СБД 9-р хороо Энхийн санаа ӨЭМТ

СБД 9-р хороо Энхийн санаа ӨЭМТ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from СБД 9-р хороо Энхийн санаа ӨЭМТ, Health & Wellness Website, СБД 9-р хороо 4-р сургуулийн хойно, Ulaanbaatar.

07/08/2026

Ээжийн туршлага хүргэж байна.
Жижигхэн мөчүүд хамгийн үнэ цэнтэй
✨ Эхийн сүүгээр хооллолт нь хүүхдийн эрүүл өсөлт хөгжилд хамгийн сайхан эхлэл болдог. 🤍

Таны хүүхэд өлсөж байгаагаа дараах байдлаар илэрхийлдэг:👶 Толгойгоо хөдөлгөх, нааш цааш эргүүлэх, амаа ангайх ✊ Гараа хө...
06/08/2026

Таны хүүхэд өлсөж байгаагаа дараах байдлаар илэрхийлдэг:
👶 Толгойгоо хөдөлгөх, нааш цааш эргүүлэх, амаа ангайх
✊ Гараа хөдөлгөх, атгах
🖐️ Гараа нүүрнийхээ ойролцоо авчрах эсвэл хуруугаа хөхөх
💋 Уруулаа долоох, амаа ангайж хаах, хөхөх мэт чимээ гаргах

Өө, оройтчихлоо.

Уйлах нь ихэвчлэн өлссөний хожуу шинж тэмдэг байдаг. Хүүхэд тайван, хөхөхөд бэлэн байх үед нь өлсөж байгаа бусад дохиог ажиглаарай.

06/08/2026

🧠 ТАРХИНЫ ХАРВАЛТЫН 5 ШИНЖ

Тархины харвалтын дараах 5 үндсэн шинжийг таньж мэдээрэй.
• Хараа муудах
• Хацар мурийх
• Хөл, гар сулрах
• Хэл яриа түгдрэх
• 103 дугаарт яаралтай дуудлага өгөх

⚠️ Тархины харвалтын шинж тэмдэг эхэлснээс хойш 3 цагийн дотор эмнэлэгт хандаж чадвал нас баралтаас 80 хүртэлх хувийг сэргийлэх боломжтой.

📞 Ийм шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй 103 дугаарт яаралтай дуудлага өгч, эмнэлгийн тусламж аваарай.

05/08/2026

Аав хүний дэмжлэг бол эхийн сүүгээр хооллолтын хамгийн чухал тулгуур хүчний нэг.
Хүүхдээ эхийн сүүгээр дагнан хооллоход зөвхөн ээжийн хичээл зүтгэл бус, аавын ойлголт, дэмжлэг, хамтын оролцоо чухал үүрэгтэй байдаг. Хүүхдээ асрах, гэрийн ажлыг хуваалцах, ээжид амрах боломж олгох зэрэг өдөр тутмын энгийн дэмжлэгүүд нь хүүхдийн эрүүл өсөлт хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг.
Эхийн сүүгээр дагнан хооллолтыг эхний 6 сард хэвшүүлж, 2 нас хүртэл болон түүнээс дээш хугацаанд үргэлжлүүлэн хөхүүлэхийг зөвлөж байна.
#ЭхийнСүүгээрХооллолт #АавынОролцоо #ХүүхдийнЭрүүлМэнд #МонголХүүхэд

Та анзаарсан уу? Халуун үед хүүхэд илүү олон удаа хөхөөр хооллохыг хүсдэг. 6 сар хүрээгүй хүүхдэд, тэр дундаа халуун уур...
05/08/2026

Та анзаарсан уу? Халуун үед хүүхэд илүү олон удаа хөхөөр хооллохыг хүсдэг. 6 сар хүрээгүй хүүхдэд, тэр дундаа халуун уур амьсгалтай орчинд нэмэлт ус эсвэл сүүн тэжээл өгөх шаардлагагүй.

Хүүхдээ шингэн алдалтаас сэргийлэхийн тулд ойр ойрхон хөхүүлээрэй. Мөн өөрөө сэрүүцэж, шингэнээ нөхөхийн тулд ус хангалттай хэмжээгээр уугаарай.

Эхийн сүү нь хүүхдийн хэрэгцээнд тохирсон байдаг. Энэ нь өдрийн турш, улирлын өөрчлөлттэй хамт, хүүхэд өсөж хөгжихийн хэ...
05/08/2026

Эхийн сүү нь хүүхдийн хэрэгцээнд тохирсон байдаг. Энэ нь өдрийн турш, улирлын өөрчлөлттэй хамт, хүүхэд өсөж хөгжихийн хэрээр өөрчлөгдөж, өвчнөөс хамгаалахад нь тусалдаг.

Хөхөөр хооллох нь дараах ач тустай:
· Хүүхдэд унтах цаг болсныг мэдрүүлэх дохио өгдөг
· Халуун үед нэмэлт шингэнээр хангадаг
· Эх эсвэл хүүхэд өвдсөн үед тохирсон тусгай эсрэг биетүүдээр хангадаг
· Хүүхэд өсөхийн хэрээр өөх тос болон шим тэжээлийн найрлага нь тохирон өөрчлөгддөг


#ДэлхийнЭхийнСүүгээрХооллолтыгДэмжихДолооХоног

Эхний жилд 👶 хүүхдийг 24 цагийн хугацаанд дор хаяж 8 удаа хөхүүлэх хэрэгтэй. Ихэнх хүүхэд үүнээс ч олон удаа хөхдөг. Цаг...
04/08/2026

Эхний жилд 👶 хүүхдийг 24 цагийн хугацаанд дор хаяж 8 удаа хөхүүлэх хэрэгтэй. Ихэнх хүүхэд үүнээс ч олон удаа хөхдөг.

Цаг харахаас илүү хүүхдээ ажиглаарай — хүүхдийнхээ хэрэгцээнд нь тохируулан 🤱 хөхүүлээрэй!


#НайдварДүүрэнИрээдүй

Эхийн сүү нь 👶 хүүхдийн анхны хамгийн тохиромжтой хоол юм. Эхийн сүү нь аюулгүй, цэвэр бөгөөд аюулт өвчнөөс хамгаалах эс...
04/08/2026

Эхийн сүү нь 👶 хүүхдийн анхны хамгийн тохиромжтой хоол юм. Эхийн сүү нь аюулгүй, цэвэр бөгөөд аюулт өвчнөөс хамгаалах эсрэг биетүүдийг агуулдаг.

✅ Төрснөөс хойш 1 цагийн дотор 🤱 хөхүүлж эхлээрэй
✅ Эхний 6 сарын турш зөвхөн 🤱 эхийн сүүгээр хооллоорой
✅ Хүүхдийг наад зах нь 2 нас хүртэл нь, шим тэжээлтэй гэр бүлийн хоолтой хамт 🤱 эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллоорой

Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног эхэллээ! Эхийн сүү нь хүүхдэд шаардлагатай төгс шим тэжээлийг өгч, насан...
04/08/2026

Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног эхэллээ!

Эхийн сүү нь хүүхдэд шаардлагатай төгс шим тэжээлийг өгч, насан туршийн эрүүл мэндийн эхлэлийг тавьдаг.

Дэлхий нийтийн зорилт нь 2030 он гэхэд эхийн сүүгээр хооллох түвшинг дор хаяж 60 хувьд хүргэх явдал юм.

Эх бүрт хөхөөр хооллоход нь шаардлагатай дэмжлэг авах боломжийг хамтдаа бүрдүүлцгээе!

Хөхүүл хүүхэдтэй эхийг ажлын байранд дэмжих нь эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, эхийн сүүгээр хооллолтыг үргэлжлүүл...
03/08/2026

Хөхүүл хүүхэдтэй эхийг ажлын байранд дэмжих нь эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, эхийн сүүгээр хооллолтыг үргэлжлүүлэхэд чухал ач холбогдолтой.

#ЭхийнСүүгээрХооллолт #ЭхийнСүүАмьдралынЭрүүлЭхлэл

Address

СБД 9-р хороо 4-р сургуулийн хойно
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when СБД 9-р хороо Энхийн санаа ӨЭМТ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share