AMRA Fit - ЭРҮҮЛ ГЭР БҮЛ

AMRA Fit - ЭРҮҮЛ ГЭР БҮЛ Гэр бүлийнхээ эрүүл мэнд, сайн сайхны төлөө хийж буй таны хамгийн зөв сонголт.
Бид танд зөвхөн шилдэг, чанартай эрүүл мэндийн шийдлүүдийг хүргэж байна.
(2)

ӨДӨРЖИН СУУДАГ, ЗОГСДОГ АЖИЛТАЙ ХҮМҮҮСИЙН АНХААРАЛД!Бүсэлхий болон нуруугаар хөшиж, таагүй мэдрэмж авч байна уу? Энэ нь ...
29/07/2026

ӨДӨРЖИН СУУДАГ, ЗОГСДОГ АЖИЛТАЙ ХҮМҮҮСИЙН АНХААРАЛД!

Бүсэлхий болон нуруугаар хөшиж, таагүй мэдрэмж авч байна уу? Энэ нь таны ташааны булчин чангарсантай шууд холбоотой.

Та боломжтой үедээ эдгээр 4 хялбар алхмыг дагаад хийгээд үзээрэй.
Өдөрт ердөө хэдхэн минут:

Суулт ба зогсолтоос үүдэлтэй ачааллыг бууруулна
Биед тав тухтай амарсан мэдрэмж бэлэглэнэ

Энэхүү дасгалыг өдөр тутмын хэвшил болгож, эрүүл мэнддээ анхаараарай.

#ЭрүүлГэрБүл #НурууныДасгал #Сунгалт #ЭрүүлМэнд #АжлынЗавсарлага

25/07/2026

Хүний биеийн хамгийн гайхалтай бүтээцүүдийн нэг: Нэгэн сонирхолтой баримт! 👶✨

Нялх хүүхэд төрөхдөө бидний мэддэг хатуу тойгны ясгүй байдаг гэвэл та итгэх үү?

Тэдний өвдөг дээр тойгны оронд маш уян хатан, зөөлөн мөгөөрс байдаг. Хүүхэд өсөн торниж, 2-6 насандаа хүрч байж энэхүү мөгөөрс нь алгуурхаар хатууран жинхэнэ яс болон тогтдог байна.

💡 Яагаад ингэж хөгждөг вэ?
Байгаль эх хүүхдийг ямар ч эрсдэлээс хамгаалахаар тохируулж бүтээжээ. Хүүхдүүд мөлхөж, гишгэж, унаж тусаж сурах үед энэхүү уян зөөлөн мөгөөрс нь доргилтыг зөөлрүүлж, өвдгийг бэртэж гэмтэхээс хамгаалах хамгийн сайн аюулгүйн хамгаалалт болдог байна!

Хүний бие организмын эхнээсээ төлөвлөгдсөн энэ нарийн, ухаалаг бүтцээр бахархахгүй байхын аргагүй. ❤️

Amra fit- Эрүүл гэр бүл!

"Өдөрт ердөө 10-хан минут... Энэ нь таны бодож байгаагаас ч илүү их өөрчлөлтийг авчирна! 🌿✨"🧠 Шинжлэх ухаан юу гэж хэлдэ...
25/07/2026

"Өдөрт ердөө 10-хан минут... Энэ нь таны бодож байгаагаас ч илүү их өөрчлөлтийг авчирна! 🌿✨"

🧠 Шинжлэх ухаан юу гэж хэлдэг вэ?
Харвардын Нийтийн Эрүүл Мэндийн сургуулийн судалгаагаар өдөрт ердөө 10–15 минут хөнгөн дасгал хийх нь:

❤️ Зүрх судасны өвчлөлийн эрсдэлийг 30% хүртэл бууруулдаг
🦴 Үе мөчний уянтан чанарыг сайжруулж, өвдөлтийг намдаадаг
🧠 Тархины цусан хангамжийг нэмэгдүүлж, ой санамжийг сэргээдэг болох нь батлагджээ.

Заавал спорт зааланд очиж дасгал хийх шаардлагагүй! Гэртээ, сандал дээрээ хийж болох эдгээр 5 хялбар дасгалаар эрүүл мэнддээ анхаараарай. 💙

Эрүүл мэндээ хамтдаа хамгаалъя! Аав, ээж болон хайртай дотно хүмүүсээ коммент дээр хийж, энэхүү зөвлөгөөг шэйрлээрэй. 💙👇

AMRA Fit – Эрүүл Гэр Бүл

#ЭрүүлГэрБүл #АхмадНастан #ЭрүүлМэнд #ДасгалХөдөлгөөн

Яагаад эрүүл чийрэг хүмүүсийн өвдөг ч ГЭНЭТ "гэмтдэг" вэ? ⚡Бид өвдөгний өвдөлтийг зөвхөн "насжилттай" холбодог. Гэвч спо...
24/07/2026

Яагаад эрүүл чийрэг хүмүүсийн өвдөг ч ГЭНЭТ "гэмтдэг" вэ? ⚡

Бид өвдөгний өвдөлтийг зөвхөн "насжилттай" холбодог. Гэвч спортоор хичээллэдэг, эсвэл идэвхтэй хөдөлгөөнтэй хүмүүсийн өвдөгний чагтан холбоос (ACL/PCL) болон мөгөөрс хамгийн их ачаалалд орж байдаг!

🧠 Танд өгөх ШИНЭ МЭДЛЭГ:
💡 Өвдөгний үе бол зөвхөн нэг чиглэлд (урагш, хойш) нугалахад зориулагдсан механизмаар ажилладаг.
Хурдтай гүйж байгаад гэнэт зогсох, чиглэлээ огцом өөрчлөх, эсвэл буруу хэлбэртэй, өндөр өсгийтэй гуталтай явж байгаад эвгүй гишгэхэд өвдөгний холбоос мултрах, урагдах эрсдэл хамгийн өндөр байдаг.

🔍 Энэ үед биеэс өгдөг анхааруулга:
🔹 Өвдөг нугалахад дуу гарах болон гишгэхэд тулгуургүй болох
🔹 Үеэр хавдаж, бүрэн нугалахад хүндрэлтэй болох
🔹 Буруу гутал болон ачааллаас болож өвдөгний жингийн тэнцвэр алдагдах

💡 Та яах ёстой вэ?
Өвдөгний өвдөлтийг намдаагч ууж дарах нь асуудлыг шийдэхгүй. Өвдөгний үеийг барьж байдаг quadriceps (гуяны урд булчин) болон сунгагч эдүүдийг дасгалаар дэмжих, булчинг зөв аргаар суллах нь ирээдүйн аюултай гэмтлээс сэргийлэх хамгийн зөв арга юм.

💚 Эрүүл өвдөг - Идэвхтэй амьдралын суурь!

AMRA Fit - ЭРҮҮЛ ГЭР БҮЛ

#ӨвдөгнийГэмтэл #СпортЭрүүлМэнд #ӨвдөгнийДасгал #ЭрүүлМэдлэг

Үе мөчний өвдөлтийн талаар таны мэддэггүй байж магадгүй 3 БАРИМТ 💡Зурган дээрх шинж тэмдэг танд илэрч байсан уу? Бид ихэ...
23/07/2026

Үе мөчний өвдөлтийн талаар таны мэддэггүй байж магадгүй 3 БАРИМТ 💡

Зурган дээрх шинж тэмдэг танд илэрч байсан уу? Бид ихэнхдээ "ядарснаас боллоо" гээд тоолгүй өнгөрөөдөг. Гэвч бодит байдал дээр:

1️⃣ Үе мөчний мөгөөрсөнд судас байдаггүй!

Мөгөөрс нь зөвхөн дасгал хөдөлгөөн хийх үед үений шингэнээс тэжээл авдаг. Өөрөөр хэлбэл, өвдөж байна гээд хөдөлгөөнгүй суух тусам мөгөөрс хурдан мууддаг.

2️⃣ Суугаа ажил = Үе мөчний хамгийн том дайсан

Байнга суухад ташаа болон өвдөгний үений даралт нэмэгдэж, цусан хангамж 50% хүртэл буурдаг.

3️⃣ Нас биш, "Хөдөлгөөний чанар" чухал

Залуу хүмүүсийн үе мөч өвдөх нь насажсанаас биш, буруу суулт болон булчингийн тэнцвэргүй байдлаас (буруу ачаалал авснаас) болдог.

💡 Зөвлөгөө

Өвдөлт өгч эхэлсэн үед шууд эм уухаас илүүтэй зөв сунгалт, хөнгөн дасгал болон амьдралын хэв маягаа өөрчлөх нь үе мөчөө урт хугацаанд эрүүл байлгах ганц арга юм.

AMRA Fit -Эрүүл гэр бүлийн төлөө

#ЭрүүлМэнд #ЭрүүлМөч #ҮеМөчнийӨвдөлт #ЭрүүлАмьдрал

20/07/2026

🧠 Хооллолт нурууны өвдөлтийг намдаадхад тустай гэвэл итгэх үү?

Бидний идэж буй хоол хүнс нурууны яс, шингэн болон мөгөөрсний эрүүл мэндэд шууд нөлөөлдөг. Буруу хооллолт нь биед далд үрэвсэл үүсгэж, нурууны өвдөлтийг сэдрээдэг бол ногоо, жимс зэрэг эрүүл хүнс нь үрэвслийг дарж, эсийг нөхөн төлжүүлдэг.
Эрүүл нурууны нууц зөвхөн дасгал биш, зөв хооллолтоос эхэлнэ! 🥦
Amra fit - Эрүүл гэр бүл, эрүүл дадал!

#НурууныЭрүүлМэнд #ШимТэжээл #ҮрэвслийнЭсрэг #ЗөвХооллолт

🚨 Орчин үеийн чимээгүй тахал: СУУГАА АЖИЛ буюу "Суудлын өвчин""Ажил бүтэж л байвал" гээд өдөржин ширээний ард хадаастай ...
18/07/2026

🚨 Орчин үеийн чимээгүй тахал: СУУГАА АЖИЛ буюу "Суудлын өвчин"

"Ажил бүтэж л байвал" гээд өдөржин ширээний ард хадаастай сууж байна уу? Оффисын ажил урагшилж, карьер тань өсөж байгаа ч бие махбод тань үүний төлөө хэтэрхий өндөр үнэ төлж байж мэдэх юм.

📊 Дэлхийн дахины түгшүүртэй тоо баримт:

Өнөөдөр дэлхий даяар 619 сая гаруй хүн нурууны архаг өвдөлтөөр шаналж байна.

Эрдэмтдийн тооцооллоор энэ аймшигт тоо 2050 он гэхэд 843 саяд хүрч, улам гаарна.

"Нас ахихаар нуруу, өвддөг" гэдэг ойлголт хэдийнэ ард хоцорчээ. Суугаа амьдралын хэв маягаас болж өнөөдөр 20, 30-хан настай залуус "Үе мөч өвдлөө, нуруу чилээд байна" гэх болсон нь нууц биш.

Хөдөлгөөнгүй удаан суух тусам нурууны үе хоорондын жийргэвч хатан элэгдэж, өвдөгний ачаалал хэд дахин нэмэгддэг. Нас зөвхөн тоо биш, биеэ хөдөлгөхгүй хаших тусам үе мөч тань цагаасаа эрт "хөгширдөг" гэдгийг ухаарах цаг болжээ.

💡 Урьдчилан сэргийлэх уг нь амархан:
Удаан сууж байгаа үедээ цаг тутамд босож, биеийн чилээгээ гаргаж сунгалтын дасгал хийж байх. Долоо хоногт ердөө 2-4 удаа хөлийн ул, нурууны чангарсан булчингаа суллах энгийн дасгал, хөдөлгөөн, булчин суллах массаж хийж хэвших нь таныг ирээдүйн том эрсдэлээс хамгаална.

🏃‍♂️ Суудлаасаа бос, биеэ хайрла! Эрүүл мэндээ өөрөө авар!

#ЭрүүлМэнд #СуудлынӨвчин #СуугааАжил #НурууныӨвдөлт #БиеийнЧилээ #АмраФит

Та цүнхээ үргэлж нэг мөрөн дээрээ үүрдэг үү? 🤷‍♂️🤷‍♀️"Зүгээр ээ, сурчихсан юм" гэж бодож болох ч энэ өчүүхэн зуршил цаг ...
15/07/2026

Та цүнхээ үргэлж нэг мөрөн дээрээ үүрдэг үү? 🤷‍♂️🤷‍♀️

"Зүгээр ээ, сурчихсан юм" гэж бодож болох ч энэ өчүүхэн зуршил цаг хугацааны явцад таны бие тэр дундаа нурууг тань чимээгүйхэн ноцтой гэмтээж байдаг.

Энэ нь нуруунд яг яаж нөлөөлдөг вэ?
Цүнхний хүнд жинг ганцхан мөрөөрөө үүрэх үед биеийн тэнцвэр алдагдаж, нуруу далийж эхэлдэг. Үүнийг нөхөхийн тулд нөгөө талын булчингууд хэт ачаалж, байнга чангарч байдаг бөгөөд энэ нь яваандаа нурууны муруйлт (сколиоз) үүсгэх гол шалтгаан болдог байна. Биеийн тэнцвэргүй ачаалал доошилсоор аарцаг, түнх, улмаар өвдөгний үе мөчинд суулт өгч, алхаа гишгээг хүртэл өөрчилдөг аюултай.

Өнөөдрөөс эхлэн цүнхээ хоёр мөрөндөө жигд үүрч, эсвэл хоёр талдаа ээлжилж үүрэн биеэ хайрлаарай! ✨

#эрүүлмэнд #зөвзуршил #нурууныэрүүлмэнд

14/07/2026

🦵 Өвдөгний эрүүл мэндээ хамгаалж, хөнгөн алхах энгийн 3 алхам! 🥦

Нас ахих тусам эсвэл идэвхтэй хөдөлгөөн хийх үед өвдөг чинэрч, тухгүй санагдах үе гардаг уу? Үе мөчний эрүүл мэнд ч бусад эрхтний адил бидний өдөр тутмын хооллолтоос шууд хамаардаг.

Өвдөгний мөгөөрсөн эдийг тэжээж, үрэвслээс сэргийлэхэд туслах дараах 3 хүнсийг өдөр тутамдаа хэрэглэж заашаарай:

🥑 Эрүүл өөх тос (Самар, Омега-3): Омега-3 нь үе мөчний үрэвслийг намдааж, уян хатан байдлыг дэмждэг байгалийн "тослогоо" юм.

🍊 Витамин C-ээр баялаг хүнс (Жимсгэнэ, Нимбэг): Үений мөгөөрсний гол холбогч эд болох коллагеныг бие өөрөө үйлдвэрлэхэд тусална.

🥦 Ногоон навчит ногоо (Брокколи, Бууцай): Кальци болон антиоксидантаар баялаг тул ясыг бэхжүүлж, үений элэгдлийг сааруулдаг.

Мэдээж хангалттай ус уухаа ч мартаж болохгүй шүү!

💡 Зөвлөгөө: Хөнгөн алхаж, эрүүл явахын тулд өнөөдрөөс хоолондоо анхаарч эхлээрэй.

👉 Танд болон таны ойр дотныхонд хэрэгтэй зөвлөгөө бол бусадтайгаа заавал SHARE хийж хуваалцаарай! ❤️

#ЭрүүлМэнд #ЭрүүлХооллолт #ҮеМөчнийЭрүүлМэнд #ӨвдөгнийЭрүүлМэнд #Зөвлөгөө

🎾 Танд ердөө теннисний бөмбөг, бас хэдхэн минут байхад л хангалттай!Нурууны доод хэсгээр өвдөх нь хөлийн улны жижиг булч...
14/07/2026

🎾 Танд ердөө теннисний бөмбөг, бас хэдхэн минут байхад л хангалттай!

Нурууны доод хэсгээр өвдөх нь хөлийн улны жижиг булчингуудын чангарлаас болдог гэдгийг та мэдэх үү? Хөлийн уланд массаж хийснээр нурууны болон хөлийн чангарсан булчинг суллаж, өвдөлтийг намдаах боломжтой.

Хэрхэн хийх вэ?

Зөөлөн даралтаар өсгийгөөс хуруу хүртэл өнхрүүлнэ.

Хөл бүр дээр 30-60 секунд давтамжтай 2-3 удаа хийж болно.

Өдөрт хэдхэн минутыг өөртөө гаргаад, энэхүү энгийн дасгалыг долоо хоногт 2-4 удаа хийж хэвшээрэй! 👇

#ЭрүүлМэнд #НурууныӨвдөлт #ЭнгийнДасгал #хөлнийөвлөлт

Address

Sukhbaatar District
Ulaanbaatar

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00
Saturday 11:00 - 19:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when AMRA Fit - ЭРҮҮЛ ГЭР БҮЛ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share