29/03/2026
Шүдний сувгийн эмчилгээ гэж юу вэ?
🦷 Шүдний халдварлагдаж үрэвссэн судас, мэдрэлийг авч, сувгийг сайтар цэвэрлэн, нян бактерийг бүрэн устгасны дараа сувгийн ломбоор дүүргэж шүдийг хадгалан үлдэх эмчилгээ юм.
📌 Ямар тохиолдолд сувгийн эмчилгээ хийх вэ?
• Цоорлын хүндрэлтэй үед
• Шүдний хоёрдогч цоорол үүссэн үед
• Ломбо, шүдний хооронд завсар үүсч дахин цоорол үүссэн үед
• Гэмтлийн улмаас судас мэдрэл ил гарсан, тасарсан үед
• Зөөлцийн үрэвсэл үүссэн үед
⚠️ Шинж тэмдэг:
Шүд эхэн үедээ хэсэгхэн хугацаанд янгинаж өвдөх,
🌙 шөнийн цагаар өвдөлт нэмэгдэх,
👂 чих, чамархайруу дамжин өвдөх,
⏳ удаан хугацаагаар янгинаж өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг.
✨ Шүдээ авхуулахгүйгээр хадгалж үлдэх боломжтой тул өвдөлт, зовиур илэрч байвал цаг алдалгүй эмчид хандаарай.
📍 Хаяг: Офицеруудын ордон, Офицер таун 19В байр
📞 Цаг авах утас: 7706-7440, 8806-7440