22/04/2026
Нэгэн удаа хөгшин даянчаас асуужээ.
- Үргэлж ганцаараа байхаас залхдаггүй юм уу?
Даянч хариулсан нь:
- Надад маш их ажил байдаг.
Би 2 шонхор, 2 бүргэдийг сургаж, 2 туулайг тайвшруулж, могойг сургаж, илжигэнд урам зориг өгч, арсланг номхруулах ёстой.
- Бид чиний дэргэд ямар ч амьтан харахгүй байна.
Тэд хаана байгаа юм бэ?
- Эдгээр амьтдыг бид дотроо тээж явдаг юм.
Хоёр шонхор харж буй бүхэн рүүгээ дайрдаг - сайн болон муу, ашигтай болон хортой.
Би тэднийг ялгаж танихад сургах ёстой.
ЭНЭ БОЛ МИНИЙ НҮД.
Хоёр бүргэд - юунд ч хүрсэн өөрсдийн хумсаар бүхнийг шархдуулж, сүйтгэж байдаг.
Би тэднийг хор хүргэхгүйгээр, үйлчилхэд, туслахад сургах ёстой.
ЭНЭ БОЛ МИНИЙ ГАР.
Туулайнууд мөнхөд ийш тийш үсчиж, айж, нуугдаж байдаг.
Би тэднийг асуудлаас зугтахад биш харин хүнд нөхцөл байдлаас гарах, тайвширхад сургах ёстой.
ЭНЭ БОЛ МИНИЙ ХӨЛ.
Хамгийн хэцүү нь могойг ажиглах.
Хэдийгээр тэр бат бөх торонд найдвартай хашигдсан байгаа ч үргэлж дайрах, хатгах, түүний дэргэд байгаа хэнийг ч хордуулаад бэлэн байдаг.
Тиймээс би түүнийг ажиглаж, сахилга батад сургах ёстой.
ЭНЭ БОЛ МИНИЙ ХЭЛ
Илжиг зөрүүд гэдгийг бүгд мэднэ.
Тэр мөнхөд ядарч, өөрийн ажлыг хийхийг хүсдэггүй.
ЭНЭ БОЛ МИНИЙ БИЕ
Эцэст нь би хүн бүрийг захирч, хаан байхыг хүсдэг Арсланг номхруулах ёстой.
Тэр бардам, нэр төрд дуртай, бүх ертөнц түүнийг тойрон эргэж байх ёстой хэмээн боддог.
ЭНЭ БОЛ МИНИЙ БАРДАМ ЗАН.
Надад маш их ажил байгааг харав уу...