Dr. Анхтуяа/Хүүхдийн эмч, Хүүхдийн Мэдрэлийн эмч/

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Dr. Анхтуяа/Хүүхдийн эмч, Хүүхдийн Мэдрэлийн эмч/

Dr. Анхтуяа/Хүүхдийн эмч, Хүүхдийн Мэдрэлийн эмч/ 🩺Хүүхдийн эмч,Хүүхдийн мэдрэлийн эмч
Хүүхдийн үзлэг, зөвлөгөө
Хаяг:Улаанбаатар хот
Цаг авах бол Messenger эсвэл
📞88092014

2021.08.28нд 2 охиноо өлгийдөн аваад шинэхэн ээж, нэгийг нь хөхүүлээд, нэгийг нь хуурайлаад, хоёрын хоёр хүүхэд агааргүй...
30/08/2026

2021.08.28нд 2 охиноо өлгийдөн аваад шинэхэн ээж, нэгийг нь хөхүүлээд, нэгийг нь хуурайлаад, хоёрын хоёр хүүхэд агааргүйднэ гээд төлбөртэй өрөөнд орсоныг хэлэх үү?
Ковидын цаг үе учраас өрөөнд гаднаас хүн оруулахгүй.
Өрөөндөө уртаасаа, өргөөшөө гурвуулаа байсан үе саяхан боловч аль хэдийн 5н жилийг ардаа орхиж охид минь 5нас хүрлээ.
Гэрээс ирсэн цайгаа ууж, хоолоо идэж амжихгүй байсан ч охидоо хөхөөрөө хооллоно гэсэн итгэл найдвар бол байсан.
Энэхүү итгэлээрээ охиддоо сооск ч хөхүүлээгүй хөхөө нэг нэгээр нь хөхүүлээд хөхөөр амжилттай хооллосон байдаг юм.
Гол санаа нь пэйжээрээ дамжуулан нярайн асаргаа, хооллолттой холбоотой Хүүхдийн эмчийн зөвлөгөө өгөх юм. Таньд нярай болон бага насны хүүхдийн асаргаа сувилгаа, хооллолтын талаар асуух зүйл байвал асуугаарай.
Эмч нь таньд дуртайяа зөвлөх болно оо.
Үрс бүхэн эрүүл өсөж, торниж, гэр бүл бүхэн бяцхан үрсийн үймүүлэх шуугиан, цангинах инээдэнд хайр дүүрэн байх болтугай.
2026.08.28

Зав гаргаж, заавал сонсоорой.
27/08/2026

Зав гаргаж, заавал сонсоорой.

Энэ удаагийн дугаараар таргалалт, жингийн менежмент, тураах бэлдмэл...

Хичээл сургууль эхлэх гэж буйтай холбогдуулан:9н сарын Өглөөний цайны меню гаргалаа. Хүүхдийн эрүүл өсөж торних болон ам...
26/08/2026

Хичээл сургууль эхлэх гэж буйтай холбогдуулан:
9н сарын Өглөөний цайны меню гаргалаа.
Хүүхдийн эрүүл өсөж торних болон амжилттай суралцахад:
Өглөөний цай маш чухал.
Тиймээс хүүхдүүдээ өглөөний цайг нь уулгаж хэвшүүлцгээе.
Асуух зүйл байвал асуугаарай.
Ирээдүйн
Эрүүл монгол иргэн
Эх орны баялаг мөнөөс мөн.

Дэлгэц хэрэглэх хугацааны зөвлөмж: Америкын хүүхдийн акедемиас: 18 сараас доош насны хүүхдэд видео дуудлага хийхээс буса...
19/08/2026

Дэлгэц хэрэглэх хугацааны зөвлөмж:
Америкын хүүхдийн акедемиас:
18 сараас доош насны хүүхдэд видео дуудлага хийхээс бусад тохиолдолд ухаалаг дэлгэц, төхөөрөмж хэрэглэхийг хориглоно.
5наснаас доош өдөрт 1цаг,
5наснаас дээш 2 цагаас илүүгүй хэрэглэхийг зөвлөдөг.
Канадын эмч нарын холбооноос 5-11насны хүүхэд хоногт дэлгэцийн хэрэглээг 2 цагаас хэтрүүлэхгүй байхыг зөвлөжээ.

Хүүхдийн хоол боловсруулах эмгэг судлалын эмч: Б. Мандуул оролцсон подкаст. Та цаг гаргаж заавал сонсоорой.Хүүхдийнхээ д...
18/08/2026

Хүүхдийн хоол боловсруулах эмгэг судлалын эмч: Б. Мандуул оролцсон подкаст.
Та цаг гаргаж заавал сонсоорой.
Хүүхдийнхээ дархлааг дэмжих гэж байгаа бол,
Хүүхдийнхээ ходоод гэдсийг эрүүл байлгая гэвэл:
-Хүүхдээ тогтмол цагт хоолло
-Сайн унтуулж амраа
-Гэр бүлийн хооллолт, гэр бүлээрээ хоолло
-Стрессгүй байлга
-Идэвхитэй хөдөлгөөнтэй байлгахыг л эмч онцоллоо.
Үрс бүхэн эрүүл өсөж, торних болтугай.

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ СУВГУУД 👨‍⚕️📍Зочинтой холбогдох: 📍Хуудас: http...

Шинэ долоо хоногийн мэнд ээ.Хүүхдүүдийнхээ цэцэрлэг, хичээл сургуулийн бэлтгэл хангаад, завгүйхан өдрүүд үргэлжилж байна...
17/08/2026

Шинэ долоо хоногийн мэнд ээ.
Хүүхдүүдийнхээ цэцэрлэг, хичээл сургуулийн бэлтгэл хангаад, завгүйхан өдрүүд үргэлжилж байна уу?
0-5 насны хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаанд: (2025он)
Өдөрт 3цаг болон түүнээс дээш цаг телевиз үздэг бол хэл ярианы хоцрогдолд өртөх магадлал 3 дахин их,
1настайдаа 2 цаг болон түүнээс дээш цагаар дэлгэц хэрэглэх нь 3насанд Аутизм төст шинж илрэх магадлал өсдөг гэдэг нь судлагджээ.
Иймд та завгүй амьдралынхаа хажуугаар бага насны хүүхдүүддээ дэлгэц бус ном уншиж өгөх, үлгэр ярьж өгөх зэргээр чанартай цагийг заавал гаргаарай.
Үрс бүхэн эрүүл, саруул өсөж торниг ээ.

12/08/2026

Хүүхдийн хэл ярианы хөгжил хоцроод байгаагийн хамгийн түгээмэл шалтгаан эцэг, эхчүүд үр хүүхдүүддээ чанартай цаг гаргахгүй, дэлгэцийн хэрэглээ нь хэт ихсээд байгаатай холбоотой. Үрсдээ чанартай цаг гаргаж, нас насанд нь тохирсон ном уншиж өгөөрэй.
Хүүхэд бүр эрүүл өсөж торних болтугай.

10/08/2026

НИЙСЛЭЛИЙН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2026–2027 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн элсэлтийн бүртгэл өнөөдөр буюу 2026 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагт эхэллээ.

👧🏻👦🏻 Эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн “E-Mongolia” платформоор дамжуулан хүүхдээ цэцэрлэгт элсүүлэх бүртгэлд хамруулна уу.

Өглөөний мэндээ. Таны бяцхан үр 6сар хүрч нэмэлт хоолонд орсон уу? Эсвэл нэмэлт хоолондоо орох хараахан болоогүй байна у...
10/08/2026

Өглөөний мэндээ.
Таны бяцхан үр 6сар хүрч нэмэлт хоолонд орсон уу?
Эсвэл нэмэлт хоолондоо орох хараахан болоогүй байна уу?
Өнөөдөр та нартаа хүүхдийг хэрхэн нэмэлт хоолонд ногоогоор оруулах талаар бяцхаан зөвлөгөө өгье.
Жишээ нь: Лууван танилцуулж эхэлж байгаа бол луувангаа жигнээд, нухашлаад эхний өдөр 3н халбага, маргааш нь 3-4 халбага,дараагийн өдөр нь 4-6 халбага гэх мэт дасгаж танилцуулна. (Халбага нь хүүхдийн жижиг халбага)
Цаашид махан хоолоо танилцуулсан бүх ногоогоороо баяжуулаад өгнө.
Мөн танилцуулж буй ногоогоо хүүхдийнхээ гарт барихуйц жижиг хэмжээтэй жигнээд өөрөөр нь бариулж хооллох нь хүүхдийнх нь сэтгэц, танин мэдэхүйн хөгжилд маш чухал шүү.
За тэгээд нэмэлт хоолонд хэрхэн зөв оруулах асууж, тодруулах зүйл байвал асуугаарай.
Үрс бүхэн эрүүл өсөж торних болтугай.
2026.08.10

Эхийн сүү бол зөвхөн хоол бус,Эхийн сүү бол дархлаа, хайр, аюулгүй байдал, эрүүл өсөж торнихын хамгийн зөв эхлэл билээ. ...
05/08/2026

Эхийн сүү бол зөвхөн хоол бус,
Эхийн сүү бол дархлаа, хайр, аюулгүй байдал, эрүүл өсөж торнихын хамгийн зөв эхлэл билээ.
Би хоёр ихрээ төрсөн цагаас нь эхлэн дан эхийн сүүгээр дагнан хооллож өсгөсөн.
Ээж бүрийн аялал өөр байдаг хэдий ч зөв мэдээлэл, дэмжлэгтэй бол олон, олон ээжүүд хүүхдээ дан хөхөөр хооллож чадах болно оо.

Address

Bayanzurkh Diuretics
Ulaanbaatar
8788

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Анхтуяа/Хүүхдийн эмч, Хүүхдийн Мэдрэлийн эмч/ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category