Мэс заслын эмч Чука

Мэс заслын эмч Чука Мэс заслын эмчийн мэргэжлийн мэдээлэл, зөвлөгөө

24/06/2026

📍"Бөөрөлзгөнийн чанамал шиг баас" (Currant Jelly Stools) ЯАГААД аюултай вэ?

⚠️ ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!
Гэдэс чихэлдэн түгжрэх аюултай шинж (intussusception)

6 сараас 3 насны хүүхэд тань гэнэт шалтгаангүй чарлаж уйлаад, хөлөө хэвлий рүүгээ татаж байвал энэ нь яаралтай мэс заслын өвчин (гэдэс чихэлдэх түгжрэл) байж болзошгүй!

📍Илрэх 3 гол шинж тэмдэг:
1. Үе үе гэнэт хүчтэй уйлах: 15–20 минутын зайтай гэнэт чарлаж уйлаад, өвдөлт намдахаар зүгээр тоглодог.
2. Олон удаа бөөлжих: Эхэндээ идсэн зүйлээрээ, яваандаа ногоон туяатай цөсөөр бөөлжнө.
3. Бөөрөлзгөнийн чанамал шиг баах: Баас нь цусархаг, салсттай буюу яг бөөрөлзгөнийн жимсний чанамал шиг харагдана (Энэ нь маш аюултай үе шат!).

❌ Дур мэдэн өвчин намдаах болон гэдэсний эм өгч хугацаа алдан, хүлээж болохгүй!

💡 АВАХ АРГА ХЭМЖЭЭ:
Дээрх шинжүүд илэрвэл цаг алдалгүй ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ЭМЧИД шууд хандаарай! Цаг хугацаа алдах тусам хүүхдийн амь насанд аюултай!!!

#ХүүхдийнЭрүүлМэнд #ГэдэснийТүгжрэл #ЯаралтайТусламж

21/06/2026
21/06/2026

🌱ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ТӨЛӨӨ ХАМТДАА САНАЯ 👼👩‍🍼👩‍❤️‍👨

📍Бага насны хүүхэд эрүүл өсөж, зөв хөгжиж байвал гүйж тоглож, юм бүхнийг сонирхож, ах эгч нараа дуурайх дуртай байдаг. Энэ бол тэдний хэвийн хөгжил юм.
- Харин энэ үед унах, бүдрэх, бэртэх эрсдэл их байдаг тул хүүхдээ анхааралтай харж, аюулгүй орчин бүрдүүлж өгөөрэй.

💡Мөн хүүхдээ:
❌ “Тариа тарина шүү”
❌ “Эмч загнана шүү”
❌ “Эмчид хэлнэ шүү” гэж битгий айлгаарай.

Ингэснээр хүүхэд эмч, эмнэлгээс айж, хэрэгтэй үедээ үзүүлэхээс татгалзах хандлагатай болдог.

👩‍⚕️ Эмч ах, эгч нар нь айлгадаг хүн биш. Тэд хүүхдийг эрүүл, хүчтэй байхад нь тусалдаг. Хэрвээ чи өвдвөл эмч чамайг үзээд хурдан эдгэхэд тусална. ЭМЧ бол хүүхдүүдийн болоод чиний САЙН НАЙЗ юм... гэж хүүхдүүдэд маань хэлж өгөөрэй аав ээжүүдээ! ❤️

16/06/2026

📍 ХҮҮХДИЙН ТОГЛООМ ДАХЬ НУУГДМАЛ АЮУЛ! 💣💥

Аав ээжүүд ээ! Таны хүүхдийн тоглоомын хайрцагт яг ийм соронзонтой тоглоом байгаа юм биш биз?
Эдгээр соронзон тоглоомууд хүүхдийг тоглож байх явцад санамсаргүй гэмтэж, элэгдэн эвдэрч, доторх жижиг соронз нь сугарч ил гардаг. Хүүхэд үүнийг санамсаргүй, мэдэлгүй залгих маш том эрсдэлтэй!
⚠️ Хоёр болон түүнээс дээш соронз залгивал, тэдгээр нь гэдсэн дотор бие биенээ татаж, гэдэсний ханыг хавчин наалдуулдаг. Үүнээс болж гэдэс ТҮГЖРЭХ, бүр ЦООРОХ аюултай бөгөөд яаралтай МЭС ЗАСАЛД орохоос өөр аргагүй болдог юм шүү! Тийм учраас тоглоом авахдаа хүүхдийнхээ насыг заавал анхаарч, аюулгүй байдлыг шалгаарай.

Address

Ulaanbaatar
11000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Мэс заслын эмч Чука posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category