Батномин Буян/ Batnomin Buyan

Батномин Буян/ Batnomin Buyan Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Батномин Буян/ Batnomin Buyan, Funeral service & cemetery, Bayangol district, 16th street8 Orkhon's 4-35, Ulaanbaatar.

Бид бурхан болоочийг хүндэтгэлтэйгээр мөнхжүүлэн далд оршуулах үйлчилгээг олон улсын стандартын дагуу хийж гүйцэтгэж байна
9913-2095, 9919-3632,
Манай Хаяг
Төв Гандангийн урд ГАРЬДМАНЛАЙ эмнэлэгтэй залгаа баруун талд нь 2 давхар байр

24/08/2026

2026-08-24. Даваа гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 12.

Наран ургах шингэх: 05:59-19:50.

Үс засуулбал: Өвчин эмгэг ирэх муу тул цээрлэвэл зохилтой.

Барилдлага: Рашааны барилдлагатай өдөр.

Билгийн тооллын намрын тэргүүн улаан бич сарын шинийн 12-ны өдөр. Долоон улаан мэнгэтэй, мод суудалтай, дүвзий 18 жэдзий 19 одтой, цагаан морь өдөр. Рашааны барилдлагатай өдөр. Шүтэн барилдлага сэрэхүй.
Өдрийн сайн цаг хулгана (23:40-01:40), үхэр (01:40-03:40), туулай (05:40-07:40) морь (11:40-13:40) бич (15:40-17:40), тахиа (17:40-19:40) болой. Нохой жилтэй хүмүүний сүлд өдөр. Бар, нохой жилтэй хүмүүст энэ өдөр цаг харгалзахгүй аливаа үйлийг хийхэд сайн. Бусад жилтэй хүмүүс аливаа үйлийг хийхэд сайн цагийг баримталж хийвэл зохилтой. Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал өлзийтэй сайн. Хүний сүлд гарын алга, нүд, үсний завсарт орших болой.
Энэ өдөр Бурхан, сахиус, тэнгэр нугуудыг тахиулах, буян хишиг дуудах, сан, даллага авахуулах, насны бүтээл хийлгэх, эм тан ууж эхлэх, биеийн тамир сэргээх, хурал зөвлөгөөн хийх, тушаал зарлиг гаргах, тангараг өргөх, анд нөхөр бололцох, нүүдэл суудал хийх, малын зан үйл хийх зэрэг үйлд сайн.
Гэр бүрэх, хэншүү гаргах, зарга заалдах зэрэг үйлд муу зайлшгүй хийх шаардлагатай бол өдрийн сайн цагийг баримталж Жанаггагдог, Найман гэгээн, Няваа гүнсэл зэрэг номыг засал болгон хийлгэж үйлдвээс зохилтой.

22/08/2026

2026-08-23. Ням гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 11.

Халуун эгэх улирал эхлэх ( 11:40 )

Наран ургах шингэх: 05:58-19:52.

Үс засуулбал: Оюун билэг хурц болох сайн.

Барилдлага: Үхэхийн барилдлагатай өдөр.

Билгийн тооллын намрын тэргүүн улаан бич сарын шинийн 11-ний өдөр. Найман цагаан мэнгэтэй, уул суудалтай, дүвзий 18 жэдзий 18 одтой, шарагчин могой өдөр. Үхэхийн барилдлагатай өдөр. Шүтэн барилдлага хүрэлцэхүй.
Өдрийн сайн цаг үхэр (01:40-03:40), луу (07:40-09:40), морь (11:40-13:40) хонь (13:40-15:40) нохой (19:40-21:40), гахай (21:40-23:40) болой. Луу жилтэй хүмүүний сүлд өдөр. Үхэр, тахиа жилтэй хүмүүст энэ өдөр цаг харгалзахгүй аливаа үйлийг хийхэд сайн. Бусад жилтэй хүмүүс аливаа үйлийг хийхэд сайн цагийг баримталж хийвэл зохилтой. Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал өлзийтэй сайн. Хүний сүлд гарын ар, хацар, хамрын ирмэгт орших болой.
Энэ өдөр зурхай дэмбэрэл зуруулах, сан тавиулах, газар, лусын зан үйл хийх, шинэ ажилд орох, анд нөхөр бололцох, гэр бүрэх, нүүдэл хийх, өвчин эмнэж эм тан ууж эхэлбээс Оточ бурханы рашаан хүртсэн мэт болох, малын зан үйл хийх, хатуу хариулга гүрэм хийлгэх зэрэг үйлд сайн.
Замд гарах, мод огтлох зэрэг үйлд муу зайлшгүй хийх шаардлагатай бол өдрийн сайн цагийг баримталж Жанаггагдог, Найман гэгээн, Няваа гүнсэл зэрэг номыг засал болгон хийлгэж үйлдвээс зохилтой.

21/08/2026

2026-08-22. Бямба гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 10.

Наран ургах шингэх: 05:56-19:54.

Үс засуулбал: Эрч хүч ихсэх сайн.

Барилдлага: Шидийн барилдлагатай өдөр.

Билгийн тооллын намрын тэргүүн улаан бич сарын шинийн 10-ны өдөр. Есөн улаан мэнгэтэй, ус суудалтай, дүвзий 17 жэдзий 17 одтой, шар луу өдөр. Шидийн барилдлагатай өдөр. Шүтэн барилдлага төрөн түгэхүй. Өдрийн сайн цаг бар (03:40-05:40), луу (07:40-09:40), могой (09:40-11:40) бич (15:40-17:40) тахиа (17:40-19:40), гахай (21:40-23:40) болой. Үхэр жилтэй хүмүүний сүлд өдөр. Бич жилтэй хүмүүст энэ өдөр цаг харгалзахгүй аливаа үйлийг хийхэд сайн. Хулгана, гахай жилтэй хүмүүсийн харш өдөр тул аливаа үйлд хянуур ханд. Бусад жилтэй хүмүүс аливаа үйлийг хийхэд сайн цагийг баримталж хийвэл зохилтой. Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал өлзийтэй сайн. Хүний сүлд мөр, ам, бэлхүүсэнд орших болой.
Энэ өдөр насны бүтээл хийлгэх, сан даллага авахуулах, хүүхдэд нэр өгөх, хүүхэд үрчилж авах, хөгжмийн зэмсэг урлах,дарханы үйл хийх, эм тан найруулах, дээл эсгэх, худалдаа наймаа хийх, малын зан үйл хийх зэрэг үйлд сайн.
Өөд бологчийн зан үйл хийх, замд гарах, газар хөндөх зэрэг үйлд муу зайлшгүй хийх шаардлагатай бол өдрийн сайн цагийг баримталж Жанаггагдог, Найман гэгээн, Няваа гүнсэл зэрэг номыг засал болгон хийлгэж үйлдвээс зохилтой.

21/08/2026

2026-08-21. Баасан гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 9.

Наран ургах шингэх: 05:55-19:56.

Үс засуулбал: Өвчин ирэх муу тул цээрлэвэл зохилтой.

Барилдлага: Шидийн барилдлагатай өдөр.

Билгийн тооллын намрын тэргүүн улаан бич сарын шинийн 9-ний өдөр. Нэг цагаан мэнгэтэй, огторгуй суудалтай, дүвзий 16 жэдзий 17 одтой, улаагчин туулай өдөр. Шидийн барилдлагатай өдөр. Шүтэн барилдлага нэр өнгө.
Өдрийн сайн цаг хулгана (23:40-01:40), бар (03:40-05:40), туулай (05:40-07:40) морь (11:40-13:40) хонь (13:40-15:40), тахиа (17:40-19:40) болой. Хонь, бич, тахиа жилтэй хүмүүний сүлд өдөр. Хонь, гахай жилтэй хүмүүст энэ өдөр цаг харгалзахгүй аливаа үйлийг хийхэд сайн. Бар, туулай жилтэй хүмүүсийн харш өдөр тул аливаа үйлд хянуур ханд. Бусад жилтэй хүмүүс аливаа үйлийг хийхэд сайн цагийг баримталж хийвэл зохилтой. Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал өлзийтэй сайн. Хүний сүлд хавирга, гар, олон яс уулзахад орших болой.
Энэ өдөр буян номын үйл үйлдэх, бүтээл туурвил эхлүүлэх, гал тахиулах, огторгуйн үүд сахих, ажил алба хүлээж авах, ажил албанд орох, өчиг тангараг өргөх, бизнес эхлүүлэх, худалдаа наймаа хийх, замд гарах, хувцас эсгэх зэрэг үйлд сайн.
Газар хөндөх, худаг гаргах, хурим хийх, нохой авах зэрэг үйлд муу зайлшгүй хийх шаардлагатай бол өдрийн сайн цагийг баримталж Жанаггагдог, Найман гэгээн, Няваа гүнсэл зэрэг номыг засал болгон хийлгэж үйлдвээс зохилтой.

19/08/2026

2026-08-20. Пүрэв гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 8.

Манал бурханы буулттай өдөр.

Наран ургах шингэх: 05:54-19:58.

Үс засуулбал: Нас уртсах сайн.

Барилдлага: Үл тохирохын барилдлагатай өдөр.

Билгийн тооллын намрын тэргүүн улаан бич сарын шинийн 8-ны өдөр. Хоёр хар мэнгэтэй, төмөр суудалтай, дүвзий 15 жэдзий 16 одтой, улаан бар өдөр. Үл тохирохын барилдлагатай өдөр. Шүтэн барилдлага тийн мэдэхүй. Өдрийн сайн цаг хулгана (23:40-01:40), үхэр (01:40-03:40), луу (07:40-09:40) могой (09:40-11:40) хонь (13:40-15:40), нохой (19:40-21:40) болой. Бар, туулай жилтэй хүмүүний сүлд өдөр. Морь жилтэй хүмүүст энэ өдөр цаг харгалзахгүй аливаа үйлийг хийхэд сайн. Үхэр, луу, хонь, нохой жилтэй хүмүүсийн харш өдөр тул аливаа үйлд хянуур ханд. Бусад жилтэй хүмүүс аливаа үйлийг хийхэд сайн цагийг баримталж хийвэл зохилтой. Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал өлзийтэй сайн. Хүний сүлд бөөр, хөмхий, бэлбэнцэгт орших болой.
Энэ өдөр эрдэм номын үйл эхлүүлэх, шүтээн залах, хишиг даллага авахуулах, шинэ гэрт орох, хот балгадын үйл хийх, хууль батлах, бичиг тамгалуулах, цэрэг, цагдаагийн үйл хийх, адуу мал сургах, замд гарах, эм тан найруулах, хэл амыг буцаах гүрэм хийлгэх зэрэг үйлд сайн.
Хүүхэд хөлд оруулах, ураг барилдах зэрэг үйлд муу зайлшгүй хийх шаардлагатай бол өдрийн сайн цагийг баримталж Жанаггагдог, Найман гэгээн, Няваа гүнсэл зэрэг номыг засал болгон хийлгэж үйлдвээс зохилтой.

19/08/2026

2026-08-19. Лхагва гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 7.

Модон хохимой өдөр.

Наран ургах шингэх: 05:52-19:59.

Үс засуулбал: Хэл ам, хэрүүл тэмцэл ирэх муу тул цээрлэвэл зохилтой.

Барилдлага: Үхэхийн барилдлагатай өдөр.

Билгийн тооллын намрын тэргүүн улаан бич сарын шинийн 7-ны өдөр. Гурван ногоон мэнгэтэй, шороо суудалтай, дүвзий 14 жэдзий 15 одтой, хөхөгчин үхэр өдөр. Үхэхийн барилдлагатай өдөр. Шүтэн барилдлага хуран үйлдэхүй.
Өдрийн сайн цаг бар (03:40-05:40), туулай (05:40-07:40), могой (09:40-11:40) бич (15:40-17:40) нохой (19:40-21:40), гахай (21:40-23:40) болой. Хулгана, гахай жилтэй хүмүүний сүлд өдөр. Тахиа жилтэй хүмүүст энэ өдөр цаг харгалзахгүй аливаа үйлийг хийхэд сайн. Могой, морь жилтэй хүмүүсийн харш өдөр тул аливаа үйлд хянуур ханд. Бусад жилтэй хүмүүс аливаа үйлийг хийхэд сайн цагийг баримталж хийвэл зохилтой. Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал өлзийтэй сайн. Хүний сүлд сүүж, чих, шагайд орших болой.
Энэ өдөр модон хохимой өдөр тул аливаа үйлийг хийхийн өмнө гурилаар гар хийж зүүн хойд зүгт хаяж домноод хийвээс гэм үгүй, гал тахиулах, малын зан үйл хийх, газрын ам боох, хорт муу зуршлаас татгалзах, хариулга, муу энерги арилгах засал гүрэм хийлгэх муу нөхдөөс зайгаа авах зэрэг үйлд сайн.
Аливаа юманд нэр өгөх, цөөрөм байгуулах, угаал үйлдэх зэрэг үйлд муу зайлшгүй хийх шаардлагатай бол өдрийн сайн цагийг баримталж Жанаггагдог, Найман гэгээн, Няваа гүнсэл зэрэг номыг засал болгон хийлгэж үйлдвээс зохилтой.

18/08/2026

2026-08-18. Мягмар гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 6.

Наран ургах шингэх: 05:51-20:01.

Үс засуулбал: Өнгө зүс сайжрах сайн.

Барилдлага: Хүчин төгсөхийн барилдлагатай өдөр.

Билгийн тооллын намрын тэргүүн улаан бич сарын шинийн 6-ны өдөр. Дөрвөн ногоон мэнгэтэй, гал суудалтай, дүвзий 13 жэдзий 14 одтой, хөх хулгана өдөр. Хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Шүтэн барилдлага мунхрахуй.
Өдрийн сайн цаг хулгана (23:40-01:40), үхэр (01:40-03:40), туулай (05:40-07:40) морь (11:40-13:40) бич (15:40-17:40), тахиа (17:40-19:40) болой. Могой, морь жилтэй хүмүүний сүлд өдөр. Луу жилтэй хүмүүст энэ өдөр цаг харгалзахгүй аливаа үйлийг хийхэд сайн. Бич, тахиа жилтэй хүмүүсийн харш өдөр тул аливаа үйлд хянуур ханд. Бусад жилтэй хүмүүс аливаа үйлийг хийхэд сайн цагийг баримталж хийвэл зохилтой. Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал өлзийтэй сайн. Хүний сүлд гуя, зүрх, хацарт орших болой.
Энэ өдөр багш дээдэст бараалхах, буян номын үйлийг эхлэх, урлахуйн бүтээл эхлүүлэх, хүүхэд үрчилж авах, лус тахиулах, газар хөндөх, шинэ гэр, байр, байшин авах, цэргийн үйл хийх, захирамж тушаал гаргах, замд гарах, худалдаа наймаа хийх, эм тан найруулах, хануур хийлгэх зэрэг үйлд сайн.
Гал тахиулах, морь уралдуулах, даллага авахуулах, мэргэ, төлгө тавиулах зэрэг үйлд муу зайлшгүй хийх шаардлагатай бол өдрийн сайн цагийг баримталж Жанаггагдог, Найман гэгээн, Няваа гүнсэл зэрэг номыг засал болгон хийлгэж үйлдвээс зохилтой.

17/08/2026

2026-08-17. Даваа гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 5.

Наран ургах шингэх: 05:50-20:03.

Үс засуулбал: Эд мал арвижих сайн.

Барилдлага: Үл зохилдохын барилдлагатай өдөр.

Билгийн тооллын намрын тэргүүн улаан бич сарын шинийн 5-ны өдөр. Таван шар мэнгэтэй, хий суудалтай, дүвзий 12 жэдзий 13 одтой, харагчин гахай өдөр. Үл зохилдохын барилдлагатай өдөр. Шүтэн барилдлага өтлөх үхэхүй.
Өдрийн сайн цаг үхэр (01:40-03:40), луу (07:40-09:40), морь (11:40-13:40) хонь (13:40-15:40) нохой (19:40-21:40), гахай (21:40-23:40) болой. Нохой жилтэй хүмүүний сүлд өдөр. Туулай, хонь жилтэй хүмүүст энэ өдөр цаг харгалзахгүй аливаа үйлийг хийхэд сайн. Бусад жилтэй хүмүүс аливаа үйлийг хийхэд сайн цагийг баримталж хийвэл зохилтой. Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал өлзийтэй сайн. Хүний сүлд тахим, ам, хүйсэнд орших болой.
Энэ өдөр хийморийн дарцаг хатгах, эрдэм номын үйл эхлүүлэх, номын өглөг өгөх, шинэ ажил албанд орох, төрийн яаманд өргөдөл барих, замд гарах, ирэх, зээл авах, өгөх, хариулга гүрэм засал хийлгэх зэрэг үйлд сайн.
Уул овоо тахиулах, газар хөндөх, худаг гаргах, бэр гуйх, нохой авах, зураг дүрс сийлэх зэрэг үйлд муу зайлшгүй хийх шаардлагатай бол өдрийн сайн цагийг баримталж Жанаггагдог, Найман гэгээн, Няваа гүнсэл зэрэг номыг засал болгон хийлгэж үйлдвээс зохилтой.

16/08/2026

2026-08-16. Ням гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 4.

Наран ургах шингэх: 05:48-20:07.

Үс засуулбал: Бие эрхтэний хүч сайжрах сайн.

Барилдлага: Хүчин төгсөхийн барилдлагатай өдөр.

Билгийн тооллын намрын тэргүүн улаан бич сарын шинийн 4-ний өдөр. Зургаан цагаан мэнгэтэй, мод суудалтай, дүвзий 11 жэдзий 12 одтой, хар нохой өдөр. Хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Шүтэн барилдлага төрөхүй.
Өдрийн сайн цаг бар (03:40-05:40), луу (07:40-09:40), могой (09:40-11:40) бич (15:40-17:40) тахиа (17:40-19:40), гахай (21:40-23:40) болой. Луу жилтэй хүмүүний сүлд өдөр. Бар, морь жилтэй хүмүүст энэ өдөр цаг харгалзахгүй аливаа үйлийг хийхэд сайн. Бусад жилтэй хүмүүс аливаа үйлийг хийхэд сайн цагийг баримталж хийвэл зохилтой. Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал өлзийтэй сайн. Хүний сүлд бэлхүүс, нууцын оронд орших болой.
Энэ өдөр багшид шавь орох, номын авшиг авах, хүүхэд өргөж авах, шинэ гэр, байр, байшин авах, байшингийн суурь тавих, гэрийн буурь тавих, газар тариалангийн үйл эхлэх, худалдаа наймаа хийх, замд гарах зэрэг үйлд сайн.
Нүүдэл хийх, зарга заалдах зэрэг үйлд муу зайлшгүй хийх шаардлагатай бол өдрийн сайн цагийг баримталж Жанаггагдог, Найман гэгээн, Няваа гүнсэл зэрэг номыг засал болгон хийлгэж үйлдвээс зохилтой.

15/08/2026

2026-08-15. Бямба гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 3.

Балжиннямтай өдөр.

Наран ургах шингэх: 05:47-20:06.

Үс засуулбал: Эд, мал баялаг төгөлдөр болох сайн.

Барилдлага: Үл тохирохын барилдлагатай өдөр.

Билгийн тооллын намрын тэргүүн улаан бич сарын шинийн 3-ны өдөр. Долоон улаан мэнгэтэй, уул суудалтай, дүвзий 10 жэдзий 11 одтой, цагаагчин тахиа өдөр. Үл тохирохын барилдлагатай өдөр. Шүтэн барилдлага сансар.
Өдрийн сайн цаг хулгана (23:40-01:40), бар (03:40-05:40), туулай (05:40-07:40) морь (11:40-13:40) хонь (13:40-15:40), тахиа (17:40-19:40) болой. Үхэр жилтэй хүмүүний сүлд өдөр. Үхэр, могой жилтэй хүмүүст энэ өдөр цаг харгалзахгүй аливаа үйлийг хийхэд сайн. Хулгана, гахай жилтэй хүмүүсийн харш өдөр тул аливаа үйлд хянуур ханд. Бусад жилтэй хүмүүс аливаа үйлийг хийхэд сайн цагийг баримталж хийвэл зохилтой. Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал өлзийтэй сайн. Хүний сүлд хас, бөгсөнд орших болой.
Энэ өдөр зурхай дэмбэрэл зуруулах, хүүхдийн сэвлэг үргээх, хишиг даллага авахуулах, гарагийг тахиулах, шинэ гэрт орох, худаг гаргах, эм тан ууж эхэлбэл рашаан хүртсэн мэт эмэнд хүч орох, хагалгаа хийлгэх, замд гарах, сангийн гэр нээх, бизнес эхлүүлэх, адуу сургах, гэр бүрэх зэрэг үйлд сайн.
Тахиа өдөр тул хурим хийх, бэр гуйх, хэншүү гаргах, мод тарих зэрэг үйлд муу зайлшгүй хийх шаардлагатай бол өдрийн сайн цагийг баримталж Жанаггагдог, Найман гэгээн, Няваа гүнсэл зэрэг номыг засал болгон хийлгэж үйлдвээс зохилтой.

Address

Bayangol District, 16th Street8 Orkhon's 4-35
Ulaanbaatar
16010

Telephone

+97677113632

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Батномин Буян/ Batnomin Buyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Батномин Буян/ Batnomin Buyan:

Shortcuts

Share