Сэтгэл заслын хөгжлийн хүрээлэн

Сэтгэл заслын хөгжлийн хүрээлэн Бид мэргэжлийн өндөр түвшинд ажиллах ёс зүйтэй сэтгэл зүйчдийг чадваржуулахад дэмжлэг үзүүлнэ.

Сэтгэл заслын хөгжлийн хүрээлэнгийн үйл ажиллагааны чиглэл:
�Сэтгэл зүйчдэд
- мэргэжил дээшлүүлэх сургалт
- мэргэшүүлэх курс
- дэмжлэг уулзалт
- супервишн
- интервишн
�Олон нийтэд
- сэтгэл зүйн зөвлөгөө
- сургалт
- бүлгийн зөвлөгөө

26/08/2026

"Метафор карт тусгай курс: сэтгэл зүйн хүчирхийллийн хохирогчидтой ажиллах сэтгэл заслын арга" сургалт явагдахад 2 хоног үлдлээ 😊

Энэхүү сургалт нь цуврал болон зохион байгуулагдаж буй бөгөөд "Түрэмгий зан үйлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйн метафор картын сургалт"-д хамрагдсан Сургуулийн сэтгэл зүйчийн ментор, Орчлон сургуулийн сэтгэл зүйч Ч.Лхагвадуламын сургалтын сэтгэгдлийг та бүхэнд хүргэж байна.

Сэтгэл зүйч хүчирхийллийн хохирогчидтой ажиллах сэтгэл заслын арга сэдвээр 8 сарын 28,29-нд явагдах гэж байна.
Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/6M93XeEE6T21TJCb9

25/08/2026

🙋‍♀️ Сайн байцгаана уу? Намайг Татьяна Ушакова гэдэг. Би Москва хотын ойролцоох үзэсгэлэнт Сергиев Посад хотод амьдардаг. Би сэтгэл зүйч бөгөөд сэтгэл зүйн зөвлөгөө, заслын хэд хэдэн чиглэлээр суралцаж, мэдлэг, туршлагаа тасралтгүй тэлж, хөгжүүлсээр ирсэн.

Одоо би насанд хүрэгчидтэй экзистенциал буюу оршихуйн сэтгэл заслын чиглэлээр түлхүү ажиллаж байна. Уулзалтуудаараа бид амьдралын утга учир, сонголт, эрх чөлөө, боломж ба хязгаарлалт, өөрийгөө танин мэдэх, өөрийн онцлогийг ойлгож хүлээн зөвшөөрөх зэрэг амьдралын олон чухал сэдвийг хамтдаа хөндөн ярилцдаг.

Хэдэн жилийн өмнө Ирина Млодикийн “Удаан ба жинхэнэ оршихуй” сургалтад хамрагдсан. Тэндээс олж авсан мэдлэг, ойлголтууд маань өнөөдөр ч миний мэргэжлийн ажилд чухал түшиг тулгуур болсоор байна. Үүнд дээр мэдээж супервишн, мөн хувийн сэтгэл засал нэмэгдэнэ.

Хоёр дах чиглэл минь бол хүүхэд, өсвөр үеийнхэнтэй ажиллах. Би “Генезис” институтийн OKids хөтөлбөрийг дүүргэж, энэ чиглэлээр зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай. Мөн төрийн нийгмийн үйлчилгээний салбарт 20 гаруй жил ажилласан нь миний мэргэжлийн замналын чухал хэсэг юм.

Гурав дах чиглэл бол супервишн. Сэтгэл зүйч, сэтгэл засалчдад зориулсан ганцаарчилсан болон бүлгийн супервишнийг удирддаг.

Дөрөв дэх нь “Генезис” хэвлэлийн газартай хамтран метафор карт, ширээний тоглоом зэрэг олон бүтээл туурвиж, хэвлүүлсэн. Энэ хамтын ажиллагааны хүрээнд олон хот, улс орноор аялж, өөр өөр соёл, орчинтой танилцан, олон сонирхолтой хүмүүстэй уулзаж, хамтран ажиллах боломж надад олдсон.

Мөн онлайнаар экспрессив арт-тэмдэглэл хөтлөх бүлгүүд болон номын клубүүдийг удирддаг. Номын клубийн хувьд бид зүгээр л ном уншаад өнгөрөхгүй. Номоор дамжуулан өөрийгөө сонсож, дотоод ертөнцөө цэгцэлж, өөрийнхөө доторх уншигчтай дахин холбогдохыг хичээдэг. 📚

Ер нь бодоод үзсэн чинь зөндөө олон зүйл хийдэг юм байна. 😜🤨

Заримдаа “Би юу ч амжихгүй байна” гэсэн бодол төрдөг. Гэхдээ амжуулсан зүйлсээ эргээд харсан чинь баярлаж байна 😊

Мөн ажил, аяллыг хослуулахдаа би үнэхээр дуртай. Энэ бол миний үргэлж мөрөөддөг байсан амьдралын нэг хэсэг. 🌊🌍✈️🚄

Миний бие 8 сарын 28,29-ны өдрүүдэд Монголд дахин очиж, цоо шинэ сэдэв, агуулгыг хүргэх болсондоо баяртай байна. Удахгүй уулзья 💌

25/08/2026

Сэтгэл зүйчийн тулгуур буюу амжилттай ажиллах 4 нөхцөл

🤖 “Робот” зүйрлэл картыг бүлгийн ажилд ашиглах нэгэн сонирхолтой аргаас хуваалцаж байна 🤩Бүлгийн оролцогчдын санамсаргүй...
25/08/2026

🤖 “Робот” зүйрлэл картыг бүлгийн ажилд ашиглах нэгэн сонирхолтой аргаас хуваалцаж байна 🤩

Бүлгийн оролцогчдын санамсаргүй байдлаар жижиг бүлгүүдэд хуваах бөгөөд үүний дараа заавраа өгнө.

Заавар:
Роботуудын амьдардаг гаригийг хамтдаа бүтээгээрэй. Гэхдээ энэ гариг хэд хэдэн хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:
- Эхлээд роботууд хамтдаа цагийг хөгжилтэй, таатай өнгөрүүлэх нийтийн орон зай (хэсэг) бүтээнэ.
Энд нэг чухал дүрэм бий. Хэн нэг нь ганцаараа шийдэхгүй. Юу зурах, ямар газар байх, роботууд хамтдаа юу хийж болох талаар багийн бүх гишүүд ярилцаж, бүгд зөвшөөрсөн зүйлээ зурна.
- Дараа нь робот бүр өөрийн гэсэн хувийн орон зай (хэсэг) зурна. Робот бүр өөрт тохирох орон зайгаа бусадтайгаа ярилцаж, тохиролцсоны үндсэн дээр сонгоно.
Харин өөрийн хувийн хэсэг, орон зайгаа хаана, яаж байрлахыг шийдсэний дараа:
🎨 Өөрт хэрэгтэй зүйлээ
🎨 Дуртай зүйлээ
🎨 Өөрийг нь тайвшруулдаг зүйлээ
🎨 Заавал байх ёстой гэж үздэг бүх зүйлээ өөрийн хүссэнээр зурж, будна.

⏰ Гаригийг бүтээхэд баг бүрт 30-40 минут өгөгдөнө .

Гаригууд бэлэн болсны дараа сэтгэл зүйч болон бүх оролцогчид гариг бүрээр зочилж, тухайн гаригийн онцлогтой танилцана. Энэ үед дараах асуултуудаар ярилцана:

🤖 Энэ хэний хувийн орон зай вэ?
🏠 Хувийн орон зайдаа юу юу зурсан бэ? Яагаад?
🚪 Таны хувийн орон зайд хэн нэвтэрч болох вэ?
🔑 Орохын өмнө танаас зөвшөөрөл авах шаардлагатай юу?
🌈 Нийтийн орон зайдаа юу зурсан бэ?
💬 Нийтийн орон зайг бүтээх явцад санал зөрсөн тохиолдол байсан уу? Хэрхэн шийдсэн бэ?

“Роботуудын гариг” нь хүүхэд, өсвөр үеийнхэн төдийгүй насанд хүрэгчдэд хувийн хил хязгаар, зөвшөөрөл, өөрийн болон бусдын хэрэгцээг танин мэдэх, ойлгох, илэрхийлэх боломжийг олгодог. Мөн нийтийн орон зайг бүтээх явцдаа бусдын үзэл бодлыг сонсох, харилцан тохиролцох, ялгаатай хэрэгцээг хүндэтгэх талаар бодит туршлага олж авах боломж бүрддэг.

🔻"Робот", "Сав","Ташуур ба чихэр" зүйрлэл картуудтай танилцаж зөвлөгөө заслын ажилдаа өргөн ашиглах өөр олон янзын аргачлалд суралцахыг хүсвэл "Метафор картын тусгай курс: Сэтгэл зүйч хүчирхийллийн хохирогчидтой ажиллах сэтгэл заслын арга сэдвээр 8 сарын 28,29-нд явагдах гэж байна.
Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/6M93XeEE6T21TJCb9

"Метафор карт тусгай курс: сэтгэл зүйч хүчирхийллийн хохирогчидтой ажиллах сэтгэл заслын арга" сургалт явагдахад 4 хоног...
24/08/2026

"Метафор карт тусгай курс: сэтгэл зүйч хүчирхийллийн хохирогчидтой ажиллах сэтгэл заслын арга" сургалт явагдахад 4 хоног үлдлээ 🤩

Сургалтаар ямар арга зүй эзэмших вэ?
Татьяна Ушаковагийн бүтээсэн гурван төрлийн зүйрлэл картыг ашиглан хүчирхийлэлд өртсөн үйлчлүүлэгчтэй ажиллах практик арга барилд суралцана.
🔹 “Ташуур ба чихэр”: Харилцаан дахь хяналт, дарамт, шийтгэл, эрхшээл, айдас, буруутгал болон хүчирхийллийн давтагдсан хэв маягийг илрүүлэн ажиллана. Үйлчлүүлэгч болсон үйл явдал, тухайн үеийн мэдрэмж, оролцогчдын байр суурийг өөр өнцгөөс харах боломжтой.
🔹 “Сав”: Савны хэлбэр болон доторх агуулгаар дамжуулан үйлчлүүлэгчийн одоогийн сэтгэл зүйн төлөв, дотоод зөрчилдөөн, хувийн хил хязгаар, хэрэгцээ болон хүсэж буй өөрчлөлтийг дүрслэн ажиллана. Мөн “Би одоо ямар байна?”, “Би юугаар дүүрсэн байна?”, “Надад юу хэрэгтэй вэ?” гэсэн чухал асуултуудын хариуг судлахад тусална.
🔹 “Робот”: Толгой, их бие, хөлийн дүрслэлүүдийг хослуулан өөрийн болон бусдын дүрийг бүтээх замаар өөрийн талаарх төсөөлөл, дотоод зөрчил, хамгаалах механизм, харилцаан дахь үүрэг болон зан үйлийн хэв маягийг танин ажиллана.

🎁 Мөн сургалтын оролцогч бүрт "Сав" эсвэл "Ташуур ба чихэр" зүйрлэл картаас аль нэгийг (сонголтоор) бэлэглэнэ.
Сургалт: 8 сарын 28,29-ны өдрүүдэд 10:00-17:00 цагт явагдана.
Бүртгүүлэх линк: https://forms.gle/9afACFoGnNjq6b77A

🌿 "СЭТГЭЛ ЗҮЙЧИЙН ТУЛГУУР" Сэтгэл зүйчдэд зориулсан үнэ төлбөргүй вебинар Сэтгэл зүйч бид бусдыг сонсож, ойлгож, дэмжиж,...
24/08/2026

🌿 "СЭТГЭЛ ЗҮЙЧИЙН ТУЛГУУР" Сэтгэл зүйчдэд зориулсан үнэ төлбөргүй вебинар
Сэтгэл зүйч бид бусдыг сонсож, ойлгож, дэмжиж, хүнд хэцүү үед нь түшиг болдог. Харин сэтгэл зүйчид хэнд, юунд түшиглэх вэ?

Зөвлөгөө, заслаар ажилж эхлэх үед хариулт нь шууд олдохгүй, ойлгомжгүй тодорхойгүй нөхцөл байдлуудтай ихэнхдээ тулгардаг. Заримдаа шийдлийг ганцаараа хайхаас илүү туршлагатай мэргэжил нэгтнийхээ өнцгийг сонсох нь чухал байдаг.
Тиймээс бид сэтгэл зүйчид өөрсдөдөө тулгарч буй бодит асуудал, асуулт, эргэлзээгээ хуваалцаж, хамтдаа ярилцах “Сэтгэл зүйчийн тулгуур” вебинарыг зохион байгуулж байна.

📌 ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ
Хэзээ: 8 сарын 25-нд 19 цагаас
Бүртгүүлэх линк: https://forms.gle/Fh2oTDY2YnApjwSM9
Таны бүртгүүлсэн мэйл хаягт zoom линк илгээх болно.

Сэтгэл зүйн хүчирхийлэлд өртсөн үйлчлүүлэгчтэй ажиллахдаа юуг анхаарч, зөвлөгөө болон заслын ажлыг хэрхэн үр дүнтэй чигл...
21/08/2026

Сэтгэл зүйн хүчирхийлэлд өртсөн үйлчлүүлэгчтэй ажиллахдаа юуг анхаарч, зөвлөгөө болон заслын ажлыг хэрхэн үр дүнтэй чиглүүлэх вэ?

💡Энэхүү сургалтаар хүчирхийллийн хохирогчтой ажиллах сэтгэл зүйн ажлын үндсэн зорилго, чиглэл, онцлогийг судалж, “Робот”, “Сав”, “Ташуур ба чихэр” гэсэн 3 төрлийн зүйрлэл картыг ашиглах арга зүйд суралцана.

Сэтгэл зүйн хүчирхийлэлд өртсөн үйлчлүүлэгчтэй ажиллахад хамгийн чухал нь өөрт тохиолдсон зүйлээ аюулгүйгээр ойлгож, мэдрэмжээ илэрхийлэхэд нь туслах явдал юм. Энэ нь гаднаас харагдах шарх үлдээдэггүй боловч хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж, бусдад итгэх итгэл, хувийн хил хязгаар, шийдвэр гаргах чадвар болон харилцааны хэв маягт гүн мөрөө үлдээж болно. Хүчирхийлэлд өртсөн үйлчлүүлэгчид айдас, ичгүүр, гэм буруу, эргэлзээ зэрэг мэдрэмжийн улмаас өөрт тохиолдсон зүйлийг шууд ярих, мэдрэмжээ нэрлэх, бодит нөхцөл байдлаа бүхэлд нь харахад бэрхшээлтэй байх нь бий. Ийм үед зөвхөн асуулт, ярилцлагад тулгуурлах нь хангалтгүй байж болно.

Зүйрлэл картын тусламжтайгаар үйлчлүүлэгч:
🔹 өөрт тохиолдсон үйл явдлыг тодорхой зайнаас ажиглах
🔹 хэлэхэд хэцүү мэдрэмжээ таньж, нэрлэх
🔹 хүчирхийллийн харилцаанд өөрийн эзэлж байсан байр суурийг ойлгох
🔹 айдас, гэм буруу, ичгүүр болон дотоод зөрчлөө судлах
🔹 алдагдсан хувийн хил хязгаар, хэрэгцээгээ таних
🔹 өөрийн хүч, дэмжлэг, хамгаалах нөөцийг олж харах боломжтой болдог.
Иймээс зүйрлэл карт үйлчлүүлэгч, сэтгэл зүйчийн хооронд аюулгүй харилцан яриа үүсгэх мэргэжлийн хэрэгсэл юм.

Сургалтын үеэр оролцогчид асуултыг хэрхэн зөв тавих, үйлчлүүлэгчийн ассоциацыг өөрийнхөөрөө тайлбарлахгүйгээр ажиллах, аюулгүй байдлыг хадгалах, дотоод нөөцийг нь илрүүлэх практик дасгалуудыг ажиллана. Энэхүү сургалт нь үйлчлүүлэгчид өөрийнхөө хариултыг олоход нь мэргэжлийн түвшинд туслах арга зүйн сургалт болно.

🎁 Оролцогч бүрт "Сав" эсвэл "Ташуур ба чихэр" зүйрлэл картаас аль нэгийг (сонголтоор) бэлэглэнэ.

📅 8 дугаар сарын 28, 29-нд
⏰ 10:00–17:00 цагт
👩‍🏫 Сургагч багш: Татьяна Ушакова Доктор /Ph.D/, клиник сэтгэл зүйч, мэргэшсэн арт терапист
Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/9afACFoGnNjq6b77A

📝 Хүчирхийллийн хохирогчидтой ажиллахад баримт аюулгүй ажиллагаа зарчимуудаас хүргэж байна. Эдгээр зарчмын гол зорилго н...
19/08/2026

📝 Хүчирхийллийн хохирогчидтой ажиллахад баримт аюулгүй ажиллагаа зарчимуудаас хүргэж байна. Эдгээр зарчмын гол зорилго нь үйлчлүүлэгчийг “өөрчлөх” бус, харин өөрийн үнэ цэнэ, сонголт, хүч чадал, амьдралаа өөрөө удирдах мэдрэмжээ дахин олж авахад нь аюулгүй, хүндэтгэлтэй орчин бүрдүүлэн дэмжихэд оршино.

Сэтгэл зүйч та хүчирхийллийн хохирогчидтой ажиллах арга зүйгээ нэмэгдүүлэхийг хүсвэл “Метафор картын тусгай курс” сургалтанд хамрагдаарай. Сургалтын төлбөрийг хуваан төлөх боломжтой бөгөөд бүртгүүлэх бол дараах линкээр нэвтэрч орно уу. https://forms.gle/9afACFoGnNjq6b77A

👩‍💼 Удирдагч багш: Татьяна Ушакова ( Клиник сэтгэл зүйч, доктор /Ph.D/, мэргэшсэн арт терапист, урлагийн сэтгэл заслын нийгэмлэгийн гишүүн, NLP мастер).
👥Хэнд зориулсан: практик талбар дээр ажиллаж буй сэтгэл зүйч болон сэтгэцийн эмч.
📚Сургалтын хэлбэр: танхим
📆 Хэзээ: 8 сарын 28,29-нд 10:00 - 17:00 цагт
Сургалтын төлбөр: 800,000₮

Self-concept буюу би концепт гэж юу вэ?💡Хамгийн энгийнээр би-концепт гэдэг нь хүний ​​өөрийнхөө талаар боддог, итгэдэг б...
18/08/2026

Self-concept буюу би концепт гэж юу вэ?💡
Хамгийн энгийнээр би-концепт гэдэг нь хүний ​​өөрийнхөө талаар боддог, итгэдэг бүх зүйлсийг хэлнэ. Ерөнхийдөө "Би хэн бэ?" гэх асуултад хариулагдах бүх хариулт үүнд багтана. Жишээ нь, таны голлох зан чанарууд юу вэ? Та юунд дуртай вэ? Та өөрийнхөө талаар ямар сэтгэгдэлтэй байдаг вэ? гэх мэт асуултуудад хариулж үзээрэй.

Би-концепт нь хүүхэд наснаас эхлэн хөгждөг бөгөөд насанд хүрэх үед илүү тогтвортой, цэгцтэй болж тогтдог байна. Хүүхэд өөрийн талаар эерэг, тогтвортой үзэл баримтлалтай байснаар ирээдүйд амжилт гаргах, өөртөө итгэх мөн бусадтай сайхан харилцаатай байх суурь тавигддаг байна. Тиймээс би-концептийг эерэг бөгөөд тогтортой суулгах нь чухал юм.

"Робот" зүйрлэл карт нь хувь хүний Би-Үзэл баримтлалыг батжуулахад тусалдаг. Би-үзэл баримтлал нь хүүхдийн өөрийн талаарх бодол, хандлага, итгэл үнэмшил, сонголт, ур чадварыг илэрхийлдэг тул өсвөр насны хүүхдүүдийн хувьд өөрсдийнхөө тухай ойлголттой болох нь маш чухал байдаг. Иймд хүүхэд, өсвөр насныхан болон насанд хүрэгчидтэй ажиллах сэтгэл зүйн ажлаа илүү бүтээлч, уян хатан шинж чанартай болгох арга зүйд суралцах хүсэлтэй мэргэжилтнүүдээ "Робот" зүйрлэл картын мастер класс сургалтандаа урьж байна.
📆СУРГАЛТЫН ОГНОО: 2026 оны 8 сарын 21-нд танхимаар
⏰СУРГАЛТЫН ЦАГ: 10:00-17:00 цагт
💸 НИЙТ ТӨЛБӨР: 330 000₮
Бүртгүүлэх линк: https://forms.gle/5CVFVZeRsBNayq399

Хүчирхийлэл нь хүний сэтгэл зүй болон бие махбодод хэрхэн нөлөөлдөг талаар хүргэж байна. Сэтгэл зүйч та хүчирхийллийн хо...
17/08/2026

Хүчирхийлэл нь хүний сэтгэл зүй болон бие махбодод хэрхэн нөлөөлдөг талаар хүргэж байна.

Сэтгэл зүйч та хүчирхийллийн хохирогчидтой ажиллах арга зүйгээ нэмэгдүүлэхийг хүсвэл “Метафор картын тусгай курс” сургалтанд урьж байна.

Сургалтаар:
🔹 Хүчирхийллийн хохирогчтой ажиллах сэтгэл зүйн ажлын үндсэн зорилго, чиглэлүүдийг мэдэж авна.
🔹 Хохирогчийн мэдрэмж, туршлага, дотоод ертөнцтэй ажиллахад зүйрлэл карт ашиглах арга зүйд суралцана.
🔹 “Робот”, “Ташуур ба чихэр” мөн цоо шинэ зүйрлэл карт болох “Сав” багц карттай танилцаж, практикт туршлага олж авна.
🔹 Мөн сэтгэл зүйн зөвлөгөө болон зүйрлэл карт ажиллах практик ур чадваруудаа хөгжүүлэх болно.

👩‍💼 Удирдагч багш: Татьяна Ушакова ( Клиник сэтгэл зүйч, доктор /Ph.D/, мэргэшсэн арт терапист, урлагийн сэтгэл заслын нийгэмлэгийн гишүүн, NLP мастер).

👥Хэнд зориулсан: практик талбар дээр ажиллаж буй сэтгэл зүйч болон сэтгэцийн эмч.
📚Сургалтын хэлбэр: танхим
📆 Хэзээ: 8 сарын 28,29-нд 10:00 - 17:00 цагт
Сургалтын төлбөр: 800,000₮
Бүртгүүлэх линк: https://forms.gle/9afACFoGnNjq6b77A

Address

Ulaanbaatar

Telephone

+97677735757

Alerts

Be the first to know and let us send you an email when Сэтгэл заслын хөгжлийн хүрээлэн posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Сэтгэл заслын хөгжлийн хүрээлэн:

Shortcuts

Share

Category