Эмчийн тэмдэглэл

Эмчийн тэмдэглэл Америк, Монгол, Японд суралцсан, ажилласан эмчийн тэмдэглэл.

28/04/2026

Цуврал нийтлэл #1
Цусан дахь сахар (=глюкоз) ба инсулин
Бидний амаар орсон нүүрс ус задраад цусанд глюкоз буюу энергийн эх үүсвэр болон ордог бол тэр энергийн эх үүсвэрийн гол хэрэглэгчид болох биеийн бүх эсүүд хэрхэн үр дүнтэй ашиглаж чадах нь бидний нойр булчирхайгаас ялгардаг инсулин дааврын үйл ажиллагаанд дулдуйдаж явагддаг. Эндээс тусгаж авах гол санаанууд:
- Нүүрс ус бие дотор явагдаж буй эсүүдийн бүх үйл ажиллагаанд гол энергийн эрчим хүч болдог учир хоолноосоо бүрмөсөн хасч болохгүй.
- Гол нь зөв нүүрс усыг, зөв хэмжээтэйгээр, зөв цагтаа, уураг, өөх тос, ислэгтэй зөв харьцаатайгаар хамт идэх нь чухал.
- Глюкозын хамгийн гол хэрэглэгчид нь тархи, булчин, элэг, бидний бүх эсүүдэд хүчилтөрөгч тээвэрлэдэг цусны улаан эс, бөөр, өөхний эдүүд юм. Оюуны ачаалалтай эсвэл биеийн ачаалал өндөртэй ажилладаг хүмүүсийн нүүрс усны хэрэгцээ энгийн хүмүүсийг бодвол харьцангуй өндөр байдаг гэж хэлж болно.
- Тухайн хүний нас, хүйс, булчингийн масс, оюуны ачаалал, дасгал хөдөлгөөн, жирэмслэлт, хөхүүл, архаг хууч өвчлөл, инсулины дөжрөл зэргээс хамаарч хоолоор авах нүүрс усны хэрэгцээ өөр өөр.
- Тэгвэл хоолоороо нүүрс усаа ихдүүлэхгүй, багадуулахгүй, яг тохирсон хэмжээгээрээ авч байгаагаа хэрхэн мэдэх вэ гэвэл хамгийн энгийн арга хэвлийн тойргоо хэмжиж үзэх. Эрэгтэйчүүдэд хэвлийн тойрог 90см-ээс бага, эмэгтэйчүүдэд 80 см-ээс бага байх. Бүр нарийвчалж мэдмээр байвал цусанд дахь глюкозын хэмжээг өлөн үед, хоол идсэнээс 1 цагийн дараа, 2 цагийн дараа тус тус шинжлүүлэх.
- Хоол идсэний дараа цусан дахь глюкоз ямар хоол идсэнээс шалтгаалан ойролцоогоор 20 минутын дараагаас өсч эхэлдэг бол ихэвчлэн 1 цаг 15 минутын дараа хамгийн өндөр түвшинд ирдэг бөгөөд чихрийн шижингүй эрүүл хүмүүст 3 цагийн дараа гэхэд хэвийн түвшиндээ буюу өлөн үеийн түвшинд буцаад бууж ирдэг. Иймд хоол идсэнээс хойшхи 3 цагийн дотор хоол, амттан, чихэртэй ундаа зэргийг нэмж хэрэглэхгүй бол маш сайн. Өөрөөр хэлбэл өлссөн үедээ л юм идэх хэрэгтэй.
- Тохиолдоор ч юмуу, шаардлагаар ч юмуу, сонголтгүй ч юмуу буруу эсвэл хэт их тунгаар хоол идсэн бол хамгийн түрүүнд авах арга хэмжээ бол идсэнээс 20 минутын дотор 20 орчим минут алхах, гэрээ цэвэрлэх, сунгалт хийх зэрэг идэвхитэй үйл ажиллагаа хийснээр илүүдэл глюкозыг булчин авч хэрэглэснээр цусны сахар хэт их өсөхөөс сэргийлнэ, элэг өөхлөхөөс сэргийлнэ, өөхлөлт нэмэгдэхээс сэргийлнэ, цаашлаад чихрийн шижингээс сэргийлнэ. Ер нь ямар ч хоол идсэн дээрх зарчмаар хоол идсэний дараа их биеийн том, том булчингуудыг ажиллуулах нь биеийн галбираа хадгалах, эрч хүчтэй байхад маш тустай.

Хүндэтгэсэн Бадамцэцэг MD, PhD(c)

16/10/2024

Цусны шинжилгээ өгөхдөө үрэвслийн маркерууд нэг мөсөн өгчихвөл зүгээр байдаг шүү.
1. C-реактив уураг (CRP)
CRP нь бие махбодид ямар нэгэн үрэвсэл, халдвар, гэмтэл гарсан үед элэгнээс ялгардаг уураг.
CRP-ийн түвшин ихсэх нь хурц болон архаг үрэвсэлтэй холбоотой байж болно. Жишээлбэл, зүрхний шигдээс, артрит, халдвар, хорт хавдар зэрэг өвчин.
2. Улаан эсийн тунах хурд (ESR)
ESR өндөр байх нь бие махбодид үрэвсэл байгаа эсэхийг илтгэнэ. Энэ үзүүлэлт нь артрит, халдварт өвчин, аутоиммун эмгэгүүд зэрэг өвчнүүдийг илрүүлэхэд ашиглагддаг.
3. Прокальцитонин (PCT)
PCT нь бактерийн халдвар болон үрэвслийн урвалыг үнэлэхэд ашиглагддаг маркер.
4. Фибриноген
Фибриноген нь цусны бүлэгнэлд оролцдог уураг бөгөөд үрэвслийн үед түүний түвшин нэмэгддэг.
Энэ үзүүлэлт нь үрэвсэл, зүрх судасны өвчин, судсан доторх бүлэгнэл үүсэх эрсдэлтэй холбоотой байж болно.
5. Сүүний хүчил (Lactate)
Lactate нь эдийн хүчилтөрөгчийн дутагдал болон үрэвслийн хариу урвалын үед нэмэгддэг.

Зөөзөө бүр уусан эмээ хүртэл хир хурдан боловсруулж чадах нь генийн кодонд бичигдсэн байдаг юм байна. Сайн боловсруулж ч...
20/10/2023

Зөөзөө бүр уусан эмээ хүртэл хир хурдан боловсруулж чадах нь генийн кодонд бичигдсэн байдаг юм байна. Сайн боловсруулж чаддаг гентэй төрнө гэдэг буян юм аа. Тэр генийг аав ээжээсээ л авна гэхээр буянтай байж гэмээнэ буянтай аав ээжээс сайн ген өвлөж төрөх нь ээ. Үйлийн үр гэдэг л энэ байх даа.

19/06/2023

Сэргээн засахыг шинэ түвшинд

Art therapy room
25/01/2023

Art therapy room

Жирэмсэн үеийн нурууны өвдөлтийг хөнгөвчлөх зөвлөмж👉 нум сайтай, хавтгай биш гутал өмсөх👉 хүнд юм өргөхөөс зайлсхийх👉 ну...
25/01/2023

Жирэмсэн үеийн нурууны өвдөлтийг хөнгөвчлөх зөвлөмж

👉 нум сайтай, хавтгай биш гутал өмсөх
👉 хүнд юм өргөхөөс зайлсхийх
👉 нуруу хамгаалах техникийг сайтар эзэмших, юм өргөх бол өвдгөөрөө нугаларсан, нуруу цэх, бага зэрэг доошоо суусан байдалтай байх
👉 ор хэтэрхий зөөлөн биш
👉 сандал дээр суухдаа нуруунд нэмэлт дэр хэрэглэх
👉 хажуугаар унтахдаа өвдөгний хооронд, умай доор дэр хийснээр нуруунд ирэх ачааллыг багасгана
👉 удаан хугацаагаар суух, зогсох үед завсарлага авах, нурууны ачааллыг бууруулах зорилгоор нэг хөлөө юман дээр тавих
👉 өвдөлттэй хэсэгт дулааны болон хүйтэн жин тавих, иллэг хийх
👉 амрах үедээ аарцгийн ачааллыг бууруулах, лордоз үүсэхээс сэргийлэх, өвдөг, ташаагаар нугаларсан байдалтай байна

Эх барих эмэгтэйчүүдийн сэргээн засах номноос

Хэвийн жирэмслэлт болон хөхүүл үед кальцийн нэмэлт бэлдмэл хэрэглэх шаардлагатай юу?Жирэмсний болон хөхүүл үед бие махбо...
02/12/2022

Хэвийн жирэмслэлт болон хөхүүл үед кальцийн нэмэлт бэлдмэл хэрэглэх шаардлагатай юу?

Жирэмсний болон хөхүүл үед бие махбодын хоолноос кальцийг шимэгдүүлэх чадамж аяндаа нэмэгддэг. Жирэмсний үед яснаас кальцийг цус руу татаж хэрэглэх боловч татсан хэмжээгээрээ буцаагаад илгээдэг. Илүүдэл кальци шээсээр ялгарна. Харин хөхүүл үед сүү их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгтэй болдог учраас яснаас авсан кальцийг хангалттай хэмжээгээр буцааж өгч чаддаггүй.

Иймээс жирэмсний үед кальциар баялаг хоол идвэл кальцийн хэрэгцээгээ хангалттай сайн хангаж чадах төдийгүй ургийн өсөлтөнд яснаас нэмэлт кальци дайчлах хэрэггүй болно. Харин хөхүүл үед кальциар баялаг хоол идэхийн зэрэгцээ тунг нь тааруулсан кальцийн бэлдмэл хэрэглэж болно. Кальциар баялаг хоол хүнс хангалттай сайн хэрэглэдэг бол заавал нэмэлт бэлдмэл хэрэглэх шаардлагагүй. Нэмэлт бэлдмэлээс илүү хоолоор авсан кальци илүү сайн шимэгддэг шүү. Хоногийн кальцийн тунг ихдүүлвэл даралт ихсэх, дотор эрхтнүүд шохойжих, бөөрний дутагдал зэрэг олон гаж нөлөө илэрдэг.

Таны булчингийн масс, хүч, тэсвэр сайн байх тусам та ядрахгүй, өвдөхгүй. Хэрвээ та ядраад, дархлаа сул, ойр ойрхон ханиа...
29/11/2022

Таны булчингийн масс, хүч, тэсвэр сайн байх тусам та ядрахгүй, өвдөхгүй.

Хэрвээ та ядраад, дархлаа сул, ойр ойрхон ханиад хүрээд байвал таны булчингийн масс бага, хүч сул, тэсвэржилт муу байнаа гэсэн үг.

Дасгал хөдөлгөөн хийхээр яагаад ядрахаа болиж, эрүүлждэг вэ? Араг ясны булчин нь биеийн хөдөлгөөн, байрлал, амьсгалд чух...
29/11/2022

Дасгал хөдөлгөөн хийхээр яагаад ядрахаа болиж, эрүүлждэг вэ?

Араг ясны булчин нь биеийн хөдөлгөөн, байрлал, амьсгалд чухал үүрэгтэй гэдгийг мэдэхгүй хүн бараг байхгүй биз ээ.

Харин булчин биеийн энерги, уургийн солилцоонд маш чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг та бүхэн мэдэж авах нь маш ач холбогдолтой. Дэлгэрэнгүй тайлбарлавал 👇

Булчин нь бидний энергийн гол эх үүсвэр болох глюкозыг болон амин хүчил хэлбэрээр уургийг хадгалах үндсэн агуулах болдог. Амин хүчлүүд нь биеийн бусад хэсэгт нөөц шаардлагатай үед ялгардаг. Цочмог болон архаг өвчний үед бидний бие өвчинтэй тэмцэхийн тулд бодисын солилцоогоо эрчимжүүлэх хэрэгтэй болдог. Бодисын солилцооны ийм өөрчлөлт нь саркопени, кахекситэй (булчингийн масс, хүч буурах) холбоотой булчингийн алдагдалд хүргэж, эрүүл мэнд, эдийн засгийн янз бүрийн сөрөг үр дагаварт хүргэдэг. Араг ясны булчин алдагдах тусам уураг, энергийн хүртээмж нь биеийн бүх хэсэгт буурдаг. Булчингийн алдагдал нь өвчний эдгэрэлт удаашрах, шархны эдгэрэлт удаашрах, амрах үед бодисын солилцооны хурд буурах, бие махбодийн хөгжлийн бэрхшээл, амьдралын чанар муудах, эрүүл мэндийн зардал нэмэгдэх зэрэгтэй холбоотой. Эдгээр сөрөг нөлөөг дасгал хөдөлгөөн, хоол тэжээлийн тусламжтайгаар даван туулж болно. Иймээс л хүн хөгширч үхдэггүй, хөшиж үхдэг гэдэг үг гарсан байх нь.

Address

3rd District, Bayangol Duureg
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эмчийн тэмдэглэл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Эмчийн тэмдэглэл:

Shortcuts

Share