Аутизмыг танихуй

Аутизмыг танихуй Аутизмын хүрээний эмгэгийн талаарх ойлголт, зөвөлгөө, мэдээ, мэдээлэлийн нэгдсэн платформ.
(1)

24/07/2026

🧩 Ингэж тоглох яагаад чухал вэ?

Гар, хөлний зохицуулалт гэдэг нь тархи, нүд, гар, хөл хамтран ажиллаж, хөдөлгөөнийг зөв төлөвлөж гүйцэтгэх чадвар юм.

Энэ чадвар сайн хөгжсөнөөр хүүхэд:
✅ Гүйх, үсрэх, бөмбөг өшиглөх
✅ Шатаар аюулгүй өгсөж буух
✅ Хайч хэрэглэх, зураг зурах, бичих
✅ Хувцсаа өмсөх, товч товчлох зэрэг өдөр тутмын үйлдлүүдийг илүү амархан хийдэг.

Харин гар, хөлний зохицуулалт сул байвал:
🔹 Амархан бүдэрч унах
🔹 Бөмбөг барьж, шидэж чаддаггүй
🔹 Хөдөлгөөн эв хавгүй харагдах
🔹 Бичих, хайчлах зэрэг нарийн хөдөлгөөнд хүндрэлтэй
🔹Олон нийтийн ү/ажиллагаа, биеийн тамирын хичээлд идэвхгүй байна

Ялангуяа аутизмын хүрээний олон хүүхдэд хөдөлгөөний зохицуулалтыг хөгжүүлэх дасгалууд нь өөртөө итгэх итгэл, биеийн хяналт болон өдөр тутмын бие даах чадварыг сайжруулахад чухал нөлөө үзүүлдэг.

💙 Хөдөлгөөн бол зөвхөн тоглоом биш, хүүхдийн хөгжлийн чухал үндэс юм.
#аутизмтайхүүхэд
#онцгойхүүхэд
#эцэгэхийндэмжлэг

22/07/2026

🌀 Аутизмтай зарим хүүхэд яагаад эргэлдэх дуртай байдаг вэ?

Зарим аутизмтай хүүхэд олон удаа эргэлдсэн ч толгой нь бага эргэсэн мэт байдаг. Энэ нь дотоод чихний вестибуляр (тэнцвэрийн) мэдрэхүйн боловсруулалтын онцлогтой холбоотой байж болно.

Гэхдээ энэ нь бүх аутизмтай хүүхдэд адилхан биш. Зарим нь эргэлдэх дуртай байхад, зарим нь эсрэгээрээ эргэх хөдөлгөөнд маш мэдрэмтгий байдаг.

💙 Хүүхэд бүрийн мэдрэхүйн онцлог өөр тул тэднийг ойлгож, хүндэтгэх нь хамгийн чухал. #аутизмтайхүүхэд
#онцгойхүүхэд
#Тэнцвэр

“Хүүхдээ янз бүрийн төв, сургалт, засалд явуулахаас өмнө Ээж та өөрөөсөө эхлэх хэрэгтэй гэдгийг санаарай. Хүүхэд зөвхөн ...
02/06/2026

“Хүүхдээ янз бүрийн төв, сургалт, засалд явуулахаас өмнө Ээж та өөрөөсөө эхлэх хэрэгтэй гэдгийг санаарай. Хүүхэд зөвхөн зааж сургаснаар бус, гэр бүлийн уур амьсгал, ээжийн сэтгэл санаа, тайван байдлаас хамгийн их нөлөө авдаг. Хүүхдийн өөрчлөлтийн эхлэл нь ээжийн эдгэрэл, ойлголцол, тайвшралаас эхэлдэг.” Ээж та бэлэн бол хүүхэд тань бэлэн 🌱

#аутизмтайхүүхэд
#онцгойхүүхэд
#эцэгэхийндэмжлэг
#онцгойхүүхдийнээж

Сайн байцгаана уу, зөвөлгөө авахыг хүссэн хүмүүс их байгаа тул онлайн зөвөлгөө урьдчилаад цаг тохироод өгөх боломжтой бо...
26/05/2026

Сайн байцгаана уу, зөвөлгөө авахыг хүссэн хүмүүс их байгаа тул онлайн зөвөлгөө урьдчилаад цаг тохироод өгөх боломжтой боллоо.

Хэл засалч нь өөрөө f84 оноштой аутистик хүүхдийн ээж, 2015 онд ОХУ-н Москва хотод эмчилгээний хөдөлгөөн заслаар сурсан, 2022 оноош хойш аутизмын талаар суралцаж Autism Partnership Foundation-ны 40 цагийн RBT training, мөн Хүүхдийн хэл засал буюу Speech and language therapy for children, Correcting Sound Errors in Children (Dyslalia) зэрэг сургалтуудыг амжилттай дүүргэсэн болно.
Доорх утас (7-р сар хүртэл)түр хугацаанд ажиллахгүй тул фб мессенжерээр холбогдоно уу?

23/05/2026

⚖️ Тэнцвэр ба анхаарал төвлөрөл холбоотой юу?

Тийм ээ. Хүүхдийн тэнцвэрийн (вестибуляр) систем сайн хөгжих тусам анхаарал төвлөрөл, сууж даалгавар хийх чадвар сайжирдаг.

Савлуур, үсрэх, мөлхөх, тэнцвэрийн дасгал зэрэг хөдөлгөөнүүд нь тархийг идэвхжүүлж, суралцахад бэлэн болгодог. 🧠✨

Хөдөлгөөн бол хөгжлийн чухал хэсэг. ❤️
#Тэнцвэр
#анхааралтөвлөрөл
#онцгойхүүхэд
#эцэгэхийндэмжлэг

15/05/2026

✍️ Үзэг барих нь юунд сайн бэ?

Үзэг барих нь зөвхөн бичиж сурах биш юм. Энэ нь:

✔️ Гарын жижиг булчинг хөгжүүлнэ
✔️ Хурууны хүч, хөдөлгөөний хяналтыг сайжруулна
✔️ Гар-нүдний зохицуулалтыг дэмжинэ
✔️ Анхаарал, төвлөрлийг нэмэгдүүлнэ

Хүүхэд үзэг барихад дургүй байвал эхлээд зураг зурах эсвэл тоглоомоор гарын булчин ажиллуулах дасгалууд хийж болно 😊

#ХүүхэдХөгжил #ГарынЖижигБулчин

12/05/2026

✨ Аутизмтай хүүхэд юунд дуртай байдаг вэ?

Аутизмтай хүүхэд бүр өөр өөр ч нийтлэг дуртай зүйлс байдаг 💙

💧 Усанд сэлэх/тоглох
🏖️ Элс, шавар, пластилин
🎵 Хөгжим, давтамжтай авиа
🌀 Эргэлдэх, савлах хөдөлгөөн
🚂 Машин, галт тэрэг, дугуй эргүүлэх
🔤 Тоо, үсэг, логик тоглоом
🧩 Нэг тоглоомоо дахин дахин тоглох
✨ Гэрэл, сүүдэр, эргэлдэх зүйл харах

Яагаад дуртай вэ?
✔️ Тайвширдаг
✔️ Мэдрэхүйн хэрэгцээгээ хангадаг
✔️ Урьдчилан таамаглахад амар байдаг
✔️ Аюулгүй мэдрэмж төрүүлдэг
✔️ Сонирхсон зүйлдээ гүн төвлөрдөг
#онцгойхүүхэд
#аутизмтайхүүхэд
#эцэгэхийндэмжлэг

04/05/2026

🧠 Тархи хөгжүүлэх тоглоом

Хүүхдийн тархи тоглоомоор дамжиж хамгийн хурдан хөгждөг!

✔️ Анхаарал төвлөрөл сайжруулна
✔️ Ой тогтоолт нэмэгдүүлнэ
✔️ Сэтгэн бодох чадварыг дэмжинэ
✔️ Гар–нүдний зохицуулалт хөгжүүлнэ

🎲 Өдөрт ердөө 10–15 минут тоглоход хангалттай.

💡 Хүүхэдтэйгээ хамт тоглоорой — хөгжил + дурсамж хоёрыг зэрэг бүтээгээрэй!
#онцгойхүүхэд
#ХүүхдийнХөгжил
#тархихөгжүүлэх

30/04/2026

Ой тогтоолтын тоглоом.

#эцэгэхийндэмжлэг
#онцгойхүүхэд
#ХүүхдийнХөгжил

29/04/2026

Гарын дасгалууд тархинд мөн хүүхдийн хэл ярианд эерэгээр нөлөөлдөг.
#онцгойхүүхэд
#эцэгэхийндэмжлэг
#тархиныфитнесс

Address

Khan Uul District
Ulaanbaatar
17031

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Аутизмыг танихуй posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share