Falun Dafa in Mongolia

Falun Dafa in Mongolia 🟡 ФАЛУНЬ ДАФА бясалгал нь ҮНЭН, НИНЖИН, ТЭВЧЭЭР зарчимаар бясалгадаг ➰ Буддын системийн дээд түвшний амь бие, сэтгэлийн хос бясалгал 🔆

🌿 Уламжлалт үнэт зүйлдээ эргэн очих гэж юу гэсэн үг вэ?Фалунь Гон нь Үнэн, Нинжин, Тэвчээр гэсэн зарчмыг эрхэмлэж, хүн ө...
25/08/2026

🌿 Уламжлалт үнэт зүйлдээ эргэн очих гэж юу гэсэн үг вэ?

Фалунь Гон нь Үнэн, Нинжин, Тэвчээр гэсэн зарчмыг эрхэмлэж, хүн өөрийн зан чанар, ёс суртахуунаа дээшлүүлэхийг чухалчилдаг.

Тэгвэл “хүмүүс уламжлал руугаа буцах хэрэгтэй” гэж ярих нь яг юу гэсэн үг вэ?

Энэ нь өнгөрсөн үеийн бүх зүйлийг сохроор хуулбарлах, орчин үеийн технологи, шинжлэх ухаан, амьдралын хэв маягаас татгалзах гэсэн үг биш.

Харин хүн төрөлхтөн үеэс үед нандигнан авч ирсэн сайн сайхан ёс суртахууны үнэт зүйлсээ дахин эрхэмлэх тухай ойлголт юм.

Эцэг эхээ хүндэтгэх, ахмадаа дээдлэх, гэр бүлдээ хариуцлагатай байх, үр хүүхдээ сурган хүмүүжүүлэх, бусдад үнэнч шударга хандах, амласандаа хүрэх, даруу төлөв байх, бусдын төлөө бодож сурах, муу зүйлд муугаар хариулахгүй тэвчиж чаддаг байх зэрэг нь олон уламжлалт соёлд эрхэм чанар хэмээн тооцогдож ирсэн.

Өнөөдөр нийгэм маш хурдтай хөгжиж байна. Гэвч технологийн хөгжил хүний ёс суртахууны хөгжлийг автоматаар авчирдаггүй. Бид илүү хурдан машин, илүү ухаалаг төхөөрөмжтэй болж болох ч хүн хоорондын итгэлцэл, нинжин сэтгэл, хариуцлага алдагдвал нийгмийн жинхэнэ сайн сайхан байдал бий болохгүй.

Тиймээс уламжлал руугаа буцна гэдэг нь цаг хугацааг ухраах тухай биш.

Харин хүний дотоод мөн чанар дахь сайн сайхан зүйлсийг сэргээх тухай юм.

Үнэнийг эрхэмлэх.
Бусдад нинжин сэтгэлээр хандах.
Хүнд үед тэсвэр тэвчээртэй байх.
Өөрийн алдааг бусдаас бус, эхлээд өөрөөсөө хайх.
Ашиг сонирхлоос илүү ёс суртахууныг эрхэмлэх.

Фалунь Гон-ы Үнэн, Нинжин, Тэвчээр зарчим нь хүнийг гаднаас нь хүчээр өөрчлөх бус, харин өөрийн сэтгэлээ засаж, илүү сайн хүн болохыг зориход чиглүүлдэг.

🌸 Уламжлал руугаа буцна гэдэг өнгөрсөн рүү буцах биш — хүн чанар, ёс суртахуун, сайн сайхан руугаа эргэн очих явдал юм.

#ФалуньДафа #ФалуньГон #ҮнэнНинжинТэвчээр #УламжлалтҮнэтЗүйл #ЁсСуртахуун

🕊️Зөвт бодлоороо бид сэтгэл оюунаа ариусган, Үнэн, Нинжин, Тэвчээрийг амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээдэг.🪷✨Фалунь Дафа н...
24/08/2026

🕊️Зөвт бодлоороо бид сэтгэл оюунаа ариусган, Үнэн, Нинжин, Тэвчээрийг амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээдэг.🪷

✨Фалунь Дафа нь бидэнд дотогшоо харж, илүү нинжин сэтгэлтэй, тэвчээртэй, тайван хүн болж, өөрийгөө өдөр бүр улам сайжруулах замыг сануулдаг.

Сэтгэлдээ сайн сайхныг тээж, бусдад энэрэнгүй хандаж, амьдралын аливаа зүйлд тайван ухаанаар хандаж чадвал бидний дотоод ертөнц төдийгүй эргэн тойрны орчин ч илүү эв найрамдалтай болдог.

Үнэн • Нинжин • Тэвчээр
Сайн сайхан өөрчлөлт өөрийн сэтгэлийг өөрчлөхөөс эхэлдэг. 🌿

#Бясалгал #Дасгал #ҮнэнНинжинТэвчээр #ЭрүүлАмьдралынХэвМаяг #ДотоодАмарАмгалан

🔵Үнэн・Нинжин・Тэвчээр — орчлон ертөнцийн мөн чанар🔵Хүн төрөлхтөн эрт дээр үеэс “Хүн яагаад энэ хорвоод ирдэг вэ?”, “Амьдр...
22/08/2026

🔵Үнэн・Нинжин・Тэвчээр — орчлон ертөнцийн мөн чанар🔵

Хүн төрөлхтөн эрт дээр үеэс “Хүн яагаад энэ хорвоод ирдэг вэ?”, “Амьдралын жинхэнэ утга учир юу вэ?”, “Сайн ба мууг ялгах хэмжүүр хаанаас бий болдог вэ?” зэргийг эрэлхийлсээр ирсэн.

Фалунь Дафагийн сургаалд Үнэн・Нинжин・Тэвчээр (真・善・忍) нь зөвхөн хүний баримтлах ёс суртахууны зарчим төдий бус, харин орчлон ертөнцийн үндсэн мөн чанар, хамгийн суурь шинж чанар хэмээн тайлбарладаг.

🔵Үнэн — үнэнч шударга, чин сэтгэлтэй байж, худал хуурмагаас холдох.
🔵Нинжин — бусдыг энэрэн хайрлаж, өршөөн ойлгож, өөрөөсөө түрүүнд бусдыг бодож сурах.
🔵Тэвчээр — бэрхшээл, доромжлол, зөрчилтэй тулгарахад уур хилэн, өш хонзонд авталгүй, уужуу тайван байж, өөрийгөө захирч, барьж сурах.

Хүний бодол, үг, үйлдэл Үнэн・Нинжин・Тэвчээртэй улам нийцэх тусам сэтгэл нь ариусаж, бусдад учруулах хор хөнөөл багасаж, амьдралын үнэ цэнийг илүү гүн ойлгож эхэлнэ. Харин худал хуурмаг, харгислал, үзэн ядалт, үл тэвчих байдал давамгайлах тусам хүн энэ сайн сайхан мөн чанараас улам холддог.

Бид орчлон ертөнцийн бүх нууцыг мэддэггүй. Гэвч өөрөөсөө нэг асуултыг асууж болох юм:

Би өнөөдөр аливаа бүхэн дээр үнэн байж чаддаг билүү?
Би бусдад нинжин, энэрэнгүй ханддаг билүү?
Би бэрхшээлийн өмнө тэсвэр тэвчээртэй байж чаддаг билүү?

Үнэн・Нинжин・Тэвчээрийг ойлгох нь зөвхөн гурван үгийг мэдэх төдий зүйл биш. Харин тэдгээрийг өөрийн амьдрал, бодол сэтгэл, бусадтай харилцах харилцаандаа хэрэгжүүлж, өөрийгөө улам сайн хүн болгон өөрчлөх үйл явц юм.

Үнэн・Нинжин・Тэвчээр — орчлон ертөнцийн мөн чанар.
Харин түүнийг амьдралдаа хэрэгжүүлэх зам бидний өөрсдийн зүрх сэтгэлээс эхэлнэ.

🪷falundafa.org🪷(монгол хэл сонгох)

21/08/2026

🌍 Хүн төрөлхтөнд өнөөдөр хамгийн их дутагдаж байгаа зүйл юу вэ?🕊️

Технологи хөгжиж, мэдээлэл асар хурдтай түгж, хүн төрөлхтөн урьд өмнөхөөсөө илүү ихийг бүтээж, илүү тав тухтай амьдарч байгаа мэт харагддаг.

Гэвч нөгөө талаас ашиг сонирхол, худал хуурмаг, хууран мэхлэлт, шунал, үзэн ядалт, хүчирхийлэл, тэмцэл, үл итгэлцэл зэрэг улам нэмэгдэж байна. Сэтгэлийн түгшүүр, ганцаардал, гэр бүлийн үл ойлголцол ч өссөөр.

Учир нь нийгмийг зөвхөн хууль, технологи, эдийн засаг авч явдаггүй. Харин хүний ёс суртахуун л жинхэнэ тогтвортой нийгмийн үндэс байдаг.

Хүн бүр үнэн байж, бусдыг энэрч, тэвчээртэй хандаж чадвал гэр бүл өөрчлөгдөнө. Гэр бүл өөрчлөгдвөл нийгэм өөрчлөгдөнө. Харин ёс суртахуун уруудахад хууль дүрэм хэчнээн олширсон ч асуудлыг бүрэн шийдэж чадахгүй юм.

Тиймээс олон хүн өнөөдөр амьдралын жинхэнэ утга учрыг, дотоод амар амгаланг, ёс суртахуунтай сайн хүн байх замыг эрэлхийлж байна.

🌸 Фалунь Дафа бол хүнийг Үнэн – Нинжин – Тэвчээр гэсэн бүх нийтийн үнэт зарчмаар өөрийгөө сайжруулахыг заадаг уламжлалт бясалгалын арга юм.

Энэ нь хүн өөрөөсөө эхэлж:
✨ үнэн байх,
✨ бусдыг энэрэх,
✨ ямар ч нөхцөлд тэвчээртэй, өршөөнгүй байхыг эрхэмлэдэг.

Олон сая хүн эдгээр зарчмыг амьдралдаа хэрэгжүүлснээр сэтгэл нь тайван болж, гэр бүл, ажил амьдрал, хүн хоорондын харилцаанд нь эерэг өөрчлөлт гарсан тухайгаа хуваалцдаг.

Хэрэв хүн төрөлхтөн ёс суртахуунаа сэргээж чадвал бидний ирээдүй илүү гэрэл гэгээтэй байх юм. Том өөрчлөлт үргэлж нэг хүний дотоод өөрчлөлтөөс эхэлдэг.

🌼 Хэрэв та Фалунь Дафагийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл www.falundafa.org сайтаас олон хэлээр номыг үнэ төлбөргүй уншиж, дасгалуудыг нь ч үнэгүй сурах боломжтой.

💛 Илүү сайхан дэлхийг бүтээх эхлэл нь өөрийнхөө зүрх сэтгэлээ сайнаар өөрчлөхөөс эхэлдэг.

FALUNDAFA.ORG🪷
(монгол хэл сонгох)

16/08/2026

💚ФАЛУНЬ ДАФА — ЦЭВЭР АРИУН, СҮР ЖАВХЛАНТ ЗАМ 💚

Фалунь Дафа-гийн орчинд байх бүрд нэг зүйл онцгой мэдрэгддэг. Тэр бол цэвэр ариун, амгалан тайван, ёслол төгөлдөр уур амьсгал юм.

Фалунь Дафа нь Үнэн–Нинжин–Тэвчээр хэмээх зарчмыг баримтлан, хүнийг зөвхөн гадна талаас нь бус, хамгийн түрүүнд сэтгэл зүрх, бодол санаанаасаа өөрийгөө ариусгаж, улам сайн хүн болоход сургадаг.

Хүн бясалгалын явцдаа атаархал, уур хилэн, хувийн ашиг сонирхол, өрсөлдөж тэмцэлдэх сэтгэл, гомдол хорсол зэрэг зууралдлуудаа бага багаар орхиж, аливаа асуудал тулгарахад бусдыг буруутгахаасаа өмнө өөрийгөө эргэн харж сурдаг. Ийнхүү сэтгэл нь улам тайван, уужуу, энэрэнгүй болох тусам хүний дотоод ертөнц ч улам тунгалаг, цэвэр ариун болж ирдэг.

Тиймээс жинхэнэ бясалгал гэдэг нь зөвхөн хөдөлгөөн хийж, бясалган суух төдий зүйл биш. Харин өдөр тутмын амьдралын дунд өөрийн зан чанарыг дээшлүүлж, сайн муугийн өмнө зөв сонголт хийж, бусдыг бодож, сэтгэлээ ариусгах үйл явц юм.

Сэтгэл санааны амар тайван байдал, хөдөлгөөн, бясалгал зэрэг нь хүний ерөнхий сайн сайхан байдалд эерэгээр нөлөөлж болох бөгөөд олон бясалгагч өөрсдийн бие, сэтгэлд эерэг өөрчлөлт мэдэрсэн тухайгаа хуваалцдаг. Гэхдээ Фалунь Дафа-гийн бясалгалын илүү гүн утга нь зөвхөн эрүүл мэндийн төлөө бус, хүний ёс суртахуун, сэтгэл зүрхийг дээшлүүлэхэд оршдог.

Олон хүн нэгэн зэрэг дасгалаа хийж, намуухан хөгжим эгшиглэх тэр агшныг харахад сүр жавхлантай атлаа маш амгалан. Хөдөлгөөн бүр нь тайван, орчин нь цэгцтэй, хүмүүсийн төрх нь дөлгөөн. Тэрхүү цэвэр ариун бөгөөд ёслол төгөлдөр байдал нь үгээр бүрэн дүрслэхэд бэрх.

Хүний сэтгэл цэвэрших тусам харц нь хүртэл дөлгөөн болж, үг үйлдэл нь зөөлөрч, эргэн тойрныхондоо авчрах зүйл нь ч өөрчлөгдөнө.

Үнэн байдал хүний сэтгэлийг тунгалаг болгоно.
Энэрэл, Нинжин байдал хүний зүрхийг уужруулна.
Тэвчээр хүнийг улам бат бөх, тайван болгоно.

Фалунь Дафа-гийн сайн сайхан нь сүртэй үгэнд бус, харин хүн бүр өөрийн сэтгэлийг ариусгаж, сайн сайхан руу тэмүүлэн, амьдралдаа Үнэн–Нинжин–Тэвчээрийг бодитоор хэрэгжүүлэхэд оршдог.

💚Сэтгэл ариусах тусам хүн өөрөө өөрчлөгдөнө.
Хүн өөрчлөгдөх тусам түүний эргэн тойрон ч илүү гэрэл гэгээтэй болдог. 🪷

🪷falundafa.org🪷

12/08/2026

🌸 ФАЛУНЬ ДАФА ГЭЖ ЮУ ВЭ?

Хүний амьдралд заримдаа нэг асуулт өөрийн эрхгүй төрдөг.

Бид хүмүүс яагаад амьдардаг вэ? Хүн яаж илүү сайн хүн болж, сэтгэлийн жинхэнэ амар амгаланг олж болох вэ?

Фалунь Дафа буюу Фалунь Гон бол Үнэн–Нинжин–Тэвчээр (真・善・忍) гэсэн зарчимд тулгуурлан хүний бие, сэтгэлийг хамтад нь ариусган дээшлүүлэх бясалгалын арга юм.

Энэ нь зөвхөн хэдэн дасгал хөдөлгөөн хийх тухай ойлголт биш юм. Харин өдөр тутмын амьдралдаа өөрийн сэтгэлийг ажиглаж, аливаа зөрчил бэрхшээлийн өмнө бусдыг буруутгахаасаа өмнө өөрөөсөө эрж харах, хувийн ашиг сонирхол, уур бухимдал, атаархал, тэмцэлдэх сэтгэл, нэр алдар хөөцөлдөх зэрэг зууралдлаа аажмаар орхиж, улам үнэн, нинжин энэрэнгүй, тэвчээртэй хүн болохыг зорьдог бясалгал юм.

🌿 Үнэн — худал хуурмаг бус, чин үнэнч, шударга байх.
🌿 Нинжин — бусдыг ойлгож, өршөөж, сайхан сэтгэлээр хандах.
🌿 Тэвчээр — хүнд нөхцөл, зөрчил бэрхшээлийн үед ч өөрийн сэтгэлээ барьж, зөвийг сонгох.

Эдгээр нь сонсоход энгийн мэт. Гэвч хүн өөрийн эрх ашиг хөндөгдөхөд, жишээлбэл доромжлуулахад, шударга бус зүйлтэй тулгарахад, эсвэл хэн нэгэн бидний хүссэнээр авирлахгүй үед эдгээр зарчмыг жинхэнэ баримтлах нь амархан биш.

Тиймээс Фалунь Дафагийн бясалгалын гол талбар нь бидний өдөр тутмын амьдрал өөрөө юм.

Гэр бүлдээ, ажил дээрээ, нийгэмд, бусадтай зөрчилдөх үедээ хүн өөрийгөө засаж, сэтгэлээ дээшлүүлнэ. Гаднаас нөхцөл байдлыг өөрчлөхөөс илүүтэйгээр дотроосоо өөрчлөгдөхийг хичээнэ.

Фалунь Дафад мөн тайван, зөөлөн хөдөлгөөнтэй таван багц дасгал байдаг. Дасгал болон сэтгэлээ бясалгах үйл явц нь хамтдаа явагддаг.

🌸 Фалунь Дафа ямар нэг зан үйл, эд хөрөнгө эсвэл албан тушаал хөөцөлдөх зам биш.
Хүмүүс сайн дураараа суралцаж, дасгалуудыг үнэ төлбөргүй сурч болно. Хүн хаана амьдардаг, ямар үндэстэн, ямар шашинтай, хэдэн настай, ямар мэргэжилтэйгээс үл хамааран Үнэн–Нинжин–Тэвчээрийн зарчмыг амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээж болно.

Өнөөдөр дэлхий улам хурдтай болж, хүмүүсийн амьдрал материаллаг зүйлээр баяжсан ч сэтгэлдээ тайван бус, ядарсан, зовсон, утга учрыг эрэлхийлсэн хэвээр байх нь бий.

Фалунь Дафа хүнийг гаднаас нь ямар нэгэн зүйлээр дүүргэхийг бус, харин дотогшоо харж, өөрийн сэтгэлийг өөрчлөхөөс эхлэхийг заадаг.

Хэрэв хүн бүр бусдыг өөрчлөхөөсөө өмнө өөрийгөө харж, худлын оронд Үнэнг,
хатуу ширүүний оронд Нинжинг,
уур хилэнгийн оронд Тэвчээрийг сонгож чадвал — нэг хүн өөрчлөгдөнө. Нэг гэр бүл өөрчлөгдөнө. Улмаар нийгэм ч илүү сайхан болж чадах юм.

Энэ бол Фалунь Дафаг ойлгож эхлэх хамгийн энгийн атлаа хамгийн чухал цэг юм.

🪷 Фалунь Дафа — Үнэн, Нинжин, Тэвчээр.
Өөрчлөлтийг бусдаас бус, өөрөөсөө эхлүүлэх бясалгалын зам.

🪷falundafa.org🪷

Тариачин ба могойн үлгэрээс ХКН-ын өсөлт хүртэл2026 оны 8-р сарын 11 | Гинкго(Minghui.org) “Тариачин ба могой” бол Эзопы...
11/08/2026

Тариачин ба могойн үлгэрээс ХКН-ын өсөлт хүртэл
2026 оны 8-р сарын 11 | Гинкго

(Minghui.org) “Тариачин ба могой” бол Эзопын олонд танил үлгэрүүдийн нэг юм.

Хөлдөж осгосон могойг хараад өрөвдсөн нэгэн тариачин түүнийг цээжиндээ тэвэрч, дулаацуулжээ. Гэтэл могой сэргэмэгцээ өөрийг нь аварсан хүнийг хатгасан байна. Тариачин үхэхийнхээ өмнө: “Миний хувь заяанаас сургамж аваарай. Өөдгүй этгээдийг өрөвдөж болохгүй юм байна.” хэмээн хэлжээ.

Харамсалтай нь үүнтэй төстэй явдал бодит амьдрал дээр ч өрнөж байна. Доор өгүүлэхчлэн, өнгөрсөн хэдэн арван жилийн хугацаанд АНУ Хятадын Коммунист Намыг (ХКН) хүчирхэгжин тэлэхэд ихээхэн тусалсан. Харин хангалттай хүч чадалтай болмогц ХКН “хүчээ нууж, цаг нь болохыг хүлээ” гэсэн бодлогоосоо аажмаар татгалзан, АНУ-д заналхийлж, чөлөөт нийгмийг сулруулах үйл ажиллагаагаа эрчимжүүлсэн.

ХКН хэрхэн хүчирхэгжив

ХКН анх Зөвлөлт Холбоот Улсын дэмжлэгтэй байсан боловч 1956 онд Никита Хрущёв Иосиф Сталины харгис бодлогыг шүүмжилсний дараагаас ЗХУ болон ХКН-ын харилцаа муудаж эхэлсэн.

Гадаад орчны энэхүү дарамтан дээр Хятадын дотоодын ноцтой хямралууд нэмэгдсэн юм. Үүнд:

· Их өлсгөлөн (1958–1962),

· Соёлын хувьсгал,

· 1971 оны Линь Бяогийн хэрэг

зэрэг үйл явдал багтаж байлаа.

ХКН хамгийн хүнд үедээ тулж ирээд байсан тэр цаг үед, 1972 онд АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон Хятадад айлчилсан бөгөөд улмаар 1979 онд АНУ, БНХАУ дипломат харилцаа тогтоосон.

1980 онд Ерөнхийлөгч Жимми Картер Хятадад “хамгийн тааламжтай нөхцөлтэй улс” (MFN) худалдааны статус олгосны дараа Хятадыг тухайн жилдээ Дэлхийн Банканд элсэхэд нь дэмжсэн. Үүний дараа 1986 онд Хятад Азийн Хөгжлийн Банкны гишүүн болсон.

1983 онд БНХАУ руу өндөр технологи экспортлоход тавьж байсан хяналтыг мөн сулруулсан байна.

АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн туслах төрийн нарийн бичгийн дарга асан Дэвид Стилуэлл 2019 онд хэлсэн үгэндээ:

“1986 онд Рейганы засаг захиргаа БНХАУ-д генийн инженерчлэл, автоматжуулалт, биотехнологи, лазер, сансрын технологи, хүнтэй сансрын нислэг, ухаалаг робот техник, суперкомпьютер зэрэг салбарт судалгааны хөтөлбөрүүд байгуулахад хүртэл тусалсан” хэмээн дурджээ.

Билл Клинтон Ерөнхийлөгчийн албан тушаалд очихоосоо өмнө болон бүрэн эрхийнхээ эхний жилүүдэд ХКН-ын хүний эрхийн байдлыг хүчтэй шүүмжилж байсан ч 1993–2001 оны засаглалынхаа хугацаанд Хятадад өргөн хүрээний дэмжлэг үзүүлсэн байдаг.

Стилуэллийн хэлснээр: “1990-ээд онд Америкийн хөрөнгө оруулалтын банкууд БНХАУ-ын удирдагчидтай хамтран China Mobile зэрэг төрийн өмчит аварга компаниудыг бий болгож, дараа нь Нью-Йорк, Лондон зэрэг хотуудын хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгө босгосон. Үүний зэрэгцээ АНУ-ын бодлого эдгээр компанид үндсэн зохицуулалтын шаардлагыг бүрэн хангаагүй байсан ч Америкийн хөрөнгө оруулагчдаас мөнгө босгох боломж олгосон. Үүний үр дүнд хэдэн арван тэрбум ам.доллар БНХАУ-ын төрийн сан руу урсан орсон.”

Тэрээр цааш нь: “БНХАУ шиг АНУ-аас ийм өргөн хүрээтэй чадавх бэхжүүлэх дэмжлэг авсан өөр улс байгаагүй.” хэмээн хэлсэн байна.

“Өөдгүй этгээдийг тэжээсний” үр дагавар

Өнгөрсөн хэдэн арван жилийг эргэн харвал АНУ Хятадад туслахдаа зарим тохиолдолд хүний эрх, эрх чөлөө, барууны үнэт зүйлс, бүр өөрийн эдийн засгийн ашиг сонирхлыг хүртэл хойш тавьсан юм.

Үүнээс ч ноцтой нь, 1989 оны Тяньаньмэний талбайн хядлага, мөн 1999 онд Фалунь Гон-ыг хавчин гадуурхаж эхэлсэн явдал гарсан ч АНУ-ын зүгээс Хятадад үзүүлэх эдийн засаг, худалдааны дэмжлэг үндсэндээ үргэлжилсээр байв.

АНУ-ын дэмжлэгтэйгээр Хятад 2000 онд Худалдааны байнгын хэвийн харилцааны статус (PNTR) авч, 2001 онд Дэлхийн Худалдааны Байгууллагад элссэн.

2009 онд Хятад Германыг гүйцэж, дэлхийн хамгийн том экспортлогч улс болсон. Дараа жил нь дэлхийн хоёр дахь том эдийн засаг болсон юм.

Гэвч барууны зарим удирдагчдын найдварлаж байсан шиг эдийн засгийн өсөлт Хятадад илүү нээлттэй, эрх чөлөөтэй нийгмийг авчраагүй.

Харин ч санхүү, эдийн засгийн хүчирхэг суурьтай болсон ХКН:

· дотоодын дарангуйллаа улам чангаруулах,

· гадаад улс орнуудад нөлөөгөө тэлэх,

· хилийн чанадад хүртэл хүмүүсийг мөрдөн хавчих

үйл ажиллагаагаа идэвхжүүлсэн байна.

Үүнд Фалунь Гон-ыг хилийн чанадад хавчин дарамтлах явдлыг мөн хамааруулсан.

Карл Марксаас Зөвлөлт Холбоот Улс болон ХКН-д коммунизмын баатарлаг эрх мэдлийг дамжуулсан тул энэ нь гайхах зүйл биш юм. Карл Маркс:

“Ажилчин анги гинжнээсээ өөр алдах зүйл үгүй ч тэдэнд эзлэх дэлхий бий.” хэмээн бичиж байв.

Хожим Владимир Ленин Коммунист Интернационал буюу Коминтернийг байгуулсан бөгөөд энэхүү хөдөлгөөн Хятадад нэвтэрч, эцэстээ ХКН болон өргөжсөн юм.

1999 онд ХКН-ын цэргийн хоёр офицер “хязгааргүй дайн” хэмээх стратегийн үзэл баримтлалыг дэвшүүлж, дайснаа, тэр дундаа АНУ-ыг ялахын тулд уламжлалт цэргийн аргаар хязгаарлагдахгүй бүх төрлийн арга хэрэгслийг ашиглах тухай бичсэн байдаг.

2010-аад оноос хойш Хятадын “Чоно дайчин” дипломат бодлого ч улам тодорч эхэлсэн.

Эдгээр нь саяхны цар тахлын үеэр ХКН-аас учруулсан хор уршиг, мөн Фалунь Гон-ыг 27 жилийн турш хавчин гадуурхсан явдалтай нийцэж байгаа юм. Фалунь Гон-ы эсрэг хавчлагыг орчин цагийн түүхэн дэх итгэл үнэмшилд суурилсан хамгийн өргөн хүрээний хавчлагын нэг хэмээн тодорхойлсон байна.

Хятадын “Тариачин ба могой” — “Жуншаний чоно”

Хятадад “Тариачин ба могой”-той төстэй нэгэн түүх байдаг. Гэхдээ төгсгөл нь өөр.

Үүнийг “Жуншаний чоно”-ы үлгэр гэдэг.

Дунго ноён хэмээх нэгэн эрдэмтэн анчинд хөөгдөж яваа чонотой тааралджээ. Чоно түүнээс амь аврахыг гуйхад Дунго ноён өрөвдөн, номынхоо уутанд нууж, анчнаас аварсан байна.

Гэвч анчин явсны дараа өлссөн, ачийг үл мэдэгч чоно өөрийг нь аварсан Дунго ноёныг идэхээр завджээ.

Чоно:

“Чи намайг нэг удаа аварсан юм чинь дахиад нэг удаа аварч яагаад болохгүй гэж?”

хэмээн хэлсэн гэдэг.

Аз болоход нэгэн тариачин тэнд иржээ.

Тэрээр чоно болон Дунго ноёны яриаг сонсоод:

“Ийм жижиг уутанд ийм том чоно багтсан гэдэгт би итгэхгүй байна” хэмээн хэлэв.

Өөрийгөө үнэхээр уутанд багтаж чаддаг гэдгээ нотлохын тулд чоно дахин уут руу мөлхөн оржээ.

Тариачин энэ боломжийг алдалгүй тэр даруй уутны амыг чанга боож, Дунго ноёнтой хамтран чоныг хөнөөснөөр уг түүх төгсдөг.

Ингээд эцэст нь нэг асуулт үлдэнэ:

Аль хувилбарт нь итгэхээ бид өөрсдөө шийдэх юм.

Эх сурвалж: https://en.minghui.org/html/articles/2026/8/11/235480.html

An examination of the lessons learned from years of the US supporting and aiding China and the resulting consequences we now face, including the 27-year-long persecution of Falun Gong.

10/08/2026

🇩🇪 Герман | Франкфурт ам Майн

🪷 Франкфурт хотноо Фалунь Дафа-гийн арга хэмжээ сайхан болж өнгөрлөө.

🧘🏻‍♂️🧘🏻‍♀️ Тайван, уян зөөлөн чийгон дасгалууд, 🐲 сүр жавхлант Хятадын лууны үзүүлбэр, 🎺 үлээвэр найрал хөгжмийн аялгуу хосолсон энэхүү арга хэмжээ хотын өнгө төрхөд амар амгалан, эрч хүч, баяр баяслыг нэмлээ.

Хүмүүс Фалунь Дафа-гийн дасгалуудтай танилцаж, Үнэн • Нинжин • Тэвчээр зарчмын талаар мэдэж авцгааж байлаа. 🪷

#ФалуньДафа

🏀⛹🏻‍♂️NBA-гийн тоглогч асан: Хүний эрхийн төлөө дуу хоолойгоо өргөх нь мөнгө, ашиг орлогоос илүү чухал2026 оны 7 дугаар ...
09/08/2026

🏀⛹🏻‍♂️NBA-гийн тоглогч асан: Хүний эрхийн төлөө дуу хоолойгоо өргөх нь мөнгө, ашиг орлогоос илүү чухал

2026 оны 7 дугаар сарын 31 | Вашингтон хотоос Минхуйгийн сурвалжлагч

(Minghui.org) — “Хятадын Коммунист Намын (ХКН) эсрэг дуу хоолойгоо өргөнө гэдэг амар зүйл биш. Та өөрийн карьер, олон сая долларын орлого, бүтээсэн бүхнээ алдаж ч мэднэ. Гэхдээ энэ бол мөнгө, бизнесээс хавьгүй том асуудал. Өөрийн ёс суртахуун, зарчимдаа үнэнч байх нь ямар ч гэрээ, ивээн тэтгэгчийн саналаас илүү чухал” хэмээн АНУ-ын NBA-гийн тоглогч асан Энес Кантер Фрийдом хэлжээ.

Тэгвэл Энес яагаад ХКН-ын хавчлагад өртөж буй Фалунь Гон-ы бясалгагчдын төлөө дуу хоолойгоо өргөх болсон юм бол?

2026 оны 7 дугаар сарын 23-нд ХКН-ын хавчлагыг эсэргүүцсэн жагсаал цуглаан дээр тэрээр Фалунь Гонд анхаарлаа хандуулах болсон шалтгаанаа тайлбарлав. Тэнд цугласан 2000 гаруй Фалунь Гон-ы бясалгагчдад хандан тэрээр:

“Миний өмнө бэлдсэн илтгэлийн цаас байхгүй. Учир нь би зүгээр л зүрх сэтгэлээсээ ярих гэж байна” хэмээжээ.

Бяцхан охины тусламж хүссэн гуйлт

Энесийн ярьснаар гурван жилийн өмнө Фалунь Гон-ы футболк өмссөн нэгэн бяцхан охин түүн дээр ирж тусламж хүсжээ.

“Тэр ердөө 1 метр орчим өндөртэй, маш жаахан охин байсан. Тэгээд надад:

‘Та манай гэр бүлд тусалж болох уу?’ гэсэн.

Би гайхаад:

‘Чи юуны тухай яриад байгаа юм бэ?’ гэж асуусан.

Тэр үед би анх удаа Фалунь Дафа, Фалунь Гон-ы асуудлын талаар сонссон юм. Тэр өдрөөс хойш энэ асуудал миний зүрх сэтгэлд маш ойр болсон.”

Үүний дараа Энес ХКН Фалунь Гон-ы бясалгагчдыг хэрхэн хавчин гадуурхаж байгаа талаар байнга бодох болжээ. Тэрээр хавчлагад өртсөн бясалгагчид болон тэдний гэр бүлийнхэнтэй холбоо тогтоож, тэдэнд чухам юу тохиолдсон, ямар зовлон бэрхшээл туулсныг нь ойлгохыг хичээсэн байна.

Энэ нь хавчлагыг эсэргүүцсэн Фалунь Гон-ы бясалгагчдын жагсаалд түүний анх удаа оролцож буй тохиолдол байжээ.

“Тэр бяцхан охин бол намайг өнөөдөр энд ирэхэд хүргэсэн хүн” хэмээн Энес хэлэв.

Ёс суртахууны зөв үйл хэргийн төлөө зогсох нь NBA-гаас ч илүү чухал

Энес Кантер Фрийдом 1992 оны 5 дугаар сарын 20-нд Швейцарын Цюрих хотод төржээ. 2.08 метрээс өндөр Турк гаралтай мэргэжлийн сагсан бөмбөгчин тэрээр NBA-д тоглох хугацаандаа Utah Jazz, Oklahoma City Thunder, New York Knicks, Portland Trail Blazers, Boston Celtics гэсэн таван багт тоглодог байв.

Энесийн хэлснээр Хятадын ард түмний хүний эрхийн асуудлаар дуугарахаа болихыг шаардан түүнд дарамт шахалт үзүүлж байсан бөгөөд NBA хүртэл хүний эрхийн асуудлаар ярихаа болихыг түүнээс хүсэж байжээ.

ХКН-ын эсрэг дуугарна гэдэг эрсдэлтэй, энэ нь түүний карьер, орлого болон олон жилийн турш бүтээсэн бүх зүйлд нь нөлөөлж болохыг тэр мэдэж байсан.

Гэсэн ч тэр:

“Гэхдээ би өөртөө: ‘За, юу ч болсон яах вэ. Энэ асуудал надаас ч том, сагсан бөмбөгөөс ч том, NBA-гаас ч том зүйл’ гэж хэлсэн.

Өөрийн ёс суртахуун, зарчмын төлөө зогсох нь ямар ч гэрээ, ивээн тэтгэгчийн саналаас илүү чухал.

Учир нь бид энэ улсад тав тухтай орчинд сагсан бөмбөг тоглож байхад дэлхийн нөгөө талд хүмүүс хайртай хүмүүсээ, амь насаа, гэр орноо алдаж байна” хэмээн ярьжээ.

Тэрээр жагсаалд оролцсон бясалгагчдад хандан:

“NBA-гийн тоглогчийн хувьд та бүхний талд зогсох нэг хүн байна. Би карьераа алдсанаа мэднэ. Олон сая доллар алдсанаа ч мэднэ. Гэхдээ юу гээч? Энэ бүхэн та бүхний туулж байгаа зүйлтэй харьцуулахад юу ч биш.

Би NBA-гийн тоглогч, тамирчин байхаасаа өмнө хүн.

Хүмүүс ямар гарал үүсэлтэй, ямар шашин шүтлэгтэй, ямар арьс өнгөтэй байх нь хамаагүй. Би тэдний төлөө дуугарах ёстой.

ХКН-ын өнөөг хүртэл үргэлжилж буй энэ хавчлагыг хүлээн зөвшөөрч болохгүй.

Ирэх жил бид дахин ийм шалтгаанаар уулзах шаардлагагүй байгаасай гэж би хүсэж байна. Учир нь энэ хавчлага, энэ зовлон шаналал аль болох хурдан дуусахыг хүсэж байна.

Та бүхэнтэй мөр зэрэгцэн зогсож байгаадаа би нэр төрийн хэрэг гэж бодож байна. Та бүхний дуу хоолой болохын тулд чадах бүхнээ хийх болно. NBA-д та бүхний талд зогсох хүн бий” гэжээ.

Дэлхийн удирдагчид ҮНЭН НИНЖИН ТЭВЧЭЭР зарчмыг сонсож, дагаасай гэж хүсэж байна

Жагсаал дээр хэлсэн үгэндээ Энес Вашингтон хотод олон хууль тогтоогч байдгийг дурдаад, тэдэнд дараах үгийг хүргэхийг хүсэж байгаагаа хэлжээ:

“Бид дахин дахин буруушаасан мэдэгдэл сонсохыг хүсэхгүй байна. Хятадын Коммунист Намын эсрэг бодитой арга хэмжээ авахыг бид хүсэж байна.

Учир нь та бүхэн тэнд болж буй харгис үйлдлүүдийг буруушааж байх хооронд мянга мянган, магадгүй сая сая гэм зэмгүй хүн хайртай хүмүүсээ алдаж байна.

Тиймээс ХКН шиг ийм дэглэмүүдийн эсрэг бодит арга хэмжээ авахад хууль тогтоогчдоо шахаж, уриалахын тулд бид чадах бүхнээ хийх ёстой.”

Түүний хэлснээр Америкт төдийгүй дэлхийн олон оронд ХКН Фалунь Гон-ыг хавчин гадуурхаж байгаа талаар өнөөг хүртэл мэдэхгүй олон хүн бий.

Ирэх жил Фалунь Гон-ы бясалгагчдын төлөө дуу хоолойгоо өргөх илүү олон тамирчин, жүжигчин, нийгмийн идэвхтнийг авчирч чадна гэж тэр найдаж байгаагаа хэлэв.

“Учир нь энэ бол улс төрийн хөдөлгөөн биш. Энэ бол хүний эрхийн асуудал.

Тиймээс та барууны үзэлтэй юу, зүүний үзэлтэй юу гэдэг бидэнд хамаагүй. Та хэн ч байсан энд ирээд гэм зэмгүй хүмүүсийн талд зогсож болно.”

Энес дэлхийн удирдагчдад хандан дараах үгийг хэлэхийг хүсэж байгаагаа мөн онцолжээ:

“Хэрэв дэлхийн бүх удирдагч Фалунь Гон-ы бясалгагчдын хэлж буйг үнэхээр сонсож, тэдний баримталдаг зарчмыг дагадаг байсан бол өнөөдөр бидэнд эдгээр дайн тулаан байхгүй байх байсан.

Энэ бүхэн Энэрэнгүй байх, Үнэн байх, зөв зүйлийн төлөө бат зогсох тухай юм.”

Тэдний түүхийг дэлхий сонсох ёстой, тэдний эр зоригийг хүндэтгэх ёстой

Арга хэмжээний дараа Энес жагсаалын дүрс бичлэг болон Фалунь Гон-ы бясалгагчидтай ярилцсан хэсгүүдээ өөрийн нийгмийн сүлжээнд нийтэлжээ.

Тэрээр X хаягтаа:

“27 жил!

27 жилийн хавчлага.
27 жилийн эрүүдэн шүүлт.
27 жилийн турш гэр бүлүүд хагацан саллаа.

Хятадын Коммунист Нам Фалунь Гон-ы эсрэг харгис хавчлагаа эхлүүлснээс хойш 27 жил өнгөрчээ.

Сая сая хүн ердөө ҮНЭН НИНЖИН ТЭВЧЭЭР зарчмын дагуу амьдрахыг сонгосныхоо төлөө хоригдож, эрүүдэн шүүгдэж, хавчигдсан.

Тэдний түүхийг дэлхий сонсох ёстой.
Тэдний эр зоригийг хүндэтгэх ёстой.

Дэлхий дахин дуугүй байж болохгүй.” хэмээн бичжээ.

https://en.minghui.org/html/articles/2026/7/31/235352.html

📌🚨🆘ХКН-ын жинхэнэ мөн чанар — Хятадын хилээр хязгаарлагдахгүй аюулХятадын Коммунист Намыг (ХКН) зөвхөн Хятад улсыг удирд...
08/08/2026

📌🚨🆘ХКН-ын жинхэнэ мөн чанар — Хятадын хилээр хязгаарлагдахгүй аюул

Хятадын Коммунист Намыг (ХКН) зөвхөн Хятад улсыг удирдаж буй нэг улс төрийн нам гэж харах нь хангалтгүй юм. Түүний мөн чанарыг ойлгохын тулд юу ярьдгийг нь бус, өнгөрсөн хугацаанд юу хийсэн, өнөөдөр эрх мэдлээ хэрхэн хадгалж байгааг харах хэрэгтэй болов уу.

ХКН 1949 онд засгийн эрхэнд гарснаас хойш Хятадын нийгэм асар их өөрчлөлт, хүчирхийлэл, улс төрийн кампанит ажлуудыг туулсан. “Их үсрэлт”, Соёлын хувьсгал зэрэг бодлого, хөдөлгөөнүүдийн үеэр олон сая хүн өлсгөлөн, хавчлага хэлмэгдүүлэлт, хүчирхийлэл болон нийгмийн сүйрлийн золиос болсон. 1989 онд Тяньаньмэний талбайд улс төрийн шинэчлэл, эрх чөлөөг шаардан жагссан иргэдийн эсрэг төр цэргийн хүч хэрэглэсэн нь ХКН эрх мэдлээ хамгаалахын тулд ямар арга хэрэглэж болохыг дэлхий нийтэд харуулсан.

Гэвч асуудал өнгөрсөн түүхээр дууссангүй.

Өнөөдөр ч Хятадад хэвлэлийн эрх чөлөө, интернет, шашин шүтэх болон улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх хатуу хязгаарлагддаг. Засгийн газрыг шүүмжилсэн сэтгүүлч, хуульч, хүний эрхийн хамгаалагч, шашин шүтлэгтэй хүмүүс дарамт шахалт, баривчилгаа болон хорих ялтай тулгарсан олон тохиолдлыг олон улсын байгууллагууд баримтжуулсан ирсэн.

Фалунь Гон буюу Фалунь Дафа-г 1999 оноос эхлэн ХКН өргөн хүрээнд хавчиж эхэлсэн. Үүгээр бясалгадаг сайн хүмүүсийг баривчлах, хорих, хүчээр үзэл бодлыг нь өөрчлүүлэх зэрэг ноцтой зөрчлийн талаар олон жилийн турш мэдээлэгдэж ирсэн. Үүнтэй адил Түвдийн буддистууд, Христийн шашны зарим бүлэг, Шинжаан дахь уйгур болон бусад мусульман үндэстний эрхийн асуудал олон улсын анхаарлын төвд байсаар байна.

Энэ бүхэн нэг үндсэн асуудлыг харуулдаг:

ХКН-ын хувьд намын эрх мэдэл хувь хүний эрхээс дээгүүр тавигддаг.

Хүн юу унших, ямар мэдээлэл авах, юунд итгэх, түүхийн ямар хувилбарыг мэдэх хүртэл төрийн хяналтад орох үед ҮНЭН өөрөө эрх мэдэлд аюул болж эхэлдэг.

ХКН-ын нөлөө яагаад дэлхий дахинд хамаатай вэ?

Өнөөдөр Хятад бол дэлхийн томоохон эдийн засаг, худалдааны төв, үйлдвэрлэлийн гол зангилаануудын нэг болсон. Тиймээс ХКН-ын үйл ажиллагааны үр дагавар зөвхөн Хятадын хил дотор үлдэх боломжгүй.

Гадаадын компаниуд Хятадын зах зээлд нэвтрэхийн тулд улс төрийн эмзэг асуудлаар өөрсдийгөө цензурдэх дарамттай тулгарах тохиолдол бий. Гадаадад амьдарч буй хятад иргэд, идэвхтэн, шүүмжлэгчид хүртэл айлган сүрдүүлэх болон хил дамнасан дарамтын бай болсон талаар ардчилсан орнуудын засгийн газар, хүний эрхийн байгууллагууд мэдээлж ирсэн.

Эндээс нэг чухал сургамж гарна.

Дарангуйлал зөвхөн танк, буугаар оршин тогтнодоггүй.

Айдас, худал мэдээлэл, цензур, эдийн засгийн ашиг сонирхол, өөрийгөө цензурдэх дадал болон хүмүүсийн дуугүй байдлаар ч эрх мэдлээ бэхжүүлдэг.

Хэрэв ашиг орлого хүний эрхээс илүү чухал болж, айдас үнэнийг хэлэхээс хүчтэй болж, “надад хамаагүй” гэсэн бодол шударга бус явдлыг үл тоомсорлох шалтгаан болбол авторитар тогтолцооны нөлөө хил давж эхэлдэг.

Гэхдээ энд нэг зүйлийг маш тодорхой ялгах хэрэгтэй:

ХКН бол Хятад ард түмэн биш.

Хятадын олон мянган жилийн соёл иргэншил, уламжлалт ёс суртахуун, ард түмнийг нэг улс төрийн намтай адилтгаж болохгүй. ХКН-ыг шүүмжлэх нь Хятад хүмүүсийг эсэргүүцэж байгаа хэрэг биш. Харин ч Хятадын ард түмэн өөрсдөө улс төрийн кампанит ажил, өлсгөлөн, хавчлага, цензурын хамгийн том хохирогчдын нэг байсаар ирсэн.

Тиймээс асуудлын гол нь Хятад үндэстэн биш.

Асуудлын гол нь хүний эрх, итгэл үнэмшил, үнэн мэдээлэл, хүний нэр төрөөс намын эрх мэдлийг дээгүүр тавьдаг тогтолцоо юм.

Өнөөдөр бидэнд ХКН-ыг үзэн ядах шаардлага байхгүй.

Харин түүний түүхийг мэдэх хэрэгтэй.
Баримтыг шалгах хэрэгтэй.
Суртал ухуулгыг үнэнээс ялгах хэрэгтэй.
Хохирогчдын дуу хоолойг сонсох хэрэгтэй.
Мөн эдийн засгийн ашиг сонирхлын төлөө хүний үндсэн эрхийг үл тоомсорлож болохгүй.

Учир нь эрх чөлөө нэг өдөр гэнэт алга болдоггүй.

Хүмүүс үнэнийг хэлэхээс айж эхлэхэд, худлыг мэдсэн ч дуугүй өнгөрөхөд, шударга бус явдлыг “надад хамаагүй” гэж орхих бүрд эрх чөлөө бага багаар хумигддаг.

Үнэн бол үзэн ядалт биш.
Баримтыг мэдэх нь улс төрийн дайсагнал биш.
Хүний эрхийг хамгаалах нь аль нэг үндэстнийг эсэргүүцэх явдал биш.

ХКН-ын түүх, өнөөгийн үйл ажиллагааг ойлгох нь зөвхөн Хятадын тухай асуудал биш.

Энэ бол бид ямар дэлхийд амьдрахыг хүсэж байна вэ гэсэн асуудал юм:

Айдас ҮНЭН-ийг захирдаг дэлхийд үү?
Эсвэл хүний нэр төр, эрх чөлөө, мөс чанарыг эрх мэдлээс дээгүүр тавьдаг дэлхийд үү?

Хүмүүс энэ талаар нухацтай тунгаан бодох л хэрэгтэй болов уу.

faluninfo.net

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Falun Dafa in Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Falun Dafa in Mongolia:

Shortcuts

Share