Vitamin Shop Mongolia

Vitamin Shop Mongolia USA Витамин шим тэжээлүүд,

ИЛҮҮ ӨНДӨР - ИЛҮҮ АМЖИЛТ,Аливаа спортын төрлөөр амжилт гаргах нь нурууны өндөр болон мөчний чац урт байхаас ихээхэн шалт...
11/05/2026

ИЛҮҮ ӨНДӨР - ИЛҮҮ АМЖИЛТ,
Аливаа спортын төрлөөр амжилт гаргах нь нурууны өндөр болон мөчний чац урт байхаас ихээхэн шалтгаалдаг. Ихэвчлэн сагсан бөмбөг, волейбол, жу-до, бокс болон ихэнхи спортын төрөлд энэ нь нэн чухал байдаг. Тамирчны биеийн өндөр, мөчний чац урт болох нь хүүхэд байх үеэс нь эхэлдэг. Хүүхэд насандаа спортоор хичээллэж, спортын үндсэн суурь техникүүдийг чадварлагаар эзэмшихийн хажуугаар, биеийн араг ясны бүтцийг өндөр, чацархаг болгох үүднээс нэмэлт тэжээлүүд, Витамин бэлдмэлүүдийг хэрэглэх нь амжилт гаргах болон өв тэгш бие бялдарын томоохон хүчин зүйлс болдог. Хүүхдийн биологийн өсөлтийн процесс нь 1. Өсөлтийн гормон (унтах, спортын дасгал хийх үеүдэд ялгардаг соматотропин гормон) 2. Өсөлтийн зон гэсэн үндсэн 2 хүчин зүйлээс хамаарна . Өөрөөр хэлбэл, хүүхдийн өндөр болох явцад: өсөлтийн гормон ялгарч байж, өсөх процесс нь эхэлдэг ба өсөлтийн зоноор дамжин ясны ургалт хөгжилт явагддаг гэж үзэж болно. Бүх насны хүүхдийн ясны бүтэц, ясны өсөлтөд нэн шаардлагатай бодис нь та бидний мэддэгчлэн Кальци (Calcium)юм. Харин Кальци нь дангаараа ясанд шингэж өндөр, бат бэх болгодоггүй. Өсөлтийн зоноор дамжин, ясанд шингэхдээ давхар Магни(Magnesium), Цайр(Zinc) шаардахаас гадна Витамин Д3-ын тусламжтайгаар зөөвөрлөгдөн, ясанд шингэн, ясны бүтцэд нөлөөлөн, илүү эрүүл бүтцийг бий болгохоос гадна, өндөр чацархаг болгож өгдөг байна. Мөн бага насны хүүхэдийн (6 сартайгаас 5нас хүртэл рахитнаас сэргийлэх) биеийн зөв бүтэцтэй болох үүднээс хэрэглэх хэрэгтэй. Ийм учраас бид та бүхэндээ Америкийн Нэгдсэн Улсад үйлдвэрлэсэн ChildLife®-ийн Шингэн Кальци витаминыг хүүхдүүддээ хэрэглэхийг санал болгож байна. Учир нь Хүүхдийн ясны өсөлтөнд нэн шаардлагатай минералууд болон Кальци, Магни, Д3 Витаминуудыг, зохих орц норм, шингээгдэж үйлчлэх механизмтайгаар томёолж оруулсан. ChildLife® Шингэн Кальци таны хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих, ирээдүйн спортын аваргуудыг бий болгох үүднээс хэрэглэхийг санал болгож байна. МУ-ын эм БИБ-ийн бүртгэлд бүртгэгдсэн, албан ёсоор АНУ-с шууд импортлон борлуулдаг ба чанар үр дүнгээрээ хэдийнээ хэрэглэгчдийн итгэл хүлээсэн брэнд болсон. Уг витаминд агуулагдах бүх орц нь органик, шингэн бүтэцтэй учраас ходоод цочроох эрсдэлгүй байдаг.
МУ-ын Эм БИБ-ний бүртгэлд бүртгэгдсэн ба жоргүй олгогдоно. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://vitaminshop.mn/products
Албан ёсны дистрибьютор, “НоваЛинк”ХХК, Манай ханган нийлүүлэх төвийн 70120212 болон 99091793 тоот утсаар холбогдон, хүргэлтээр авах боломжтой,
Мөн та манай Цэцэрлэгт Хүрээлэнгийн ард байрлах Парк Од Молл-ын 4-р давхар 413 тоотод байрлах Vitamin Shop-с худалдан авах боломжтой,
Vitamin Shop: 70120212, 99993793, 99091793
ИЛҮҮ ГОЁ АМТ – ИЛҮҮ ӨНДӨР,

Органик Д3 витаминД3 витамин нь ясны хэвийн өсөлт, кальцийн шимэгдэлт, дархлаа болон зүрх судасны үйл ажиллагаанд чухал ...
11/05/2026

Органик Д3 витамин

Д3 витамин нь ясны хэвийн өсөлт, кальцийн шимэгдэлт, дархлаа болон зүрх судасны үйл ажиллагаанд чухал нөлөөтэй. Д3 нь ихэвчлэн далайн гаралтай хүнсэнд агуулагдах ба нарны UVB туяаны тусламжтай арьсан дор нийлэгждэг цорын ганц витамин юм. Монгол орны нарны тусгал хангалтгүй (зуны 3 сар) мөн хоол хүнсээр хангалттай авч чаддаггүйгээс шалтгаалан жирэмсэн эх, нярай, бага насны хүүхдүүд болон өндөр настнууд илүүтэй Д3 витамины дутагдал үүсэх эрсдэлтэй.

Иймээс ДЭМБ-с Д3 витамин-ыг тогтмол хэрэглэхийг зөвлөдөг. ChildLife® Органик Д3 витамин нь:

* Тосон суурьтай, 1 дусал = 400 IU

* Өдөрт 1–2 дуслаар (дуслын тоог нэмэх замаар тунг зохицуулан хэрэглэж болно), удаан хугацаанд хэрэглэх боломжтой

* Байгалийн жимсний амттай, хүүхдэд тааламжтай

* Жирэмсэн үед тохирох тунгаар хэрэглэхэд зохимжтой

* Америкийн Хүүхдийн Эмч нарын Холбооноос төрснөөс нь эхлэн хэрэглэхийг зөвлөдөг

Мөн:

* Хүнд металл, мөнгөн ус, диоксингүй

* Алкохол, GМО, глютен, хиймэл өнгө амт оруулагчгүй

* Сүү, өндөг, шар буурцаг, үр тариа, хөрөнгө, газрын самар, модны самар, зөөлөн биетэн зэрэг харшил үүсгэгч орц агуулаагүй

* Эмнэл зүйн туршилтаар баталгаажсан

Төрсөн цагаас нь эхлэн хүүхдийг тэтгэх Органик Д3 Витамин.

МУ-ын Эм БИБ-ний бүртгэлд бүртгэгдсэн ба жоргүй олгогдоно. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://vitaminshop.mn/products/organic-vitamin-d3

Худалдан авах: Vitamin Shop, “Park OD” Mall худалдааны төв, 4-р давхар, 413 тоот

Захиалга, хүргэлт: 70120212, 99091793. Хүргэлт үнэгүй.
Мөн бусад эмийн сангуудаар худалдаалагдаж байна.

Эмчийн зөвлөгөө: 99993793

14/04/2026

✅Хүчилтөрөгч гэж юу вэ?
✅Хүчилтөрөгч ураг, нярай, бага насны хүүхдүүдэд яагаад чухал вэ?
✅Хүүхдэд яагаад хүчилтөрөгч илүү хэрэгцээтэй байна вэ?
✅Хүүхдийн хүчилтөрөгчийн хэрэгцээг нь хэрхэн хангаж болох вэ? зэрэг олон асуултанд хариулт болох мэдээллийг товч бөгөөд ойлгомжтойгоор та бүхэнд ЭХЭМҮТ-ын зөвлөх эмчээр ажиллаж байсан, Монгол улсын ардын эмч, АУ-ны доктор, Профессор агсан Д.Малчинхүү багш ийнхүү ярьж байжээ.

ХАВРЫН ДАРХЛАА ДЭМЖИХ АЯН ДУУСЧ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН 50% ХЯМДРАЛ  Дархлаа дэмжиж, хордлого тайлах болон өвчний эдгэрэл...
16/03/2026

ХАВРЫН ДАРХЛАА ДЭМЖИХ АЯН ДУУСЧ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН 50% ХЯМДРАЛ
Дархлаа дэмжиж, хордлого тайлах болон өвчний эдгэрэлтийг түргэсгэх АНУ-д үйлдвэрлэсэн, өндөр тунтай Шингэн Витамин C
• Ханиад томууны үед бусад эмчилгээтэй хавсарч, мөн урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ
• С витамин хэрэглэх шаардлагатай бүх тохиолдлуудад бүх насныхан хэрэглэх боломжтой
• Байгалийн жүржийн амттай тул хүүхэд уухад тохиромжтой бөгөөд хүүхдийн ходоодыг цочроохгүй, дархлааг үр дүнтэй дэмжиж өгнө.
ChildLife® Echinacea-тай хавсруулан хэрэглэвэл илүү үр дүнтэй.
МУ-ын Эм БИБ-ний бүртгэлд бүртгэгдсэн ба жоргүй олгогдоно.
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://vitaminshop.mn/products/liquid-vtamin-c
Худалдан авах: Vitamin Shop, “Park OD” Mall худалдааны төв, 4-р давхар, 413 тоот
Захиалга, хүргэлт: 70120212, 99091793. Хүргэлт үнэгүй.
Эмчийн зөвлөгөө: 99993793
Ханиадыг биш, инээдийг сонгоцгооё!

Манай “Vitamin Shop” -д худалдаалагдаж буй бүх витаминууд болон тос тосон түрхлэгүүд нь Америк, Английн нэр хүндтэй үйлд...
06/02/2026

Манай “Vitamin Shop” -д худалдаалагдаж буй бүх витаминууд болон тос тосон түрхлэгүүд нь Америк, Английн нэр хүндтэй үйлдвэрлэгчид болох “ChildLife Essentials”, “MotherLove”, “World Health Enterprise”, “Cultech ProVen” зэрэг компани, корпорациудаас шууд импортлон хэрэглэгчдэд хүргэж байна.

Эдгээр бүх шим тэжээлт витамин, бэлдмэлүүд нь органик буюу байгалийн гарал үүсэлтэй, генетикийн өөрчлөлтгүй, цавуулаг болон хиймэл өнгө, амт оруулагч, нэмэлт чихэрлэгт бодис агуулаагүй зэрэг олон давуу талтай.

Монгол улсын “Эм БИБ”-ийн бүртгэлд бүртгэгдсэн, зохих стандартын дагуу тээвэрлэгдэн, хадгалагдаж та бүхний гар дээр ирж байгаа билээ. Бүртгэлийн дугаар, баталгаажилт болоод бусад мэдээллүүдийг манай албан ёсны веб хуудас: www.vitaminshop.mn -д зочлон сонирхоорой.

“Эрүүл мэнд, ирээдүйн сайн сайхныг эрхэмлэдэг хүн бүрийн төлөө бид ажилладаг.”

ТАНЫ БИЕИЙН ЕРӨНХИЙ ЭРҮҮЛ МЭНД, ДАРХЛАА, ХООЛ БОЛОВСРУУЛАЛТ, АРЬСНЫ ГОО САЙХНЫГ ДОТРООС НЬ ДЭМЖИХ ЦОГЦ ШИЙДЭЛТа бүхэндээ...
14/01/2026

ТАНЫ БИЕИЙН ЕРӨНХИЙ ЭРҮҮЛ МЭНД, ДАРХЛАА, ХООЛ БОЛОВСРУУЛАЛТ, АРЬСНЫ ГОО САЙХНЫГ ДОТРООС НЬ ДЭМЖИХ ЦОГЦ ШИЙДЭЛ
Та бүхэндээ Англи улсын (UK,England🇬🇧) Pro-Ven брэндийн ихэвчлэн европын зах заалд худалдан борлуулдаг витамин, нэмэлтүүдийг хамгийн хямдаар хүргэж байна.
1) 🇬🇧 A–Z Multivitamin & Mineral with Friendly Bacteria & CoQ10
Насанд хүрэгчдэд зориулсан иж бүрэн шим тэжээлээр хангах мультивитамин бөгөөд 21 төрлийн амин дэм, эрдэс бодис, 2.5 тэрбум ашигтай бактери болон CoQ10-ыг нэг дор агуулсан цогц бүтээгдэхүүн юм.
• 25 тэрбум ашигтай бактери нь гэдэсний бичил орчныг тэнцвэржүүлж, хоол боловсруулах эрхтэн системийн үйл ажиллагааг дэмжиж, шим тэжээлийн шингээлтийг сайжруулна.
• A-аас Z хүртэлх 21 чухал амин дэм, эрдэс бодисоор хангана.
• CoQ10 нь хэт исэлдэлтийг бууруулж, коллагены нийлэгжилтийг дэмжсэнээр арьсыг эрүүл, толигор байлгахад нөлөөлнө. Жирэмсэн үед ч хэрэглэх боломжтой.
💵Үндсэн үнэ: 60,000₮ -3️⃣0️⃣%
⭐️Хямдралтай үнэ: 42,000₮✅
2) 🇬🇧 50+ A-Z Multivitamin with Antioxidants & Friendly Bacteria
50-аас дээш насныханд зориулсан мультивитамин бөгөөд 21 төрлийн витамин, эрдэс, 2.5 тэрбум ашигтай бактериудыг агуулсан хөгшрөлтийн эсрэг антиоксидант үйлдэлтэй цогц нэгдэл.
• Дархлаа, биеийн ерөнхий эрүүл мэндийг дэмжих
• Хөгшрөлтийн үйл явцыг удаашруулах, чөлөөт радикалын сөрөг нөлөөг (эсийн хэт исэлдэлтийн эсрэг) саармагжуулах
• Капсул бүрд 2.5 тэрбум ашигтай бактерийг агуулдаг тул гэдэсний бичил орчныг тэнцвэржүүлж, шим тэжээлийн шингээлтийг нэмэгдүүлж, хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулснаар өтгөний хэвийн гаралтыг дэмжинэ.
💵Үндсэн үнэ: 60,000₮ -3️⃣0️⃣%
⭐️Хямдралтай үнэ: 42,000₮✅
3) 🇬🇧 Дархлаа дэмжигч Urgent C Everyday immune support
Өдөр тутмын дархлаа дэмжлэг Витамин С + ашигтай бактери хосолсон цогц бүтээгдэхүүн.
• Насанд хүрэгчдийн дархлаа суларсан, ханиад томууны улирлын үед 30 хоног турш тогтмол хэрэглэхэд тохиромжтой.
• 1000 мг Витамин С, Витамин D, цайр, селен болон 5 тэрбум ашигтай бактери агуулснаар дархлааг дэмжиж, гэдэсний бичил орчныг тэнцвэржүүлэн шим тэжээлийн шингээлт, бодисын солилцоог сайжруулна.
💵Үндсэн үнэ: 40,000₮ -3️⃣0️⃣%
⭐️Хямдралтай үнэ: 28,000₮✅
4) 🇬🇧 Дархлаа дэмжигч Urgent C Immune & Energy Intensive
Дархлаа болон энергийг богино хугацаанд дэмжих зориулалттай цогц бэлдмэл.
• Дархлаа суларсан
• Ханиад томуу хүндэрч эдгэрэлт удаан, бүрэн эдгэрэхэд урт хугацаа зарцуулж байгаа үед
• Мөн удаан хугацааны эмчилгээний дараа түргэн сэргээх зорилгоор хэрэглэхэд тохиромжтой.
• Найрлага дах 25 тэрбум ашигтай бактери, витамин C, D, Цайр, Селен-ий хослол нь гэдэсний бичил орчныг тэнцвэржүүлж, хоол боловсруулалт, амин дэмийн шингээлтийг сайжруулахаас гадна дархлааг дэмжин 24 цагийн турш үйлчилнэ.
💵Үндсэн үнэ: 80,000₮ -3️⃣0️⃣%
⭐️Хямдралтай үнэ: 56,000₮✅
МУ-ын Эм БИБ-ний бүртгэлд бүртгэгдсэн ба жоргүй олгогдоно.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж уншаарай: https://vitaminshop.mn/products
Худалдан авах: Vitamin Shop, “Park OD” Mall худалдааны төв, 4-р давхар, 413 тоот
Захиалга, хүргэлт: 70120212, 99091793. Хүргэлт үнэгүй.
Эмчийн зөвлөгөө: 99993793
ЭРҮҮЛ МЭНДЭЭ ЦОГЦООР НЬ ДЭМЖИЖ, ЭРЧ ХҮЧЭЭ НЭМЭГДҮҮЛЬЕ!

О2-ЖирэмсэнШингэн хүчилтөрөгчийн бэлдмэл нь:1. Хүчилтөрөгчийн хангамжийг хоёрдогч замаар буюу хоол боловсруулах замаар н...
26/12/2025

О2-Жирэмсэн

Шингэн хүчилтөрөгчийн бэлдмэл нь:

1. Хүчилтөрөгчийн хангамжийг хоёрдогч замаар буюу хоол боловсруулах замаар нэмэгдүүлэх

2. Бодисын солилцоог сайжруулах

3. Антиоксидант үйлчилгээг үзүүлэх ба

Жирэмсэн эмэгтэй та доорх зорилгоор хэрэглээрэй

* Жирэмсний эхэн үеийн хордлогыг багасгах, арилгах

* Жирэмсэн үеийн умайн булчингийн агшилт (тонус)-ыг бууруулах, арилгах

* Умайн булчингийн агшилтыг бууруулснаар дутуу төрөх болон жирэмсний үед үүсэж болзошгүй бусад эрсдэлүүдээс сэргийлэх

* Ихсээр дамжуулан ургийн хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлснээр цаашлаад төрсний дараа гарч болзошгүй эрсдэлүүд болон нярайн тархины даралтаас сэргийлэх

* Агаар салхинд төдийлөн гарч чаддаггүй, агаар сэлгэлт муутай орчинд ажиллаж амьдардаг, автомашин барьж явдаг, агаарын бохирдолтой орчинд амьдарч буй бүх жирэмсэн эмэгтэйчүүд “Шингэн Хүчилтөрөгчийн бэлдмэл”- ийг хэрэглэх нь нэн шаардлагатай.

МУ-ын Эм БИБ-ний бүртгэлд бүртгэгдсэн ба жоргүй олгогдоно. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://vitaminshop.mn/products/singen-xuciltorogciin-beldmel

Худалдан авах: Vitamin Shop, “Park OD” Mall худалдааны төв, 4-р давхар, 413 тоот

Захиалга, хүргэлт: 70120212, 99091793. Хүргэлт үнэгүй.

Эмчийн зөвлөгөө: 99993793

Бидний бие махбод агаарын бохирдлоос болж хэрхэн хорддог вэ? Шинжлэх ухаанч, цэгцтэй тайлбар нийтлэлийг доорх линкээр ор...
26/12/2025

Бидний бие махбод агаарын бохирдлоос болж хэрхэн хорддог вэ? Шинжлэх ухаанч, цэгцтэй тайлбар нийтлэлийг доорх линкээр орж үзнэ үү, https://vitaminshop.mn/blog/antioxidant

Жирэмсэн ээжүүдийн өдөр тутмын хэрэглээ, Иж бүрэн амин дэм эрдсүүд, Итгэмжлэгдсэн ЧанарFor Pregnancy Plus Multivitamins,...
26/12/2025

Жирэмсэн ээжүүдийн өдөр тутмын хэрэглээ, Иж бүрэн амин дэм эрдсүүд, Итгэмжлэгдсэн Чанар

For Pregnancy Plus Multivitamins, Minerals & DHA

Жирэмсэн болон хөхүүл эхэд зориулсан иж бүрэн мультивитамин бөгөөд фолийн хүчил, D3, C, B1, В2 витаминууд, төмөр, цайр, магни, селен зэрэг 23 төрлийн амин дэм, эрдэс, мөн 200 мг DHA Омега-3 болон 10 тэрбум ашигтай бактери агуулсан цогц бүтээгдэхүүн юм.

Эх, урагт шаардлагатай шим тэжээлийг хамгийн зохистой тэнцвэртэй хэмжээгээр хангаж, ашигтай бактери нь витамин эрдсүүдийн шингээлтэд сайнаар нөлөөлөөд зогсохгүй хоол шингээлт, өтгөн гаралтыг дэмжинэ. DHA нь ургийн тархи, нүд, мэдрэлийн тогтолцооны хөгжилд чухал үүрэгтэй.

Жирэмсний турш болон төрсний дараа үргэлжлүүлэн хэрэглэхэд эхийн эрүүл мэндийг дэмжиж, ураг ба нярайд хөхний сүүгээр дамжин шим тэжээл хүргэнэ. Аюулгүй, хэрэглэхэд хялбар, үр нөлөө нь шууд мэдрэгддэг цогц шийдэл.

МУ-ын Эм БИБ-ний бүртгэлд бүртгэгдсэн ба жоргүй олгогдоно. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://vitaminshop.mn/products/pregncy-plus

Худалдан авах: Vitamin Shop, “Park OD” Mall худалдааны төв, 4-р давхар, 413 тоот

Захиалга, хүргэлт: 70120212, 99091793. Хүргэлт үнэгүй.

Эмчийн зөвлөгөө: 99993793

NI**LE CREAM / Хөх Арчилгааны ТосMotherlove-ийн органик хөх арчилгааны тос нь хөхөөр хооллох үед тулгардаг хөхний толгой...
26/12/2025

NI**LE CREAM / Хөх Арчилгааны Тос

Motherlove-ийн органик хөх арчилгааны тос нь хөхөөр хооллох үед тулгардаг хөхний толгой хагарах, өвдөх болон загатнааг намдаах үйлчилгээтэй. Хөхний толгойн тос нь ланолин агуулаагүй, ургамлын гаралтай бөгөөд арьсыг тайвшруулах үйлчилгээтэй календула болон зефирийн үндэс агуулсан.

Органик хөхний тос хэрэглэх нь:

* Хөхний толгойн шархлаа болон хөндүүрийг намдаан тайвшруулна

* Жирэмсэн үед эмзэг хөхний толгойг тайвшруулна

* Хөхний толгой, уруул болон гарыг чийгшүүлнэ

Өвдсөн, хагарсан хөхний толгойн арьсыг хурдан зөөлрүүлж тайвшруулах зорилгоор түрхэнэ. Бүх найрлага нь органик USDA-р баталгаажсан тул хүүхдээ хөхүүлэхээс өмнө угаахгүй байж болно.

МУ-ын Эм БИБ-ний бүртгэлд бүртгэгдсэн ба жоргүй олгогдоно. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://vitaminshop.mn/products/nipple-cream

Худалдан авах: Vitamin Shop, “Park OD” Mall худалдааны төв, 4-р давхар, 413 тоот

Захиалга, хүргэлт: 70120212, 99091793. Хүргэлт үнэгүй.

Эмчийн зөвлөгөө: 99993793

Address

Хаяг: Vitamin Shop, “Park OD” Mall худалдааны төв, 4-р давхар, 413 тоот, (Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойно) Баянзүрх дүүрэг, 26-р хороо
Ulaanbaatar
13312

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00
Saturday 11:00 - 19:00
Sunday 11:00 - 19:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Vitamin Shop Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category