Шинэ Амьдрал анагаах төв

  • Home
  • Шинэ Амьдрал анагаах төв

Шинэ Амьдрал анагаах төв • Сэргээн засах эмчилгээ
• Lifestyle эмчилгээ
• Эмчилгээний иог, дасгал

24/08/2026

💥Өвдөг өвдөөд байгаа хүмүүст зориулав 👇

🤝Надад бас үзүүлж болно 👩‍⚕️

#урьдчилансэргийлэлт #үенийөвдөлт #амьдралынхэвмаяг #Дасгал #өвдөг #өвдөгнийөвдөлт

07/07/2026

😳🥲өглөө сэрэхэд л #өвдөг өвдөж, хөшиж сэрдэг бол үүнийг хийгээрэй 👇👇👇

#өвдөгнийөвдөлт #өвдөг #урьдчилансэргийлэлт #үенийөвдөлт #амьдралынхэвмаяг #Дасгал 🇲🇳

06/07/2026

🚨 Мөр, хүзүү өвдөх болгондоо зөвхөн сунгалт хийдэг үү? Тэгвэл эдгээр хүчний дасгалыг 30сек-ээр хийгээд үзээрэй 👇

😮 Сунгалт хийсний дараа хэсэг хугацаанд гайгүй болдог ч удалгүй дахиад өвддөг үү?

✅ Учир нь асуудал зөвхөн “чангарсан булчин” биш, 💡 Удаан суух, компьютер дээр ажиллах, утас удаан ашиглах үед мөр, хүзүүний тогтвортой байдлыг хангадаг булчингууд аажмаар сулран, хурдан ядардаг.
Ингэснээр бусад булчингууд хэт ачаалал авч, хөшиж өвдөх нь элбэг.

💪 Тиймээс хүчний дасгал нь:
✅ Мөр, хүзүүний булчинг бэхжүүлнэ.
✅ Зөв байрлалыг удаан хадгалахад тусална.
✅ Булчингийн тэсвэрийг сайжруулна.
✅ Өвдөлт дахин давтагдах эрсдэлийг бууруулахад дэмжлэг үзүүлнэ.

✨ Хамгийн үр дүнтэй дасгалууд бол сунгалт болон хүчний дасгалыг зөв хослуулан хийх юм.

💬 Та мөр, хүзүүгээ өвдөхөөр ихэвчлэн юу хийдэг вэ? Коммент бичээрэй.

#хүзүү #урьдчилансэргийлэлт #эмчилгээнийиог #үенийөвдөлт #амьдралынхэвмаяг #Дасгал

04/07/2026

🚶‍♂️ Түнх хөшсөн бол ачааллыг нь нурууны үе л нөхөж ажилладаг! Тэгээд л түнх, нуруу, өвдөг нэгэндээ холбоотой байдаг 🤝

🏥 Та нуруу өвдөж байна гэж боддог ч асуудал нь түнхний хөдөлгөөнөөс эхэлсэн байх боломжтой. 🤔

Түнхний үеээр хангалттай нугалж, тэнийх, эргэж чадахгүй үед бие хөдөлгөөнөө нөхөхийн тулд бүсэлхийн нурууг хэт их ажиллуулдаг.

Ингэснээр:
❌ Нуруунд илүүдэл ачаалал үүснэ
❌ Алхалт, суух, босох хөдөлгөөн өөрчлөгдөнө
❌ Бүсэлхийн өвдөлт даамжирч болзошгүй

🎯 Заримдаа нурууг эмчлэх хамгийн зөв эхлэл нь нуруу биш, харин түнхний хөдөлгөөнийг сэргээх байдаг.

✅Дасгалаа өөртөө хурд эрчмийг тохируулан 10-12 удаа хийж хэвшээрэй

💬 Та удаан суусны дараа түнх эсвэл нуруу тань илүү их хөшдөг үү? Сэтгэгдэл дээр хуваалцаарай. 👇

#түнхний #нурууныөвдөлт #урьдчилансэргийлэлт #эмчилгээнийиог #үенийөвдөлт #амьдралынхэвмаяг #Дасгал 🇲🇳

03/07/2026

🚨 Нурууны өвдөлт нь… хэвлийн булчин сул байгаатай холбоотой байж магадгүй шүү !

“Нуруу өвдөхөөр нуруугаа л эмчлэх хэрэгтэй” гэж олон хүн боддог.

Гэхдээ үнэндээ нурууг тогтвортой барьж байдаг хамгийн чухал булчингийн нэг бол хэвлийн гүн булчин юм. 💪 тиймээс л эмч нар дасгал хий гэдэг. 👇

Хэвлийн булчин сулрах үед:
❌ Нуруунд ирэх ачаалал нэмэгдэнэ
❌ Бүсэлхий аарцгийн тогтвортой байдал алдагдана
❌ Өдөр тутмын энгийн хөдөлгөөнд хүртэл өвдөлт үүсгэж болно

✨ Харин зөв хэвлийн дасгалууд:
✅ Нурууг дэмжинэ
✅ Өвдөлтийг бууруулахад тусална
✅ Дахин өвдөх эрсдэлийг багасгана
✅ Биеийн зөв байрлалыг сайжруулна

⚠️ Эдгээр дасгалаа өөртөө хурд эрчмээ тохируулан, 10-12 тоогоор хийж эхлэн аажмаар тоогоо нэмээрэй

💬 Танд нуруу өвдөх үед хамгийн хэцүү байдаг хөдөлгөөн юу вэ? Коммент дээр бичээрэй

#нурууныөвдөлт #нуруу #хэвлийн . #урьдчилансэргийлэлт #амьдралынхэвмаяг #Дасгал 🇲🇳

02/07/2026

📚 Нас ахихын хэрээр булчингийн хүч буурч, харааны талбай багасаж, мэдрэлийн хариу үйлдэл удааширдаг тул унах эрсдэл нэмэгддэг.

⚠️ Ялангуяа 50-аас дээш насанд уналтын улмаас:
🦴 Ташаа, бугуй, нурууны хугарал
🚑 Эмнэлэгт хэвтэх
🚶‍♀️ Хөдөлгөөн хязгаарлагдах
😔 Өөртөө итгэх итгэл буурах
🥲Бусдаас өөрийгөө тусгаарлах зэрэг үр дагавар үүсэх боломжтой.

Тиймээс тэнцвэрийн дасгал тогтмол хийх нь:
✅ Унах эрсдэлийг бууруулна
✅ Булчин болон үений үйл ажиллагааг сайжруулна
✅ Алхалт, зогсолтыг тогтвортой болгоно
✅ Өдөр тутмын үйлдлийг өөртөө итгэлтэй хийхэд тусална
✅ Бие даан амьдрах чадварыг урт хугацаанд хадгална

⏰ Өдөрт ердөө 10–15 минутын тэнцвэрийн дасгал ч таны эрүүл мэндэд том хөрөнгө оруулалт болдог.

#урьдчилансэргийлэлт #үенийөвдөлт #амьдралынхэвмаяг #эмчилгээнийиог #Дасгал

🎉2026 оны Амьдралын хэв маягийн анагаах ухааны долоо хоногийн 2 дахь өдөр 🎉🥦🍎🥑🌾Ургамлын гаралтай хүнс болох ногоо, жимс,...
20/05/2026

🎉2026 оны Амьдралын хэв маягийн анагаах ухааны долоо хоногийн 2 дахь өдөр 🎉

🥦🍎🥑🌾Ургамлын гаралтай хүнс болох ногоо, жимс, шош, бүхэл үр тариаг хоолондоо хэрэглэх нь архаг өвчний тавилан, эмчилгээний үр дүнг сайжруулах, шинж тэмдэгийг бууруулах, биеийн ерөнхий эрүүл мэндэд олон талын ач холбогдолтой юм шүү.

🤗 Багахан хэмжээний өөрчлөлт, тууштай байдал нь цаг хугацааны явцад таны эрүүл мэндэд мэдэгдэхүйц үр дүнг авчирна.

👉 Та юуг, хэр хэмжээгээр, хэзээ өөрчлөхийг хүсч байна вэ? Үүнийгээ бодитой, хийж болохуйц байлга.

🫰 Эрүүл мэндээ дэмжих эрүүл зуршлыг бий болгоё.

👍 Амьдралын хэв маягаас үүдэлтэй архаг өвчингүүд болох даралт ихсэлт, таргалалт, чихрийн шижин, хавдар, холестрины хэмжээ их байх зэрэг өгүүлэмжтэй бол та бидний өгч буй дараах зөвлөмжийг хэрэгжүүлээрэй.




😇👉Амьдралын хэв маягийн анагаах ухааны долоо хоног жил бүрийн 5-р сарын 17-23-ны хооронд зохион байгуулагддаг.  🤗🫰2026 о...
19/05/2026

😇👉Амьдралын хэв маягийн анагаах ухааны долоо хоног жил бүрийн 5-р сарын 17-23-ны хооронд зохион байгуулагддаг.
🤗🫰2026 оны Амьдралын хэв маягийн анагаах ухааны долоо хоногийг 5-р сарын 17-23-ны хооронд олон улсад тэмдэглэн өнгөрүүлж байна.

🎉 🎉Амьдралын хэв маягийн анагаах ухааны долоо хоногийн 1 дэх өдөр!

Амьдралын хэв маягийн анагаах ухаан яагаад чухал вэ ?

Амьдралын хэв маягийн анагаах ухааны нь оновчтой хоол тэжээл, дасгал хөдөлгөөн, чанартай нойр, хорт зуршил, эерэг сэтгэлзүй, стресс менежментийн эрүүл дадал зуршилаар архаг өвчний үндсэн шалтгааныг эмчилж, шийдвэрлэх замаар архаг өвчнөөс урьдчилан сэргийлэх, архаг өвчнийг эмчлэх цаашлаад эдгээхэд тусалдаг нотолгоонд суурилсан анагаах ухааны салбар юм.

😇Хамтдаа байгаарай 🤗






Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Шинэ Амьдрал анагаах төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Want your practice to be the top-listed Clinic?

Share