25/07/2026
🩺 Түрүү булчирхайн ҮРЭВСЭЛ үү, эсвэл ЧУЛУУ юу?
Эдгээрийг хүмүүс ихэвчлэн адилхан өвчин гэж ойлгодог. Гэвч үнэндээ хоёр өөр эмгэг юм.
🔥 Түрүү булчирхайн ҮРЭВСЭЛ
✔️ Түрүү булчирхайн эд үрэвссэн байдаг.
✔️ Шээх үед хорсох, ойр ойрхон шээх
✔️ Аарцаг, хуян орчмоор өвдөх
✔️ Үрийн шингэн гарахад өвдөх
✔️ Зарим тохиолдолд халуурах
➡️ Эмчилгээ шаардлагатай.
🪨 Түрүү булчирхайн ЧУЛУУ
✔️ Түрүү булчирхайн сувгийн дотор кальци хуримтлагдан чулуу үүсдэг.
✔️ Ихэнхдээ ямар ч зовиургүй.
✔️ ЭХО шинжилгээгээр санамсаргүй илрэх нь элбэг.
✔️ Дан чулуу нь үргэлж эмчилгээ шаарддаггүй.
➡️ Харин архаг үрэвсэлтэй хавсарсан бол зовиур үүсгэж болно.
❓ Чулуу яагаад үүсдэг вэ?
Ихэнхдээ удаан үргэлжилсэн архаг үрэвслийн дараа дараах байдлаар үүсдэг.
Шээсний рефлюкс → Архаг үрэвсэл → Шүүрэл бөглөрөх → Corpora amylacea үүсэх → Кальцижих → Түрүү булчирхайн чулуу
⚠️ Хамгийн чухал нь
ЭХО-д чулуу харагдсан = заавал таны өвдөлтийн шалтгаан гэсэн үг биш.
Эмчилгээ хийх эсэхийг зөвхөн:
Таны зовиур
Эмчийн үзлэг
Шээс болон шаардлагатай шинжилгээ
ЭХО-ийн хариуг хамтатган үнэлсний дараа шийддэг.