29/06/2026
Ард түмэн ямар байна, тийм нийгэм, тийм төр байдаг.
Бид эх орондоо сайхан нийгмийг бий болгож үр удмаараа урт удаан амьдрахыг маш их хүсч байна, яагаад гэвэл бидний үр хүүхэд эх орноороо овоглож эх орондоо сайхан амьдардаг болоосой. Бид ийм сайхан зүйл хүсдэг боловч ийм зүйлийн төлөө ширхэгч хуруугаа хөдөлгөдөггүй. Харин шал өөр зүйлд цаг заваа зарцуулж, ирээдүйд хэрэггүй зүйлд хөрөнгө оруулж дэмжиж урамшуулдаг.
Энэ улсын хамгийн чухал хэрэгтэй зүйл бол эрүүл мэнд боловсрол. Эрүүл мэнддээ ширхэгч хөрөнгө оруулахгүй байдаг атлаа интертаймент шоу цэнгээнд их хөрөнгө оруулдаг хүмүүс. Харин нийгэмд эерэг нөлөө үзүүлэх, сайхан нийгмийг бүтээх, эрүүл Монгол аавын төлөө нээх анхаарахгүй байна. Тухайлбал, Хэнэгтэй Монгол ЭР ХҮН хэмээх нийгмийн нөлөөллийн төсөл хэрэгжүүлж Монгол аав нар урт наслах ёстой энэ тэр гэж байхад манай нийгэм сайн хүлээж авахгүй байна. Харин эр эмийн хэрүүл энэ тэр гэвэл нийтээрээ шуугиж нийгэм сайн хүлээж авч байна.
Хэнэгтэй Монгол эр хүн хэмээх нийгмийн нөлөөллийн төслийг манай нийгэм сайхан хүлээж авдаг болчихвол бид зөв зүйлд хөрөнгө оруулж эх орны иргэн бүр боловсролтой, урт удаан насалж сайхан нийгмийг бүтээх байх. Энэ цагаасаа эртэдсэн төсөл боловч хонгилын үзүүрт гэрэл асааж буй Monos Food - Монос Хүнс хамт олондоо маш их баярлалаа. Ийм төсөл олон болж энэ нийгэм дэмждэг болоосой. Ийм байж чадвал бид нарын хүсээд байдаг сайхан нийгэм аяндаа бий болно. Дорой нийгмийг бий болгож сулран доройтуулахын тулд Манжийн бодлого, их гүрний бодлого их сайн нөлөөлсөн байхдаа.
Монос хүнс одоо Милино брэнд хэмээх ааруулан үрлээ олон улсын зах зээлд нийлүүлж эхэллээ. Тухайлбал, Австрийн компанийн захиалгаар Милино брэнд, ОХУ зах зээлд Творожное драже нэрээр үйлдвэрлэж эрүүл мэндийн хэв маягт нийцсэн бүтээгдэхүүнээр шалгараад байна. Монос хүнс тал нутгийн эрүүл экологийн бүтээгдэхүүнийг дэлхийд экспортолж вальют оруулж ирж байна. Ийм сайхан нийгмийн нөлөөллийн төсөл хэрэгжүүлж, ийм сайхан бүтээгдэхүүнээр вальют оруулж буй компанийг манай нийгэм дэмжих ёстой.
Маш их баярлалаа Monos Food - Монос Хүнс. Монгол аав хэнэгтэй байж эрүүл мэнддээ анхаарч урт насалдаг болоосой, Монгол ааруулан үрэл дэлхийн өнцөг булан бүрт хүрч вальют орж ирээсэй. Баярлалаа Khurelbaatar Luvsan. Сайн үйл дэлгэрэх болтугай.