11/08/2025
💊Антибиотикийг ямар үед хэрэглэх вэ?
🔹Антибиотикийг нян буюу бактерийн халдварын үед л хэрэглэнэ.
🔸Антибиотикийн мэдрэг чанарын шинжилгээний хариунд үндэслэн сонгоно.
🔹Антибиотикийг зөвхөн нянгаар үүсгэгдсэн өвчний үед хэрэглэдэг бөгөөд харин вирүсээр үүсгэгдсэн жирийн ханиад, томуу суулгалтыг эдгээдэггүй.
✔️Антибиотикийн эмийн зохистой хэрэглээ
Дэлхийн ихэнх оронд антибиотик эмийг эмчийн хяналтан дор болгоомжтой хэрэглэдэг. Энэ нь нянд тэсвэртэй, хоруу чанар өндөр нян үүсэхээс сэргийлэх чухал арга хэмжээ юм.
🔘Хор нөлөө
🔹Эмчилгээний үр дүн муудах
🔹Эмийн гаж нөлөө ихсэх
🔹Эмэнд дасал болох
🔹Ижил найрлагатай эм хэрэглэх, тун хэтэрч хордох
🔹Эмчилгээний зардал ихсэх
🔹Өвчтөний сэтгэл зүйд муугаар нөлөөлөх
🔹Өвчтөнд өвчин ба эмчилгээ, эмийн зөв хэрэглээний талаар тодорхой тайлбарлаагүйгээс бичсэн эмийг хэрэглэхгүй байх эсвэл буруу хэрэглэснээс эмчилгээний үр дүн буурдаг
👍Антибиотикийг хэрэглэхдээ дараах зарчмыг баримтална
Антибиотикийг хэрэглэхийн өмнө та өөрт тохирох антибиотикийг зөв сонгоход эмчид туслахын тулд “антибиотикийн мэдрэг чанар”-ыг үзүүлсэн байх шаардлагатай. Жоронд бичсэн антибиотикийг эмчийн заасан тунгаар, тогтмол цагт, тогтоосон хоногийн турш гүйцэд хэрэглэх шаардлагатай.
Антибиотикийг хэрэглэж эхэлсний дараа хэдийгээр халуурах болон халдварын бусад шинжүүд арилсан ч эмчийн зөвлөсөн хоногийн турш үргэлжлүүлэн хэрэглээрэй.
👌Антибиотик хэрэглэх үед арьс улайж тууралт гарах, загатнах, амьсгал давчдах зэрэг харшлын ямар нэг шинж илэрвэл хэрэглэхээ зогсоож эмчдээ даруй мэдэгдэх нь зүйтэй.
Ихэнх антибиотикийг хооллохоос 30-60 минутын өмнө хэрэглэдэг боловч заримыг нь хоолны дараа хэрэглэдэг тул тухайн эмчийн жор болон эмийн заавраас харж зөв хэрэглэх хэрэгтэй.
🔘Антибиотикийн дасал
Антибиотикийг бага тунгаар удаан хугацаагаар эсвэл эмчилгээний үргэлжлэх хугацааны турш бүрэн хэрэглэхгүй дутуу орхисноос антибиотикийн дасал үүсдэг.
Антибиотикийг эмчийн зааваргүй, өөрөө дур мэдэн буруу хэрэглэх нь антибиотикийн дасалтай болох гол шалтгаан болдог.
🔘Хор уршиг
Антибиотик нь зөвхөн өвчин үүсгэгч нянг устгаад зогсохгүй, хүний биед амьдардаг ашигтай нянгуудыг устгаснаар мөөгөнцөр, вирүс гэх мэт бусад төрлийн бичил биетэн үржих боломжийг бүрдүүлдэг байна.
Антибиотикийг эмчийн хяналтад хэрэглэх шаардлагатай бөгөөд түүнийг хэрэглэх үед арьс улайж тууралт гарах, загатнах, амьсгал давчдах болон харшлын ямар нэг шинж илэрвэл хэрэглэхээ зогсоож, эмчид даруй мэдэгдэх хэрэгтэй. Хэрэв дээрх шинж тэмдэг илэрвэл дахин энэ антибиотикийг хэрэглэж болохгүй.
Антибиотикийг заасан хугацааны турш гүйцэд хэрэглэхгүй өвчний зовиур арилмагц хэрэглэхээ боливол эмчилгээ дутуу хийгдэж, өвчин үүсгэгч нян дасан зохицож, тухайн антибиотикт дасалтай болдог.