Гэрэлт АялГоо

Гэрэлт АялГоо 💚Бясалгахуй•Эдгээхүй•Бүтээхүй
🌀Дотоод дуу хоолой•Өндөр давтамжит аялгуу
🌳Nature aesthetic•Tarots•Quotes

🌕Үдшийн мэнд. Өнөөдөр тэргэл сартай хийгээд сар таллан хиртэж байна. (Full moon and Partial Lunar Eclipse-28/08/26)Иймд ...
28/08/2026

🌕Үдшийн мэнд. Өнөөдөр тэргэл сартай хийгээд сар таллан хиртэж байна. (Full moon and Partial Lunar Eclipse-28/08/26)
Иймд өнөөдрийн чамд үл нийцэх бүхий л сөрөг бодол, итгэл үнэмшлүүд, өнгөрсөн явдлууд, давтагдмал үйлүүд, айдас, ичгүүр, гомдол, харуусал, муу дадал зуршлаа чөлөөлөн, тавьж явуулаарай!
•энергийн цэвэрлэгээ
•сошиал цэвэрлэгээ
•орчны цэвэрлэгээ
•биеийн цэвэрлэгээ
•сэтгэлийн цэвэрлэгээ хийгээд олон зүйлд санаа зоволгүй сайхан амарцгаагаарай!
💠Байгаль дэлхий хөрвөөн өөрийгөө цэвэрлэх нь жам билээ.

~Гэрэлт Аялгуу

💠Чи энэ дэлхий, энэ цаг хугацаа, улс орон, гэр бүлийг сонгож ирсэн. Чи ямар зорилготой ирсэн бэ? Үүнийгээ эргэн санах нь...
26/08/2026

💠Чи энэ дэлхий, энэ цаг хугацаа, улс орон, гэр бүлийг сонгож ирсэн. Чи ямар зорилготой ирсэн бэ? Үүнийгээ эргэн санах нь өөрийгөө олсонтой агаар нэг.
👁️‍🗨️Сонссон хүн бүрийн ухамсар, гэрэл тэлэх болтугай 🙏🏻

🎧Унтахын өмнө утастай чихэвчээр намуухан сонсоно уу!

~Гэрэлт Аялгуу

🐛Дотоод хүүхэд бол бидний дотор гацаж дарагдсан хүүхэд насны өвдөлтийн мэдрэмжүүд юм. Айсан, ичсэн, гадуурхагдсан, орхиг...
22/08/2026

🐛Дотоод хүүхэд бол бидний дотор гацаж дарагдсан хүүхэд насны өвдөлтийн мэдрэмжүүд юм. Айсан, ичсэн, гадуурхагдсан, орхигдсон, үл анзаарагдсан, үгүйсгэгдсэн, хүйсээр ялгаварлагдсан, үл хайхрагдсан, үл тоогдсон, асуудлаа нуусан, хүнд хөдөлмөр эрхэлсэн, харьцуулагдсан, шүүмжлэгдсэн, төөрөлдсөн чигтээ насанд хүрсэн ч амьдралын шуурганд зүрхний шарх чинь дахин дахин хөндөгдөн сэдэрч одоо ч чамайг өвтгөсөөр л байна уу? Энэ л бугласан мэдрэмжүүдээ ойлгон ухаарч, өршөөж уучлан суллаж явуулах хэрэгтэй.
🩵Таны зүрхээ эдгээх аялалд энэхүү дуугаа зориулав. 🦋

~Гэрэлт Аялгуу

https://youtu.be/fE0aHr48qo8?si=tvmHw0T6BdgzbOIG

🌸Бидний дотор оршсоор буй бяцхансахиусан тэнгэрүүддээ зориуллаа.Т...

20/08/2026

🌟Чиний баяр талархалтай сэтгэл замыг чинь үргэлж гэрэлтүүлэх болно🙏🏻

~Гэрэлт Аялгуу

14/08/2026

🌞🌑🌚Нар, Сар хиртэлтийн хонгилын үеэр Байгаль эх дэлхий, хамаг амьтан ургамлын аймаг, зовсон зүдэрсэн бүхний төлөө, бусдын төлөө, нийтийн төлөө залбирцгаая!
Эх дэлхийд хайр, энх амгалан, мэргэн ухаан орших болтугай! 🙏🏻13/08/26

~Гэрэлт Аялгуу

#гэрэлтаялгуутүгээгч

11/08/2026

🌟Энэхүү видео зөвхөн хүрэх ёстой хүмүүстээ хүрэг 🪬

~Гэрэлт Аялгуу

04/08/2026

🌟Таны анхаарлыг татаж буй нэг хөзрийг сонгон тайлбар хэсгийг уншина уу!
🔹1-р хөзөр The Magician:
Чамд санаагаа бодит болгоход шаардлагатай бүх хэрэгсэл, нөөц боломж, ур чадвар, потенциал, бүтээх хүсэл байна. Орчлон ертөнц "яг одоо хий, эхлүүл" гэсэн дохио өгч байна.

🔸2-р хөзөр The Empress:
Бүх зүйл үр шимээ өгч, цэцэглэж байна. Өөртөө болон бусдад анхаарал тавин хайр халамжаа түгээгээрэй. Амьдралын мөч бүрийг таашаан хүртэхийг орчлон ертөнц чамд сануулж байна.

♦️3-р хөзөр High priestess:
Одоогоор ил болох ёсгүй нууц байна. Цаг нь болоход та өөрийн дотроос хариултаа олно. Яаран шийдвэр гаргах гэсний хэрэггүй. Тэвчээртэй хүлээ. Зөн совингоо дага.
Хөзрийн сонжоо таньд таалагдсан бол пэйжээ дагахаа мартуузай!🩵

~ Гэрэлт Аялгуу

(Entertainment purpose only)

02/08/2026

🪴ГАЗАРДУУЛГА гэж юу вэ?🌳

Газардуулга гэдэг нь бие, оюун бодол, сэтгэлээ одоо цагт авчран газартай, эх дэлхийтэй холбогдож тэнцвэржих бясалгагч хүний чухал дадал юм. Газардах аргууд:
1. Биетэйгээ холбогдох.
Зүлэг, хөрс шороо элсэн дээр хөл нүцгэн алхан яг одоо энд байгаагаа мэдрэх, хөлөө гол усанд дүрэх, бороонд норох, амьсгалын дасгал хийх, биеийн хүчний дасгал хийх.
2. Мэдрэхүйн дасгал хийх
Одоо харж байгаа 5 зүйл, хүрч байгаа 4 зүйл, сонсож байгаа 3 чимээ, үнэрлэж байгаа 2 үнэр, амтлаж байгаа 1 зүйлийг нэрлэн одоо цагтаа оршиж сурах
3. Өдөр тутмын энгийн ажил хийх.
Хүнсээ цуглуулах, хоолоо хийх, мод ургамал ногоо тарих, гэрээ цэвэрлэх, амьтан тэжээх, хүчний ажил хийх гэх мэт хүн бүрийн л хийдэг ахуйн жижиг ажлууд тогтмол хийж байх хэрэгтэй.

~Гэрэлт Аялгуу

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Гэрэлт АялГоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share