Цээнэ иогийн төв

Цээнэ иогийн төв Иог бол тэнцвэртэй амьдрахуйн шинжлэх ухаан, хүн өөрийнхөө нөөц чадварыг бүрэн нээж олох арга зам.

👉 Танхим анги 7н сардаа амарсан тул, дасгал хөдөлгөөнийг дадал хэвшил болгох хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй онлайн ангидаа...
30/06/2026

👉 Танхим анги 7н сардаа амарсан тул, дасгал хөдөлгөөнийг дадал хэвшил болгох хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй онлайн ангидаа бүртгэж байна.
👉 Оролт бүр давтагдахгүй хөдөлгөөний дутагдалаас гарах, нурууны өвдөлт намдаах, жин нэмэхгүй байх, өгзөг, хэвлий, гар мөр, хөл бүгдийг ажлуулсан 24н оролттой.
👉 Та хүссэн үедээ хаана ч дагаад хийх боломжтой. 9н сар хүртэл хаалттай группдээ дасгалаа дагаж хийх боломжтой.

pilates #онлайн иог
#онлайн пилатес

Утас: 80308811
Төлбөр: 30.000
Данс: 5076969888

Нийт Иогчиддоо Олон улсын Иогийн өдрийн  мэнд хүргэе.💁‍♀️🧘‍♀️🧘🥰Энэ өдөр Хойд хагас бөмбөрцгийн хамгийн урт өдөр болдог б...
21/06/2026

Нийт Иогчиддоо Олон улсын Иогийн өдрийн мэнд хүргэе.💁‍♀️🧘‍♀️🧘🥰

Энэ өдөр Хойд хагас бөмбөрцгийн хамгийн урт өдөр болдог бөгөөд, Иогийн уламжлалд онцгой ач холбогдолтой өдөр гэж үздэг.

💟 Энэтхэг улсын ерөнхий сайд Narendra Modi 2014 оны 9-р сарын 27-нд НҮБ- Ерөнхий Ассамблей дээр энэ өдрийг тэмдэглэж байхаар санал болгосон.
💟 Дараа нь 2014 оны 12-р сарын 11-нд НҮБ-ын 177 улс хамтран дэмжиж, жил бүрийн 6-р сарын 21-нийг Олон улсын Иогийн өдөр болгон баталсан.
❤️🧡💛💚🩵💙💜☯️🕉️

17/06/2026

Эрүүл мэнд, амар амгалан, эерэг энергийг хамтдаа түгээх энэ өдөр та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

📅 Хэзээ: 2026.06.21
🕘 Цаг: 09:00
📍 Хаана: Худалдаа аж үйлдвэрийн танхим
🎟️ Оролцоо: ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ

Хөтөлбөрт:
☀️ Нарны мөргөл
🎤 Нээлтийн арга хэмжээ
🧘 Иогийн протокол
✨ Иогийн үзүүлбэр

Иог сонирхогчид, гэр бүл, найз нөхөдтэйгээ хамт ирж бие, сэтгэл, оюуны нэгдлийг мэдрээрэй.

“Нэг дэлхий, нэг эрүүл мэндийн төлөө” уриан дор хамтдаа иогоор хичээллэж, эрүүл амьдралын хэв маягийг түгээцгээе.

Та бүхнийг халуун дотноор урьж байна! 🙏

#МонголынИогийнХолбоо

🧘‍♀️🧘  #Хүүхдийн иог нь зөвхөн сунгалт биш, биеийн хөгжил, хөдөлгөөний чадвар, сэтгэл хөдлөлийн тэнцвэрийг дэмжих, алива...
11/06/2026

🧘‍♀️🧘 #Хүүхдийн иог нь зөвхөн сунгалт биш, биеийн хөгжил, хөдөлгөөний чадвар, сэтгэл хөдлөлийн тэнцвэрийг дэмжих, аливаад суралцах чадварыг нэмэх ач тустай.

🦴 1. Уян хатан чанар сайжирна
* Булчин, үе мөч илүү чөлөөтэй хөдөлнө
* Биеийн хөдөлгөөний хүрээ нэмэгдэнэ
* Буруу суулт, хөшилт багасахад тусална

🧍‍♀️ 2. Биеийн зөв байрлал төлөвшинө
* Нуруу цэх байх дадал сууна
* Мөр бөгтийх, буруу суух зуршил багасна
* Биеэ мэдрэх чадвар нэмэгдэнэ

💪 3. Булчингийн хүч, тэнцвэр нэмэгдэнэ
* Гар, хөл, хэвлий, нурууны булчин ажиллана
* Тэнцвэр, координаци сайжирна
* Спортын бусад төрлийн чадварт дэмжлэг болно

🫁 4. Амьсгал сайжирна
* Гүн амьсгалын дадалтай болно
* Амьсгалаа зөв удирдаж сурна
* Тайвшрах аргатай болно

🧠 5. Тархины хөгжил, төвлөрөлд дэмжлэг
* Анхаарал төвлөрөх чадвар сайжирна
* Бие ба оюун ухааны холбоо нэмэгдэнэ
* Хичээл хийх үед тайван суух чадварт тусална

💛 6. Сэтгэл санааны өөрчлөлт
* Өөрийгөө ойлгох чадвар нэмэгдэнэ
* Стрессээ тайлах энгийн арга сурна
* Өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ

💁‍♀️☯️ Өөрөөсөө муу энергийг гадагшлуулах  шидэт 7 арга1. Амьсгалаа анзаарГүнзгий амьсгал ав. Амьсгалаа дагаж сэтгэл чөл...
09/06/2026

💁‍♀️☯️ Өөрөөсөө муу энергийг гадагшлуулах шидэт 7 арга

1. Амьсгалаа анзаар
Гүнзгий амьсгал ав. Амьсгалаа дагаж сэтгэл чөлөөлөгдөж байгааг мэдэр. Бүх сөрөг мэдрэмжийг амьсгалаар гаргаж байгаа мэт төсөөл.

2. Хөдөлгөөн хий
Биеийн хөдөлгөөн энерги урсгалын чөлөөтэй байдалтай шууд холбоотой. Хөнгөн сунгалт, иог эсвэл бүжиг хийх.

3. Ус энергийн цэвэрлэгч
Шүршүүрт ор. Ус бол байгаль эхийн цэвэрлэгч.

4. Чимээгүй сууж, дотоодоо сонс.
Бясалгал бол сэтгэлийн ариусал. Дуугүй сууж, юу мэдэрч байгаагаа анзаар. Сөрөг мэдрэмжүүдийг зүгээр л ажигла, тэгээд талархаад явуул.

5. Талархал илэрхийл
Бичгээр ч, дотроо ч байсан ялгаагүй хамгийн багадаа өдөр бүр 3 зүйлд таларх. Талархлын энерги сөрөг мэдрэмжийг өөрөө арилгадаг.

6. Орчноо цэгцэл
Хайртай булангаа эмхэлж цэгцлээрэй. Орчин цэвэр бол энерги цэвэрлэгддэг.

7. Арома эсвэл байгалийн үнэр үнэрлэ
Сэтгэлээ тайвшруулах дуртай үнэрээ (лаванда, нарс, жүрж гэх мэт) үнэртээрэй. Энэ нь мэдрэлийн системийг амрааж, муу энергийг тараадаг.
Эдгээр аргыг өдөр бүрийн багахан дадал болговол бие, сэтгэл, орчны энергийг цэвэрлэнэ.

💁‍♀️🤰Манай жирэмсэний иогад явж байгаад амаржсан олон ээжүүд бүсгүйчүүд байгаа даа. 💁‍♀️🤱👼Хөөрхөн үрс нь том болоод ээжү...
04/06/2026

💁‍♀️🤰Манай жирэмсэний иогад явж байгаад амаржсан олон ээжүүд бүсгүйчүүд байгаа даа.
💁‍♀️🤱👼Хөөрхөн үрс нь том болоод ээжүүд минь завгүй л байгаа.
💁‍♀️🥰☯️ Эрүүл энх, амар тайван, аз жаргалын дээдийг хүсэн ерөөе.

Жирэмсэн ээж та иог хийснээр:
🤰Сэтгэл санаа амар амгалан болно.
🤰Тонус бууруулна.
🤰Хордлогыг багасгана.
🤰 Стрессийг бууруулна.
🤰Хоол шингээлтийг сайжруулна.
🤰Нурууны өвдөлтийг намдаана.
🤰Байгалиараа төрөхийг дэмжинэ.
🤰Жирэмсний жингээ хэвийн нэмнэ.
🤰Төрсний дараа бие хурдан хэвэндээ орно.
🤰Иогчин ээжээс тайван амар амгалан хүүхэд мэндэлдэг.
🤰Эх ураг хоёр хүчилтөрөгчөөр,хангагдана.
🤰Дархлаа сайжирна.
🤰Цусны даралтыг тэнцвэржүүлнэ
🤰Мэдрэлийн системийг тайвшруулна.
🤰Дотор эрхтний үйл ажиллагааг сайжруулна.
🤰Нойрны чанар сайжирч,бат бөх унтаж амарна..
🤰Зөв дүлэх техникээ 8сараасаа эхлээд дадал болгоорой.

🧘‍♀️ Иогийг гаднаас нь харахад зөвхөн сунгалт хийх, биеэ уян хатан болгох дасгал мэт санагддаг. 🧘‍♀️ Гэвч бодит байдал д...
04/06/2026

🧘‍♀️ Иогийг гаднаас нь харахад зөвхөн сунгалт хийх, биеэ уян хатан болгох дасгал мэт санагддаг.
🧘‍♀️ Гэвч бодит байдал дээр иогийн хамгийн том нөлөө нь харагддаггүй гүн хэсэгт оршдог.

✅ Стрессийг зохицуулах
✅ Амьсгалаа зөв удирдах
✅ Сэтгэл санаагаа тогтвортой байлгах
✅ Бие, оюун, амьсгалын уялдаа холбоог сайжруулах
✅ Тэвчээр, сахилга бат төлөвшүүлэх
✅ Мэдрэлийн системийг тайвшруулж тэнцвэржүүлэх

🧘‍♀️Тиймээс иогийн зорилго нь зөвхөн хэцүү байрлал хийх биш, харин өөртэйгөө холбогдож, бие сэтгэлээ бүхэлд нь хөгжүүлэх явдал юм.

🧘‍♀️ "Иог бол зөвхөн биеийн дасгал биш, харин бие, амьсгал, оюун санааг нэгтгэн хөгжүүлэх амьдралын дадал юм.

🌝🌛 #Сарны мөргөл Moon Salutation, зарим урсгалд   Namaskarнь сарны тайван, зөөлөн, дотоод энергийг бэлгэддэг хөдөлгөөний...
31/05/2026

🌝🌛 #Сарны мөргөл
Moon Salutation, зарим урсгалд Namaskar
нь сарны тайван, зөөлөн, дотоод энергийг бэлгэддэг хөдөлгөөний дараалал юм.

🌛Сэтгэл санааг тайвшруулах
🌛Биеийн хөшилт тайлах
🌛Бясалгалын чанарыг нэмэгдүүлэх
🌛Эмэгтэй хүний энерги, зөөлөн чанартай
холбож үздэг

Иогийн уламжлалд сар нь:
* Тайван байдал
* Зөн совин
* Хүлээн авах чадвар
* Эмэгтэйлэг энергийг бэлгэддэг гэж үздэг.

🌕 Тэргэл сарны үеэр хийхэд анхаарах зүйл
Зарим иогийн уламжлалд тэргэл сарны үед:
* Хэт хүчтэй дасгал хийхээс зайлсхийх
* Илүү зөөлөн урсгалтай иог хийх
* Пранаяма, бясалгалд илүү цаг гаргахыг зөвлөдөг.

29/05/2026

Булчин ажиллаж байж л эс, эд эрхтэнд хүчилтөрөгч, шим тэжээл хүрдэг. Цусны эргэлт, дархлаа, мэдрэлийн тогтолцоо бүгд булчингийн идвэхтэй холбоотой. Залхуурал бол хамгийн аюултай дайсан. Хэрвээ чи биеэ хөдөлгөхгүй бол, өвчин чамайг хөдөлгөх болно. Тийм учраас хүмүүсээ хөдөлгөөн хийж булчингаа ажиллуулаарай!
💪💪💪🤍🤍🤍

28/05/2026

ХҮН ХӨГШИРЧ БИШ ХӨШИЖ ҮХНЭ ГЭДЭГ билүү.
Булчин бол өөрийгөө нөхөн сэргээж чаддаг цорын ганц эрхтэн, нас хамаарахгүй, зөвхөн хөдөлгөөн хийж булчингаа ажиллуулах нь чухал.
💪💪💪🧡🧡🧡

Address

БЗД, Сансарын Home Plaza ард "Сэлэнгэпресс" ХХК-ийн 4 давхар 401 тоот
Ulaanbaatar
HTTPS://MAPS.APP.GOO.GL/RERRP7AMN4B2FRDZA?G_ST=IC

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 06:00 - 20:00
Thursday 09:00 - 17:00
Friday 06:00 - 20:00
Saturday 09:00 - 17:00
Sunday 09:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Цээнэ иогийн төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category