Солонгон Рейкийн засалч Отгонбаяр/ Rainbow Reiki healing with Otgonbayar

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Солонгон Рейкийн засалч Отгонбаяр/ Rainbow Reiki healing with Otgonbayar

Солонгон Рейкийн засалч Отгонбаяр/ Rainbow Reiki healing with Otgonbayar Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Солонгон Рейкийн засалч Отгонбаяр/ Rainbow Reiki healing with Otgonbayar, Meditation Center, Ulaanbaatar, Ulaanbaatar.

📚Мэдлэгт дусал нэмэр буландаа. 🏞🎶Байгалийн давтамж буюу 432 герцийн талаар мэдээлэл оруулж байна.
16/01/2025

📚Мэдлэгт дусал нэмэр буландаа.

🏞🎶Байгалийн давтамж буюу 432 герцийн талаар мэдээлэл оруулж байна.

15/01/2025

👩‍💻Өндөр хэлбэлзэл нь бидний биеийн болон оюуны дархлааг нэмэгдүүлдэг.
🌵Хэрвээ та өөрийгөө бага давтамжтай байна гэж бодож байвал ядаргаа, айдас, стресс, уур хилэн, үзэн ядалтууд зэрэг нь хамгийн анхдагч шалтгаан нь байж болдог.
📚Тэгэхлээр өндөр хэлбэлзэхийн тулд аливаа цахим болон бусад мэдээ мэдээлэл байнга үзэхгүй байх нь зүйтэй гэсэн судалгааг олон улсын судлаачид санал нэгтэйгээр гаргасан байна.
🤾Ингэснээр та давтамжаа доош унагахгүй, дархлааны системээ доголдуулахгүй байх боломжтой.
🧏Биднийг хэлбэлзэлээ өндөр байлгахад юу туслах вэ?
💗Хайрлах, 😆инээх, 🙏талархах, 🤸‍♀️🤸‍♂️хөгжилдөх, 👩‍🎨зураг зурах, дуу дуулах, 💃бүжиглэх, 🧘‍♂️бясалгах, 🕺биеийн хөдөлгөөнт дасгалаар хичээллэх, 🚶‍♀️наранд алхах, 🚵байгальд амрах, хамтдаа гэр бүлээрээ👨‍👩‍👧‍👦, найзуудаараа👭, бүлгээрээ🧑‍🤝‍🧑 гэх мэт хамтын бүтээлүүд хийх, хамтдаа тоглох мөн байгалийн жимс самар, хүнсний ногоо зэрэг эрүүл органик хоол хүнсийг зөв технологийн дагуу боловсруулж идэх нь бидний физик биеийн давтамжийг дээшлүүлж байдаг.
Тэгэхлээр бүгдээрээ илүү ихээр хамтдаа дуулж, инээж, хайрлаж, бясалгаж, тоглож, амьдарцгаая.🥰💛🙆

Г.Отгонбаяр
2025.1.15

Өнөөдөр хамгийн энгийн аргуудаар орчны болон өөрийнхөө энергийг өсгөх аргуудаас хуваалцъя. ❄️Хивс болон шалан дээрээ дав...
14/01/2025

Өнөөдөр хамгийн энгийн аргуудаар орчны болон өөрийнхөө энергийг өсгөх аргуудаас хуваалцъя.
❄️Хивс болон шалан дээрээ давс цацах:
Байгалийн аргаар олборлосон хоолны давсаа (жамц давс) хивсэн дээрээ цацаад цаг орчмын дараа соруулж авах хэрэгтэй. Би бол яг унтахдаа цацаад өглөө соруулж авдаг. Дунд зэргийн 30м кв өрөөнд 5,6 хоолны халбага байхад хангалттай. Давсны талстуудад эрчмийг хувиргах байгалаас тогтсон чадвар бий. Гадарга дээрх мэдээллийг арилгана. Би бол одоо Badamin Brand Group Mongolia -г гарсанаас хойш энергийн давсыг нь хэрэглэдэг болсон. Давсны орц найрлагатай бүх төрлийн бүтээгдэхүүн байдаг. Өмнө нь далайн давс жамц давс гималайн давс хэрэглэдэг байсан.
☄️Хог новшоо гарга:
Хэрэгцээгүй болсон хог новшоо гаргаж хая, цэвэрлэ. Учир нь сөрөг эрчим эд зүйлд наалдаж тэр орчиндоо хадгалагдан үлддэг. Тиймээс амьдрах орчноо цэгцтэй, цэвэр цэмцгэр байлга.
🥁Чанга дуу чимээ: Чанга дуу чимээ эрчмийн хэв маяг бүтцийг өөрчилж сарниадаг бол хонхны жингэнэх дуугаар таагүй эрчмийг үргээдэг. Тиймээс өөрт байгаа хэрэгсэлүүдийг ашиглан энерги давтамжаа нэмэгдүүлээрэй. Уртын дуу, 432герцын байгалийн дуу аялгуунуудыг сонсох гэх мэтээр.
🧘‍♀️Гэртээ бясалга: Бясалгалын байдалд байгаа оюун санаа байх ёстойгоос илүү хүчирхэг болдог тул ямар ч сөрөг эрчмийг эерэг эрчмээр дарангуйлж тэр нь хэдэн цагаар үргэлжилнэ.
🛋Тавилгаа өөрчил: Тавилгуудынхаа байрлалыг өөрчлөх эсвэл сардаа 1 удаа ар тал болон дээд, доод талын тоос шороог арчиж цэвэрлэх. Тавилгын байршлаа дахин дахин өөрчилж байх нь бас муу эрчмийг зайлуулдаг. Залуу байхдаа бараг 7 хоног бүр тавилгаа өөрчилчихдөг байсан.
💪 Ханийгаа ажлаа тараад ороод ирэхэд нь өглөө гарснаасаа өөр өнгийн ханатай эсвэл унтлагын өрөө жижиг өрөөний байрлал тавилгууд солигдох гэх мэтээр гайхшруулж өгдөг байсан шдэ. Ёстой залуу насны эрч хүч л байсан байх даа.😄🤭
🪟Цонхоо угаа. Улаанбаатарт байдаг бол цонхныхоо шилийг нь 7 хоног бүр арчиж цэвэрлэж байгаарай. Цонхоор тусах нарны гэрэл сайн тусахаас гадна цэвэр тунгалаг цонх гэрийн энергийн урсгалыг сайжруулдаг. Мөн цонхны тавцан дээр ургаж байгаа цэцэг ургамалуудад ч нөлөөлдөг.
🌹Амьд ургамал тарих: Ургамал бол өнгө, амьдрал, хүчилтөрөгч бас сайхан эрчим гэх мэт сайхан бүхнийг нэмнэ. Гэхдээ зөвхөн харж хандаж, арчилж тордож, харилцаж байгаа тохиолдолд. Миний гэр бүл, төрөл садан ах дүү нар маань бүгд гэртээ маш гоё цэцэг ургамал тарьцгаадаг. Өнөөдрийн постондоо 80 настай авга эгчийнхээ тарьж ургуулдаг цэцэг ургамлуудын зургаас орууллаа.
🍀Анхилуун үнэрт өвс ургамлаар утах: Гэр орноо, орчноо мөн хэрэглэсэн тавилга, гоёл чимэглэл, эд зүйл гээд шинээр худалдан авсан бараа бүтээгдэхүүн гэртээ авчрахдаа тэдэнд дагалдсан эрчмийг утаж цэвэрлэх хэрэгтэй. Гэр оронд маань сөрөг эрчмүүд бидэнд харагдахгүйгээр гаднаас орж ирж байгаа бүх зүйлээр дамжин орж ирж байдаг. Жишээ нь зүгээр хүнсний дэлгүүр ороод ирэхэд л худалдан авсан хүнс маань тэр дэлгүүрт ирэх хүртлээ олон хүний гар, агуулах саваар дамжсан энерги , дэлгүүрт ирсэн хойноо ч түүнийг өрж, ууталж, зарж байгаа худалдагчийн энерги гээд олон хүний эрчим шингэж байдаг. Тиймээс худалдаж авсан зүйлсийнхээ сав баглаа боодлыг нь арчиж цэвэрлэхээс гадна утаж ариутгаж байгаарай. Би бол хөдөө явах, лагерь дээрээ очихдоо замдаа тааралдсан аргал, хомоолыг аваад түүгээрээ утдаг мөн өдөр бүр гэртээ уугиулж гэрийнхээ энергийг цэвэрлэдэг. Бас гоё тансаг цэцэгсийн үнэр эсвэл тодорхой зорилготойгоор эмчилгээний, алжаал ядаргаа тайлах, эрчмээ нэмэгдүүлэх гээд маш олон зүйлд Young living амин тоснуудыг ууршуулах, түрхэх, цацлага хийх гэх мэтээр олон янзаар хэрэглэдэг.

Г.Отгонбаяр
2025.1.14

Бидний бодол санаа, үг хэллэг, үйлдэл, зорилгоор дамжин дэлхий рүү тусгаж байгаа эрчим/энерги нь бидний мэдэрч буй бодит...
13/01/2025

Бидний бодол санаа, үг хэллэг, үйлдэл, зорилгоор дамжин дэлхий рүү тусгаж байгаа эрчим/энерги нь бидний мэдэрч буй бодит байдлыг хэлбэржүүлдэг. Энэхүү зураг нь кармын болон таталцлын хуулийн гүн гүнзгий үнэнийг харуулсан байна : Бид хайр, эелдэг байдал, эерэг сэтгэлээр үйлдэх үед гоо үзэсгэлэн, элбэг дэлбэг, амар амгалан амьдралыг гоё сайхнаар төлөөлүүлсэн энэ нэгдлийг урин дуудах талаас нь дэлгэрүүлдэг бол эсрэгээр нь үзэн ядалт, сөрөг эсвэл хор хөнөөлтэй санаагаар үйлдэл хийхэд хоосрол, айдас, цөхрөлийг бэлгэдсэн харанхуй, урьдчилан таамаглах талаас нь бодит байдлыг бий болгодог.

Төвд байрлах гэрэлтдэг зүрх нь бидний оршихуйн гол цөмийг төлөөлөх бөгөөд энд энерги анх үүсч, гадагш цацардаг. Энэ энерги нь гэрэл ба харанхуй, бүтээл ба сүйрэл, эв нэгдэл ба самуурал гэсэн амьдралын хоёрдмол байдал руу саадгүй урсдаг. Тал бүр нь бидэнд Сонголт -ын хүч байгааг сануулдаг. Бидний тэтгэх зам нь бидний алхах зам юм.

Энэ бол орчлон ертөнцийн тэнцвэрт байдал, харилцан холбоотой байдлын харагдах дүрслэл бөгөөд бид бол энэ ертөнцөд оруулж ирдэг энергийг бүтээгч, хүлээн авагчийн аль аль нь гэдгийг хүчтэй сануулдаг. Гэрлээ тод цацрааж, шидэт бөгөөд эв найртай/зохиролтой амьдралыг илрэл болгох сайн сайхныг сонгоорой.

@шилжилт

2025.1.13

Хүн бол энергийн эх үүсвэр. Хүний энерги нь хүний биеийн меридианы сувгуудаар урсдаг. Меридианаар урсч байгаа энэхүү эне...
12/01/2025

Хүн бол энергийн эх үүсвэр. Хүний энерги нь хүний биеийн меридианы сувгуудаар урсдаг. Меридианаар урсч байгаа энэхүү энерги нь эсийн түвшиндөө эсийн амьдрах чадвараар илэрдэг. Хүн бүр өөрийн амьдарч байгаа орчин ахуй, дадал зуршил, хүсэл мөрөөдөл гээд олон зүйлээс шалтгаалан янз бүрийн үелзэл давтамжаар чичирхийлдэг. Хүний бие организм нь энергийн орон зай тул энергийн түвшинд тэнцвэрээ алдах нь өвчний үндсэн шалтгаан болдог. Энергийн тэнцвэргүй байдал нь организмыг өөрийн үйл ажиллагаагаа бүрэн гүйцэтгэж чадахгүй болгон өвчинд амархан өртөмтгий болгодог. Хэрвээ энергийн урсгал тэнцвэргүй байвал тодорхой эрхтэнд өвчлөл, өөрчлөлт үүсэх шалтгаан нь болно. Хүн өөрийнхөө энергийн тухай мэдсэнээр өөрөө өөрийгөө өөрчлөх, мөн чанараа ойлгох боломжтой.
Квант физикт бүх зүйлийг энерги, үелзэл долгион гэж авч үздэг. Бид бол тодорхой давтамж дээр чичирхийлэгч/үелзэгч биетүүд юм. Бүх үелзэл долгион мэдрэмжтэй тэнцүү бөгөөд ертөнцөд эерэг, сөрөг гэх чичирхийллийн 2 төрөл байдаг. Ямар нэгэн мэдрэмж эерэг юмуу сөрөг байж болох долгион давтамжийг цацраадаг. Жишээлбэл,
🧏‍♀️ Бодол : Бодол бүр ертөнцөд давтамж гаргадаг бөгөөд энэ давтамж өөрийн эх үүсвэртээ буцаж ирдэг. Тэгэхлээр танд сөрөг бодол, урам хугаралт, уйтгар гуниг, уур хилэн, айдас байгаа тохиолдолд тэд бүгд танд буцаж ирнэ. Тийм ч учраас өөрийн бодлын хэв шинжид анхаарч илүү эерэг бодол хөгжүүлэхэд суралцах хэрэгтэй.
👨‍👩‍👦‍👦Хамт байгаа хүмүүс: Таны эргэн тойрны хүмүүс таны давтамжид шууд нөлөөлдөг. Хэрэв та өөрийгөө жаргалтай, эерэг, шийдмэг хүмүүсээр хүрээлүүлбэл тэр үелзэл долгионд нэвтэрдэг. Хэрэв өөрийгөө гомдоллогч, хов жив яригч, гутранги хүмүүсээр хүрээлүүлж байгаа бол тэд таны давтамжыг бууруулж байдаг.
🎶Хөгжим : Дуу хөгжим бол маш хүчирхэг давтамж. Таны сонсож байгаа дуу хөгжмийн үг болон аялгуу нь таны давтамжийг дээшлүүлнэ эсвэл бууруулна.
🏡Ахуй : Таны ажил, гэр орон бол таны үелзлийн давтамжид бас нөлөөлдөг. Бидний ажиллаж амьдарч байгаа орчин эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр бол бидний давтамж өндөр байна. Ажил амьдрал нь өөдрөг бүтэмжтэй , эрүүл цовоо сэргэлэн хүмүүсийн орчин ахуй цэвцр цэмцгэр байдаг. Та бүхэн орчин тойрныхноо ажиглаарай. Хэрэв бохир заваан, эмх цэгцгүй бол давтамж доогуур байх учраас та болон таны гэр бүл өвчлөмтгий, азгүй , ажил төрөл бүтэмжгүй, ахуй амьдрал урагшгүй байна.
🫢Үг: Таны амнаас гарч байгаа үг болгон физик бие махбодын тань үелзлийн давтамжид шууд нөлөөлнө. Хэлбэлзлээ өндөр хадгалахын тулд үргэлж эерэг сайхан үгнүүдийг хэлж, бусдын талаар гомдоллож, муу ярьдаг зуршлуудаас салаарай.
🙆Талархал: Талархал таны үелзэх давтамжид эерэгээр нөлөөлдөг. Талархал таны амьдралд эерэг, сайхан зүйлстэй тохиолдох үүд хаалгыг нээх болно.
🛜Орчин. Таны ихэнх цагаа өнгөрөөдөг ажил, сургууль, гэр тань хэрвээ цахилгаан болон богино долгион дамжуулдаг шугамууд мөн антенуудтай ойрхон, эсвэл газарзүйн эмгэг бүсэд байдаг бол таны давтамжид шууд сөргөөр нөлөөлж таны энергийг унагаах болно.

Г.Отгонбаяр
2025.1.12

Хүний бие олон бодисоос бүтдэг.Үндсэндээ хүний биеийн 70% ус. Ус нь мөн молекулаас тогтдог бөгөөд олон тооны эерэг болон...
11/01/2025

Хүний бие олон бодисоос бүтдэг.
Үндсэндээ хүний биеийн 70% ус. Ус нь мөн молекулаас тогтдог бөгөөд олон тооны эерэг болон сөрөг цэнэгтэй металууд болон бусад бодисуудыг агуулж байдаг. Тухайлбал, их бага хэмжээний эрдэс давсууд, цайр, калий маргенц зэрэг. Эдгээр бодисуудын уусмалаас хүний биед хэдий сул ч цахилгаан гүйдэл үүсдэг. Үүнийг бид орчин үед олон төрлийн багаж техникүүдээр хэмждэг болсон.
Энерги орчлон ертөнцөд босоо шугамаар оршдог бол дэлхий дээр маань үелзсэн цахилгаан гүйдэл хэлбэрээр оршдог. Энэ нь энергийн талаар мэддэггүй түүнд ач холбогдол өгдөггүй хүнд энгийн оршин байдаг хэлбэрээрээ л үйлчилдэг. Харин энерги түүнд анхаарлаа хандуулж, тэдгээрийн үйлчлэлийг мэддэг ойлгодог болсон цагаас эхлэн энергийн үйлчлэл физик биед нөлөөлж эхэлдэг. Энэхүү энергийн үйлчлэл физик биеийг бүхэлд нь тэтгэх замаар үйлчилдэг. Яг үүнийг ойлгохын тулд би физик, хими, хүний биеийн анатоми физилоги, далд ухамсар энерги гээд тус тусад нь судалсан зүйлсээ нэгтгэж ойлгож чадсан юм.

Г.Отгонбаяр
2025.1.11

Хүн бүхэнд ашиглахыг хүсвэл маш их дотоод хүч байдаг. Энэ бол энерги юм. Энерги гэдэг нь орчлон ертөнцөд орших бүх зүйл ...
10/01/2025

Хүн бүхэнд ашиглахыг хүсвэл маш их дотоод хүч байдаг. Энэ бол энерги юм. Энерги гэдэг нь орчлон ертөнцөд орших бүх зүйл юм.
Бүх зүйл гэдэгт гариг эрхэс, байгаль дэлхий, бүхий л физик болон хий биетэй амьд оршнолуудаас эхлээд дэвтэр ном гээд бүх зүйл багтана.
Энерги бол бүх зүйлийн оршин байх орон зайн тэжээл бөгөөд бидний түгээмэл ойлголтоор зөвхөн “амьд хөдөлдөг” зүйлд байдаггүй.
Жишээлбэл, би цаасан дээр ямар нэгэн дүрс зурлаа гэж бодъё. Энэ дүрснээс миний тухайн үеийн сэтгэл хөдлөл, орчны нөлөөлөл, тухайн цаасыг үйлдвэрлэсэн өнгө ба материал, тухайн зурсан дүрснээс ялгарах өнгө болон уг дүрснээс ч мөн энерги ялгарч байдаг.
Энэ бүхэн энергийн хуулиар хөдлөн харилцан солилцож, хоорондоо харилцан үйлчлэлцдэг.
Энерги гэдэг бол эрчилсэн шугамтай ба зөв эргэлттэй таталцал юм.
Энерги нь нэг төлөвөөс нөгөө төлөвт хувирах бөгөөд харин хэзээ ч шинээр үүсч мөн устаж үгүй болдоггүй.
Энэ юу гэсэн үг вэ гэвэл энергийн чөлөөт оролт гаралт, тэлэлт агшилт нь бидний амьдралд ямарч цаг хугацаа, орон зай, оршихуйд байсан байнга тасралтгүйгээр явагдаж бид энергийг чөлөөтэй хүртэж, шингээж, шилжүүлж, үйлдвэрлэж байдаг.
Хэрвээ бид өөрсдийгөө сайн ажиглавал хүн гэдэг бодьгал маань хурдтай эргэлдэж байгаа тоо томшгүй олон молекулын нийлбэр юм. Энэхүү молекулуудын хөдөлгөөн нь цахилгаан энергийн нэг хэлбэрийг үүсгэж, Дээд Би-гээр дамжиж ирдэг цахилгаантай холбогдон бидний мэдэх амьдралыг бий болгодог.
Нэгч молекул, нэг ч хүн нэг ч ертөнц бусад ертөнц, хүн, молекулаас ангид оршин тогтнож чадахгүй. Оршихуй салангид үргэлжлэх буюу салангид оршин тогтнох боломжгүй.

Г. Отгонбаяр.
Улаанбаатар, 2025.1.10

Сайн байцгаана уу.🤗Хэсэг хугацаанд завсарласны дараа дахин пэйжээ хөтлөхөөр шийдлээ. Энд би байгалийн оршин тогтоц, энер...
09/01/2025

Сайн байцгаана уу.🤗
Хэсэг хугацаанд завсарласны дараа дахин пэйжээ хөтлөхөөр шийдлээ. Энд би байгалийн оршин тогтоц, энерги мэдээлэл, ухамсар мөн чанар, бясалгал, дасгал хөдөлгөөн ба эрүүл идэвхитэй амьдрал, бодол таталцал, давтамж болон соронзон орон зэрэг сэдвүүдээр 30 гаруй жилийн туршид өөрийнхөө ахин дахин уншиж судлаж, олон давталттай хийж мэдэрч ухаарсан дадлага туршлага, арга ухаанаасаа Та бүхэндээ хуваалцах болноо.🙌👩‍💻

Г. Отгонбаяр
Улаанбаатар, 2025.1.9

2025 он бол зүгээр нэг жил биш. Энэ бол хүсэл мөрөөдөл, зориг, зорилгоороо зураг зурахыг тань хүлээж буй зургийн хоосон ...
08/01/2025

2025 он бол зүгээр нэг жил биш. Энэ бол хүсэл мөрөөдөл, зориг, зорилгоороо зураг зурахыг тань хүлээж буй зургийн хоосон хавтан юм. Шинэ эхлэлүүд нь өөрийнхөө төсөөлж байсан хувилбартаа орох, түүхээ шинээр бичих боломж болон ид шидийг барьж байна. Дахин эхлэхээс айх айдсаас сал. 2025 оны Нар мандалт бүр дахин оролдох, өсч хөгжих, хайрлах, утга учиртай зүйлс бүтээх урилга юм. Энэ жил ямар байх байсан гэдгээс илүүтэй ямар байж болох вэ гэдэг дээр төвлөрөөрэй. Үйл явцад итгэ, өөртөө итгэ, зоригтойгоор урагшлаарай. Таны ирээдүй таны өнгөрснөөр хязгаарлагдахгүй, харин шинээр эхлэх хүсэл зорилгоор тань тодорхойлогдоно.
@шилжилт

10/05/2023

Таны амьдралд байдаг 3 төрлийн хүмүүс

1. Навч хүмүүс: Эдгээр нь таны амьдралд нэг л улирлын турш ирдэг хүмүүс юм. Тэд сул учир тэднээс хамаарч болохгүй. Тэд зөвхөн хүссэн зүйлээ авахын тулд ирэх бөгөөд тэдгээр хүмүүст болгоомжтой хандах хэрэгтэй. Учир нь бүх зүйл зүгээр үед таныг хайрлах боловч салхи ирвэл таныг орхиод явах болно.

2. Мөчир хүмүүс: Тэд барьцтай боловч тэдэнд бас л болгоомжтой хандах хэрэгтэй. Тэд амьдрал хүнд болж ирэхэд хугарах бөгөөд хэт хүнд жинг дааж чадахгүй. Тэд тантай хэд хэдэн улиралд хамт үлдэж болох ч хэцүү болох үед яваад өгөх болно.

3. Үндэс хүмүүс: Тэд маш чухал хүмүүс, учир нь тэд харагдахын тулд юм хийдэггүй. Тэд таныг хүнд бэрх цаг үеийг даван туулахад тусалж дэмжин, таныг усалж тэтгэх бөгөөд таны байр сууринаас болж хөдөлж ганхахгүй таныг байгаагаар нь хайрладаг хүмүүс юм. Тантай таарсан бүх хүмүүс эсвэл найз нөхөд бүр тантай үлдэхгүй. Зөвхөн үндэс төрлийн хүмүүс л ямар улирал байхаас үл шалтгаалан үлдэх болно.
Орчуулсан: Д.Энхжаргал

06/05/2023

Долоон Ариун сургаал буюу Долоон өвгөдийн сургаал

Энэ нь Хойд Америкийн анхдагч үндэстнүүдийн үеэс үед уламжлагдан ирсэн сургаалын багц юм. Эдгээр сургаалууд утга учиртай, сэтгэл хангалуун амьдрах үндсэн зарчмууд бөгөөд хүн төрөлхтөн, байгаль, тэнгэр хоорондын зохицолтой харилцааг хадгалахад нэн чухал юм.

Долоон ариун сургаал :

1. Мэргэн ухаан гэдэг нь биднийг эерэг өсөлт, хөгжлийн замд хөтлөх ухаалаг сонголтуудыг агуулдаг. Мэргэн ухаанд хүрэхийн тулд хүн туршлагаас суралцаж, ахмадуудаас мэдлэг хайж, алдаагаа сонсож, суралцах ёстой.
2. Хайр гэдэг нь өөрийгөө болон бусдыг болзолгүй хайрлаж, энэрэн нигүүлсэж, эелдэг байхын чухлыг онцолдог. Энэ нь хайрыг ямар ч хүлээлтгүй, ямар ч болзолгүй, чөлөөтэй өгч, хүлээж авахыг бидэнд сургадаг.
3. Хүндлэл нь өөрийгөө болон бусдыг, мөн байгаль дэлхийгээ хүндэтгэхийн чухлыг захьдаг. Хүндэтгэл гэдэг нь амьд бүхний үнэ цэнэ, оршихуйг хүлээн зөвшөөрч, бие биедээ эелдэг, хүндэтгэлтэй, найрсаг хандах явдал юм.
4. Эр зориг нь зориг зүрх, тэсвэр хатуужил, зан чанарын хүчийг агуулдаг. Эр зориг нь айдастайгаа нүүр тулж, саад бэрхшээлийг даван туулж, өөрсдийнхөө хязгаарт тулж, зөв зүйлийн төлөө тэмцэх урам зориг өгдөг.
5. Шударга байдал нь бусадтай харилцахдаа шударга, итгэлтэй, үнэнч байхын чухлыг чухалчилдаг. Шударга байдал нь итгэлцэл, үнэнч, шударга байдлыг дэмждэг бөгөөд энэ нь бидэнд утга учиртай, тогтвортой харилцааг бий болгох боломж олгодог.
6. Даруу байдал гэдэг нь бид бүхэн эрх тэгш, харилцан уялдаатайг хүлээн зөвшөөрч, амьдралд даруу төлөв, алдаа мадаггүй, зөв хандах хандлага юм. Даруу байдал нь бусдад үйлчлэн, аз дутсан хүмүүсийг энэрэн нигүүлсч, дэлхийд эерэг нөлөө үзүүлэхээр эрмэлзэхэд урам зориг өгдөг.
7. Үнэн гэдэг нь бидний оршин тогтнох бодит байдал, дэлхий дээрх бидний байр суурийг ойлгож, хүлээн зөвшөөрөх явдал юм. Энэ нь биднийг мэдлэгийг эрэлхийлж, нээлттэй сэтгэлгээтэй байж, өөрсдийн таамаглал, итгэл үнэмшилд эргэлзэхэд хүргэдэг.

Эдгээр сургаал бүр нь даруу байдал, хүндэтгэл, хайранд төвлөрсөн оюун санаа, бие махбодь, сүнслэг амьдралд цогц хандлагыг бий болгох зорилготой хамтдаа ажилладаг, салшгүй бүхэл юм.
@Шилжилт

Address

Ulaanbaatar
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Солонгон Рейкийн засалч Отгонбаяр/ Rainbow Reiki healing with Otgonbayar posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Солонгон Рейкийн засалч Отгонбаяр/ Rainbow Reiki healing with Otgonbayar:

Shortcuts

Share