NNN face yoga

NNN face yoga Английн иогийн тэргүүлэх мэргэжилтэн Danielle Collins судалгааны үр дүнд бий нүүрний иогийн сургалт

Хадгалаад аваарай. Ийм хөөрхөн зурагтай болох уу?  🥰- chatgpt татаад аваарай /үнэгүй/ - өөрийн зургаа оруулаад- энэ доор...
27/05/2026

Хадгалаад аваарай. Ийм хөөрхөн зурагтай болох уу? 🥰

- chatgpt татаад аваарай /үнэгүй/
- өөрийн зургаа оруулаад
- энэ доор бгаа текст prompt-г хуулаад оруулаад боллоо 🤩🪄✨🧸

Please draw the character in the image, “NAME” /өөрийн сонгосон зургийн нэрээ бичээрэй 😉/’ in a free and stripped sketch style. On a bright white background, freely distribute full-body drawings, face close-ups, small scribbles, full-body sketches and chibi/deformed versions, so that the page conveys the character’s humor and personality. Don’t do it like an organized character sheet, but like a sketchbook full of information drawn at will by an illustrator and then stacked.

18/05/2026

Гуаша (Gua Sha) нь нүүрний массажны нэг төрөл бөгөөд зөв хийвэл арьсны цусны эргэлт, тунгалгийн урсгалыг дэмжиж өгдөг.

✅ Давуу тал

1. Хаван бууруулна
* Ялангуяа өглөө нүүр хавагнадаг бол үр дүнтэй.

2. Цусны эргэлт сайжруулна
* Арьсны өнгө сэргээж, гэрэлтсэн харагдуулна.

3. Тунгалгийн урсгалыг дэмжинэ
* Хор гадагшлуулах үйл ажиллагаанд тусална.

4. Булчин суллаж, чангарал багасгана
* Эрүү, хацар, хөмсөгний орчим чангаралтай үед амраана.

5. Нүүрний хэлбэр тодруулахад тусална
* Тогтмол хийвэл эрүү, хацрын шугам илүү цэвэрхэн харагдахад нөлөөлнө.

6. Арьс арчилгааны бүтээгдэхүүний шингээлтийг сайжруулна
* Тос, серум хэрэглэсний дараа хийхэд илүү жигд тархана.

❌ Хориглох заалт:

Дараах үед гуаша хийхгүй байх хэрэгтэй:

🚫 Арьс үрэвсэлтэй үед

* Батга идэвхтэй сэдэрсэн
* Идээт батга
* Розацеа (улайлттай, судасжилттай арьс)
* Экзем, дерматит

🚫 Арьс гэмтсэн үед

* Шарх, зүсэгдсэн, түлэгдсэн
* Арьсыг гуужуулсан үед (peeling хийсний дараа)

🚫 Судас амархан хагардаг, хөхөрдөг бол

* Капилляр судас ил гарсан хүмүүс (улаан судалтай хацар)

🚫 Цусны өвчин, цус шингэлэгч хэрэглэдэг бол

* Аспирин, варфарин зэрэг хэрэглэдэг хүмүүс бол болгоомжтой (эмчтэй зөвлөлдөх)

🚫 Дараах гоо заслын процедурыг хийлгэсэн бол

* Ботокс (ойролцоогоор 2 долоо хоног хүртэл)
* Филлер (2–4 долоо хоног хүртэл)
* Утас өргөх, лазер эмчилгээ, микронедлинг (арьс бүрэн эдгэртэл 6 сар хүртэл)

🚫 Халдварт өвчний үед, халуурсан үед

* Бие сульдсан үед хийх нь тохиромжгүй.

⚠️ Анхаарах зүйл

* Хэт хүчтэй дарж болохгүй (нүүрний арьс маш нимгэн).
* Заавал массажны тос/серум хэрэглэж үрэлтээс хамгаална.
* 5–10 минут хангалттай.
* Өдөр бүр хийх шаардлагагүй (7 хоногт 2–4 удаа байхад болно).





30/04/2026

Та өдөр бүр 5–10 минутыг зарцуулан толгой хуйхыг гуаша самаар самнаж өгснөөр
🤍 Толгой хуйхны цусан хангамж сайжран үсний уутанцарт хүчилтөрөгч, тэжээл нэмэгдэнэ.
🤍 Үсний ургалт нэмэгдэж, үс уналт багасна.
мэдрэлийн системийг тайвшруулан стресс, ядаргааг багасгаж өгнө.
🤍 Үхэжсэн эсийг зөөлөн гуужуулан, тослогын тэнцвэрийг дэмжиж өгнө.
🤍 Стрессээс үүдэлтэй толгойн өвдөлтийг намдаахад тустай.
🤟🏻 Хуйх шархтай, үрэвсэлтэй үед түр завсарлаарай!


28/04/2026

Уруул, ам тойрсон булчингуудыг суллан уруулны цусан хангамжийг сайжруулаарай 😉

Уруулаа энхрийхэн болгоорой 😘🤟🏻

26/04/2026

Хөмсөг тань чангарч, нэг л мэдэхэд зангирсан байдаг бол дээрх дасгалыг хамт дагаад хийгээд үзээрэй. 😉

Address

Ulaanbaatar
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when NNN face yoga posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to NNN face yoga:

Shortcuts

Share

Category