Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Гэмтлийн яаралтай тусламж 24/7

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Гэмтлийн яаралтай тусламж 24/7

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Гэмтлийн яаралтай тусламж 24/7 Монгол улсын иргэдэд осол, гэмтлийн яаралтай тусламжийн үйлчилгээг харьяалал харгалзахгүйгээр 24/7 цагаар үзүүлж байна.

🦴 ЭГЭМ ЯСНЫ ДАХИН ХУГАРАЛ — МЭС ЗАСЛЫН ЭМЧИЛГЭЭУг эмчлүүлэгч 2026 оны 04 дүгээр сард шатнаас унаж гэмтэн, ГССҮТ-д эгэм я...
18/09/2026

🦴 ЭГЭМ ЯСНЫ ДАХИН ХУГАРАЛ — МЭС ЗАСЛЫН ЭМЧИЛГЭЭ

Уг эмчлүүлэгч 2026 оны 04 дүгээр сард шатнаас унаж гэмтэн, ГССҮТ-д эгэм ясны хугарлын улмаас мэс заслын эмчилгээ хийлгэж, ялтас шураг ашиглан бэхлүүлсэн.

Гэвч 2026.09.05-ны өдөр явган явж байхдаа дахин унаж, өмнө байрлуулсан эгэм яс ялтасны хамт дахин хугарал үүссэн.

Эмчлүүлэгч 2026.09.15-нд Баянгол дүүргийн Гэмтлийн хүлээн авах яаралтай тусламжийн тасагт хандаж, үзлэг оношилгоонд орсон.

Үүний дагуу өмнөх хугарлын бэхэлгээний ялтас, шургийг авч, дахин үүссэн хугарлыг анатомийн байрлалд оруулан ялтас шураг ашиглан бэхлэв.

Баянгол дүүргийн Гэмтлийн хүлээн авах яаралтай тусламж 24/7 цагаар ажиллаж байна

🩺 Гэмтэл, яс үе мөчний оношилгоо, эмчилгээ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ:⏰️ 24 цагаар🏃‍♀️ Харьяалал харгалзахгүй гэмтлийн яаралтай тусламжийг үзүүлж байна .Мэ...
10/09/2026

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ:
⏰️ 24 цагаар
🏃‍♀️ Харьяалал харгалзахгүй гэмтлийн яаралтай тусламжийг үзүүлж байна .

Мэс заслын төрөл
Тойг, Шилбэ ясны хугарал
Өсгий шагай ясны хугарал
Эгэм, бугалга ясны хугарал
Шуу, богтос сарвуу ясны хугарал
Дээд, доод мөчдийн шөрмөс зөөлөн эдийн гэмтэл
Сорив чөлөөлөх мэс засал
Гавал ясны дутмагшлыг нөхөх мэс засал
Бүх төрлийн хадаас, ялтас шураг бэхэлгээг авах /Сээр, бүсэлхий нуруу/

ӨВДӨГНИЙ ҮЕНИЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ:💉PRP (Platelet-Rich Plasma) тариа гэдэг нь цусны ялтас ихтэй плазм агуулсан тарилга юм. ...
09/09/2026

ӨВДӨГНИЙ ҮЕНИЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ:

💉PRP (Platelet-Rich Plasma) тариа гэдэг нь цусны ялтас ихтэй плазм агуулсан тарилга юм. Энэ нь өвчтөний өөрийн цуснаас ялгаж гаргасан, эд эсийн нөхөн төлжилтийг дэмжих өндөр концентрацитай плазм бөгөөд булчин, шөрмөс, үе мөчний гэмтэл, үрэвслийн эмчилгээнд ашиглагддаг.

PRP тарианы процесс💉🩻🌡️🩸
1. Цус авах – Өвчтөнөөс бага хэмжээний (ихэвчлэн 10-30 мл) цус авна.🩸
2. Ялгаруулалт – Тусгай центрифугийн аргаар цусыг эргүүлж, ялтас (тромбоцит)-аар баялаг плазмыг ялгаж авна.🌡️
3. Тариа хийх – Ялгаруулсан PRP-г гэмтсэн, үрэвсэлтэй хэсэгт тарьж, эдийн нөхөн төлжилтийг хурдасгана.💉

PRP тарианы хэрэглээ
• Үе мөчний өвчин, артрит (osteoarthritis) – Өвдөг, мөр зэрэг үений элэгдэл, өвдөлтийг багасгах
• Шөрмөс, булчингийн гэмтэл – Ахиллын шөрмөс, өвдөгний холбоосын гэмтэл
• Гоо сайхны эмчилгээ – Үс уналт, арьсны нөхөн төлжилтөд хэрэглэнэ
• Спортын гэмтэл – Тамирчдын шөрмөс, булчин нөхөн сэргээх эмчилгээнд ашиглагддаг

PRP тарианы давуу тал
• Химийн найрлагагүй, өвчтөний өөрийн цусаар хийгддэг тул харшил, гаж нөлөө багатай
• Эд эсийн нөхөн төлжилтийг дэмжиж, байгалийн аргаар эдгэх процессыг хурдасгана
• Стероид, хүчтэй өвчин намдаах эмийн хэрэглээг багасгах боломжтой

Гэхдээ бүх хүнд тохиромжтой биш тул эмчтэй зөвлөлдөж, оношийн дагуу шийдвэр гаргах нь чухал.

Уг эмчлүүлэгч 2026.09.05нд өндрөөс унаж гэмтсэн. 2026.09.06 нд БГД-Гэмтлийн хүлээн авах яаралтай тусламжаар үзүүлэн дэгл...
09/09/2026

Уг эмчлүүлэгч 2026.09.05нд өндрөөс унаж гэмтсэн. 2026.09.06 нд БГД-Гэмтлийн хүлээн авах яаралтай тусламжаар үзүүлэн дэглэм болон эмийн эмчилгээний дараа мэс засалд оров.
Мэс заслаар баруун эгэмний сэлтэрхийтэй хугарлыг эвлүүлэн ялтас шургаар бэхлэв.

Уг эмчлүүлэгч 2026.08.26-нд явганаас унаж гэмтсэн. 2026.09.02нд БГД-Гэмтлийн хүлээн авах яаралтай тусламжаар үзүүлэн мул...
08/09/2026

Уг эмчлүүлэгч 2026.08.26-нд явганаас унаж гэмтсэн. 2026.09.02нд БГД-Гэмтлийн хүлээн авах яаралтай тусламжаар үзүүлэн мултралыг засаж гөлтгөнө боолт хийж хаван буулгах дэглэм болон эмийн эмчилгээний дараа мэс засалд оров.
Мэс заслаар шагайны мултралыг оруулж хугарлыг ялтас шургаар бэхлэж холбоосыг сэргээв.

05/09/2026
 #Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн ээлжит бус   хурал 2026.08.28-ны өдөр боллоо.Эрүүл ...
31/08/2026

#Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн ээлжит бус хурал 2026.08.28-ны өдөр боллоо.

Эрүүл мэндийн салбарын цалингийн асуудлаар хэлэлцэж ҮЭ-ийн хороодоос мэдээлэл цуглуулан ярилцаж 2025 оны Хамтын хэлэлцээрээс 1 ч алхам ухрахгүй байж, цалингаа үе шаттай гэрээний дагуу 9%-н нэмэгдэлээ авахын төлөө тэмцэх, Шаардлагатай бол дахин жагсаж, ажил хаялт зарлахаар шийдвэр гаргалаа.

Манай эмнэлэг гавал ясны дутмагшлыг титан тороор нөхөх мэс заслын ЭМД-р хийж байна.
27/08/2026

Манай эмнэлэг гавал ясны дутмагшлыг титан тороор нөхөх мэс заслын ЭМД-р хийж байна.

🦴 Дунд чөмөгний төвгөр дайрсан хугарал — мэс заслын дараах хяналт Анатомийн бүтцийг сэргээн, мэс заслын аргаар тогтворто...
25/08/2026

🦴 Дунд чөмөгний төвгөр дайрсан хугарал
— мэс заслын дараах хяналт

Анатомийн бүтцийг сэргээн, мэс заслын аргаар тогтвортой бэхэлгээ хийлээ.
цаашдын үеийн хөдөлгөөн болон мөчний үйл ажиллагааг сэргээх зорилготой.
Зөв оношилгоо • Зөв эмчилгээ • Чанартай сэргээн засах


Address

Баянгол дүүргийн 18-р хороо Ulaanbaatar
Ulaanbaatar
210000

Alerts

Be the first to know and let us send you an email when Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Гэмтлийн яаралтай тусламж 24/7 posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share