АШУҮИС-ийн Ахисан Түвшний Сургууль

АШУҮИС-ийн Ахисан Түвшний Сургууль АШУҮИС-ийн Ахисан Түвшний Сургууль

2026-2027 оны хичээлийн жилийн Үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалтад тэнцэж хяналтын тоонд багтсан элсэгчдийн ...
22/09/2026

2026-2027 оны хичээлийн жилийн Үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалтад тэнцэж хяналтын тоонд багтсан элсэгчдийн Эрүүл мэндийн үзлэгийн хуваарь

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор хандан авна уу.

АШУҮИС-ийн хүрээлэн, лабораторийг түшиглэн судалгаагаа хийж байгаа магистрантад 3 хүртэл, докторантад 5 хүртэл сая төгрөгийн (урвалж бодис, зориулагдсан) тэтгэл

2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН БОЛОН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТАД БҮРТГҮҮЛСЭН ЭЛ...
21/09/2026

2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН БОЛОН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТАД БҮРТГҮҮЛСЭН ЭЛСЭГЧДИЙН АНХААРАЛД

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор хандан авна уу.

АШУҮИС-ийн хүрээлэн, лабораторийг түшиглэн судалгаагаа хийж байгаа магистрантад 3 хүртэл, докторантад 5 хүртэл сая төгрөгийн (урвалж бодис, зориулагдсан) тэтгэл

2026-2027 оны хичээлийн жилд үндсэн мэргэшлийн(резиденсийн) сургалтын элсэлтийн шалгалт өгөх бүртгүүлэгчдийн анхааралд20...
18/09/2026

2026-2027 оны хичээлийн жилд үндсэн мэргэшлийн(резиденсийн) сургалтын элсэлтийн шалгалт өгөх бүртгүүлэгчдийн анхааралд

2026-2027 оны хичээлийн жилд үндсэн мэргэшлийн(резиденсийн) сургалтын элсэлтийн шалгалтыг 09 сарын 19, 20-ны өдрүүдэд зохион байгуулна.

Шалгалт өгөх өдөр цаг, өрөөний хуваарь, өөрийн бүртгүүлсэн мэргэшлийн чиглэл, бусад мэдээллийг доорх холбоос дээр дарж вэб сайтаас авна уу.

Жич: 139, 140 тоот лекцийн танхимд шалгалт өгөх бүртгүүлэгчид АШУҮИС-ийн хойд талаар буюу УБСонгдо эмнэлгийн автомашины зогсоолоор дамжин орно уу.

2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ХУВААРЬЭлсэлтийн шалгал...
15/09/2026

2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ

Элсэлтийн шалгалтыг 2026 оны 09 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд АШУҮИС-ийн төв байрны (УНТЭ-ийн эсрэг талд байрлах) танхимуудад зохион байгуулна. Шалгалт авах өрөөний хуваарилалтыг 09 сарын 18-нд энэхүү вэбсайтад мэдээлнэ.

АШУҮИС-ийн хүрээлэн, лабораторийг түшиглэн судалгаагаа хийж байгаа магистрантад 3 хүртэл, докторантад 5 хүртэл сая төгрөгийн (урвалж бодис, зориулагдсан) тэтгэл

Магистр, докторын сургалтын төлбөр төлөх заавар
11/09/2026

Магистр, докторын сургалтын төлбөр төлөх заавар

АШУҮИС-ИЙН ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШИЛ, МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА.Дэлгэрэнг...
10/09/2026

АШУҮИС-ИЙН ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШИЛ, МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА.

Дэлгэрэнгүй мэдээллийн доорх холбоосоор хандан авна уу.

https://graduate.mnums.edu.mn/mn/news/20262027-1787893913095

10/09/2026

2026-2027 оны хичээлийн жилийн үндсэн мэргэшлийн(резиденсийн) сургалтын элсэлтийн тухай

2026-2027 оны хичээлийн жилийн үндсэн мэргэшлийн(резиденсийн) сургалтын элсэлт 2026 оны 09 сарын 10-ны өдрийн 16:00 цагт хаагдсан.

Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвтэй зөвшилцсөний дагуу 2026 онд Хүний их эмч мэргэжлээр төгссөн эмч нар "Ерөнхий мэргэшил судлал" чиглэлээр АШУҮИС-д бүртгүүлэх боломжтой боллоо. Уг бүртгэл 2026 оны 09 сарын 13-ны 15:00 цаг хүртэл үргэлжилнэ

Жич: 2026 онд Хүний их эмч мэргэжлээр төгссөн, АШУҮИС-д "Ерөнхий мэргэшил судлал" чиглэлээс өөр чиглэлд бүртгүүлсэн элсэгчдийн мэргэшлийн чиглэлийг автоматаар "Ерөнхий мэргэшил судлал" чиглэлээр өөрчилж бүртгэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор хандаж авна уу.

https://graduate.mnums.edu.mn/mn/news/2026-2027-1789027723236

МУБИС-АШУҮИС-ИЙН ХАМТАРСАН "ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ" МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРИЙН 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СУРГАЛТЫН ЭЛСЭ...
01/09/2026

МУБИС-АШУҮИС-ИЙН ХАМТАРСАН "ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ" МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРИЙН 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТ ЗАРЛАГДЛАА.

Ахисан түвшний сургууль, Салбар дундын сургалтын төв болон Математик, байгалийн ухааны сургууль, Биологийн тэнхим хамтран “ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ” чиглэлээр салбар дундын хамтарсан магистрын хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хөтөлбөрт хамрагдсанаар ерөнхий боловсролын сургуулийн “Эрүүл мэнд” хичээлийг эрүүл мэнд, боловсролын хосолсон мэдлэг, мэргэжлийн сурган заах арга зүйтэй багш нар чанартай, судалгаанд суурилан заах боломж нэмэгдэнэ.

Элсэлтийн бүртгэл 2026 оны 09 сарын 10-ны өдөр хаагдана.

Бүртгүүлэх цахим хаяг: https://burtgel.msue.edu.mn/

Бүртгүүлэх заавар:
Цахим хаягаар хандах - Магистр сонгох - Бүртгүүлэх - Эрүүл мэндийн боловсролын магистр

31/08/2026

МУБИС-АШУҮИС-ИЙН ХАМТАРСАН "ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ" МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРИЙН 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТ ЗАРЛАГДЛАА.

Ахисан түвшний сургууль, Салбар дундын сургалтын төв болон Математик, байгалийн ухааны сургууль, Биологийн тэнхим хамтран “ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ” чиглэлээр салбар дундын хамтарсан магистрын хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хөтөлбөрт хамрагдсанаар ерөнхий боловсролын сургуулийн “Эрүүл мэнд” хичээлийг эрүүл мэнд, боловсролын хосолсон мэдлэг, мэргэжлийн сурган заах арга зүйтэй багш нар чанартай, судалгаанд суурилан заах боломж нэмэгдэнэ.

Элсэлтийн бүртгэл 2026 оны 09 сарын 10-ны өдөр хаагдана.

Бүртгүүлэх цахим хаяг: https://burtgel.msue.edu.mn/

Бүртгүүлэх заавар:
Цахим хаягаар хандах - Магистр сонгох - Бүртгүүлэх - Эрүүл мэндийн боловсролын магистр

Холбогдох утас: 86891133

АШУҮИС-ИЙН 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ДОКТОР, МАГИСТРЫН СУРГАЛТЫН НАМРЫН ЭЛСЭЛТ ЗАРЛАГДЛАА.АШУҮИС-ийн 2026-2027 оны ...
27/08/2026

АШУҮИС-ИЙН 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ДОКТОР, МАГИСТРЫН СУРГАЛТЫН НАМРЫН ЭЛСЭЛТ ЗАРЛАГДЛАА.
АШУҮИС-ийн 2026-2027 оны хичээлийн жилийн намрын улирлын доктор, магистрын сургалтын элсэлтийн бүртгэл 2026 оны 08 сарын 10-ны өдрөөс 09 сарын 04-ний өдрийн 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.
АШУҮИС-д суралцагч элсүүлэх журмын дагуу доктор, магистрын сургалтад элсэгчдээс мэргэжлийн болон англи хэлний шалгалт авна.
Элсэлтийн шалгалт 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдана.
Элсэлтийн бүртгэл дууссаны дараа 2026.09.07-ны өдөр шалгалт өгөх заавар, нэвтрэх нэр, нууц үгийг элсэлтийн цахим системд (https://admission.mnums.edu.mn/) байршуулна. (Хувийн мэдээллийг дутуу бөглөсөн, шаардлага хангаагүй материал оруулсан тохиолдолд бүртгэл цуцлагдахыг анхаарна уу.)
Шалгалтад тэнцсэн элсэгчдийн мэдээллийг 09 дүгээр сарын 11-ний өдөр элсэлтийн цахим системд https://admission.mnums.edu.mn/ байршуулна.
Бүртгүүлэхэд анхаарах зүйлс:
1. Бүртгэл https://admission.mnums.edu.mn/ сайтаар хандаж “Төгсөлтийн (Магистр, доктор)” хэсэгт дарж бүртгүүлнэ.
2. Бүртгэл эхлэх: 2026.08.10-ны өдөр
3. Бүртгэл хаах: 2026.09.04-ний өдрийн 17:00 минут.
4. Бүртгэлийн хураамж 50.000 төгрөг (Бүртгүүлэхдээ системээр дамжуулан Qpay-р төлнө үү. Дансаар шилжүүлсэн тохиолдолд баталгаажихгүй болохыг анхаарна уу.)
5. Бүртгүүлэгчдийн мэдээлэл ХУР системээс татагдана.
6. Дипломын мэдээлэл нь ХУР системд бүртгэгдээгүй бол төгссөн сургуульдаа (Гадаадад их сургууль төгссөн бол БМИҮЗ-д) хандана уу.
7. Дипломын мэдээллийг заавал бүртгүүлсний дараа элсэлтийн бүртгэл хийгдэнэ.
8. Бүртгэл үүсгэсний дараа https://admission.mnums.edu.mn/ системийн баруун дээд хэсэгт байрлах НЭВТРЭХ товч дээр дарж нэвтэрнэ. (Нэвтрэх нэр: бүртгүүлсэн мэйл хаяг, Нууц үг: Таны регистрийн дугаарын 8 оронтой тоо байна). Хэрэв бүртгэлийн хураамж төлөөгүй бол дээрх зааврын дагуу системд нэвтэрч орсны дараа дахин Qpay-р хураамжаа төлнө.
9. Бүртгүүлсний дараа мэргэжлийн чиглэл, суралцах хэлбэрийг солих, мэдээлэл өөрчлөх боломжгүй тул сонголтоо зөв хийнэ үү.
10. Элсэлтийн шалгалтад тэнцсэн элсэгч сургалтын төлбөрийг төлснөөр элсэлт баталгаажна.
Суралцагчийн бүртгэл, мэдээллийн алба
Цахим шуудан: [email protected]
Утас: 77757575-(1-1)

Address

Mongolian National University Of Medical Sciences
Ulaanbaatar
14210

Alerts

Be the first to know and let us send you an email when АШУҮИС-ийн Ахисан Түвшний Сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share