Үений мэс заслын тасаг, УНТЭ \ Joint Center, FCHM

Үений мэс заслын тасаг, УНТЭ \ Joint Center, FCHM Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Үений мэс заслын тасаг

02/04/2026

МОНГОЛ УЛСЫН ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫНХАА ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ ЧУХАЛ АЛХАМ ӨНӨӨДӨР НЭГ ШАТ УРАГШИЛЛАА

“Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл”
УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх эсэх нь дэмжигдлээ.

Бид нэг зүйлийг маш сайн ойлгох ёстой.

“Эрүүл насжилтын суурь нь хүүхэд нас”
“Хүүхдийн эрүүл мэнд бол улсын хөгжлийн үндэс”

Гэвч өнөөдрийн нөхцөл байдал биднээс бодит шийдвэр шаардаж байна:

•Сургуулийн орчинд осол, гэмтэл буурахгүй байна
•Хүүхдүүдийн дунд өвчлөл өндөр хэвээр байна
•Дотоод орчны хорт бодис стандарт хэмжээнээс хэд дахин давсан байна
•Агаарын бохирдол эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулж байна
•Үе тэнгийн дээрэлхэлт, сэтгэл зүйн дарамт нэмэгдсээр байна

Хамгийн эмгэнэлтэй нь сурч боловсрох гэж очсон орчиндоо амь нас, эрүүл мэндээрээ хохирсон хүүхдүүдийн бодит тохиолдлууд гарсаар байна.

Бид дараагийн хохирогчийг хүлээж сууж болохгүй.

Энэ хуулийн төсөл бол зүгээр нэг баримт бичиг биш.

•Урьдчилан сэргийлэх тогтолцоог бий болгоно
•Сургуулийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрэгжүүлнэ
•Аюулгүй орчны стандартыг бодитоор хэрэгжүүлнэ
•Сэтгэл зүйн дэмжлэг, хамгааллыг системтэй болгоно
•Үндэсний → орон нутаг → сургууль гэсэн шаталсан хариуцлагын тогтолцоог бүрдүүлнэ.

Бидний зорилго энгийн боловч маш чухал:

“Хүүхэд бүр сургуульдаа айдасгүй, эрүүл, аюулгүй орчинд суралцах ёстой.”

Цаашид уг хуулийн төслийг хэлэлцүүлж, батлуулж, бодит амьдрал дээр хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллах болно.

ЭРҮҮЛ БОЛОВСРОЛТОЙ ИРГЭН ЭХ ОРНЫ ХӨГЖЛИЙН ҮНДЭС ЮМ АА.

#ХүүхдийнТөлөө #АюулгүйСургууль #ЭрүүлИрээдүй

06/03/2026

УНТЭ, Үений мэс заслын амбулоторийн үзлэгийн өрөөний дугаар 402 (өрөөний байрлал хэвээр) болж өөрчлөгдсөн. E-Mongolia апп-р болон цахим бүртгэлээс цаг аван үзүүлээрэй.

Даваа - Э.Сайнжаргал
Мягмар - үдээс өмнө Ө.Баярцэнгэл
үдээс хойш М.Отгонбаяр
Лхагва - Ө.Баярцэнгэл
Пүрэв - С.Дашцогт
Баасан - Н.Энхтайван эмч нар үзлэг хийнэ.

06/02/2026

Манай төвд хиймэл үе солих мэс заслын хүлээгдэл ЭМД-н санхүүжилтын улмаас нэлээд үүсээд удаж байна.

31/01/2026

2025 онд манай төвийн эмч нар ЭХЭМҮТ-д анх удаа тус төвийн эмч нартай хамтран хүүхдийн ясны хорт хавдрын үеэд мөч хадгалах мэс заслыг амжилттай гүйцэтгэсэн.

31/12/2025
14/10/2025

Манай төвийн МУ-д нэвтрүүлсэн шинэ технологиудын нэг нь мөч хадгалах мэс засал юм.

E-Mongolia app ашиглан цаг аваарай.
02/09/2025

E-Mongolia app ашиглан цаг аваарай.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, үзлэг шинжилгээний цаг захиалах бол И-Монголиа цахим системд хандаарай.

13/02/2025

Энэ хуудсаар дамжуулан ямар нэгэн эмчилгээ заах боломжгүйг ойлгоно уу. Иймд хувь chat-р асуусан асуултанд хариу бичихгүй болно.

Эмчид үзүүлж, зөвлөгөө, тусламж авахыг хүсвэл Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Үений мэс заслын кабинет буюу 415 тоот өрөөнд цаг аван үзүүлнэ үү.
Үзлэгийн цагийг өөрийн биеэр, e-mongolia апп-р болон 1800-0119 дугаараар авна.

Амбулаторийн үзлэгийн хуваарь:

Даваа - Э.Сайнжаргал эмч
Мягмар - Үдээс өмнө: С.Дашцогт
Үдээс хойш: Зөвлөх эмчийн үзлэг
М.Отгонбаяр
Лхагва - Ө.Баярцэнгэл эмч
Пүрэв - С.Дашцогт эмч
Баасан - Н.Энхтайван эмч нар тус тус үзлэг хийнэ.

Манай төвд дэвшилтэд технологийн навигацийн төхөөрөмж ашиглаж эхэллээ.
04/10/2024

Манай төвд дэвшилтэд технологийн навигацийн төхөөрөмж ашиглаж эхэллээ.

Амбулоторийн үзлэгийн цаг авах
16/04/2024

Амбулоторийн үзлэгийн цаг авах

Иргэн та Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгээр үйлчлүүлэх бол

📞7711-0111 /УНТЭ-ийн цаг захиалгын дугаар/
📞1800-0119 /Цаг захиалгын нэгдсэн дугаар/ утсаар болон e-Mongolia платформыг ашиглан үзлэгийн цаг захиалах боломжтой.
⬇️⬇️⬇️

Address

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 20:30 - 16:30
Tuesday 20:30 - 16:30
Wednesday 20:30 - 16:30
Thursday 20:30 - 16:30
Friday 20:30 - 16:30

Telephone

+97677111059

Alerts

Be the first to know and let us send you an email when Үений мэс заслын тасаг, УНТЭ \ Joint Center, FCHM posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Үений мэс заслын тасаг, УНТЭ \ Joint Center, FCHM:

Shortcuts

Share

Category