмжээгээр хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй.
4️⃣ Анар жимс (Pomegranate)
Байгалийн фитоэстроген агуулдаг бөгөөд дааврын балансыг хадгалах, арьсыг толигор байлгахад тустай.
Антиоксидантаар баялаг тул хөгшрөлтийг удаашруулж, биеийн үрэвслийг бууруулна.
Шинэхэн анарыг идэх эсвэл жүүс байдлаар ууж болно.
5️⃣ Синнамон (Cinnamon)
Бие махбодийн цусан дахь инсулины түвшинг тогтворжуулж, дааврын зохицуулалтад тусалдаг.
Өдөрт 1/2 - 1 цайны халбага нунтаг шанцайг халуун цайнд хийж уух эсвэл хоолондоо нэмж болно.
📍Эстрогенийг дэмжихийн тулд амьдралын эрүүл хэв маягийг баримталж, хангалттай унтаж, дасгал хөдөлгөөн хийж, стрессээ удирдах нь чухал. 🙏