Хавдрын хими эмчилгээ

Хавдрын хими эмчилгээ Хавдрын хими эмчилгээний талаарх мэдээ мэдээлэл

06/07/2026
12/06/2026

The 2026 ASCO Annual Meeting witnessed history as the oncology community gave a rare standing ovation to a new pancreatic cancer medicine.

An experimental daily pill called daraxonrasib cut the risk of death by 60% in a major Phase 3 trial.

Led by Dr. Brian Wolpin of the Dana-Farber Cancer Institute, the study focused on patients with advanced pancreatic cancer.

Historically, this disease has been incredibly difficult to treat, with a five-year survival rate of just 3% once it spreads.

Daraxonrasib works by targeting the KRAS gene mutation, a cancer driver once thought to be "un-medicable." It acts as a selective inhibitor to turn off multiple variants of this mutated gene.

The trial results were outstanding.

The new oral medicine doubled the median overall survival time to 13.2 months, compared to only 6.6 months for patients on standard intravenous chemotherapy. Furthermore, the pill was very well-tolerated.

Only 1.2% of patients stopped taking it due to side effects, compared to over 11% on standard chemo.

With the FDA already expanding access, doctors believe this breakthrough will soon turn a lethal diagnosis into a manageable, chronic condition.

Химийн үед захын мэдрэл гэмтэхээс сэргийлж өмсдөг гельтэй малгай оймс бээлий байдаг. Үүнийг хөргөгчид хийж хөргөөд химий...
13/02/2026

Химийн үед захын мэдрэл гэмтэхээс сэргийлж өмсдөг гельтэй малгай оймс бээлий байдаг. Үүнийг хөргөгчид хийж хөргөөд химийн тарианы үед өмсөнө. Хүйтэн жин гаднаас нь тавина. Энэ нь захад химийн тариа очиж мэдрэлийн судсыг гэмтээхээс сэргийлдэг. Улмаар гар хөл янгинаж өвдөх нь эрс багасна.

Малгай
Хими эмчилгээний үед толгойн хуйхныг хөргөж:
Үс уналтыг багасгах
Үсний уутанцрыг хамгаалах
зорилготой.
👉 Ялангуяа таксан төрлийн эмүүд (жишээ нь: Paclitaxel, Docetaxel) хэрэглэж байгаа үед илүү үр дүнтэй.

2️⃣ Бээлий, оймс
Гар, хөлийг хөргөснөөр:
Мэдрэлийн гэмтэл (гар хөлийн бадайрал, шивж байгаа мэт хатгаж өвдөх)
Хумсны өөрчлөлт
Арьсны улайлтыг
багасгахад хэрэглэнэ.
👉 Мөн таксан болон зарим платин агуулсан эмүүдийн үед хэрэглэнэ.
🧊 Яаж хэрэглэдэг вэ?
Тариа эхлэхээс 15–30 минутын өмнө хөргөгчид хөргөөд өмсөнө
Тарианы турш өмсөнө
Дууссанаас хойш 15–30 минут үргэлжлүүлж өмсөнө
Доторх гелийг -18°C хөлдөөгчинд урьдчилан хөлдөөсөн байна
⚠️ Хэт удаан, хэт хүйтэн байвал арьс түлэгдэх (frostbite) эрсдэлтэй тул 20–30 минут тутамд шалгаж, шаардлагатай бол солих хэрэгтэй.
📌 Үр дүн 100% баталгаатай юу?
Үс уналтыг 100% зогсоохгүй.
Гэхдээ ихэнхдээ хэмжээг багасгадаг
Мэдрэлийн гэмтлийг тодорхой хэмжээгээр бууруулдаг.

⚠️ Хэнд тохирохгүй вэ?
Хүйтэнд хэт мэдрэг (Raynaud хам шинж)
Хүйтний харшил
Зарим цусны эмгэг

04/02/2026

🔍Хорт хавдрын эрт илрүүлэг гэж юу вэ?
🔍Хорт хавдрын ямар нэг шинж тэмдэггүй хүмүүст хорт хавдар байгаа эсэхийг илрүүлэх зорилгоор хийж буй ДАВТАМЖТАЙ, товлолт ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭГ ХАВДРЫН ЭРТ ИЛРҮҮЛЭГ гэнэ.
📌👩🏻‍⚕️ Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүдээ умайн хүзүүний хорт хавдрын эсрэг ВАКЦИН-д заавал хамруулах, харин эмэгтэй хүн бүр зорилтот насандаа тогтмол эрт илрүүлэг, үзлэг, оношилгоондоо идэвхитэй хамрагдаарай.💝


Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам
World Health Organization Mongolia
UNICEF Mongolia

Хавдар судлалын үндэсний төв Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв

04/02/2026
Хавдрын эсрэг дэлхийн өдөр
04/02/2026

Хавдрын эсрэг дэлхийн өдөр

"ТЭНЭГЧ МЭДРЭЛ"“Тэнэгч мэдрэл” гэдэг нь ямар нэг өвөрмөц сонин хэллэг биш юм. Үнэхээр хүний биеэр тэнэж байдаг мэдрэл ба...
23/01/2026

"ТЭНЭГЧ МЭДРЭЛ"

“Тэнэгч мэдрэл” гэдэг нь ямар нэг өвөрмөц сонин хэллэг биш юм. Үнэхээр хүний биеэр тэнэж байдаг мэдрэл байдаг учраас ингэж нэрлэсэн. Энэ бол хүний биед байдаг хамгийн урт, хамгийн чухал мэдрэл. Тэнэгч мэдрэл нь тархины сууринаас эхлээд хүзүүгээр дамжин цээж, уушги, зүрх, ходоод, элэг, гэдэс, нойр булчирхайгаар тархдаг. Энэ мэдрэл нь тархийг эх биетэй холбож өгдөг.

Мэдрэлийн систем хоёр үндсэн үүрэгтэй. Эхнийх нь хурдлах, хариу үйлдэх, тэмцэх, хүчлэх, хичээхийг хариуцдаг. Үүнийг симпатик мэдрэлийн тогтолцоо гэдэг. Хоёр дахь нь зогсох, амрах, унтах бас дархлаа, нөхөн сэргээлтийг хариуцдаг. Үүнийг парасимпатик мэдрэлийн тогтолцоо гэдэг. Хоёр дахь мэдрэлийн тогтолцооны гол зохицуулагч бол ТЭНЭГЧ МЭДРЭЛ юм.

Орчин үеийн хүн хүчилсэн, яарсан, дарамттай хэмнэлд амьдарч байна. Сөрөг мэдээлэл, сошиал, айдас, токсик харилцаа, ажлын ачаалал, үнийн өсөлт, бүх төрлийн өрсөлдөөн зэрэг нь симпатик буюу эхний тогтолцоог байнга ажиллуулж байна. Ийм нөхцөлд тэнэгч мэдрэлийн үйл ажиллагаа суларч таг болдог.

ЭНЭ НЬ ХҮНИЙ НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН ГОРИМ БАРАГ АЖИЛЛАХАА БОЛЬДОГ ГЭСЭН ҮГ ЮМ.

Архаг ядаргаа, шалтгаангүй түгшүүр, хоол боловсруулах эрхтнүүдийн хямрал, даралт дээш доош болох, паник атак, нойргүйдэл, төрөл бүрийн үрэвсэл, аутоиммун өвчнүүдийн шалтгаан бол энэ. Хүмүүс миний эрхтнүүдэд асуудал байна гэж боддог. Гэтэл зохицуулгад асуудал бас байдаг.

Тэнэгч мэдрэлийн хоёр талт үйл ажиллагааг ойлгох маш чухал. Биднийг тархи удирддаг гэж бид боддог. Гэтэл тэнэгч мэдрэлээр дамжиж байгаа дохионуудын 80%-аас илүү нь тархинаас эрхтнүүд руу биш, эрхтнүүдээс тархи руу чиглэсэн байдаг.

БИЕ МАХБОД ТАРХИНД АЮУЛ БАЙНА УУ ҮГҮЙ ЮУ, ТАВИРАХ УУ СЭРЭМЖЛЭХ ҮҮ ГЭДГИЙГ БАЙНГА МЭДЭЭЛЖ БАЙДАГ.

Хэрэв хүний бие байнгын стрессын горимд ажиллаад байвал тархи амар амгалангийн мэрэмжийг бидэнд хэзээ ч өгөхгүй.

Тиймээс л мэдрэлийн тогтолцоо нь тайвширч сураагүй хүнд “тавираарай“ гэж мянга хэлээд нэмэргүй байдаг.

Тэнэгч мэдрэл идэвхтэй ажиллаж, хүч чадалтай байвал хүн ямар ч шалтгаангүй дотоод амгалан тайвныг мэдэрдэг. Түүний амьсгал тэнцвэрждэг, хоол шингээлт сайжирдаг, үрэвслүүд буурдаг, өвчилсний дараа, ачаалал авсны дараа бие махбод нь худран нөхөн сэргэдэг.

Тэнэгч мэдрэлийг юу тайвшруулж бас идэвхжүүлдэг вэ?

1. АМЬСГАЛ. Гүнзгий удаан амьсгалах, ялангуяа гаргахдаа удаан. Та удаан тайван амьсгалах үедээ тэнэгч мэдрэлээ шууд идэвхжүүлдэг. Тиймээс л айж цочсон үед гүнзгий амьсгал ав гэдэг юм. 4 секунд гүнзгий амьсгаа авч, 6-8 секунд удаан гаргах хэрэгтэй. Хэдхэн хормын дараа бие махбод түгшүүрийн горимоос нөхөн сэргээлтийн горим руу шилжинэ.

2. ДУУ АВИА. Дуулах, дүнгэнэх, тарни маань унших, чангаар юм унших. Тэнэгч мэдрэл хүний дууны хөвчийн хажуугаар өнгөрдөг. Ямар ч төрлийн хэлбэлзэл түүнийг шууд идэвхжүүлдэг. Тиймээс хүмүүс амрах, баяр ёслол тэмдэглэхдээ заавал дуулдаг. Бас шашны бүх арга хэмжээнд эгшиг авиа ашигладаг нь ийм учиртай.

3. ХҮЙТЭН. Нүүрээ хүйтэн усаар угаах, хүйтэн шүршүүрт орох, харзны усанд орох. Энэ бүгд тэнэгч мэдрэлийг маш хүчтэй идэвхжүүлдэг. Богино хугацаанд их хүйтнийг мэдэрснээр бие махбод өөрийн хил хязгаар, аюулгүй байдлыг мэдэрдэг.

4. ХҮРЭЛЦЭХ. Тэврэлт, массаж, дулаан алгаар гэдэс цээжинд хүрэх, нохой муур илэх. Тэнэгч мэдрэл нь хүрэлцэх мэдрэмжийн аюулгүй байдалтай шууд холбоотой байдаг. Нялх хүүхэд заавал тэврүүлж байж тайвширч унтах гэдэг үүнтэй холбоотой. Гэртээ нохой муур тэжээдэг хүмүүс амьтандаа маш хайртай, дэргэд нь тайвширдаг гэдэг нь бас ийм учиртай.

5. УДААШРАЛТ. Удаан алхалт, ухамсарт удаан хөдөлгөөн, йог, тай-чи. Хурц, огцом, түрэмгийлэл байхгүй бүх хөдөлгөөнүүд. Хэдийчинээ хөдөлгөөн удаан байна, төдийчинээ аюулгүй гэсэн дохио хүчтэй үүсдэг.

МАШ ЧУХАЛ: Тэнэгч мэдрэлийг эм тариагаар эмчилдэггүй! Тэнэгч мэдрэлийг АМЬДРАЛЫН ЗӨВ ХЭВ МАЯГААР идэвхжүүлдэг. Энэ бол мэдрэлийн тогтолцооны мэдрэл.

Хэрэв хүн он удаан жил хүчилсэн, стресс, дарамттай амьдралаар амьдарвал тавирч сурахын тулд түүнд хугацаа хэрэгтэй. Эхлээд түүний бие махбод бүр эсэргүүцэх болно. Амгалан тайван байдал түүнд хэвийн биш, аймшигтай санагдана.

Хэрэв хүн тэнэгч мэдрэлээ тогтмол идэвхжүүлбэл хүний бие махбод төдийгүй, сэтгэц эергээр өөрчлөгддөг. Ямар нэг муу юм болчихвий гэж байнга айхаа болино. Бүхнийг хяналтдаа байлгадаг зан арилна. Суурь түгшүүр арилна. Өөрийн бие дотроо байхдаа “орон гэртээ сайхан байна” гэж мэдэрнэ.

Хүний бие махбодод өөрийгөө анагаах хүч анхнаасаа өгөгдсөн байдаг. Гэтэл бид бие махбодоо байнгын аюулын горимд байлгаад байдаг учраас өвдөөд байдаг юм. Тэнэгч мэдрэл бол ид шид биш, шашны мунхруулга биш. Энэ бол цэвэр биологи.

АМГАЛАН байх нь залхуурал биш.
УДААН байх нь сул дорой байдал биш.
АМРАЛТ нь ялагдал биш.

Энэ бүгд бие махбод өөрийгөө амьд гэдгийг мэдэрч, нөхөн сэргэдэг төлөв юм.

Орчуулагч: Н.Ачиймаа

21/01/2026

Хорт хавдар хэрхэн үсэрхийлдэг вэ?

🌿Хорт хавдар тунгалагийн шингэний замаар болон цусаар дамжин ойролцоох болон алсын эрхтэнд үсэрхийлдэг.
Үсэрхийлэх чадамжтай анхдагч хавдар нь өөрийгөө хувилан олширдог. Алсын эд эрхтэнд үсэрийлэхийн тулд хавдрын эсүүд эс хоорондын холбогч молекулыг гээж, эсийн дундуур чөлөөтэй шилжих чадвартай болдог. Тухайн хэсгийн суурийн мембранд хүрч наалдан, аажмаар түүнийг задалж, цааш давшин эсийн гаднах холбох эдүүдийг өнгөрөн хялгасан судасны хананд нэвчдэг. Судасны хөндийд цусаар зөөгдөх явцдаа эс хордуулагч Т эс, killer эс зэрэг хүний дархлааны эсүүдтэй дайралдах ба зарим хэсэг нь тэдний нөлөөгөөр мөхөж үгүй болдог (хэт мэдрэгшлийн IV хэлбэрийн хариу урвал). Харин үлдсэн хэд нь бөөгнөрч хавдрын эсийн бөөгнөрөл "эмболи" үүсгэх ба алсын эрхтэнд хүрч, хялгасан судасны эндотель дээр бэхлэгдэнэ. Өмнөх эмгэг жамын дагуу судасны ханыг нэвтлэн үсэрхийлдэг байна.
‼ Хавдрын үсэрхийлэл хэдий аюултай ч химийн, бай, дархлаа болон даавар эмчилгээ, голомтыг мэс заслаар авах, туяагаар шарах, тэжээж байгаа судсыг бөглөх, голомтыг түлэх зэрэг олон аргаар эмчилдэг.
🌹Өглөө бүр анагаах ухааны шинэ ололт амжилт бүхий эмчилгээний аргууд эмчилгээнд нэвтэрсээр байна.
Иймээс Та эмч ,гэр бүл, хамт олон, найз нөхдийнхөө дэмжлэгтэйгээр ямар ч өвчнийг ялан дийлж эдгэрнэ гэдэгт итгээрэй.

21/01/2026

⚜️ТАРХИНЫ ХАВДРЫН ТУХАЙ.
Тархины хавдар нь анхдагч (тархины эсийн гаралтай) ба хоёрдогч (бусад эрхтэн тогтолцооны хавдрын үсэрхийлэл) байдлаар үүсдэг.
♻Анхдагч тархины хавдар гэдэг нь гавлын хөндийд мэдрэлийн тогтолцоог бүрдүүлэгч эсүүдийн хэвийн бус ургалт бүхий бүлэг эс үүсч хөгжиж томрохыг хэлнэ.
❇Тархины үүсвэр нь 40 гаруй төрлийн байдаг боловч үндсэндээ хоёр хэлбэрт хуваагдана.
♻ Хоргүй хэлбэрийн үүсвэр аажим ургаж томордог ба үсэрхийлдэггүй.
❇Тархины зөөлөн бүрхүүлийн хавдар, мэдрэлийн эсийн хавдар, өнчин тархины хавдар, гавал залгиурын хавдар ихэвчлэн ийм хоргүй хэлбэрээр тохиолдоно.
♻Хортой хавдар нь хурдан томорч ойролцоох эсүүдээ шахаж зовиур илрэхээс гадна тархи, нугас,нугасны шингэн рүү үсэрхийлэн тархдаг.
❇Астроцит эсийн хавдар, олигодендро болон глиаль эсийн хавдар, мэдрэлийн эсүүдийн хавдар үүнд хамаарна.
✅Тархины хортой ба хоргүй хавдрын үед нийтлэг шинжүүд илэрдэг.
❇Тархины хавдрын эхний шинж бол толгой өвдөх юм. Толгойн өвдөлт хөнгөн, хүнд, тогтмол мөн намжилт, дахилттай явагддаг онцлогтой. Гэвч толгойн өвдөлт бүр тархины хавдар биш байж болох тул та санаа зовж байвал эмчид үзүүлэх хэрэгтэй.
❇ Ярих эсвэл хэлье гэж бодсон үгээ санахад хэцүү болж ээрэх, мартах
❇Чих дүнгэнэж шуугина.
❇ Харах, сонсох, үнэрлэх, амтлах мэдрэхүй өөрчлөгдөнө. Нүд бүрэлзэнэ. Солир харна. Хараа муудна. Сохорно.
❇Тархины эсийн дарагдлаас таталт өгнө. Ямар эрхтнийг хариуцдаг эс дарагдаж шахагдсанаас хамаарч хүнд эсвэл дунд зэргийн таталт өгч урт болон богино хугацаанд ухамсарт үйл ажиллагаа, мэдрэхүй алдагдаж булчин татвалзана.
❇Биеийн зарим хэсэг суларч, саажин залгих үйл ажиллагаа алдагдана.
❇Тэнцвэр алдагдаж гуйвж дайвна. Буруу чиглэлд явна. Нэг шугамаар алхаж чадахгүй болно. Бүдэрч унана.
❇ Ерөнхийдөө ууртай, идэвхгүй, нойрмог болох эсвэл хувь хүний зан чанар өөрчлөгдөх
❇Дотор муухайрах, бөөлжих, хоолны дуршил муудна.
❇Мэдээгүй шээх, шээс задгайрах эсвэл хаагдах шинж илэрнэ.
✅Тархины хорт хавдрын шалтгаан
Тархины хорт хавдрын шалтгаан тодорхойгүй боловч хавдар үүсэхэд нөлөөлөх дараах эрсдэлт хүчин зүйлс бий. Үүнд:
❇Ихэнх хүнд тодорхой удамшлын хүчин зүйл буюу генетикийн шалтгаанаар тархи, нугасны зарим хавдрууд үүсдэг.
❇ Толгойд маш өндөр эрчимтэй туяаны болон механик гэмтэл авах.
❇Сүүлийн үед тархины хавдар ихсэх болсон нь гар утасны хэрэглээтэй холбоотой талаар судалгаа хийгдэж байгаа ч үр дүнгээ мэдээлээгүй байна.
✅Тархины хорт хавдрын эрт илрүүлэх шинжилгээ
Одоогоор тархины хорт хавдрын эрт илрүүлэх шинжилгээ (скрининг) байхгүй.
❇Тархины хорт хавдрын оношлогоо
Эмч үзлэгээр тархины хорт хавдар гэж сэжиглэвэл тархины хэсгүүдийн үйл ажиллагааг шинжлэхдээ рефлекс, булчингийн хүч, зүүгээр хатгахад мэдрэх мэдрэмж болон халуун хүйтний ялгааг мэдрэх эсэхийг шалгана.
♻Хавдрын улмаас гавлын дотоод даралт ихсэн нүд бүлтийж, нүдний мэдрэл дарагдсан эсэхийг нүдний уг дурандаж тогтооно.
♻Тархины хавдрыг ихэвчлэн соронзон резонанст томограф шинжилгээ (MRI) болон компьютер томограф (CT) шинжилгээнүүдээр оношлодог.
‼Зарим тохиолдолд бусад шинжилгээнүүдийг хэрэглэдэг. Үүнд:
❇Соронзон резонанст спектроскопи
❇ Позитрон ялгаруулах цацраг туяаны шинжилгээ (РЕТ)
❇Нэг фотон цацрагт компьютер томограф
❇Бүсэлхийн хатгалтаар нугасны ус авч шинжилгээ хийх.
✅Тархины хорт хавдрын эмчилгээ
Үе шатнаас хамааран эмчлэх
MRI, CT, бусад шинжилгээний үр дүнг үндэслэн эмч хавдрын үе шатыг тогтооно. Үе шат нь хавдрын хэмжээ, үсэрхийлэл зэргийг тодорхойлж өгнө.
♻Тархины хавдрын ургалт, орчны эдэд нэвчсэн байдлаар нь I – IV үе шатаар ангилна. I , II үедээ хавдрын ургалт хамгийн удаан байх бөгөөд бага хэмжээний хавдар оношлогддог бол IV үе шатанд ургалт хурдсаж ​үсэрхийлнэ
♻Тархины хавдрыг мэс засал, хими, туяа, даавар эмчилгээний аргаар эмчлэх ба эдгээрийг хавсруулан хэрэглэж болно.
❇ Мэс заслын арга (гавлын ясыг нээж хийнэ)
❇ Туяа эмчилгээ хийснээр хавдрын ургалтыг зогсоох
❇ Дааврын эмчилгээний арга (эмийн эмчилгээ)
‼Хэрэв хавдрыг авах боломжгүй бол эмчилгээний зорилго нь хавдрын ургалтыг удаашруулж, хавдрын томрол болон орчны эдийн хаванг бууруулж шинж тэмдгийг намдаахад чиглэнэ.
❇Химийн болон бай, дархлаа эмчилгээг эсийн хэлбэрээс нь хамаарч дан ба хавсарч хийнэ.Мөн туяа эмчилгээтэй хавсруулан хийж болно.

Address

National Cancer Center Of Mongolia, Nam Yan Ju Street, Bayanzurkh District
Ulaanbaatar
13371

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хавдрын хими эмчилгээ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share